Гутал тослогчоор ажлын гараагаа эхлээд, хөдлөх хөрөнгийн худалдаачин,
“дэлхийн номер нэг худалдагч”-аар удаа дараалан шалгарч байсан сvvлдээ алдартай лектор болсон, “цөхрөлтгvй хөдөлмөр, тууштай зvтгэл хоёр гайхамшигийг бvтээнэ” гзж итгэдэг бөгөөд энэхvv итгэлээ бvх насаараа
нотолсон Жо Жирардын vнэ цэнэтэй зөвлөгөөг оруулж байнаа. Ягштал дагаж мөрдөөд байх нь хаашайн гэхдээ жаахан санаа авахаар л юм :D
- Бололцооныхоо хэрээр сайн хувцасла. Чанартай хувцас эдэлгээтэй, сайхан харагддаг. Хувцас бvр чинь танд яг зохисон байх хэрэгтэй.
- Өдөр тутмын хичээл, vдэшлэг, аялал, амралт чөлөөт цагт өмсөх хувцсаа төрөлжvvлэн сонгож ав. Өөр өөр зориулалтаар өмсөх учраас сонголтыг маш нарийн хийх хэрэгтэй. Хувцасны зохицол онц шийдвэр болж чадна.
- Нөхцөл байдалд тохируулж хувцасла. Та жинс өмсөөд банкны захирал дээр орохгvй, хөл бөмбөг тоглохын тулд гурван хос костюм өмсөхгvй шvv дээ.
- Хувцасаа шvvгэнд цэвэр нямбай өлгөж бай. Өлгvvрт байгаа хувцас өнгө алдаж vрчийдэггvй. Аав ээжийгээ шаналган байж авсан хувцас, эд зvйлээ хайрлаж хямгадах хэрэгтэй. Тэгээд ч нямбай өмссөн хувцас удаан эдэлгээтэй.
- Хувцасны өнгө, хэв загварыг сайн тохируул. Хувцас чинь танд хvндэтгэл авчрах ёстой болохоос хvмvvсийн анхаарлыг татах ёсгvй. Эрээн цамц өмсч, эрээн зангиа зvvгээд судалтай костюм өмсвөл харсан хvний толгой эргэнэ биз дээ.
- Гутал чинь хар юм уу хvрэн гэх мэт тод биш өнгөтэй байхаас гадна баяр ёслол, амралт, спортын гэхчлэн өөр өөр нөхцөлд тохирсон байх ёстой. Охидуудад аминчилан хэлэхэд хааяа ч гэсэн намхан гэлтгүй өсгийтэй гутал өмсөж занших хэрэгтэй юм шүү
- Гутлаа vргэлж цэвэрлэж бай. Өсгий нь тэгш байх хэрэгтэй. Нийтийн өмнө ханзархай цоорхой гуталтай хэнэг ч vгvй алхаж байдаг цорын ганц хvн бол миний мэдэхээс Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эдлай Стивенсон байсан юм. Гэхдээ тэр ялагдсан л даа хаха.
Nice post. Thank you duurnee.
ReplyDeleteДүүрнээдээ талархжийнөөө. Ёстой хөөрхөн юмнууд оруулцан байна шд.
ReplyDeleteА гэхдээ хувцаслалтанд хэт анхаарах нь хүнийг өөрийг нь хувцасныхаа боол нь болгох аюултай л даа.
ReplyDelete"Ер нь юм хэмжээндээ л зүгээр".
Дизайнерын ухааны профессор Б.Амарсанаа
тийшт Про той санал нэг байна
ReplyDelete