
Apple-ын гол цөм болсон iPad-ын 2 дахь загвар сүр дуулиантайхан танилцуулагдлаа.
Шинэ iPad 2 А5 dual core процессортой болсон A4 процессороос 2 дахин хурдан, 8 дахин хурдтай график харуулах боломжтой , ардаа болон урдаа камертай, өмнөх загвараас 33% нимгэн болсон буюу 8,8мм болсон нь үнэхээр гайхалтай энэ нь Iphone4(9,3мм)-с нимгэн гэсэн үг юм. Мөн жингийн хувьд ч хөнгөрсөн өмнөх загвар 680гр байсан бол Ipad 2 589гр-607гр болсон байна.

Илүү хөнгөн илүү нимгэхэн болсон болохоор ямар нэг зүйлийг дутуу хийсэн байх гэж та бодож байж болох юм.Магадгүй баттерей нь муудсан байх гэж , гэвч инженерын баг хуучин ажиллаж байсан баттерей цаг буюу 10 цагийг нь хэвээр үлдээх арга олсон юм. Мөн стендбай буюу ашиглалгүй орхиход 1 сар асаалтай байх нь хэвээрээ.
3-р сарын 11-нээс эхлэн АНУ-д худалдаалагдаж эхлэх бөгөөд iPad-ийн хуучин загварын адил Wifi 16, 32, 64, WiFi+3G 16, 32, 64 гэсэн хувилбаруудтай үнийн өөрчлөлтгүй байхаар байна. Харин 3-р сарын 25-наас бусад улсуудад албан ёсоор зарагдаж эхэлнэ.
iPad 2 WiFi
16GB: $499
32GB: $599
64GB: $699
iPad 2 WiFi/3G
16GB: $629
32GB: $729
64GB: $829
Дэлгэц: 9,7 инчийн LED-backlit Multi-Touch өргөн IPS технологийн дэлгэцтэй. 1024 х 768 цэгийн нягтралтай, 132 ppi-тай. Гарын мөр гарахаас хамгаалсан oleophobic бүрхүүлтэй. Нэгэн зэрэг хэд хэдэн хэлний тэмдэгтүүдийг харуулах боломжтой.

Камер, Фото, Видео бичлэг хийх чадвар: Арын камер: Видео бичлэг хийнэ. HD 720 форматаар секундэнд 30 кадр дуутай нь хамт бичих боломжтой. 5х Digital zoom-тай.
Урд талын камер: Видео бичлэг хийнэ, VGA форматаар секундэнд 30 кадр дуутай нь бичих боломжтой.
Батерейн хүчин чадал: 25Вт-ийн цэнэглэдэг lithium-polymer батерейтай. WiFi-аар вэб үзэх, бичлэг үзэх, дуу сонсоход 10 хүртэл, 3G сүлжээг 9 цаг хүртэл хангах хүчин чадалтай.