12.27.2008

Manaihan yu bna?

Zaa yunii umnu yutai bna angiinhaan?Message bichij bgaa yum shig bichij bgaag mine uuchilj urshuu whahaha.angiinhandaa bugdend ni shine jiliin mend!yag ene ued manaihan ed l yawj bgaa daa.zaa tgd 10jiliinhee suulchiin shine jilee goyo temdgeltsgeegeerei!nz ni hamt bj chadsangui dee yostoi uuchlaarai.zaa nadaar dutaj mutahgui blgui dee.zaa mani ni tgd margaash ntr dahiad orj ireh bhaa daa.messengerdee baitsgaagaarai!end neg net cafe olool halit suuj bna.zaa tgd ayanii bogtsoo tgj bgaad zadalnaa.tur bye!tomorrow nahiad orj irne bhaa.tur bye!

12.25.2008

Нээнээ БНХАУ-г зорилоо



Өнөөдөр ангийн анд Нээнээ(Нинжин) маань хэлний сургалтанд суухаар 14 хоног БНХАУ-г зорилоо. Бээжин Шаньду гээд хэд хэдэн томоохон хотуудаар аялах сурагтай. Ингээд Нээнээ маань шинэ оныг хилийн чанадад угтах болжээ.

Нээнээ шинэ оноор сайхан баярлаад, юм үзэж нүд тайлаад, Хятад хэлний мэдлэгээ улам дээшлүүлээд ирээрэй гэж хэлмээр байна. Хүний газар биеэ бодоорой аан тийм захисан юм мартваа хэхэ.

12.19.2008

Аваргуудын Лигийн оноолт гарлаа


Өнөөдөр хэдхэн цагийн өмнө Европийн Аваргуудын Лигийн оноолт гарлаа.
Chelsea vs Juventus
Villarreal vs Panathinaikos
Sporting Lisbon vs Bayern Munich
Atletico Madrid vs Porto
Lyon vs Barcelona
Real Madrid vs Liverpool
Arsenal vs Roma
Inter vs Man United

Chelsea F.C, Real Madrid, Arsenal, Inter зэрэг шилдэг клубүүд хэсгээсээ хоёроор гарснаар Аваргуудын лигийн шөвгийн 16-н тоглолтыг тун сонирхолтой болгосон байна. Өнгөрсөн жил Аваргуудын Лигт тэргүүн байр эзэлсэн Sir Alex Ferguson-ий Manchester United клуб 2004 онд F.C Porto-г аварга болгож байсан Jose Mourinho-н шинэ клуб Inter Milan-тай, Аваргуудын Лигийн есөн удаагийн аварга Испаний эзэн хааны клуб болох Real Madrid Аваргуудын Лигийн таван удаагийн аварга Liverpool-тэй, өнгөрсөн жил аваргын төлөө тоглосон Chelsea F.C хуучин дасгалжуулагч Claudio Ranieri(2000-2004)-н Juventus клубтэй тоглох тоглолтууд илүү анхаарал татаж байна. Хасагдах шатны эхний тоглолт 2-р сарын 24, 25-нд хариу тоглолт 3-р сарын 10, 11-нд болно.
За тэгээд Шөвгийн 8-нд ямар ямар клубүүд үлдэнэ гэж бодож байна даа. Өөрийн дэмжиж буй найман клубээ comment-р бичиж үлдээгээрэй. Хэн нь зөв хэлэхийг харцгаая.

11.28.2008

Тэнгисийн барцад арилахгүй нь

Ангийн анд дэггүй хөвгүүн Тэнгис дахиад л нэг таагүй зүйлтэй учирлаа . Өчигдөр Анулыг Солонгос гаргаж өгөхийн өмнөхөн Чингис хаан нисэх буудлын гадаахь 2р давхрын тавцангаас 1р давхар луу үсэрч буухдаа гэмтэл авжээ. Эхэндээ гэмтлийг нь онц биш гэж үзэж байсан ч эмчийн үзлэгээр баруун хөлний шагай нь мултарч , үе нь хугарсан байна. Үүнээс болж 45 хоног эмчийн хяналтан дор байж эмчлүүлэх хэрэгтэй бөгөөд гам барихгүй бол дахиад хөл дээрээ босч чадахааргүй болно гэсэн байна. Санасныг бодвол тун хүнд гэмтсэн байна. Гэхдээ цаадах чинь лаг юм болохоор дороо эдгэх байхаа.
За тэгээд хурдан эдгээд хичээлдээ ороорой. Хэт их зориг ч хүнийг алах юм даа.

11.10.2008

Ангийн анд Анужин маань хөөрхөн эмэгтэй дүүтэй боллоо

Ангийн найз Анужин маань хөөрхөн эмэгтэй дүүтэй боллоо.Өнөөдөр буюу 2008 оны 11-р сарын 10-д 2 цагийн үед түүний ээж нь хөөрхөн эмэгтэй дүү төрүүлсэн байна.Ямартай ч Анужинд болон түүний гэрийнхэнд нь хувийн болон блогийнхныхоо зүгээс халуун баярыг хүргэе!Нямгэрэл 9-р сарын 23-нд эрэгтэй дүүтэй болж байсан билээ.Та 2-ын дүү нар чинь их ойролцоо төрсөн юя чинь том болохоор нь үерхүүлээрэй заа хэхэ заа тоглосын.Анужин ч одоо их завгүй болохын байгаа биз дээ,дүү дүү гээл хэхэ Заа дахин нэг баяр хүргэе бас сайн дүүгээ асраарай.Чамд нэг том хариуцлага оногдож байна шүү!

11.08.2008

Big Bang-Remember[New Album]


Намайг Big Bang-д дуртай гэдгийг ихэнхи маань л мэддэг болсон байлгүй дээ.Big Bang маань сүүлийн үед заа сүүлийн үед ч гэж ойрын нэг жил яг оргил үедээ л явж байх шиг байна.Нэр алдар нь маш хурдан түгэж байна.Зөвхөн Азидаа бус бүр дэлхийд нэр хүндийг олж эхлэж байна.Ингээд авьяаслаг,хөдөлмөрч залуус маань шинэ цомогоо гаргажээ.Уг альбумны өмнө 10-р сарын 21-нд "Number One" нэртэй альбумаа гаргасан билээ.Харин уг Remember нэртэй цомог нь уржигдар буюу 11-р сарын 5-нд нээлтээ хийж худалдаанд гарчээ.Ингээд цомогоо татаж аван сонсохыг санал болгож байна
Big bang-Remember-г татах
Big bang-Remember-г татах

11.07.2008

Хангуг Дээгий

Манай ангийн найз болох Дээгий маань алс холын Солонгос улсад ажиллахаар энэ долоо хоногт БНСАУ-г зорьсон билээ.Хөөрхий амьтан харлах юм шиг л байна лээ хэхэ Заа заа тоглосын шүү.Блогийн админ мөн ангийн анд Дээгий буюу Дэлгэрэх маань алс холын Солонгос улсруу аялахаар 1-дэх өдөр явсан билээ.Их л гоё яваа сурагтай.Мессенжерд аятайхан хэдэн үг сольж чадсан ч үгүй.Ирээд аян замын сонингоосоо сонирхуулна байлгүй дээ.Нэг нь ч гэсэн газар үзээд гоё явж байвал болоо доо.
Ирэхдээ тэгээд хангуг залуу болоол ирэх юм байгаа биз дээ.Заа тэгээд нэг маань ч газар үзээд,гоё явж байвал сайн л байна.Мань хэд нь тэгээл зөвхөн Монголдоо гээл байж байхаас. Хүн ер нь юм үзээд ирэхээр сэтгэхүй ч өөрчлөгддөг юм шүү дээ

TRUE & FALSE - AGAIN...


За тэгэхээр та бүхэнд ангийн авъяаслаг нэгэн хөвгүүн М. Тэлмэнгийн дуулсан нэгэн сайхан дууг толилуулж байна. Заавал нэг сонсоод үзээрэй . Татаж авах бол энд дар.

11.05.2008

Ангийн анд найз Тэмүлэндээ 16 насны төрсөн өдрийн мэнд хүргэе!

Ангийн анд найз Тэмүлэндээ 16 насны төрсөн өдрийн мэнд хүргэе! Ингээд 16 нас хүрч том эр боллоо доо хэхэ Энэ өдөр бол амьдралд чинь ганц л тохиох 16 насны төрсөн өдөр чинь шүү!Заа тэгээд хүсэн ерөөдөг юмаа л хэлье. Энэ жил хүссэн сургуулидаа,хүссэн мэргэжлээрээ ороорой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна! Жоохон сонин зураг тавичлаа. Энэнээс нээх тоймтой зураг тавьж чадсангүй ээ уучлаарай. Эцэст нь дахин төрсөн өдрийн мэндийг хувийн болон, блогийнхоо хамт олныхоо зүгээс хүргэж байна.

Эхний улиралд математикийн сорилгод дүнгээрээ тэргүүлж буй сурагчид


Энэ жил манай ангийнхан сургуулиа төгсөөд их сургуульд орох хариуцлагатай жил.Конкурс гэж нэг том даваа биднийг хүлээж байна.Багш нар маань ч одооноос биднийг бэлдэж байна.Яг энэ журмаар математикийн багш Батсайхан манай ангид орж эхэлснээсээ хойш сорилго гэж нэг зүйл авах болсон.Эхний улиралын байдлаар нийт 3 сорилго аваад байгаа бөгөөд уг 3 сорилгын дундажаар эхний байруудыг тодрууллаа.Эхний 10 байранд орсон хүүхдүүдийг багш шагнана энэ тэр гээд байсан.Хичээж байгаад эхний 10-д орохын төлөө манайхаан хэхэ Би эхний 15-ыг биччихлээ.Учир нь эхний 10-д ойрхон яваа хүүдүүдийг харуулах гээд

Байр Сурагч Үнэлгээ
1. Лхагвадэмбрэл 88%B
2. Золжавхлан 82%B
3. Ууганбаяр 78%C
4. Амарсанаа 77%C
5. Буяннэмэх 77%C
6. Идэрсайхан 77%C
7. Энхдүүрэн 77%C
8. Мөнхзул 77%C
9. Баярхүү 74%C
10. Ү.Өнөржаргал 73%C
11. А.Номин 70%C
12. Нинжин 70%C
13. Ган-Эрдэнэ 68%D
14. Саруул 68%D
15. Оюунболд 67%D


Our funny pictures

Нэлээд хэдэн хөгжилтэй зурагнуудыг та бүхэнд сонирхуулж байна.Хэдэн жилийн өмнө авсан зурагнууд ч байна.Өөнөөкөөгийн бүтээл шүү .Тэлмэнгийн нэлээн хэдэн зураг байгаа харагдана


















Сургуулийн сагсны тэмцээний үеэр


Түрүүчийн долоо хоногт болж өнгөрсөн сургуулийн сагсны тэмцээнд манай ангиас 3 баг оролцоод ямар амжилттай явж байсаныг урьд нь хэлж байсан билээ.Манай ангиас гарсан багуудаас эрэгтэй 2-р баг болон эмэгтэй баг нар тус бүрдээ 5-р байранд орж,эрэгтэй 1-р баг маань 3-р байр эзэлж хүрэл медаль хүртлээ.Үүнээс ч илүү оролцох боломж байсаан.Заа гэхдээ нэгэнт дууссанаас хойш...Заа тэгээд тэмцээний үеэр Өөнөөкөөгийн авсан хэдэн зурагийн сонирхуулж байна