2.25.2009

Бултаараа сар шинэдээ сайхан шинэлээрэй


2.16.2009

Happy birthday!!!



















Замын цэцэгсээр богцоо дүүргээд
Залуу насны босгыг алхав.
Ангийн өхөөрдөм анд Золоодоо ангийнхнаасаа хамгийн түрүүнд 18 насны босгыг алхаж буй төрсөн өдрийн гал халуун мэндийг ангийнхаа бүх хүүхдүүдийн өмнөөс хүргье! амьдралын ширүүн урсгалд бөхийлгүй Олны дунд од мэт гялалзаж
Бусдын дунд бурхан мэт хүндлэгдэж явахыг ерөөе.

2.14.2009

Happy valentines day



















Өнөөдөр 2р сарын 14 гэгээн валентины өдөр, эл өдрийг дэлхийн өнцөг булан бүрт аз жаргалтай хосууд нэгнийхээ хайр халамжинд умбан, зарим нэг хүмүүс дурласан сэтгэлээ хайртай хүндээ харамгүй илчлэн өнгөрөөж байгаа нь хэн хүнд ойлгомжтой биз ээ.
Энэ баярыг хэзээнээс яагаад тэмдэглэж ирсэнийг та бүхэнд товчхон хүүрнэхэд ийм байна. Гуравдугаар зуун Ром хот, хаан II Cladius дайны үед цэрэгт татагдах залуус эхнэр хүүхэдгүй байвал хүлээсэн үүргэндээ илүү үнэнч зоригтой шийдэмгийгээр тулалдах болно гэж үзсэний үндсэн дээр ганц бие залуусыг хань ижилтэй болж сүй тавих болон хуримаа хийхийг хатуу хориглосон цааз гаргажээ. Харин сайхан сэтгэлт санваартан Валентин хосуудыг нууцаар сүмд адислаж байсан бөгөөд үүнийг мэдсэн хаан ихэд хилэгнэн санваартныг гянданд хорьж залхаан цээрлүүлсээр эцэст нь эл өдөр цаазалсан ажээ. Энэ тэмдэглэлт өдрийг санваартны дурсгалыг хүндэтгэн нөгөө талаас дурлалт хосуудын баярын өдөр болгон нэгэндээ хайраа илчилсэн, илэрхийлсэн бэлэг дурсгалыг солилцдог болсоор зуу зуун жил өнгөрчээ.
ХОСУУДДАА ГЭГЭЭН ВАЛЕНТИНЫ МЭНДИЙГ ХҮРГЬЕ