10.23.2010

Багшаа дурсъя

Сайн байцгаана уу хүүхдүүдээ за сууцгаа нтр Хайртай ангийнхандаа намар оройн энэ өдрийн мэндийг хүргье. Энэ жил бүгдээрээ ямар нам жим байнаа. Цаг сайхан байхад өдөр болгон шахуу тааралддаг байвшт одоо юу болчихсон юм бэ? Заза тэр ч яахав өчигдөр нөгөө Хандмаа багшийн алдарт үг санаанд орж ирээд ганцаараа нукнук хийж суухдаа хүн бүрт хэнийх нь ч хамаагүй ямар нэгэн дүр зураг үлдсэн л байж таарна даа гэж бодлоо л доо одоо жишээ нь надад бол Адъяа багш гэхээр Геркулесийн ямаа санаанд буудаг гэхгүй юу хэхэ бас тэр хүний биднийг хоржоонтой үгээрээ ичээж бас баясгаж байсан олон олон хошин яриаг санаж байна... За даа бид чинь овоо хэдэн багш сольсон улсууд ер нь эцсийн эцэст хэн багштай 2009 оны төгсөлт гэж явахаа мэдэхгүй л байна :P ингээд сүүлд нь та бүгдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн тэдний тухай дурсамжаас хуучилна уу мэдээж тэд уншихгүй ч гэлээ одоо хэлмээр байгаа үг байвал хэл хэл эдр гэж хүсмээр байна.

10.01.2010

Тэр хүнд хайртай гэж хэлээрэй...

Цаг 01:38. Энэхэн мөчид цагийн дуунаас ээжийхээ цаашлан буй алхааг сонсоно цаг чаг чаг хийн дугарахад би дургүй... гэх эдүгээ нэр нь мартагдсан нэгэн зохиолчийн хэлсэн хэдэн мөр гэнэт аманд орж ирлээ. Ээж минь цааш алхаж байна гээд төсөөлөхөөр зүрхэнд айдас хурж нүдэнд нулимс цийлэгнэж ирдэг юм. Хэзээ нэгэн цагт биднийг орхиод явах нь жам юм гэдгийг ухаарах бүртээ энэ орчлонгийн өршөөлгүй хатууг гайхаад барах биш дээ. Тэр гунигт мөчийг цаг хугацаа бидэнд хором бүрээр ойртуулсаар байгаа үнэнтэй хэн ч маргахгүй бизээ. Хэзээг нь хэн ч мэдэхгүйг л мэдэж байгаа нь харин бидэнд нэгийг хэлээд байх шиг... Амжиж эжийгээ хайрлаж авья, хайртайгаа мэдрүүлж төрсөн үрийнх нь хайр халамжийг харамгүй бэлэглэе. Хайрлаж чадахгүй байхын аргагүй хэдхэн хүмүүсийн маань хамгийн дээд нь болох тэр гэгээн сэтгэлт амьд бурханаа дэргэд байгаа дээр нь амжиж баярлуул, баярлуулж чадахгүй юм аа гэхэд гомдоохгүйг хичээцгээе тэр хүн чиний төлөө өлсөж ядарч зовохыг үл тоон амьдралтай тэмцэлдсээр чамайг өсгөсөн юм өдийг болтол өөрөөс чинь хайртай гэдэг үг сонсож амжаагүй яваадаа гомдохгүй ч өөдөсхөн чинээ үр нь хайрын үнэ цэнийг мэддэг болсоныг ойлгоод хичнээн баярлах бол.