9.25.2010

Ууганбаяр...

Юу байцгаана? Хаягдсан блогийн эрхэм уншигчид та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна. Туйлын завгүй хүмүүс юмдаа та нар. хэхэ. Зиа тэгээд 7хон минутын зав гаргаж БНХАУ-д суралцаж буй ангийн анд Ууганаагийн талаарх өөрийн бодлоосоо бидэнтэйгээ хуваалцана гэдэгт найдаж байна.

Ууганаагийн бүтэн нэрийг нь ч яг тодорхой мэддэггүй над шиг хүн энэ нийтлэлийг бичих болсонд туйлын харамсаж байна. Бүтэн нэрийг нь сурагчдын танилцуулгаас олж уншив. хэхэ. Миний мэдэх Ууганаа бол ангид галзуу солиотой юм шиг байж байгаад гараад гайгүй даруухан болчдог нэг тийм хүүхэд бий. Энэ ангид л яг өөрийнхөөрөө байдаг юм болов уу гэж боддог байлаа. Надад бол үс нь таалагддаг. Тэгээд надаас 12 хоногоор дүү эдр. хэхэ. Эгч хүний хувьд хүмүүжилгүй золиг гэж хардаг, хүмүүжүүлэх хэрэгтэй. лол. Хөгжилтэй хөөрхөн хөөрхөн юм хааяа хааяа ярьдаг. Интеграл бодох хэсэгчлэх аргын тухай надад 3 тайлбарлаж өгсөн. Би даанч ойлгоогүй. хэхэ. Тэгээд Ууганаа гээд бодвол надад өөр дурсамж байхгүй ээ. Цагаан ноосон цамц өмссөн, үргэлж согтуу юм шиг харагддаг тийм л хүн санаанд орно... Та нар бодвол надаас хамаагүй илүү мэднэ тийм биз дээ... За тэгээд энэ сайхан хайнга залуугийн тухай юу хэлмээр байна даа? [бободоцгооё ^.~]

9.14.2010

Albums !!!

Мөнхийн Шалтгаан

Яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай



Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!
Тэр шувуунд би хачин их хайртай!
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна!
Тэр эгшгэнд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна!
Тэр бараанд би хачин их хайртай!
Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!
Тэр амьтдад би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!
Тэр үнэрт би хачин их хайртай!
Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!
Тэр баярт би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!
Тэр шивнээнд би хачин их хайртай!
Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!
Тэр амьсгалд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!
Тэр амгаланд би хачин их хайртай!
Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!
Тэр аниргүйд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!
Тэр хэлэнд би хачин их хайртай!
Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!
Тэр оронд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа
Би яагаад ч үхэхгүй ээ!..

9.05.2010


Манайхан энэ видеог үзээрэй. Үзээд нэгийг бодож 2-г тунгаана биз.Өнөөдрийн монголын байдлыг олон талаас нь харуулжээ. Чи цаг сайхан болно гээд хүлээх үү эсвэл чи өөрөө өөрчлөлт байх уу. Энэ зүйл нэг талаараа эрх чөлөө , уулаасаа бидэнд эрх чөлөө хангалттай бий архи уух эрх чөлөө хог тарих эрх чөлөө хараал хэлж хэн нэгнийг үзэн ядах эрх чөлөө гээд л эцэс төгсгөлгүй хөврөнө харин үнэндээ freedom is not free. Тэгэхээр чи дэлхийн аугаа түүхт боловч хаягдсан нэгэн оронд төрсөн боловч үүнийг эргэн хамгийн сайхан орон болгох сонголт чадвар ганцхан чамд л бий энэ эх оронд чамаас өөр хүн байхгүй. Энэ бол чиний үе.