Showing posts with label Учир битүүлэг. Show all posts
Showing posts with label Учир битүүлэг. Show all posts

6.17.2011

Алдаж боломгүй алтан боломж.

Зээ! Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж, энэ зуны жаврыг үргээж, Тэрэлжийн тал хээр биднийг адал явдлаар дүүрэн, алжаалаа гартал амраач гээд алга аа тосоод хүлээж байна аа. За оршил нэг иймэрхүү. Тэгэхээр одоо амралтанд явах нөхцөл өө бичье:
1.Хөвгүүд нь сайхан хоол умдаа хийгээд(шорлог нтр хийгээд) гал түлээд охидуудыгаа алган дээрээ бөмбөрүүлнэ ээ. Яагаад тэр вэ гэхээр сүүлийн үед болсон анилдаанаас болоод тэр гэхэд хилсдэхгүй биз ээ.
2. Майхантай явсан ч яхав, гэр авсан ч яахав.
3. Ирэх хагасайнд буюу 6 дугаар сарын 25ны өдөр 10 цагт.
4. Хүний 15,000.00 төгрөг (гэр эсвэл майхан зэргээс хамаарч үнэ нэмэгдэж магадгүй).
5. Машин унаа, майхан сав, бөмбөг нтр байвал сайн л байна.
Санаа оноо байвал сэтгэгдэл үлдээгээрэй!
Ажил төрөл өө эртхэнээс зохицуулаарай!!!