1.31.2009

Элсэлтийн шалгалтын 2009 оны журам

Элсэлтийн ерөнхий шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг болсоор өдгөө гурван жил болж байна. Энэхүү шалгалт нь Монгол улсын их, дээд сургуульд элсэн орохыг хүссэн 11-р анги төгсөгч болон өмнөх төгсөгчдийг хамруулсан байдаг.

Шалгалтын бүртгэлийг нийт хоёр сар 15 хоногийн турш явуулдаг. Өнгөрсөн оны хувьд 45920 хүүхэд бүртгүүлсэн байна.

Энэ жилийн хувьд элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатарын цагаар өглөөний 09.00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагт дуусах ажээ. Бүртгэлийн хугацааг сунгахгүй агаад, дахин нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг сурагчдад хатуу анхааруулж байна. Мөн бүртгэлийг онлайнаар www.eec.mn хаягаар явуулна. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

-Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтын мэдээлэл үнэн зөв байх

-Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3x4 хэмжээтэй 1 хувь өнгөт цээж зураг /Жич: Бүртгүүлэхдээ зургийг зөвхөн нэг удаа оруулах ба зураг оруулаагүй болон шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтанд оруулахгүй болно. Мөн 2009 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгчид 1 хувь өнгөт цээж зургийг тухайн дүүргийн болон хөдөө орон нутгийн ЕШЗМТ-ийн ажилтанд хураалгана/

-Хэрэв иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2009 оны зургаадугаар сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийнхаа засаг дарга эсвэл сурч буй сургуулиасаа захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтанд авчирна.

-Бүрэнд дунд боловсролын үнэмлэх /2009 оноос өмнөх онд ЕБС төгсөгчид/

-Бүртгүүлэх хуудсыг үнэн зөв бөглөнө.

-Интернетээр бүртгүүлэгчид шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Зоос банк, Улаанбаатар банк, Монгол Шуудан банк, Капитал банк, Хадгаламжийн банк, Хас банкны мастер болон виза картаар шилжүүлнэ. Мөн Хаан банкны интернэт төлбөр тооцооны систем /Mobile Ьапк/-ийг ашиглан шалгалтын хураамжийг шилжүүлэх боломжтой юм.

-Орон нутгийн бүртгүүлэгчид шалгалтын хураамжийг Голомт банкин дахь Боловсролын Үнэлгээний Төвийн 1102862121 тоот дансанд тушаана.

Анхааруулга: 2009 оноос өмнөх онд ЕБС тегсөгчид бүрэн дунд боловсролын үнэмлэхгүй бол бүртгэхгүй.

-Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн Ерөнхий шалгалтад бүртгүүлэх бол БСШУЯ болон УМХА, түүний эрх олгосон байгууллагаас тухайн бичиг баримтыг баталгаажуулсан байна. Баталгаажилт хийгдсэн бичиг баримтыг БҮТ-д заавал бүртгүүлнэ.

-Гадаад иргэн Ерөнхий шалгалтад бүртгүүлэх бол заасан бичиг баримтыг БҮТ-өөр баталгаажуулахаас гадна Монгол Улсын регистрийн дугаартай болсон байх шаардлагатай.

-Шалгуулагч сонгосон хичээлүүдээ сайтар нягтлан зөвхөн нэг удаа бүртгүүлнэ.

-Ерөнхий шалгалтын /ЕШ/ хураамж нэг шалгалт 4500 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламжтай байна,

-ЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын төлбөрийн 80 хувийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа болон ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй бөгөөд бусдад шилжүүлэн тооцохгүй. Мөн шалгалтанд бүртгүүлсний дараа 10 хичээлийн шалгалтыг нэмэх, хасах, солих, өөрчлөх боломжгүй болно.

-2009 онд ЕБС төгсч буй шалгуулагчид төгсч буй сургуулийнхаа харъяалагдах шалгалтын төвд шалгалт өгнө.

-2009 оноос өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид шалгалт өгөх газраа өөрөө сонгож бүртгүүлнэ.

-Бүртгүүлэхдээ бусдын картын мэдээллийг хулгайлан луйврын гүйлгээ хийсэн тохиолдолд тухайн бүртгүүлэгчийн шалгалтанд орох эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар хасна.

Ерөнхий шалгалтын хугацаа, зохион байгуулалт
Шалгалтанд өөрийн оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн нийт шалгалтыг хүчингүй болгож 2 жил хүртэл ЕШ-д орох эрхийг хасна.

2009 оны ЕШ доорх хуваарийн дагуу орон даяар УБ-ын цагаар нэгэн зэрэг явагдана.

6-р сарын 05-ны өдөр:
14.00- 15.20 цагт: Монгол улсын түүх
16.30- 17.50 цагт: Оросхэл

6-р сарын 06-ны өдөр:
8.30- 9.50 цагт: Газарзүй
11.00- 12.20 цагт: Математик
14.00-15.20 цагт: Биологи
16.30- 17.50 цагт: Англи хэл

6- р сарын 07-ны өдөр
08.30-09.50 цагт: Хими
11.00- 12.20 цагт: Нийгмийн тухай мэдлэг
14.00-15.20 цагт: Монгол хэл
16.30-17.50 цагт: Физик

Шалгалтын анги, танхимд rap утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер МРЗ, МР4, дуу хураагуур гэх мэт бусдад саад болох зүйл болон хууран мэхлэх ямарваа нэгэн зүйлийг авч орохыг хориглоно.

Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө гэх мэт санамжууд байгаа ажээ.

Шалгалтын дүн мэдээ
-Хариултын хуудсыг БҮТ дээр төвлөрүүлэн, засагч машинаар засаж дүн оноог гаргана. -----Шалгалтын даалгаврын зөв хариултыг шалгалт явагдаж дууссанаас хойш 8 хоногийн дараа www.eec.mn веб сайт болон өдөр тутмын сонинд нийтэлнэ.

Шалгалтын дүн оноо гаргах, батламж хуудас тараах хугацаа:
-2009 оны зургадугаар сарын 08-24-нд ЕШ-ын оноог гаргаж, нийт шалгуулагчдын дүн, оноог зургадугаар сарын 25-ны өдрийн 09.00 цагт www.eec.mn веб сайтад байрлуулна.

-2009 оны зургадугаар сарын 25-30-нд дүн, онооны жагсаалт гаргаж, батламж хуудас тараана.

-Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон регистрийн дугаар,

нууц кодоо ашиглан www.eec.mn веб сайтаас танилцаж болно.

-2009 онд ЕБС-ийн 11 ангийг төгссөн шалгуулагчид ЕШ-ын дүнгийн батламжийг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон хүнээс хүлээн авна.

-2009 оноос өмнө бүрэн дунд боловсролын үнэмлэх авсан орон нутгийн шалгуулагчид аймгийнхаа БСГ-аас, Харин Улаанбаатар хотын шалгуулагчид ЕШ-ын зөвлөгөө мэдээллийн төв Сан дээд сургуулиас батламж хуудсаа авна.

-Шалгуулагчдын мэдээллийг электрон сан бүрдүүлэн архивлана.

-ЕШ-ын батламж хуудас нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Та бүхэн энэ талаар 7011 9498, 1973 утсаар холбогдон лавлаж болохоос гадна www.eec.mn вэб сайтаас тодорхой мэдээллийг хүлээн аваарай.

1.23.2009

Хандгайтад авсан хэдэн зураг

/span class="fullpost">







1.20.2009

Latest news

Надад муу сайн хоёр мэдээ байнаа. Алийг нь түрүүлж сонсмоор байна? Сайн нь гэвэл манай сургуулийн эмэгтэй сагсан бөмбөгийн мөн эрэгтэй гар бөмбөгийн шигшээ багийнхан энэ сарын 19нд болсон дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Өнөөдөр манай ангийн Нямгэрэл, Номин.а, Өнөржаргал.г нарын сурагчид бүрэлдэхүүнд нь багтаж буй эмэгтэй гар бөмбөгийн шигшээ багийнхан маань тоглолтоо хийсэн байгаа, одоогын байдлаар хожиж хожигдсон тухай сураг алга. Мөн Дээгий 17нд мэс ажилбартаа ороод ясаа хадуулсан гэнэ үү одоо зүгээр гэсээн. Муу мэдээ гэвэл ангийн анд Ганаа маань өнөөдөр бас л дүүргийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 2р хагаст тоглож яваад зүүн гарныхаа шууны нэг ясыг хугалсан мөн Идэрээ зугаалж яваад чарганд хөлөө дайруулаад хугалчихсан гэнэ дээ. Бөөнөөрөө гандан орохгүй бол нэг л биш шүү. Сануулж хэлэхэд 22нд 10 цагаас физикийн давтлага эхлэнэ, багшийн захиад байсан А4 цаасыг хоёр хуваасны нэг дээр давтлаганд явахыг зөвшөөрч байнаа гэсэн эцэг эхийн гарын үсэг бүхий цаасаа мартваа. Мөн 21, 22нд манай сургууль дээр дүүргийн байгалийн ухааны олимпиад болж өнгөрөх юм байнаа.

1.18.2009

Урлагийн үзлэгийн эхлэл

Манай сургуулийн урлагийн үзлэгийн 2-р байрын шагналт, шилдэг санаа зохиомжит концерт тусгай шагналын эзэн 11а ангийн тоглолтын эхний хэсгийг толилуулж байна. Удахгүй үлдсэн бүх бичлэгийг тавинаа.

1.17.2009

Аялалын тэмдэглэл


Миний саяхан Хятад явчихаад ирсэнийг мэдэж байгаа байхаа. Энэхүү аялалынхаа сонин хачинаас жаахан ч болов хуучилахаар шийдлээ. МУИС-ын дэргэдэх күнзийн институт сурагчидаасаа шалгаруулан зардлыг нь дааж БНХАУ-н соёлтой танилцах 16 хоногийн аялалд нь би багтан орж явлаа. Ингээд очисон газруудаас жаахан танилцуулая. Гэхдээ зөвхөн аялал бус мөн 5 хоногийн хятад хэлний хичээлд суух зорилготой явсан билээ. Бид энэ 16 хоногийн туршид нийтдээ 3 хотоор явах хөтөлбөртэй явсан юм. Явсан дарааллаар нь жаал танилцуулая. Бидний эхний зорисон газар Хятадын томоохон мужуудын нэг Шандунь мужийн Чиндао хот байсан юм. Чиндао нь Хятадын хөгжилөөрөө тэргүүлдэг хотуудын нэг, тиймдээ ч Бээжингийн олимпийн дарвуулт завины уралдаан энэ хотод явагдсан. Чиндао хот нь Номхон далайн баруун эрэг дээр оршиж Шар тэнгисийг хөвөөдөж, тэнгис далайгаар алслан Солонгосын хойг, Японтай харалдаа байрлаж байдаг. Чиндао бол мөн дэлхий дахинд алдаршсан цэцэрлэгт хот, улаан ваар, ногоон ой, цэнхэр тэнгис, хөх тэнгэр хослосон үзэмжит сайхан хот юм. Өндөр байшин барилга нь яг л Европын хотод явж буй мэт мэдрэмж төрүүлдэг. Тиймдээч Дорно Дахины Швейцар хэмээгддэг байх аа. Эхний зочиллосон хот Чиндао байлаа,олон ч дурсгалтай өдрүүд энд өнгөрлөө. Энэ зурган дээрх бол Чиндао хотын байдал. Би яг энэ зураг авсан газар нь очиж үзсэн, ямар билээ дээ нэг тийм цэцэрлэг байсан. Дараагийн очих газар бол мөн л Шандунь мужийн төв Жинань хто байлаа. Энд бид гол зорилго Хятад хэлээ үзэх байлаа. Жинаньд байрлах уг мужийн нэрээр нэрлэгдсэн Шандунийн их сургуульд 7 хоног суралцаж гадаад оюутны дотуур байранд олон ч гадаадуудтай мэдлэг солилцлоо. Хэл ч нэлээн сайжрив. Жинаньд сургуулийнхаа цогцолбороос нэг их гараагүй билээ. Гарсан ч нэг их холдсонгүй, мөн бид эндээ шинэ оныг угтав. Хятадууд шинэ жилийг тэмдгэлнэ гэж бараг үгүй, харин тэнднийн гадаад оюутнуудтай нэг оройг хөгжилдөж өнгрөөв. Нэг өдөр Жинаниас 100км-н зайтай Шьюүфү хэмээх газраар зочиллож тэндээ бүтэн нэг өдрийг өнгрөөв. Энэ нь агуу их сэтгэгч Күнзийн төрсөн газар бөгөөд эртний Хятадын их сэтгэгчид эндээс гаралтай байдаг байна. Бидний аялалын бас нэг гол зорилго нь Күнзийн амьдрал, үзэл баримтлалыг судлах явдал байв, энэ чиглэлээрээ ч олон яриа, лекц сонссон билээ. Ингээд Жинаньд 7 хоногийг өнгрүүлээд Бээжинд ирэв. Ингээд Бээжинд нэг их яриад байх алга даа. Мэдээж олимп болсон, сүүлийн жилүүдэд маш хурдан хөгжсөн БНХАУ-н нийслэл билээ. Ингээд нэг иймэрхүү л байна, буцаал Монголдоо ирлээ дээ. Хаа ч явсан Монголыг гүйцэх газар алгаа, цээж дүүрэн утаагаа амьсгалах ч бас гоё шүү :)

Be careful

Нэлээн дээр 11 сарын 27нд тэнгэсийг хөлөө хугалахад нь өөнөөкөө тэнгэсийн барцад арилахгүйнээ гээд байсан санагдаж байна. Харин саяхан Дээгий нөгөө юу яаж байгаад баярласандаа хана цөмлөөд (тэгтлээ чанга цохичоод цөмлөөгүй гэвэл урамгүйшт тээ) хуруугаа хугалсан гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа биз дээ. За тэгээд тоочоод байвал манай ангийнхны хөл гарандаа авч байсан гэмтэл тоогоо алдахнээ. Энэ бүхнийг хөндлөнгөөс ажиглаж байсан Байгалмаа багшийн -Танай ангийнхан ном уншуулж барцадаа арилгуулаач гэсэн нь санаанд орж байна шүү. Бүгдээрээ жаахан болгоомжтой байцгаая. Удахгүй амралт зугаалгаар явах гэж байгаа гэж байгаа хүмүүс бодолтой л яваарай даа.

1.14.2009

Охидын сонирхолд...



Энд өгүүлэх гэж буй эмэгтэйн талаар манайхан бүгдээрээ жаахан ч болов төсөөлөлтэй болов уу гэж бодож байна. Миний хувьд "Америкийн дараачийн топ модель" шоуны продюсерээр ажиллаж байх үед нь нэг хараад яасан хөөрхөн бүсгүй вэ гэж бодож байсан юм.За товч танилцуулахад жинхэнэ нэр нь TYRA LYNNE BANKS бөгөөд 1973 оны 12 сарын 4нд калифорни мужид төрж LOS ANGELES-т ахлах сургуулиа төгссөнийхөө дараахан 17 насандаа ELITE гэдэг загварын агентлагаас гараагаа эхлэжээ. Cover girl фирмтэй гэрээ байгуулснаар томоохон корпарацийн нүүр царай болж чадсан анхны африк гаралтай бүсгүй болох үедээ дөнгөж 20 настай байсан гэдээг. Ингээд түүний хэдэн зургийг орууллаа.









































































































































































































1.12.2009

Өнөөдөр чинь ямар өдөр билээ?



















Ёох арай гэж нэг юм 1 сарын 12 дахь өдөр эхлэдэг гэжийшд. Гол ажилдаа орохоосоо өмнө манайхаан өнөөдөр ямар өдөр билээ гээд нэг асуучмаар санагдав хэхэ. Бодож санжийгаа юм байна уу? Өнөөдөр чинь манай Анулын төрсөн өдөршдаа хэхэ. Хэдийгээр алс хол хүний нутагт байгаа ч гэсэн ангийнхаа блогийг нэг шагайгаад харчихдаг байлгүй гэж боджийнээ. Амьдралынхаа арван долоо дахь босгыг алхаж байгаа Анулсардаа төрсөн өдрийн гал халуухан мэндийг дунд сургуулийн ангийнханых нь өмнөөс хүргэж байгаадаа их баярлажийнээ. За тэгээд амьдралдаа ганцхан тохиох энэ л өдрийг хэзээ ч мартахааргүйгээр NICE тэмдэглээрэй гэж...

1.11.2009

Манайхаан хичээлээ сайн хийгээрэй






































Ганцхан долоо хоногын дараа жилийн эхний хагасын дүн гарахыг бүгдээрээ мэджийгаа гэж боджийнээ. Хэдийгээр өнөөдөр амралтын өдөр ч гэсэн бүгд хими, физик, монгол хэл, нийгэм энэ тэрээ уншиж хичээж барьжийгаад хичээлдээ очвол нээх сандрах юм гаркуу байлгүйдээ гэж. Одоогын байдлаар миний толгойд орж иржаагаа юм нь нийгмийн хар мянган х***** идсэн хүснэгт л байна доо. Яджийхад дэвтэр мэвтэр тануусын хэн нэгний цүнхэнд явжийгаа бололтой за даа нэг иймэрхүүдээ... Аа бас ангийнхаа блогын team member болсондоо их сэтгэл хөдөлжийнээ. Шинэков энэ тэр гэж ад үзээд байхкүүм байгааздээ заза тоглосийн хичээгээрэй манайхаан.