10.12.2009

Од боллоо шд...

Хэхэ за тэгээд өнөөдөр нэг сонин юм болоод оо.Юу вэ гэхээр манай биеийн тамирын хичээл орох цаг болоод л манай ангийн нөхдүүд өмнө цаг нь англи хэлний шалгалттай байсан болохоор хичээлдээ жоохон оройхон ирдэг юм байна. Тэгсэн чинь хувцасны өрөө түгждэг эгч жоохон уурлаж муурлаад л байсын тэгээл би ч юу болоод сүрхий зан гаргаад байгаа юм бол оо гэж бодчоод л залруугаа орлоол доо. Тэгсэн нэг цэнхэр нүдтэй, дунд зэргийн өндөр, халзандуу нэг зургийн аппрат зүүсэн залуу манай заланд зогсож байдаг юм байна. Нүдэндээ гайхсан харц гялалзуулчихсан нэг л сонин нүдээр бид нарыг харж гарлаа. Тэгсэн мань эр Америкийн сонины сэтгүүлч ажилтай юм билээ. Тэгээд монголд ирээд хэд хонож байгаа бөгөөд гол зорилго нь оюутнуудын соёл хүмүүжлийн талаар судалгаа ч юм уу ямар нэгэн юм хийж яваа юм билээ. За тэгээд л бид нарын бараг хөдөлгөөн бүрийг л аппратандаа буулгаж байх шиг байна аа. Тэгээд бид нарын дасгал хийж байгааг, алхаж байгааг, багшийн хичээлээ зааж байгааг, сагс тоглож байгааг гээд л бараг бүх юмыг нь авч байна лээ. Бүр хувцас солих өрөөнөөс баахан хүүхэд гарч байгааг чихцэлдээд л хувцсаа аваад явцгааж байгааг нь гээд л ажлаа сайн хийж байна лээ шүү. За тэгээд гадны сэтгүүлч ирсэн гээд биеийн тамирын багш нар ёстой жинхэнэ бид хэдийгээ чардайлгадаг байна шд. Гэхдээ сүүлд нь гоё тоглуулсан л даа. Тэгээд манай баг сайхан тоглосон доо.

6 comments:

  1. хөөе чи тийм сүрхий юм бол өөрөө мэдээ хийж бай за хэн нь угаасаа тод байхад нэрээ нууж этр ёоо бүр уур хүргээд хаячихлаа чам шиг юмнаас болж манай блогт ийм сонин сонин комментууд бичигдэх болж байна, болж өгвөл бузар савраа эндээс хол байлга ойлгов уу

    ReplyDelete
  2. хөөе энэ нээрээ хэн ингэж бичээд байдын бол? Арай манай ангийнхан албаар ингэж бичээд байдын биш биз дээ? Уншсан чинь бүр шаал тэнэг санагдчлаа.

    ReplyDelete
  3. хөөе нээрээ ийм сонин сонин комментүүдийг админ нь устгачиж болдог биз дээ. Устгавал таарна шаал гаж юмнуудын тэнэгтэхийг харах гэж бүр уур хүрчлээ.

    ReplyDelete
  4. uul ni unen l yum helsen bn.
    Gehdee ene bol angiin blog bolohoor angiin huuhed yugaa bichne ooriin dur.

    ReplyDelete
  5. энэ нэг юмнуудаас болж бүр блог руугаа орох сонирхол багасчихсан байна

    ReplyDelete
  6. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D