10.06.2009

Харанхуй хад

Энэ удаад Д.Нацагдоржийн зохиолыг орууллаа. Хэдэн жилийн өмнө уншаад бүр эргүүтэж байсийн одоо уншвал яадаг бол гээд л бас та нар уншаад үзээрэй хүмүүс л жигтэйхэн гүн ухааны зохиол юм байгаашт гээд л байдийн :PЗуны шөнө богино тул, өглөөний 8 цаг дор наран нэгэнт дээр гарчээ. Унтсан нойрноос арайхан сэрмэгц нэгэн янжуур гаргаж шившив. Чилсэн биеийг талбируулан түр зуур хэвтэхүйн завсар энэ өдрийн элдэв хэргийг бодох бөгөөд өдрийн тэмдэглэлийн дэвтрээ дэрэн доороосоо авч үзвээс, химчик харандаагаар бичсэн хэдэн үсэг бараг бүрэг үзэгдэх нь түүнийг шүлсээрээ норгон, улмаар сайтар ажиглаваас:Найман сарын гучны Ням гариг, Харанхуй хад Ина хэмээх хэдэн үсгийг тэмдэглэсэн байх нь утга ба учир нь тодорхой үгүй. Юун тухайбичсэн нь огт мартагдсан тул, дахин нэгэн удаа алгуурхнаар уншиж эцсийн үсэг дээр хүрвээс, Ина хэмээх миний хуучин амраг охинынэр, цахилгаан адил хоромхон зуур миний тархины дотор гэрэлтсэн бөгөөд мөнхүү охиныг хэдийнээ хайлаас модны сүүдэр дор тэврэн үнсэж агсан нэгэн цаг гэнэт санагдан, сормуусны сүүдэр дор даруй сэтгэл хөдөлж, улмаардор үзэгдэхүй дор даруй сэтгэл хөдөлж, улмаар эрт ба эдүгээ, хол ба ойрыг улируулан бодох тусам ийн тийн уяран мэлмэрч, зүүд мэт зэрэглэсээр агшин зуур үүрэглэсэн нь татаж бүхүй тамхины үнс хэнхдэг дээр минь унахуй дор, гэдрэг цочин сэрэхүй лүгээ уг тэмдэглэлийн утга учир юун болохыг эргэцүүлэв. Үүнд юуны урьд мөнхүү бичсэн хүний нэр дээрээс эхлэн бодвоос Ина хэмээгч нэгэн залуу цэвэрхэн охин бөгөөд 7 жилийн урьд би түүн лүгээ хязгаар үгүй янаглан ханилсан боловч, дараагаар хоёр бие уул далайн тэртээ энэтээ дор завсарлагдан, сэтгэл зүрх ташаалагдсан бүлгээ. Хожим хайртай Ина хааш одсоныг мэдэх үгүй, хэдийгээр эрэн сурвалжилсан боловч эс олоод элмэрэн гайхсаар агсан нь гэтэл энэ өглөө санамсар үгүй, өдрийн тэмдэглэлийг үзэхүй дор үл мэдэгдэх утга бүхий хэдэн үсгийн дор түүний нэр байхыг үзээд, зүрхний дотор зул ноцов.Эргэцүүлэн санаваас, эдгээр хэдэн үсэг нь түүний бие надаас салахуй дор миний дэвтэр дээр тэмдэглэж өгсөн сануулга лав мөн хэмээн сая мэдэвч, юу хэмээсэн нь утга басхүү далд болой.Мөнөө ухамсар авч бодвоос Ина болвоос энгийн хүн бус бөгөөд эрдэмтэн охин манлай мөний тул энэхүү бичсэн нь лав учиртай биз ээ. Үүний учрыг олвоос, Инаг олох нь магад хэмээн сэтгэгдмэгц нэгэн аяга цай авчруулан уугаад, мөнхүү хэвтээ хэвээр уг тэмдэглэлийн утгыг шинжлэн боловсруулж эхлэв.Энэ үе манай тогооч их л сүрхий царай гаргаж надаас асууна.
Ай данжаад яасан. Бие өвдсөн
Үгүй зүгээр
Ай би айж байна биш үү. Царай муу байна.
Дараа нь би буруу харан хэвтэн хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд чинагш бодов. Манай тогооч "Ай" хэмээгээд гарч одов.Нэгэн цаг орчим зүйл зүйлээр эргэцүүлсний хойно нэгэн сэдэв олсон бөгөөд юун хэмээвээс 8 сарын 30-ны бямба гариг хэмээсэн нь болзоо тавьсан өдөр болмой. Харанхуй хад хэмээсэн нь тийм газар уулзах хэмээсэн юм байна хэмээн сэтгэсэн бөгөөд бас дахин нэг удаа шалган бодвоос, ер түүнээс зайлах үгүй агаад хуанлийг авч үзвэл 8 сарын 30-ны Бямба гариг нь яг энэ өдөр болсон тул даруй яаравчлан босмогц ”Морийг барьж эмээллэтүгэй” хэмээн тогооч дор хэлэвээс түүний бие өмнөөс их нүд гаргаж, "Яасан данжаад" хэмээн амандаа шивэгнэсээр гарч одоод “Ай эмээллэсэн биш үү” хэмээн гадна хашхирч байна. Миний бие даруй дор ташуурыг аван, шаламгайлан моринд мордсон боловч, аль зүг дор одох ба Харанхуй хад хэмээгч нь ямар ертөнц дор оршин байхыг огтхон ч мэдэх үгүй тул, дэмий л мориныхоо 2 чихийг ширтэн гайхаж хэдэн минут болов. Үүнд манай тогооч хажуунаас “Ай явах үгүй яасан? Юу мартсан? Хэмээн үглэж байна. Гэтэл миний морь удаан зогсохуй дор хөл нь чилсэн ба угаас омголон морь тул ийш тийш тэмүүлэн тогтож ядахуй дор жолоогоо султгаваас тэр баруун өмнө зүг алхуулав. Үүнд би нэгэн зэрэг бодоод морины хааш зүглэсэн тэр зүгт дор шууд явав. Түүнээс нэгэнт мэдвээс, хэд хэдэн арван газар дэв дэмий явчихсан байх агаад хүн амьтан үзэгдэхгүй цөл газар иржээ. Ам цангах нь хэмжээлшгүй бөгөөд сэтгэл уйтгарлахаас цаашгүй. Морин хэдийгээр их хөлөрсөн боловч, ядарсан байдал огт үгүй болохуяа салхийг сөрөн, хэнхдэгийг яран давхисаар хэд хэдэн ухааг давж, хужир ба бударгана элбэгтэй нэгэн цайдам газар хүрч очвоос, 4 зүг дор юу ч үзэгдэхгүй, харин тэртээгүүр бараан үүл хурж бороо орох янзтай.Угаас хот тосгоны газар өсч хүмүүжсэн тул зэрлэг уул газрын байдал төдий л тааламжгүй дэмий л гайхна. Намрын салхи сэржигнэн салхилахуй нь сэтгэлийн дотор гулин галин байдлыг төрүүлнэ. Амраг Инаг олж уулзана хэмээсэн нь харин зүүдлэн давхиж, хөндий тал дор төөрөх нь ч юм уу? Гэтэл унасан морины чих соотгонож, хамар нь хуухинахуй дор сэрхийтэл цочиж ийш тийш ажиглаваас тэртээ хажуу дор нэгэн амьтан явна.Юу ч болов очсугай хэмээн шууд давхин ойртвоос, үнэг буюу чоно буюу аль нь танигдахгүй нэгэн амьтан улам чинагш зугтана. Морийг ташуурдаж довтолгосоор гүйцэн очвоос, үнэг ч бус чоно ч бус харин нэг нохой явах бөгөөд өмнө хойгуур нэгэнт эргэлдэж, сүүлээ шарваад баруун зүг удирдан явахыг үзвээс, айлын ч нохой бололтой.Ангийн ч нохой байлтай тул лав нэгэн хүнтэй газар хүрэх биз хэмээн итгэж хойноос нь дагалдан шогшив.Чингээд цайдмаас холдон нэгэн ухааг давбаас, газрын байдал их л өөр болоод өвс ногоо сахлаг ургасан хангай газар тэртээ хойд тал дор өндөр уулс ханаран байхын наагуур, урт мөрөн урссан нь үзэгдэнэ.Нохойн явах нь алгуур болоод удал үгүй нэгэн толгой тойрмогц чинад нэгэн хар овоохой харагдав.Гадуур нь нэг ч мал үгүй, харин дэрс бут үргэлжилжээ. Нэгэн настай хүн гарч ирээд нохойгоо даллан дуудаж амой.Миний бие хагас өдөр явсан нь хэдэн сар аян хийсэн мэт болж, санаа галирсан тул айл гэрийг үзэхүй дор Ина лугаа учирсан адил баярлаж морио тушаад оров.Хар хүн дагалдан ороод зүүн хойно цомцойн суув.Би баруун хойно нь нэгэн гөрөөсний ширэн дэвсгэр дээр хагас завилан суусны дараа амар мэндийг мэдэлцэв. Мөнхүү хар хүн гуч илүү настай, элгэн дээл өмсөж, суран бүс бүсэлжээ. Үг хэлэлцэх аялгуу нь чихэн дор их л өөр сонсогдоно. Зүүн өмнө хатавчин дор үстэй дээлээр нэгэн хүн хучаастай хэвтэж буй. Дун буурал толгой цухуйж байна.Хар хүн нурман дор шигтгэсэн домботой цайг нэгэн тэвш тарваганы махны хамт над дор өгсөн нь гудамжны шалбааг мэт булингартай, мах нь халшгүй эхүүн үнэртэй боловч, ундаасаж өлссөн минь их тул арга үгүй идэж уув.Гэдэс бага тайтгарч, бие бага амарсны хойно Ина сэтгэлд орж ирэхүеэ харанхуй хэмээгчийг хар хүнээс сурваас:“Би энэ газар өсөхөөсөө аваад өтөлтлөө суусан бөгөөд угаас гөрөөчин хүн тул ойр хавийн газрыг бараг мэднэ. /энэ завсар миний сэтгэл дор баяр төрж байваа/Гэвч тийм нэртэй газар сонссон нь үгүй” хэмээхүй дор миний урам хугарч, одоо хааш явахаа мэдэхгүй элмэрнэ.Алтан дэлхий уудам их, аль газар Харанхуй хад хэмээгч байхыг хэн яаж мэднэ. 4 зүг 8 зовхисыг тойрон, зуун жил, мянган он эрэвч, бас олдох үгүй байж болно.Ина хэмээх охины бичсэн нэгэн зурвас тэмдэглэлийн төлөөнөө сэтгэл хөдөлж, биеийг зовооно.Энэ мэтээр гайхан, царайг барайлгаж нэгэн үе суув. Гэтэл тэртээ хажуу дор хэвтсэн буурал эмгэн толгойгоо дааж ядан өндийн босоод баруун хоймор тахисан бурхан юм уу онгон юм уу алиныг нь мэдэх үгүй нэгэн юмны өмнө мөргөхүй дор хар хүн их л гайхсан байдлаар харж “Эмээ эмээ” хэмээж байна. Энэ үе би мөн гайхаж, хөөрхий энэ авгай нас болохыг гэрээс залбирлаа хийж байгаа нь энэ юм уу даа хэмээн бодож, эртхэн мордъё хэмээн сэтгэн авай.Гэтэл эмгэн тэрхүү тахилын тэндээс аваад хар хүн дор өгч: Хүү минь энэ бол манай эцэг өвгийн үеийн юм, энэ хүүгийн хэлж буй газар байх магад үгүй” хэмээмэгц миний чих сортойж, нүдэн ширтэн санаа тавив. “ Бараан цохио хэмээх нэгэн газраас ховор юм гэнэ билээ. Хэмээхүй дор хар хүн түүнийг авч үзээд: “Эмээ зөнөглөх гэж, аяны хүнийг төөрүүлэх нь” хэмээгээд ширээн дээр тавьсан дор би түүнийг яаран авсан нь тэр хэсэг чулуу болох нь хүнд тул, гараас мултран газар унамагц 2 хэсэг хагаран авч үзвээс яах аргагүйхир болсон нэгэн чулуу буй.Би хэдэн удаа эргүүлж үзээд хар хүний адил дэмий юм хэмээн сэтгэж ширээн дээр тавихын дор орой наран баруун хаяагаар тусаж буй гэрэл дор мөнхүү чулууны хагарсан хэсэг дээр гилтэгнэмэгц ажиглаваас онц нэгэн чулуу болохуйяа, энэ нь над дор хоёрдугаар тэмдэг болно хэмээн санаж, нэгэн талыг эмгэнээс гуйж аван баяртай байдал төрж мордов.Угаас түмэн бодисын зүйлийг их сонирхдог учир чулууны аймгийг нэлээн ялган салгаж танихын тул, мөнхүү айлын хаяанаас эхлэн тохиолдсон чулууны хавирах байдлыг шинжлэн энэ чулууны гарсан газрыг мөрдөн явав.Түүнээс хэдэн цаг болсны хойно тэртээ харагдаж байсан өндөр уулын хормой дор хүрсэн бөгөөд мөнөөх их мөрнийг усны хөл дор арайхын гарч, намаг үлэмж, нэгээхэн ч зам үгүй хааяа нэгэн хар хэрээ үзэгдэхээс өөр амьтан үл тохиолдоно.Наран нэгэнт унаж, бүрий баруй болсон тул, чулууны байдлыг шинжилж харагдах ч үгүй болов. Ердөө аливаа чулуун дээрээс өнхрөн буудаг жамтай тул, дэмий л өгсөн явсан бөгөөд гүн ой дунд нэгэнт лав оржээ. Өдрийн бүрхэж байсан бороо сая оров. Ширүүн салхи дор модны мөчир дор гуйвалзан шуугиж аянгын дуун сүртэйеэ хүржигнэнэ.Алхах дунд шавар намаг болоод гуу жалга тохиолдоно. Энд тэнд чоно ульж басхүү тас няс хийх чимээ гарах нь аймшигтай, даруй үс босож зүрх догдлон, сэтгэл зарайна, Өдөр 4 зүгийн алин тийш явахыг гайхаж байсан нь эдүгээ 4 зүг нь хаана хааш болохыг нэгэнт алджээ.Зорьсон хэрэг ба шинжлэх явдлыг нэгэнт умартсан, гагцхүү амиа хамгаалж явахыг урьтал болгов. Угаас шалгадаг ухааныг шүтэж, боловсронгуйгаар хүмүүжсэн боловч, буг чөтгөр санагдаж, эрэг тамын орон бодогдоно.Түүнээс бороо улам ширүүдэж дуун ба цахилгаан үргэлжилнэ. Газрын байдал улам бэрхтэй болж, айж цочих нь нэн олшров.Урагш явсугай хэмээвээс өмнө этгээдийн бартаа хавьтах арга үгүй, гэдрэг буцсугай хэмээвээс замыг нэгэнт төөрчээ.Дөрвөн зүг туршивч хад асга харанхуйлан хашиж, сүүхийлцэн хирдхийлгэхээс өөр үгүй.Хэдийгээр Харанхуй хад хэмээх нэр нь энэ газар лугаа нийцэлцэн санагдах боловч, ийм орноо энхрий Ина хэрхэн орших аж.Тиймийн тул даруй мориноос бууж суун, түмэнтээ цочиж, мянгантаа хирдхийн хэзээ наран мандахыг хүлээнэ.Гэтэл морин гэнэт үргэн харанхуй хадын дунд хангинатал янцгаах дуунясан дор тултал жихүүцүүлэх лүгээ нэгэн амьтан тулж ирэхүйг мэдсэн боловч ихэд цочсон тул нэгэнт мэдрэл зайлжээ.Нэлээд удсаны хойно сэргэж үзвээс толгойгоо нэгэн хүний дээр тавьсан буй, унтсан зүүдэлсэн ба гэртээ буюу хаана бүхүйг мэдэх үгүй цочин үзвээс янаг охин Ина хажуу дор зогсож байх бөгөөд үзэсгэлэнтэй залуу охины хасын царай нь Харанхуй хадыг гэрэлтүүлэн баймой.-Хайртай чиний тэмдэглэлийг ухсан боловч хааш үгүйг мэдэх үгүй байдал тэмүүлсэн морь нь чиний эцгийн морь болохыг нэгэн зэрэг бодож итгэсэнээр чамайг олж ирэв.-хүн их аюултай юм лугаа нөхөрлөхийн тул энэхүү Харанхуй Хадын газар чармайн намайг харилцан амраглаваас сая болно хэмээлцээд харилцан чанга тэврэлдэжгүнзгийгээр үнсэлцэн амьсгал дор цочин сэрвээс яруу найруулах хэмээн томоор бичсэн нэгэн дэвтрийг үнсэн хэвтэх бөгөөд эргэцүүлэн бодвоос цөм нэгэн зүүд ажгуу.Харанхуй хадын дунд халшралтай бөгөөд аюултай Харин түүний байдлыг хасын охин сонирхоноЯруу найруулга хэмээгч нь ертөнц дор гайхамшигтай бөгөөдИна охины адил идэр хүний сэтгэлийг булаана.

5 comments:

  1. За уншчаад олон долоон юм донгосы

    ReplyDelete
  2. Нацгаагийн энэ үг хэллэг нь арай хэтэрчихжээ яацийн одоо чулуун зэвсгийн үе биш дээ хаха гэж мээд

    ReplyDelete
  3. Уул нь аймар л зохиол байна шд.

    ReplyDelete
  4. Хэхэ чи тэгээд юу ойлгов??манайхан хэрвээ зав гаргаад уншвал төрсөн сэтгэгдлээ үлдээгээрэй асар сонирхолтой санагдаж байна шоо гэж

    ReplyDelete
  5. Үгүй ээ яах вэ овоо хөөрхөн ургуулж бодоод л зүүдлээд тэгснээ тэр хүүхэн нь майр зүүдээр нь болсон бол үнэн гоё л юм байна лээ шд

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D