10.05.2009

Идэвхитэй амьдрах зарчмууд




















1. Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Гэртээ шинэхэн цэцэг тавьж болно. Эсвэл цонхныхоо хөшгийг шинэчлэх ч юм уу, ширээн дээрээ гоёмсог бүтээлэг тавиад үз. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
2. Хэнээс ч санаа зоволгүй хүссэнээрээ инээж бай. Инээдмийн кино, хошин шог үзэх, мөн найз нөхдийн ярьсан онигоо сонсоод элгээ хөштөл инээ. Ханатлаа инээсний дараа эрч хүчтэй болсон байх вий.
3. Ойр дотны хүмүүстээ магтаалын үгийг харамгүй хэлж сур. Хариуд нь сэтгэл бүлээцүүлсэн үг аяндаа сонсогдоно.
4. "Уур биеийг, уул морийг зовооно" гэдэг үгийг ямагт санаж яв. Дэлбэрэх дээрээ тулвал дотроо ядаж арав хүртэл тоолж уужирсны дараа бухимдлаа гарга. Ингэвэл үг чинь арай жинтэй, цэгцтэй болно. Хашгирч хэлсэн үгийг хүн сонсдоггүй, зугтахын түүс болдгийг санаарай.
5. "Амжилтын хуудас" гэдгийг өөртөө бий болго. Үр дүнтэй, амжилттай хийсэн бүхэн түүн дээр бичиж, ахин дахин үзэж бай.
6. Бэрхшээл, гачигдал тохиолдох бүрт эцэг, эхдээ ханддаг зуршлаа орхи. Болохоос болохгүйг нь хүртэл өөрөө хийгээд үз. Аандаа та асуудлыг шийдэж чаддаг болно.
7. Ойрын үеийн гурван зорилгоо цаасан дээр бич. Хэрэв зорилгодоо хүрвэл өөрийгөө үнэ цэнэтэй зүйлээр шагнаарай.
8. Хичнээн зүтгэнэ төдий чимээ амжилтад хүрнэ гэдгийг ямагт санаж яв. Таны оролдлого талаар өнгөрөхгүй нь лавтай.

6 comments:

  1. 4."Уур биеийг, уул морийг зовооно" гэдэг үгийг ямагт санаж яв. Дэлбэрэх дээрээ тулвал дотроо ядаж арав хүртэл тоолж уужирсны дараа бухимдлаа гарга. Хэрэв 10 тоолоод уужраагүй бол 100 тоол. Бас л болохгүй бол 1000 тоол... Тэгж байтал бүх зүйл хуучраад уураа гаргах нь хэтэрхий оройтсон хэрэг байх болно...

    ReplyDelete
  2. what a fantastic post. really good!!! thanx duurnee!

    ReplyDelete
  3. Лхамаа оройтдоггүймаа яг таардийн :P

    ReplyDelete
  4. zuitei duurnee chi yg zuw zuiliig tsaga olson uyd bichlee

    ReplyDelete
  5. чамайг бурхан ивээг.

    ReplyDelete
  6. heregtei yum bichjee..harin ter tooldog shaal hudlaan bnlee. ternii orond zuer guiwel uur dorhnoo gardag gseen.

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D