10.09.2011

A long awaited interview with Uunuu


Би бээр хэн бүхний хайртай хүү ангийн дарга Ү. Өнөржаргалтайгаа халуун дулаан дотно яриа өрнүүлэхээр зочны хүндэт суудал урин залаад байгаа билээ. Урьд өмнөх ярианууд дээр зөвхөн ярилцлага авагч этгээд өөрийн дур сонирхолоор хүссэн зүйлсээ асуугаад өндөрлөдөг байсан бол энэ удаад анги хамт олныхоо өөрөөс тань мэдэхийг хүсэн асууж өгөөрэй гээд илгээсэн бүх асуултуудад хариулт авахаар болоод байгаа юмаа.

10.05.2011

Coming SOON!!!

Ү.Өнөржаргалтай хийх ярилцлага.

10.01.2011

Одтой л залуу юм...

125 оргилуун хүсэл хөтөлбөрийн шагналын эзэд тодроод шагналаа аваад үрэн таран хийгээд дууссан цаг үед та бүхэнтэйгээ мэндчилж байна. кккк. Би ийм мэдээллээс хоцорцон ч юм уу, эсүүл над шиг олон хүмүүс мэдээгүй явсан ч юм уу. Ямартай ч Батхишигтээ баяр хүргэе. Азтай золиг шүү.
Тус хөтөлбөрт давхардсан тоогоор нийт 160,000 гаруй хэрэглэгч хамрагдсанаас icoke.mn сайтад бүртгүүлсэн 8000 гаруй гишүүдийн дундаас супер шагналын эздийг өнгөрөгч 9-р сарын 3-ны өдөр Тэнгис кино театрын өмнөх талбайд тодруулжээ. Супер 2 азтан Сингапур улсад зохиогдсон Formula 1 уралдааны ГранПри цомын төлөөх тэмцээнийг үзээд өнгөрөгч мягмар гаригт эх орондоо ирсэн байна . Т. Батхишиг, Б. Намуун гэх 2 хэрэглэгч шалгаран энд тэндгүй л "Сугалаа нь үнэн байдаг юм байна. Та бүхэн МСS компаниас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой" гээд л Хишгээ яриад байна. Зурагт асаагаад л Батхишиг, унтраагаад нэт орохоор Батхишиг.
Зиа тэгээд нэг нь ч гэсэн сайн явж байвал болж дээ.