9.28.2009

Нэмээдээ төрсөн өдрийн мэнд хүргэе!


Ингээд өөрийнхөө зүгээс болон ангийнхнийхаа өмнөөс Хайрт найздаа төрсөн өдрийн баяр хүргэе!
Алаг хорвоогийн хатуу зөөлөнд
Алдаж эндэж явах гэж
Аав ээжийнхээ жаргал нь болж
Алтан дэлхийд чи мэндэлсэн
Хайр энэрлийн далай
Халамжитайхан ээждээ баярлалаа гээд
Хацар дээр нь зөөлөн үнсээрэй
Уужуу тайван зангаараа
Өөрийг чинь өлгийдөж өсгөсөн
Ухаант буурал аавдаа
Хайртай шүү гээд үнсээрэй
Орчлон хорвоод шинэ хүн болон мэндэлж
Олон хүнийг баярлуулсан энэхүү өдрийн мэндийг
Анд чамдаа хүргэж байна
Аз жаргал инээд баясалаар дүүрэн яваарай

Бас Нэмээ Тэлмэн 2тоо зөндөө их аз жаргал хүсье!

9.26.2009

HAPPY BIRTHDAY UNUKU




Зиаг номин миний бие анхны мэдээг нийтэлж байна аа. Ингээд 16 хүрч буй жижгээ буюу Өнөрөөдөө төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье.

9.23.2009

KAV2009-н key-үүдийг татахаар тавилаа.


За тэгээд ихэнх хүмүүс KAV-тай байдаг болохоор тэгээд бас KAV-н key л элбэг олддог болохоор үүнийг нийтэллээ. (2 хэсэг хуваачихсан байгаа шүү)

ТАТАХ1 ТАТАХ2

Bluethoot messenger. Хэхэ баахан л messenger татахаар нийтлээл байна.




Хэрэгтэй хэрэггүй баахан юм нийтлээл байна. Гэхдээ сонирхолтой болохоор татаж аваад туршаад үзээрэй. ТАТАХ.

Yamee ajillahku bgaa humuust!!!



Зүгээр л хамаагүй юм гэсэн болохоор энийг оруулчлаа. Гэхдээ хэрэг болно байх гэж боджийна. ТАТАХ.

9.22.2009

Happy birthday to OUR BLOG!!!!
























Зиак ингээд ойрын үед манай блог гэж жоохон хичээлд дарагдсан биднээс болоод харж хандах хүнгүй болоод байдаг боллоо. За тэгээд би одоо энэ 9 сарын 23-нд манай блогын нэг жилийн ой болох гэж байна аа гэж хэлэх гэсиймаа. За тэгээд миний зүгээс гаргах санал ямар байна вэ гэхээр бүгдээрээ яг 23-нд ямар ч юм байсан хамаагүй нийтлэх гэсэн бүх юмаа нийтлэ. Тэгээд энэ өдөрийг блогийнхоо хамгийн их мэдээ нийтлэсэн өдөр болгоё гэж бодлоо. Өөр гоё санаа үнэндээ надаа бол орж иркү бээшд. За тэгээд би одоо энэ удаа өөрөө уриа болгоод алдар Их Британий зохиолч Jack Rowling-н Harry Potter номын бүх цувралыг англи хэл дээр эхний хоёр цувралыг нь монгол хэл дээр та нартаа хүргэж байна аа. За ингээд манай блог цаашдаа бид нарын гүүр мэт байх болтугай гээд энэ мэдээгээ нийтэлж байна аа.
Мөн Харри Поттерийн 7 цувралыг татахыг хүсвэл энд дарж татна уу.,

Сайн уу ???

За оюутан болцгоосон, Их Сургуулийн том ах эгч нараар юу байна даа ??? Тэгээд хичээл ном нь сайн ? Ер нь одоо л дасаж, дунд нь орж эхэлж байна уу үгүй юу ? Оюутан байх нь гоё юм уу , сурагч байх нь гоё юм уу ??? ( сэтгэгдэлээ бичээрэй )
Би энэ жил ахлах сургуулийн 12р ангид сурж байна. Сургуулийн хамгийн том, дээд талын анги болж үзэж байна. Жаахан хариуцлага өндөртэй, хийж хариуцах юм ихтэй л байдаг юм байна.
Шинэ Монгол ахлах сургуульд ороод 3 дахь жил болоход 3 шинэ анги, 3 шинэ ангийн багшаар даалгуулсан. Бас түрүү жил та нартайгаа ерөнхий шалгалт өгсөн. ( Сонин байна уу хэхэ ).
Сургуулийнхаа формыг өмсөөд л, ангиараа суудал суудалаараа суугаад хичээлдээ оролцон, завсарлахад дараагийн цаг хэн багш орж ирэх билээ гээд л хараад суужиййна... завсарлахаар баахан жоохон хүүхдүүд хажуугаар гүйлдээд л нэг 12жилдээ сууж байна даа. Та нарынх бүгд өөр байгаа байх даа хэхэ. Дараа жил та нар дээр хэн нэгнийх нь сургуульд л доод курс нь болоод яваад орно доо хэхэ.
Хичээл орсноос нь хойш Хонгортой нэг ШУТИСийн тэнд таараад, дараа нь өчигдөр Саруултай сургууль дээрээ таарсан гэжуугаа. Сайхан гар үнэн завтай тэгээд л явжийсан гоё санагдсан гэжжж хэхэ. За тэгээд та нуууус гого юм бичээрэй. Завгүй би бичиж байхад та нар бич л дээ нтррррр..... ккк W8ing...

9.13.2009

Greenday (All Albums)

Хонгорын хүсэлтээр Greenday-н бүх цомгийг орууллаа. Өөр татах нэг нь татна биз. Гэрийн чинь нэт жоохон удаан бол сургууль дээрээ татчихгүй юу доо. Би Greenday-г сайн мэдэхгүй гэхдээ ямар ч байсан найман албан ёсны цомог гаргаж, АНУ-д л гэхэд 22 сая цомог борлуулж, 3н удаа Grammy-н шагнал авч байсан юм байна.
Аан тийн татах линк нэмэх хүн байвал нэмээрэй.

-1,039 / Smoothed Out Slappy Hours -


Татах1

-Kerplunk-


Татах1


-Dookie-


Татах


-Insomiac-


Татах1


-Nimrod-


Татах1

-Warning-


Татах1


-International Superhits-


Татах1

-Shenanigans-


Татах1


-American Idiot-


Татах1


-21st century breakdown-


Татах1






9.08.2009

Инээгээрэй :D

Хамаагүй онигоо оруулж байхаар гээд оюутантай хэдэн юм оруулчий гэсийн хэхэ жаахан инээж аваарай. Манайхан ойрд хичээл эхлээд оюутны амьдралд хэр дасаж байна даа? Ядарч байгаа биз дээ биеэ бодоцгоогоорой яадийн яадраад байвал шууд пял мэд үү гэсс хаха за онигоогоо умшдаа...

Оюутан залуу эмчид үзүүлжээ.
- Эмч ээ, би дөрвөн өдрийн турш хүндээр бие зассангүй, түгжрэл болчихсон юм шиг байна аа.
Эмч оюутныг үзэж дуусаад халаасаа уудлан 2000 төгрөг сарвайгаад:
- Май, энэ мөнгөөр юм авч ид, гэсэн гэдэг.


Шалгалт дөхөв. Бодно:
“-Маргааш шалгалтанд унасан ч тэнцсэн ч ууна аа” Нэг шил архитай оров. Билет сугалав. Гар нь салгалаад билетээ унагачихав. Тонгойгоод авах гэсэн нь нөгөө архи нь тээглээд болдоггүй. Архиа хармаанаасаа гаргаж багшийнхаа ширээн дээр тавьчихаад тонгойн билетээ авав. Багш:
-Даруулга бий юу?
-Байхгүй.
-Суу,4!


Багш нь:
-За Вовка! Англиар чамайг муу гэдэгийг чинь мэднэ. Яршиг зугээр 10 хvртэл тоолчихвол чамайг дунд гаргалаа.
Вовка:
-One.
Багш нь:
-Заа сайн байна цааш нь...
Вовка:
Бодож бодож.."one, one, one.."

Шалгалтан дээр оюутнаас профессор: -Нэр хэн бэ? гэхэд
Oюутан: -Гомбоо гээд л инээмсэглэв.
Профессор: - Инээснийг асуу гэдэг юм юунд инээв гэхэд
Oюутан: - Ямар ч байсан нэг асуултанд чинь амжилттай хариулчихлаа.


Нэг оюутан:
-Чи өглөө яах гэж миний борооны цувыг өмсөөд явчихав?
Нөгөө оюутан:
-Чиний гоёлын костюмийг чинь норгохгүй гэж.



Номын дэлгүүр. Нэг оюутан орж ирэв.
-Танайд тэтгэлэгийн шалгалтанд бэлтгэх ном байна уу?
-Энэ номонд тэр шалгалтын бодлогын бараг 50 хувь нь байгаа…
-Тэгвэл 2-ыг өгчих.



Дээд сургуулийн хонгилоор профессор явж байтал нэгэн оюутан тааралдаад :
- Сайн байна уу? Профессор оо. Танаас юм асууж болох уу?
- Тэгэлгүй яахав. Асуулдаа.
- Та унтахдаа сахлаа хөнжил дотроо хийдэг үү, дээр нь тавьдаг уу?
Профессор хэсэг бодсоноо :
- Би ер нь энэ тухай хэзээ ч бодож байгаагүй юм байна.
- Уучлаарай, баяртай гээд салцгаажээ.
Гэтэл долоо хоногийн дараа нүд нь бөлцийж хавдсан, нойр муутайгаас нүд нь улайж ядарч туйлдсан профессор нөгөө оюутныг заамдан авснаа :
- Муу өөдгүй новш. Би чамаас болж долоо хоног унтаж чадсангүй. Сахлаа хөнжил дотроо хийсэн ч дээр нь тавьсан ч адилхан эвгүй оргиод гэсэн гэдэг.




Багш:
-Би чамд , жил түүхийн хичээл заалаа. Чи ядаж Сүхбаатарын хэлсэн үгийг хэлчих. Тэгвэл би чамайг дунд гаргая.
-Тийм амархан уу?
-Тиймээ, тийм. Чамайг хэлчүүл сайн тавьсан ч болж байна.
-Янжмаа хө цайгаа чана.


Чи ямар сургуульд ороо вэ?
-”Анагаах”-д.
-Их сайн байна, би “малын эмч”-д орсон. Хоёулаа төгсөөд бие биеэ эмчилнэ ээ.


Анагаахын сургуулийн шалгалт болж байна. Тэгтэл нэг эмэгтэй оюутанд эр бэлэг эрхтний тухай асуулт иржээ. Шалгалтандаа бэлдэж амжаагvй тэрбээр сандран ийш тийш харав. Хажуу ширээнд сууж байсан эрэгтэй оюутан нөгөөхөө гарган харуулжээ. Тvvнийг харсан багш нь:
-Хөөе чи наад шипи гээ далд хий. хэмээн зандарчээ хаха анагаах гэснээс Ганаа битий энд тэндэхийн хамаагүй охидуудад шипи өгөөд байгаарай мэд үү!!! этр

Шалгалт өгч гарч ирээд нэг оюутан нөгөөдөө хэлж байна.
-Эх орны дайн хэзээ эхэлсэн бэ? гэж байна. Би 1941 гэж хариуллаа. Германчууд Москвад хэдэн км ойртсон бэ? гэлээ. Би Москвагаас 22 км гэлээ. Юу үлдээгээд буцсан бэ? гэж байна. Би эвдэрхий балгас, майжгий гутал гэж хэлээд онц авлаа гэв.
Оюутан сайн тогтоогоод оров.
-Хэддүгээр билет сугалав? -1941
-Ухаан санаа чинь хаана явнаа?
-Москвагаас 22 км-т
-Чиний наад толгойд чинь юу байнаа?
-Эвдэрхий балгас, майжгий гутал.


9.02.2009

9 сар гарчээ...

За тэгээд бодоод байсан инь хичээл эхэлчихжээ гэж. Тэгээд энэ жил манай ангийнхааан амжилт бүтээлээр дүүрэн байж хичээл сурлагандаа амжилт гаргацгаана шүү. Нээрээ одоо чинь 10 жилийн ангийнхан гэж ярих юм байна ш дээ. Хэхэ за тэр ч яахав. Нээрээ нэг юм хэлэх гэж байсан шд нээрээ. Дараа нэг уулзаж байгаад нөгөө Батзаяа багшид өгөх мөнгийг цуглуулж өгцгөөнө шүү. Одоо ер нь би МУИС-д орсон хүүхдүүдээс хураачий үлдсэн нь Өнөрөөд өгчөөрэй. Яахав ахиухан байсан нь дээр шүү. Бас сарын эхэнд аваад эхлэхгүй бол удчивал шаал худлаа болж магадгүй. Тэгэхээр надаа мөнгөө хураалгацгаагаарай МУИС-ийнхаан. Бас нээрээ нэг санал байна аа зарим нь сайн мэдэхгүй байж магадгүй. Хагас сайнд юм уу бүтэн сайнд ангиараа заал авна гээд ярьцан шдээ. Эсвэл цугларч кино үзэх ч юм уу нэг юм хийцгээнэ шүү. Манай ШУТИС-д орсон хэд нэг нэгнийгээ олоод бүгдээрээ нэг дараа цугларна шүү. Тэр дарга жоохон ажиллаад бүгдийг нь цуглуулаад аваад ирээрэй гэхкү юу хэхэ. За ямар ч гэсэн уулзацгаая л даа... :D