10.09.2011

A long awaited interview with Uunuu


Би бээр хэн бүхний хайртай хүү ангийн дарга Ү. Өнөржаргалтайгаа халуун дулаан дотно яриа өрнүүлэхээр зочны хүндэт суудал урин залаад байгаа билээ. Урьд өмнөх ярианууд дээр зөвхөн ярилцлага авагч этгээд өөрийн дур сонирхолоор хүссэн зүйлсээ асуугаад өндөрлөдөг байсан бол энэ удаад анги хамт олныхоо өөрөөс тань мэдэхийг хүсэн асууж өгөөрэй гээд илгээсэн бүх асуултуудад хариулт авахаар болоод байгаа юмаа.



за тэгээд олон сонирхол татсан Өөнөөг бүх талаас нь илэрхийлж чадахуйц асуултууд надад байгаа гэдэгт сэтгэл минь их л тавирч баяр баясал өөрийн мэдэлгүй төрнөм олон юм нуршилгүй ярилцлагаа эхлэе дээ.
Өөнөөгөө олон таван үгээр гомдол мэдүүлэлгүй бүгдэнд нь сэтгэлээсээ сайхан сайхан хариулаад явна гэдэгт итгэлтэй байнаа. Тийм биз дээ а.д

Өөнөө U: Заа юуны өмнө анги хамт олондоо энэ сайхан налгар намрын нар ээсэн сайхан өдрийн мэнд хүргэеээ. Ярилцлага өгөх гэж удсанд бас уучлаарай

Дүүрнээ D: Хэхэ за зүгээр дээ нээрээ гадаа яасан сайхан байнаа би замын голоор өдөржин алхаад орж ирчихээд байж байтал ашгүй нэг а.д тэйгээ таарлаашдаа олон юм яриад байлгүй асуултуудаа эхнээс нь тавиад хариултуудаа аваад аваад явчий даа

Өөнөө U: За тэгий

Дүүрнээ D: Хамгийн эхний асуулт бол Өнөржаргал гэж чухам хэн билээ? Өөрийгөө үгээр аль эсвэл үйлдлээр юу гэж илэрхийлмээр байна?

Өөнөө U: Сайхан бас хэцүү асуулт байна. Хүн ер нь өөрийгөө насан туршдаа хайж явдаг гэж боддог лдоо. Яг хэн бэ гэдгээ өнөөдрийн хувьд хэлэхэд өчигдрөөрөө бахархаж , өнөөдөртөө сэтгэл ханаж , маргаашаа тэсч ядан хүлээн байгаа зорилго тэмүүлэлтэй , аав ээжийн эрх танхил кккк , анд нөхдийн сайхан анд байхыг хичээдэг жирийн монгол залуу юмшдээ хэхэ тэгээд хэлээд байвал зөндөө юм бий нтр

Дүүрнээ D: аанхан сайхан хэллээ, залуу минь Одоогийн амьдралаа харахад өөрийн хүссэнээрээ аж төрж чадаж байна уу аль эсвэл хэн нэгний удирдлаган доор заасан замаар нь алхаад байна уу?

Өөнөө U: ммм бусдын заасан , зөвлөсөн сайхан гэсэн бүхнийг өөртөө авч амьдралаа бүтээж л яваа даа өөрийн гэсэн хүсэлтэйгээ хольж хутгаад тэгээд Ү.Өнөржаргал гэсэн амьдрал, хувь хүн оршиж байна шд хэхэ

Дүүрнээ D: Ёо энэ бэлдсэн байсан асуултуудаа эргээд харсан чинь бүр нэг сонин сонин асуултууд байнаа Өнөөдөр хайрлаж байгаагаас бүр илүүгээр өөрийгөө хэрхэн хайрлах вэ? ч гэж байх шиг тэр өдөр буруу хөл дээрээ босчихсон юм байхдаа бушуухан ангийханыхаа явуулсан асуултууд луу ормоор санагдчихлаа

Өөнөө U: Яаая арай дээд түвшний юм асуух гээд байна уу даа

Дүүрнээ D: за сайхан дурсамж руу гаа орноо яг одоо санаанд орж байгаа хэн нэгний онигоог сайхан яриад аль гэхдээ олонд түгээгүй, тэнгисмаагийн бэлэн гоймон луу гаа нусаа нийсэн г.м шижиг хүргээд байхааргүй

Өөнөө U: Хэхэ онигоо гэхээр л Тэнгэсийн гоймон санаанд ордгийшд

Дүүрнээ D: өөө хахаха ингэдэг байхгүй юу одоо тэр чинь үеэ өнгөрөөцөөн өөрийг ярь

Өөнөө U: бүгдийнх нь мэддэг юм санаанд ороод байнаа

Дүүрнээ D: тэр хамаагүй ээ заза ерөөсөө тэр гоймонг ярьчих уншаад инээхгүй хүн байхгүй биз

Өөнөө U: Тэр ч яахав дээ өлссөн байсан хамар нь битүү байсан хамар нь

Дүүрнээ D: гэнэт онгойсон эдррр ...тай байсан, хахсан, гэнэт онгойсон

Дүүрнээ D: хаха за орхиё

Өөнөө U: гэхдээ тулгамдаад юм орж ирэхгүй байнаа вахааха

Дүүрнээ D: харин тэгдэг юм байнаа

Өөнөө U: аааааааааааа Номингийн нэг онигоо бийй тэр гэхдээ жоохон тэнгэс жанарын онигоо л доо

Дүүрнээ D: за

Өөнөө U: орой цаадахтай чинь зуслан руугаа явж байлаа зүг нийлээд тэгсэн бие засмаар байна гэнээ би хүн амьтан харж байгаад л нэг газар зогсохгүй юу амьд амьтан юу ч л байхгүй байсын тэгээд гараад хашааны буланд очоод яах гэсэн чинь манаачын путка гэж нэг өндөр юм байсийн тэрийг нь анзаараагүй байсан чинь нэг хүн гарж ирээд номинг өөр тийшээ яв наанаа шээж яах гээд байгаан гэж наадгийн

Дүүрнээ D: заа

Өөнөө U: яаг тэгээд шээх байж байсан хүн чинь бантаад л тэгээд улайгаад явчиж билээ нэг тийм балай юм болсондоо номин харвал би ч алуулсаан

Дүүрнээ D: харалгүй л яахав гэхдээ чамд ч бас хамгаалах хүмүүс байгаа санаа зоволтгүй за одоо хүүхдүүдийн явуулсан асуултууд луу орлоо явлаааааа Амьдрал дах хамгийн чухал зүйл чинь юу вэ? Магадгүй ээж ааваас чинь өөр хэн нэгэн энэ дэлхий дээр маш чухал байр суурийг эзэлдэг байж болох юм тэр чухал хүн хэн бэ? Лхамаатай үерхээд байгаа юм уу үгүй бол үерхэх гэж байгаа юм уу эсвэл үерхэх бодол байгаа юм уу гэсэн асуулт ирсэн байж одоо хариулт нь хэрэгтэй байдаг ^^

Өөнөө U: яасан олон асуулт вэ амьдралын хамгийн чухал зүйл бол угаасаа тод ХАЙР

Дүүрнээ D: мммхн

Өөнөө U: аав ээжээс илүү хүн гэж хаа байхвээ

Дүүрнээ D: бас өөр нэгэн гэж байхад

Өөнөө U: лхамаа чинь миний авгай шдээ юу үерхэл энэ тэрээ вэээ нтр

Дүүрнээ D: өө зоозо хэхэ сайхан мэдээ байна ойрд хосууд хоргодоод байсан бас болж байнаа Энэ тал дээр тод томруун хариулт өгөөч хүн бүрийн толгойд Өөнөө гэхээр лхамаа гэсэн үг хамт байдаг юм шиг санагддаг болоод уджээ ^^

Өөнөө U: вохахаха, вооо тиймүү манайхаан золиг гэж тод томроод байх юу байхав сайхан найз шдээ “одоохондоо” амьдрал яах ч юм билээ тэээээ

Дүүрнээ D: сайхан найз бас эхнэр гоё юм аа та 2

Өөнөө U: тххх

Дүүрнээ D: амьдралаа гэж.. Хэрвээ амьдрах нэг сар үлдвэл юу хийх вэ? гэсэн байна

Өөнөө U: гэр бүл найзуудтайгаа л цагийг байнга өнгрөөнө дөө

Дүүрнээ D: гэснээс ойрд хамтдаа цагийг өнгөрөөж байгаа хүмүүс хэн хэн байна би лав ойрд чамайг харсангүй МУИСийн 3р байраар эргэлдэгсэд ч бас адилхан байх P.S манайхан ихэнхдээ 3 дээр тааралдацгаадаг мэджугааздээ тануус

Өөнөө U: өчигдөр ганаа аавын төрсөн өдөр гээд хөвгүүдээрээ оройжин байлаа зургийг нь харах уу? 
Дүүрнээ D: хэхэ за тэгвэл Хамгийн бахархмаар амжилт гаргаж байсан үеэ дурсаач ^^

Өөнөө U: 11д ордог үе , 11 г төгсдөг үе , тэр хооронд сурсан үе 3, аймаар лаг хүүхдүүдтэй 11н 11а гийн ангийн дарга байсан нь

Дүүрнээ D: ааая манайхаан уншиж байгаа бээз ^^зааза сайхан хариулт байлаа за Өөнөө хүүд ирсэн дараачийн асуулт болвоос өөрийг чинь шинэ ангийн чинь зарим нэг охидууд Өнөржаргалыг таних уу гэсэн чинь намхан бүдүүн үү? Гэсэн сурагтай энэ талаар таны сэтгэгдэл??? гэжээ

Өөнөө U: вахаха тэнгэстэй андуурсийн болуу, ёстой сонсоогүйн байна , даапаалсан л юм байлгүй

Дүүрнээ D: хаха заа муу тэнгэс минь л хамаг юмны бай болох юм даа за тэгвэл дараагийнх нь хамгийн гутамшигт явдал? Гэсэн байна

Өөнөө U: юу ч мэдэхгүй чадахгүй байх л гутамшиг даа

Дүүрнээ D: Өөрөө нэг хэсэг бөхөөр хичээллэдэг байвуу даа тэр үеэ дурсаач

Өөнөө U: одоо ч бас хааяа сайхан үзнээ бөх гэдэг чинь тэгээд хүнийг хүмүүжүүлдэг зорилготой тэвчээртэй ах захаа хүндэлдэг болгодог гээд олон талтай сайхан эд шдээ

Дүүрнээ D: бас нэг реалити шоунд орж байсан даа би бүдэг бадаг л санаад байх юм чи гоё яриад өг дөө тв эдрээр гарч байсан санагдана

Өөнөө U: тэр реалити бол хүүхэд насны сайхан дурсамж шүүү олон аавын хөвгүүдтэй үзэлцээд насныхан дундаа шилдэг 10т үлдсэн явдал бол бас л гоё дурсамж

Дүүрнээ D:яг ямар нэртэй, зорилготой шоу байсан юм бэ?

Өөнөө U: жинхэнэ шигшээгийн гарууд шиг байдаг байлаа юу билээ яг нэр нь орж ирдэггүй ээ 1хүүхэд шалгараад тэр нь Америкт бөхийн сургуульд явах байсын

Дүүрнээ D: аааан заа

Өөнөө U: тэгээд би ч тэрийг нь сайн мэдэхгүй найзтайгаа яваад очлоо овоо олон гарууд байнаа спортын төв ордны эрэгтэй шигшээгийн заал шдээ хэдэн өдөр бэлтгэл хийлгээд шалгаруулалт явуулад 20нь үлдээд тэр 20нь англи хэлний сургалтанд яваад дээр нь Арслан гээд клуб дээр бэлтгэл хийгээд хэд хонолооо дахиад шалгаруулаад 10нь үлдлээ тэгээд 10аасаа 5нь үлдэх байсан байх тэрэн дээр л хусуулцан даа яг шалгаруулалт болохын өмнөхөнтэй халуурч бариад ёндоогүйцэн тал бий гэхдээ яахвээ одоо бодход үнэн гоё л өнгөрсийн тэр үе

Дүүрнээ D: аанхан харин яалтчгүй л нэг өглөө анги дээр Өөнөө тв.р гарсан гээд бөөн юм болцгоож байж билээ

Өөнөө U: хаха харин тийн хэнд ч бараг хэлээгүй байсан чинь нэг муухай царайлсан юм гараад ирсийшд тв р

Дүүрнээ D: хэхэхэ одоо хамгийн гоё асуулт эдр Өөнөөд 1 сая доллар байсан бол юу хийхсэн бол

Өөнөө U: за юу ч гэсэн хэдэн бизнес хийнэ дээ гэсэн санаа байгаа тэрийгээ хэрэгжүүлнэ гэртээ өөртөө машин авна 11дээ нэг юм авж өгнө ангийхныгаа сайхан монгол орноор дагуулаад явна даагаад нтр хэд хэдэн туслах юмсан гэсэн газрууд бий тэрэндээ хэдийг хандивланазаа тэгээд хийх юм олондоо зах зух нь иймэрхүү талдаа

Дүүрнээ D: хо яасан лаг юм бэ тэр туслах юмсан гэдэг газруудынхаа талаар жаахан тодруулаач ^^

Өөнөө U: тийм газрууд зөндөө байна шдээ , манай мод тарьдаг my club , хэдэн цэцэрлэг , асрамж , эмнэлэг гээд л тоног төхөөрөмж анги танхим нь аль амбасын үеийн эд , хангамж бага гээд л асуудалтай газрууд бий бий

Дүүрнээ D: тийм шүү ойрд тохиолдсон хөгжилтэй явдлаасаа хуваалцаач

Өөнөө U: сая нью иоркт явж байхдаа метронд бөглөрөл үүсгэж онигоонд орох шив , бас бараг 2хон хятад үгтэй бээжингээр дамжаад монголд ирсэн хэхэ

Дүүрнээ D: зааа яасан яасан гэнээ тэр хоёр үг нь юу байсийн бас метронд яаж бөглөрөл үүсгэдэг билээ

Өөнөө U: метронд билэтийг нь уншуулаад ордогшдээ тэгсэн ньюиоркынх нэг сонин би хаанаа уншуулдгийг нь мэддэггүй сандраад хүмүүс ард хүлээгээд байдаг зарим нь жиг жуг инээгээд л би бүр сандраад бантаад гар мар салганаад арай гэж орсийшд. Бээжинд яах вээ явж газар үзье гээд автуусаар эрээн орж тэндээсээ машинаар хил гараад вагоноор хот орох болов тэгээд нэг андтайгаа ачаагаа бөөн хужаатай шугамын автуусанд суух болов эрээний автуус явдаг газар нь мошүёон дүүргийн дахунмэн гээд газраас явдгийг нь азаар мэдцийн тэгээд автуусны билэт зардаг хүн дээр нь очоод мошүёон гэсэн чинь нэг билэт өгж байна заза гээд нөгөө автуусаараа 3 4 цаг яваад буулаа такси бариад дахиад мошүеон гэлээ явж байнаа яг хаана вэ л гээд байгаа бололтой тэгэхээр дахүнмен гэлээ

Дүүрнээ D: хаха заа

Өөнөө U: тэгсэн харин азаар яг нөгөө газар дээр очдог бороо мороонд норцон хөгийн царайлаад очсондоо хөөрхий

Дүүрнээ D: хэхэ дахунмэн эдр манайхан дахувантай амралтанд явж байсан билүү нэг тийм юм санаанд орох чинь

Өөнөө U: нээрээ тийм билүү хэзээ билээ

Дүүрнээ D: мээдкүү нэг тийм юм болсон л гэдэгшд архиа авчихаад гоймонд нь бага мөнгө үлдцэн тэгээд дахуван авчихсан ч бил үү үнэн солиотой :P

Өөнөө U: яах вээ зөв шдээ тэр бол

Дүүрнээ D: тэрийгээ халуун сэтгэл гээд байдаг байсан юмаа яг үнэн дээ бол орчуулга нь том улаан аяга байсан байна лээ хахаха зөв шдээ ийййй

Өөнөө U: манай хөвгүүд ч час халуун сэтгэлтэй гарууд л даа угнаасаа тэ

Дүүрнээ D: хэхэхэ тийм шүү миний хөөрхөн хөвгүүд уанананана эдр за нэгэнт хөвгүүд рүү орсон юм чинь тэд нартаа юу гэж хэлмээр байнав 




Өөнөө U: За ингээд энэ далимыг ашиглан хөвгүүддээ манайхан цоглог шүү , гоё шүү , хөөрхөн шүү , мань нь та нартаа хайртай шүүүүүүүүүү гээд нэг мэндийн эгшигэн цэнхэр хадаг өргөе өөөө

Дүүрнээ D: хэхэ за ямар дуу зориулах гэж байна

Өөнөө U:


Дүүрнээ D: заа ойлоо

Өөнөө U: заа хөвгүүдэд минь хүргээрэй нтр

Дүүрнээ D: тэгэлгүй яахав эдр
Дүүрнээ D: 3 жилийн өмнөх өөртөө ямар зөвөлгөө өгмөөр байна даа

Өөнөө U: архиан бага ууж айргаан тааваараа ууу гэвэл алваа архинд битгий ороорой ахын дүү гэнэ ч юмуу

Дүүрнээ D: хахаха юун хөөрхөний эдр хүсч байгаа амьдрал чинь юу юм? гэжээ эрх чөлөө, эрдэм мэдлэг, халуун янаг гурав нийлж байж хүний хангалуун амьдрал бүрддэг гэдэг үг байдаг даа эд нар дээр нэмээд юу хүсэж байх юм?

Өөнөө U: аавтайгаа ээжтэйгээ анд нөхөдтэйгээ элэг бүтэн стресс багатай нийгэмд л амьдармаар байна утаагүй агаар хоггүй гудамж инээсэн хүмүүс сайхан байгаль гээд л явж өгнөдөө

Өөнөө U: угаасаа хүн эрдэм мэдлэгтэй байж л энэ хэдийгээ бүтээх байхооо

Дүүрнээ D: нээрээ энэ зун 2 дох удаагаа алс холыг зориод ирлээ олз омог их л биз дээ адал явдлаар дүүрэн үү

Өөнөө U: улам л нүд тайлж чих онгойх шив дүүрэн адал явдалтай сайхан байсан шүү манайхан бүгд энэ хөтөлбөрөөр яваарай юм үзээрэй хураагаарай хэхэ

Дүүрнээ D: хэхэ сайхан сонсогдож байна шүү илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг надаас аваарай

Өөнөө U: манай компаний бүртгэл явагдаж байна дараа жил олноороо явах уу гээд албаны юм болоод яахав хаха олноороо явбал ч бүүүр л гооооё

Дүүрнээ D: за дараагийн асуулт хамгийн их урамшуулдаг хүн? бас гэртээ хэдүүлээ байдаг ах дүү эгч дүү бий юу?

Өөнөө U: ээж шдээ. яаж ч байсан миний хүү мундгаа гэдгийн хэхэ гэртээ аав ээж эгчтэйгээ дүүтэйгээ

Дүүрнээ D: гоё юмаа эгч бас дүүтэй сайн зуршлаасаа?

Өөнөө U: ямар ч байсан спортонд нугасгүй жоохон донтой гэсэн ч яахав

Дүүрнээ D: хүнд хамгийн түрүүнд байх ёстой эрхэм чанар юу гэж бодож байна

Өөнөө U: хүн чанар

Дүүрнээ D: тийм шүү хүн хүн шиг л байх ёстойшд тиймээ ^^ нохой шиг байж болкуу

Өөнөө U: тэхх хахаха зөв зөв

Дүүрнээ D: за одоо ангийнханыхаа хамгийн таалагддаг зан чанар таалагддаггүй зан чанаруудаас

Өөнөө U: бүгдээрээ гоё funny шдээ бултаараа сайхан элдэв санаа оноогүй гэнэн цайлган юмшдээ юмыг амархан мартах гээд байдаг сул талтай шүү

Дүүрнээ D: 10н жилдээ олон л сайхан дурсамжтай явлаа гоёуудыг нь дандаа ярьж байдаг хойно энэ удаа хамгийн муухай дурсамжаа бичвэл ямарав

Өөнөө U: чиний пирошкиг би яах гэж булаасын болоо нтр

Дүүрнээ D: айн

Өөнөө U: наргиж байнаа

Дүүрнээ D: би одоо пирошкигээ булаалгадаг жижкэн гар байгаагүй дээ наадах чинь аягүй муухай дурсамж байна шүү эдр

Өөнөө U: цаг хугацаа өнгөрхөөр муухай нь хүртэл сайхан болохын золиг гэж ангийхаа саруул цонхоор золоо бид 2 яасан нь ер нь муухайн байна шүү

Дүүрнээ D: хаха та 2 яг яасан юм бөөлсөн бил үү айн айн айн

Өөнөө U: бөөлж явсангүй ээ бид 2 нь адуу мадуу харж марцымаа

Дүүрнээ D: надад нэг санал болгох дурсамж байнаа Цолмонгийн Нямгэрэл гэжуугаашд

Өөнөө U: вахаха Идэрээгийн зохиосон үлгэр одоо бүр үнэн юм шиг болчиж

Дүүрнээ D: худлаа юм уу зооз :( эдр

Өөнөө U: яахвээ амарааг унтуулах гээд байж байхыг идэрээ хараад тэгж байхгүй юу

Дүүрнээ D: хэхэхэ зааза анхны хайрыхаа талаар ярьвал чухамдаа бол ангийхаа охидуудаас гал халуунаар дурлаж байсан хэн нэгэн байвал тэр үеийхээ мэдрэмжээс хуваалцвал сүртэйм биш үү

Өөнөө U: Бат-Оюуныг хараад зүрх зогсох шахаад аймар хурдан цохилоод хэл яриа эвлэхгүй сандарч асан түүх бий даанч тэр тоогоогүй нтр

Дүүрнээ D: хөөх тийм үү юун хөөрхөнийн хэд дүгээр ангид юм?

Өөнөө U: 5 биздээ анх ордог чинь

Дүүрнээ D: аанхан за тэгвэл дараагийх нь, ер нь бүгдийг нь хэлчүүл бүр сүртэйм биш үү

Өөнөө U: тэгээд байж байсан чинь би Г тэй нэг ширээнд суух болвоо тэр үед батаа хөөрхөн биш болцымаа хаха Г аймар хөөрхөн харагдаад л тэгээд л байжысан чинь Шүрэнханд багш манай ангийн багш болоод л Г хөөрхөн биш болоод Тэгээд байжысан чинь А аймар хөөрхөн болоод Одоо ч тэгээд хөөрхөн л дөө

Дүүрнээ D: тэгвэл одоо ч А д хандтай хэвээрээ гэсэн үг юм уу

Өөнөө U: хаха гүү гүү за тэгээд яалаа байз Воо 9д саруул шилжиж ирээд зааа саруул хөөрхөн харагдаад тэгээд байсан чинь Ээнээтэй нэг ширээнд суух болоод дахиад нэг түүх эхэлсийн Ээнээ даанч доод анги руу ширтээстэй

Дүүрнээ D: хаха нээрээмуу худлаа найзаараа тоглоод л

Өөнөө U: Юу гэж тэгдиййн

Дүүрнээ D: заа тэгвэл миний дараа? ^^ Манай хүн ч хамт суусан болгон доо сэтгэлийн жолоогоо сэм сэмхэн алдасхийж явсан бололтойдог

Өөнөө U: нэгэн ширээний тал нэгэн биеийн хэсэг болчхоор нийлж байж л бүтэн болгох гээд ааая дунд нь хэдэн түүх хаягдсан байнаа

Дүүрнээ D: дундахыг нь

Өөнөө U: мөнхцолмон ч аягүй дааруухан хөөрхөн охин байсан шүүү тээ дахаха бас Д аймар цоглог охин тэ

Дүүрнээ D: хахаха заа ерөөсөө бичиж цаг алдаж байхаар сэтгэлийн жолоогоо алдаж байгаагүй этгээдүүдээ биччихвэл хурдан ч юм уу

Өөнөө U: үлдсэн нь тэгээд мандах мөнхцолмон хонгорзул анударь батгэрэл энхчимэг энхжин лхамаа уянга 2 буянаа нямаа бунзаа сэтгэлийн жолоо арай дэндүү алддаг байсан байгааз хахаха

Дүүрнээ D: за тэгээд эцэст нь сургуулиа төгсөөд Лхамаа дээр маань зогсож дээ тийм ээ

Өөнөө U: лхамаа дээр чинь аль дээр үед байхгүй юу одоо тэгээд их сургуулийн түүх тусдаа байж байгаа, би буруу ойлгож хахаха

Дүүрнээ D: мань хүний сэтгэлийн жолоо аягүй сул байжээ дээ муахахаха

Өөнөө U: шилжилтийн насаа гэж хахаха

Дүүрнээ D: их сургуулийн түүх нь ямар ЮМ

Өөнөө U: нууц нууц долоон булчирхайгаа тоочоод яахав дээ тэ сонсохыг хүссэн нь жичдээ уулзана биз

Дүүрнээ D: хэхэ угаасаа бүр эхэнд дурьдсан байгаашд тээ эхнэртэй болсоон гэж

Өөнөө U: өө нээрээ тийн би чинь эхнэртэй хүн шдээ

Дүүрнээ D: эхнэрээ хайрлаж яваарай даа эхнэрийг чинь хайрлаж байгаа хүмүүс зөндөө байгаа байхдаа

Өөнөө U: алийг нь? заза SORRY

Дүүрнээ D: өөрчлөхийг хүсдэг муу зуршил байна уу өөрт чинь жишээ нь дурламтгай ч юм уу хаха

Өөнөө U: хахаха зөв зөв чи хэлчлээ яаж эмчэлдгийн бол

Дүүрнээ D: бүүүү мэд ямар улиралд дуртай хүүхдэв чи?

Өөнөө U: хавар төрсөн болхоор хаварт би Дуртай

Дүүрнээ D: одоо тэгвэл охидуудыгаа сайхан магтаадах эдр тэгээд дуусгаядаа

Өөнөө U: миний охидууд ч дурлахгүй байхын аргагүй зураг шиг төрсөн бүгдээрээ сэтгэл татам сайхан амьтаддаа Өөнөө та нартаа хайртай шүү гээд нэгэн сайхан эгшигэн цэнхэр хадаг өргөеөөө



Дүүрнээ D: заа ^^

Өөнөө U:манай охидууд бүгд л өөр өөрсдийнхөөрөө төгс төгөлдөр шүү гээд



Дүүрнээ D: зоозоз Өөнөөдөө баярлалаа, 2 сар хүлээлгэж 2 өдөр дамжин хийсэн ярилцлага маань дуусаж байгаад үнээр сэтгэл санаа амарч байнаа эцэст нь би ч бас ангийхандаа хайртай шүү гэж хэлмэрэээн шобшоб бака чика бахта маста

Өөнөө U: энэ их гоё санаа шүү ингэж нэгнийхээ дотоод ертөнцөөр аялдаг нь дараагийн хүнүүс битгий над шиг хүлээлгээрэй

27 comments:

  1. 247 дахь нийтлэл болсон шүү ^^ энэ видеонуудыг нэг нь эндээс шууд үздэг болгохоор болгоодохоорой за

    ReplyDelete
  2. hehehe eeldeee unuruu eniig yarina gej tohiroogui shdee :))
    ter ued neeree buur aimaar bantsaaan
    ter manaach zugeerl tsonh togshood bie zasval torguultai gsn hayg ruu zaasan bhgui yuu edr

    za ene ch yahav naiziinhaa surlaga hudulmur ireeduid n tomooos tom amjilt husii!!!


    uunuu lhamaa 2to az jargal husiii!! <3


    anginhanda bugded n hairtai shuuu :-*

    ReplyDelete
  3. youtube video-nuudiig ni yanzlaad bas bus zasvar hiichihlee. saihan yariltslaga boljee, asar ih huleelt, hemjeelshgui ih hudulmur, duurneedee bayrlalaa.

    zia tegeed humuusee uunuugiinhuu tuhai urt urt comment bicheerei.

    anh 9-r angid baihad 104t taniltsaj baisan deed angiin heseg nuhdiin neg ni uunuu bailaa. ter uyd ch nadad shalgaltiin talaar ih zuil zuvlusunduu kkkkk. urgelj sain ah mini baij zaaj zuvluj baidagt bayrladag shuu.

    10 jild baihad angiin darga baisan bolohoor nadtai haaya yarih shaardlaga gardag bailaa, 2uulaa olon ulsiin hariltsaand orno gej yaridag baisan bolohoor haaya tuuhiin hicheel asuudag bailaa, ger neg zugt bolohoor bishguidee l hamt alhaj vilee. ih surguulid orood tulgaa bid 3 mayglaj yavj baigaad minii hicheeliin huvaari uunuugiinhtei davhtsaad math hamt uzdeg boltsiin. tuunees hoish gaigui sain naizuud bolj olon saihan dursamjiig bii bolgosondoo. tsaashdaa bur iluu saihan dursamjuudiig hamtdaa bichitsgeene gedegt itgej baina.

    ReplyDelete
  4. Zooozooo yostoi yanztai yariltslaga boljee argagui l angiin darga shig goy goy hariultuudiig Uunuu maani ogcheee.

    Za bs tgeed ymar ch durlamtgai ymbe dee. Medeegui l ym bn!

    Tgd bs amjilt nzda!

    ReplyDelete
  5. estoi goy yariltslaga bolson bn unuruu duurnee 2 oo. tsaashdaa chadval iluu-g hiih geed oroldooroi.

    ReplyDelete
  6. hehe za unuugiin neg huurhun dursamjiig yariii... minii tursun uduruur bid hed zaisan garhaar yawij blaa. tgd awtobusnaas buugad zaisanruu alhaj bsanchin unruu amraa 2 ard vldtsen bdiin tgd bid hvleej bgad tsashaa tsug yawlaa tgd bi unruuulvv haraad yagaad muuhai haraad bgaan be? gsnchin unuu"BI BULAGNAAGVI" GDIIMDAAA haha

    ReplyDelete
  7. hahaha goy hariuljeeee yoo bi odooo d.nomingiin commentiig unshih hurtel ulaan suujilaashd yu bilee hezee unuute lagar alhlaa gej bodlooosh :P

    hairtai shuu angiihan uvul uuulzatsgaaay ^^

    ReplyDelete
  8. ter nyamgerel chin ug n unenshde :))

    ReplyDelete
  9. tiin gants eruul bsan hun bi sanajiin

    ReplyDelete
  10. Manai uunuuch jinhen sn angiin darga bsaan.
    Huurhiig shine jileer zaal ynzlaj bhad vneheer uruwduj bilee. manai bandi nar bvgd zugtaad ywaad ugsun nuguu angiihan buunuuruu bjiihad manai bandi naraas uunuu gantsaaraa zaal chimegleltssiishd. ewii ewii ntr.

    ReplyDelete
  11. nyamkadana gdg vgiig anh uunuu gargaluu yaalaa?

    ReplyDelete
  12. bandi nan n zaal yanzalj l bsn bizde. chi chin harin saihan burdag gar uu gui yu.

    ReplyDelete
  13. yun nyamkamdah tm yum yu bdgin hehe

    ReplyDelete
  14. er ni iim yum yarina gj yarisimu.

    ReplyDelete
  15. U.U-tei bi lav hamt chimgelsen shuu Nemee :D

    ReplyDelete
  16. ehendee tgsen ym blgvi bvgd svvldee ywaad ugsiishd te uunuu?. Uuunuu g yaagaad ywuulchjaagan vld gd vldeehgvi yasin gsn chin huurhun uuraltsan ywjil bna biz gj bsniig sanaad bnadaa bi.

    ReplyDelete
  17. aa tiin uunuu guai uudgvi gar ganaagiin hvvhed deer ochihdoo heleerei gjaahad helkv ochtson bgaamdaa.

    ReplyDelete
  18. Haha bugd l bsn baihoo sanadguiee. Nemee huuhed tom duh haraad tsochih bh gj bodood duudaaguin hehe.

    ReplyDelete
  19. ilchilj amjaagui hair-UUD hemeeh yariltslaga

    ReplyDelete
  20. Яагаад амжаагүйн?? гэж асуувал
    Өөнөө U:Харин илчилдэгийн даваан дээр өөр охин хөөрхөн харагдаад дурлачихдаг байсан юм л даа...

    ReplyDelete
  21. hooooooooy ene blog.n chat recent comment edr n yagaad garahaa bolitsiin be. ternees bish uul n ene n goy bn l da
    deer n bdag zurag nadaaa ih taalagddag bsiin

    ReplyDelete
  22. hehe udq yanzalnaa hugshuun

    ReplyDelete
  23. udq yanzalnaa gesen nuhur yachvaa. udaad bnshoo

    ReplyDelete
  24. blogt hun bga n ch medegdehee baichij

    ReplyDelete
  25. yaachvaa udku yanzalna gsn nuhur n uuruu iim blog bgaag marttsimu daa?

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D