11th school specialized with math and physics - Бидний уулзах газаp
10.05.2009
Зөв хувцаслалт таны зэвсэг
Царайлаг хэдий ч хувцсаа тохируулж өмсөөгvй бvсгvй хэний ч өмнө төгс төгөлдөр, vзэмжтэй харагдахгvй нь ойлгомжтой. “Хувцас бурхан, бие чөтгөр” гэсэн үг бий. Хэдийгээр өңдөр vнэтэй, гоё, загварын хувцас өмссөн ч биеийн галбиртаа тохируулж зохицуулж чадаагvй бол олны инээд доог болно гэдгийг битгий мартаарай. Охидуудад их сонирхолтой байх болов уу гэж бодлоо
Ингээд охид, бvсгvйчvvддээ биеийн галбирт хувцсаа яаж сонгохыг зөвлөе.Та туранхай биетэй бол ханцуйгуй цамц, даашинз өмсөхгvй байхыг хичээгээрэй. Мөн том захтай хvрэм, пальто, цамц таныг улам туранхай харагдуулна шvv. Харин сул чөлөөтэй даашинз, өргөн ханцуйтай цамц, гоёлын өргөн бvс таныг улам vзэсгэлэнтэй болгоно. Мөн дэрэвгэр хормойтой юбка, шулуун хэлхгэр өмд зохимжтой.Бvсгvй та махлаг, тарган бол бvс бvслэхээс зайлсхий, шулуун загвартай пальто, пиджак костюм, шулуун ханцуйтай цамц таныг туранхай гоёмсог харагдуулна. Харин vслэг эдлэл бvхий хувцас, хуниас нугалаа ихтэй юбка, богино даашинз таныг бvр махлаг овортой болгоно гэдгийг анхаараарай! Урт хөлтэй бvсгvйд ялангуяа цээж богинотой бол богино пиджак, юбка өмсөхөөс зайлсхий. Харин сонгодог загвартай цамц, урт юбка, урт хормойтой пиджак таныг жинхэнэ хатагтай болгоно.
Таны цээж том бол битvv хоолойтой цамц, урт хормойтой пиджакыг хувцасныхаа шvvгээнээс гаргаж хая. Тvvний оронд өргөн шуумагтай өмд, дэрэвгэр хормойтой юбка, богино цамц, пиджак сонго. Урт цээжтэй бол костюм пиджакнаас татгалз. Харин бэлхvvс тодруулаагvй шулуун хэлбэртэй даашинз таныг гоёмсог харагдуулна шvv.Жижиг цээж, өргөн таазтай бvсгvйг богино пиджак, бариу өмд инээдэмтэй харагдуулна. Таны хажуугаар зөрсөн хvмvvс доогтой инээмсэглэнэ гэдгийг анхаараарай. Бэлхvvс бариу, сул хормойтой юбка, даашинз, том захтай, өргөн энгэртэй цамц, тааз далдалсан урт хормойтой пиджак танд жинхэнэ зохино.
Subscribe to:
Post Comments (Atom)
ёстой бөөндсөн байна шд дүүрнээ хэхэ. За ямар ч байсан уншаад байдаг хэрэг ээ...
ReplyDeleteөөөөөө даанч энэ нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан юм шиг байна. Дараагийнхыг нь умшхаас...
ReplyDeleteОхидуудаа сайн уншаарай. Эрэгтэй хүн хувцаслалт зэргийг их хардийш дээ.хэхэ
ReplyDeleteХэхэ эмэгтэй хүмүүс ч гэсссс
ReplyDeleteeniig hen bichee ve uuruu tim gooe huvtsasldag bhda kkk
ReplyDeleteduurnee bichsen
ReplyDeleteЕр нь бол би оруулсан л даа өдий болтол постны доор байдаг нэрийг харчихаж чаддаггүй айн??
ReplyDeleteхэхэ энэ блог дээр ер нь яагаад дандаа хэрүүлийн чанартай юм болох гээд байна аа айн?
ReplyDeleteфилософич хүн өөрийнхөө яаж амьдардагаа бус бусдыг хэрхэн амьдрах ёстойг номлодог гэдэг юм даа хүүхдээ би өөрөө яг ийм сүрхийдээ биш л дээ яасан ч хэцүү юм бэ дээ
ReplyDeletehehe duurnee ni filosopch boltsiimuudaa^_^
ReplyDeletegoy goy yum bichjee urgeljluuleed bicheel bgarai! Duurneedee amjilt^_^
goy yum bichjee hamaa
ReplyDeletevrgeljvvled bai unshaad baiy hehe
zaza anduuda amjilt uragshaa