12.31.2009

11A (шинэ жил)


За хэд хоногийн өмнөөс ярилцаж ярилцаж бид хэд шинэ жилээ 11а-аараа тэмдэглэхээр болсон билээ тэгээд 12 сарын 29-ий өдрийг товлон шинэ жилээ тэмдэглэцгээлээ. Бид хэд уулзаад эхлээд Дээгий дээр очсон дараа нь ойрд Адъяа багш дээрээ очоогүй байсан болохоор багшийнхаа гэрт нь очиж тэнд жаахан сууцгааж юм ярьж инээж хөгжилдөөд л гоё байцгаасан. Тэндээсээ гараад 13th street гэдэг Паб-д орж суугаад үргэлжлүүлцгээсэн дээ...Ингээд 29-нд авсан хэдэн зурагнуудаа орууллаа. Мөн шинэ жилийн баярын мэндийг нийт ангийнхандаа хүргэе ээ. Сайхан баярлацгаагаарай. \Хэтрүүлж болохгүй шүү =D\





Багшийнхаас гараад үргэлжлүүлж байгаа нь...




12.27.2009

REVIEW of 2009

ТҮҮХИЙН ХҮРД ЗОГСОЛТГҮЙ ЭРГЭСЭЭР НЭГЭН ОНЫГ БИД АРДАА ҮДЭЖ БАЙНА. ХУУЧИН ОН ГЭДЭГ БИДЭНД АМЖИЛТ ОЛОЛТ , АЛДАА ОНОО , БАЯР ХӨӨР , УЙТГАР ГУНИГ , УХААРАЛ ГЭЭД Л ОЛОН ДУРСАМЖ СУРГАМЖ ДҮҮРЭН ЗҮЙЛИЙГ ОРХИОД ЯВЛАА. ХАРИН БИД 11А-ЫНХАН БАС 11IN11 БЛОГИЙНХОН ЮУ ХИЙЖ БҮТЭЭСЭН 2009ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ НЭРЛЭЖ БАЙНА.

ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ - МӨНГӨН ХОНХНЫ БАЯР , ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ
ОНЫ ДУНДУУР БОЛЖ ӨНГӨРСӨН ЭНЭХҮҮ 2 ҮЙЛ ЯВДАЛ ЖИНХЭНЭ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ ГЭДЭГТЭЙ БҮГД САНАЛ НИЙЛЭХ БИЗ. СУРАГЧ НАСНЫ МААНЬ ТӨГСГӨЛ БОЛСОН ХОНХНЫ БАЯР , АМЬДРАЛЫН АНХНЫ ТОМ ХАРИУЦЛАГАТАЙ АЛХАМ БОЛСОН КОНКУРС АЙЯАЯА ЛАЙТАЙ БАЙСАН ШҮҮ ЭНЭ ЖИЛИЙН ЖИНХЭНЭ ДАРАМТ.
ОНЫ ЯЛАЛТ , АМЖИЛТ - ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН МАТЕМАТИКИЙН ДҮНГЭЭР УЛСАД НЭГДҮГЭЭР БАЙРАНД СУРГУУЛИАРАА ЭРЭМБЭЛЭГДЭЖ ТАЧ МААНЬ ХУВИЙН ДҮНГЭЭР 5Д ЗОЛОО 6Д ОРЖ ЗУЛАА ӨГСӨН 4ХИЧЭЭЛДЭЭ 4Н 800 АВЖ АМАРАА МАТ НИЙГМИЙН ХОЛИМОГ ДҮНГЭЭР ХОТОД НЭГД ОРЖ БАХДАМ САЙХАН БААТАР ГАРАМГАЙ АМЖИЛТУУДЫГ УГСРУУЛАН ҮЗҮҮЛЭВ. (ДАН БАНДИ НАР БАЙГАА БИЗ). ХАРИН ҮҮНИЙ ӨМНӨ МАНАЙ АДТАЙ СЭРГЭЛЭН ХӨӨРХӨН ӨХӨӨРДӨМ ОХИДУУД МААНЬ СУРГУУЛИЙН ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ АНГИДАА АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРСАН НЬ ТЭДНИЙ СҮР ХҮЧ ХЭНД Ч ДИЙЛДЭШГҮЙ ГЭДГИЙГ ХАРУУЛСАНДАА.(БАГА ЗЭРЭГ ДЭГСДҮҮЛЭВ)
БЛОГЫН ОНЫ ШИЛДЭГ МЭДЭЭ - CORSANCE(АМАРАА)-Н БИЧСЭН 1000-Н ТӨГРӨГ ӨГҮҮЛЛЭГИЙГ ОНЫ ХАМГИЙН ШИЛДЭГ МЭДЭЭГЭЭР НЭРЛЭЖ БАЙНА. УГ ӨГҮҮЛЛЭГ НЬ БИЧЛЭГИЙН БАРАГ МЭРГЭЖЛИЙН ХЭМЖЭЭНД БИЧИГДЭЖ ТЭРХҮҮ ҮЙЛ ЯВДЛЫГ ЖИНХЭНЭ ХАРАГДТАЛ БИЧИЖ БАС НИЛЭЭДГҮЙ ХӨДӨЛМӨР ЗАРСАН БАЙСАН(ӨӨРӨӨ Л БИЧСЭН БОЛ). ТЭР ӨГҮҮЛЛЭГИЙГ УНШИЖ АМЖААГҮЙ БОЛ ЭНД ДАРЖ УНШНА УУ.
БЛОГЫН ОНЫ ШИЛДЭГ СЭТГЭГДЭЛ - ХЭРВЭЭ ТА ОРОЙ ХАРАНХУЙД КОМПЬЮТЕР ДЭЭРЭЭ ЯМАР НЭГЭН УНШИХ БОЛВОЛ ӨРӨӨНИЙХӨӨ ГЭРЛЭЭ АСААХГҮЙ УНШИЖ ЧАДНА БИЗДЭЭ. ХАРИН ЭНЭ ХҮНИЙ ХУВЬД АРАЙ ӨӨР БОЛОЛТОЙ.
Anonymous said...

gerlee yntraachval yaj bichgii ni harhiin!

ЗА ИНГЭЭД ӨЧИГДӨР ТЭМДЭГЛЭСЭН ШИНЭ ЖИЛИЙН ЯДАРГАА ГАРААГҮЙ ТУЛ ЭНЭ ХҮРЭЭД ӨНДӨРЛӨЖ ДУУСГАЛАА. ӨНГӨРСӨН ОН БОЛ БӨӨН АДАЛ ЯВДАЛ АДАРМААТАЙ ЗҮЙЛҮҮДЭЭР ДҮҮРЭН САЙХАН ОН БАЙЛАА. ИРЭХ ОНД ТА НАРЫГ ИЛҮҮ САЙХАН ЗҮЙЛҮҮД ГАРАА ТОСООД ХҮЛЭЭЖ БАЙГАА ГЭДЭГТ БИ НАЙДАЖ БАЙНА. ТЭГЭЭД БҮГДЭЭРЭНД НЬ ШИНЭ ОНЫ МЭНД.
TOGETHER FOREVER.

12.26.2009

" ШИНЭ ЖИЛ "




















ЗА ТЭГЭЭД ЯРИАД БАЙСАН ШИНЭ ЖИЛИЙНХЭЭ ТӨЛӨВЛӨГӨӨ ТӨСВИЙГ НЭГ ЮМ ГАРГАЛААДАА.
БҮГДЭЭРЭЭ 13ЦАГТ ТӨРӨЛХ СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ЦУГЛАРНА. ( ЦУГЛАХ ГЭЖ УДАХ УЧРААС ЗААЛ АВНА ХЭХЭ)
АНГИЙН БАГШ ДЭЭРЭЭ ОЙРД ОЧООГҮЙ УЧРААС ОЧИЖ ЭРГЭНЭ.
17 ЦАГААС BORA BORA LOUNGED ОРЖ ОЙРД УУЛЗААГҮЙ ГАРУУД АМАА ЧИЛТЭЛ САЙХАН БУРЦГААНА. ГЭДСЭЭ ДҮҮРТЭЛ ЮМ ИДЭЭД
ОРОЙ 21 ЦАГААС MANGO (OR MASS) NIGHT CLUB-Д ХӨЛСӨӨ ГАРТАЛ САЙХАН ДЭВХЦЭНЭ.
ЕР НЬ ЭНЭ БҮГД НИЙЛЭЭД 25000 БОЛОХ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА.
ТЭГЭЭД МИНИЙ ЗҮГЭЭС ХЭЛЭХЭД АЛЬ БОЛОХ ОЛУУЛАА ЦУГЛАЖ ГОЁ НАСТРТАЙ БАЙЖ ШИНЭ ОНОО ХӨШИЖ БИШ ХӨГЖИЛДЭЖ УГТАЦГААЯ ЗАЛУУСАА. (ИШ ТАТАВ) МАНАЙ ШИНЭ ЖИЛ ХЭНД Ч ГЭСЭН НЭЭЛТТЭЙ ТУЛ BLOG УНШИЖ БАЙГАА ЭРХЭМ ТАНИЙГ Ч УРЬЯ.
WE ARE TOGETHER FOREVER.

Гэнэн гэнэн гэхэд дэндvv гэнэн сурагч нас минь
Санан санан дурсагдах саваагvй томоохон нас минь
Намар намрын навчистай хийсэн одох юм
Хавар хаврын яргуй шиг хайлган хэнзхэн нас минь
Мєрєєдлєєр дvvрэн насаа дуулъя уйлъя, хамтдаа дуулъя
Гар гараа барилцаад дурсан саная, эргэн харъя
Хvvхэд насны тэрхэн vеийн томоогvйхэн vерхэл
Нэг нэгтээ гомдож байсан гэнэхэн тэрхэн тунирхал
Одоо харин зvрхэнд минь дурсамж болон vлдэж дээ
Эргэн ирэхгvйгээр, дахин надад заяахгvйгээр холдон одож дээ
Арван жилийн нас минь, дурсамж дvvрэн нас минь
Томоогvйхэн гэнэн балчир насны минь шохоорхол
Тоотойхон уулзалдах арван жилийн нєхєрлєл
Гэнэнхэн сурагч насны энгvй сайхан vерхэл
Эргээд бодоход энэ бvхэн миний нэгэн бахархал
Ангидаа эргээд уулзацгаая алтан vеийн найзууд минь
Арван намрын дурсамжаа эргэн санаарай
Мєрєєдлєєр жигvvрлэсэн сурагч насны дуу
Мєнхєд зvрхэнд эгшиглэсээр он цаг урсана
Цаг хугацаа єнгєрлєє, эргээд бvгдээр уулзъя даа
Сурагч насны дурсамжаа хєєр баяслаар дурсъя даа
Томоогvйхэн насны минь анхны vерхэл
Сэтгэл зvрхэнд минь хоногшсон vерхэл
Холын холд нисэн ниссээр
Хонгорхон нас минь холдсоор
Халуухан дурсамж vлдсээр
Харваад єнгєрєх цаг холдсоор
Тийм ээ, энэ миний сайхан явсан, сэхvvн байсан
Сэргэлэн цовоо бага нас, хvvхэд нас, балчир нас
Сурагч нас минь сэргэлэн явахдаа сурагч байхдаа
Yvрдийн наран хєєрхєн охин чамд, ганцхан чамд зєвхєн чамд
Анхны хайраа єгсєн сурагч нас минь дурсгалтай
Миний нас, чиний нас, бидний нас хэзээ ч мартагдахгvй
Нар туссан гэрэлт самбар, наадаж явсан тэр л намар
Ахиад ирэхгvй арван хавар, аньсага нойтон нэг л єдєр
Уйлъя дуулъя, уулзъя учрая ангийн андууд минь
Эргээд олдохгvй тэр л насаа дурсъя найзууд минь
Холын холд нисэн ниссээр
Хонгорхон нас минь холдсоор
Халуухан дурсамж vлдсээр
Харваад єнгєрєх цаг холдсоор
Арван жилийн найзууд минь одоо ингээд хагацъя даа
Ангийн олон нєхдєє зєрєг замаар салъя даа
Энэ л сэтгэлдээ шавь биднийгээ хайрласан
Эрдмийн багш таныгаа мєнхєд дурсаж явъя даа
Амрагхан чамдаа зориулж би чинь хайраа нээж
Эгэлхэн хєєрхєн охин чамд дэндvv дасч
Харууссан тэр цаг улиран єнгєрсєєр..
Ангидаа эргээд уулзацгаая алтан vеийн найзууд минь
Арван намрын дурсамжаа эргэн санаарай

12.16.2009

HAPPY NEW YEAR PARTY

УДАХГҮЙ ГАРАХ ШИНЭ ОНОО УГТАН АНГИЙН ХАМТ ОЛОН БУЛТААРАА НЭГЭН САЙХАН ҮДШИЙГ ЦЭНГЭН ХӨГЖИЛДӨН ӨНГРӨӨЖ ШИНЭ ОНОО ЭРЧ ХҮЧ ИНЭЭД ХӨӨРТЭЙ УГТАХ САНАЛ БАЙНА· ТЭГЭЭД 29НИЙ ӨДӨР ЦАГ ТОВЛОН УУЛЗАЖ ЮУ ХИЙХЭЭ ХЭЛЭЛЦЭЕ ЯМАРТАЙ Ч ОРОЙ НЬ CLUBД ОРЖ ТАРААД FIREWORK ХИЙХ САНАЛУУД ГАРСАН БАЙГАА. ТЭГЭЭД БҮГД САНАА БОДЛОО НЭМЭРЛЭЭРЭЙ. ӨӨ БАС НЭГ ЗҮЙЛ ХЭЛЭХЭД АНГИЙН БАГШ МААНЬ АХИН ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН УЧРААС БҮГДЭЭРЭЭ НЭГ ЭРГЭЖ ОЧНО ШҮҮ. ҮҮНИЙГ ТУСДАА ЖИЧ ЯРИЛЦАХ БОЛНО ХЭХЭ. ЗА ГЭРИЙН НЭТ ТАСАРСАН УЧИР ГАР УТАСНААС ЭНЭ МЭДЭЭГ БИЧЛЭЭ.

12.05.2009

WORLD CUP 2010

Хүн төрөлхтний агуу их баяр наадам , сая сая , тэрбум тэрбум хүний тэсч ядан хүлээж шимтэн байж үздэг хөлбөмбөгийн дэлхий аврага шалгаруулах тэмцээний оноолт 12.4нд ӨАБНУ-н нийслэл Capetown хотод болж өнгөрлөө. Ингээд оноолтыг танилцуулж өөрийнхөө ахархан мэдлэгэндээ тааруулж бодлоон хүргэе. Та нар ч бас санаагаа хэлээрэй , сайхан бооцоо тавиад , дэмждэг багаа уухайлая.
Group A
Group B
South Africa
Argentina
Mexico
Nigeria
Uruguay
South Korea
France
Greece
Ерөнхийдөө А хэсгээс бол 1-р France гарах нь бараг аксиом маягийн зүйл биздээ. Хэдийгээр тэд хэл амтайхан энэ дэлхийн аврагад оролцох ч гэсэн. 2-р харин би Mexico улсын шигшээ багийг нэрлэж байна. Тэд нээлтийн тоглолтонд зохион байгуулагч улстай хэрхэн тоглохоос ихээхэн зүйл шалтгаалах бизээ.
В хэсгийн тухайд хэн ч Argentina 1-р гэмээр. Гэтэл урьдчилсан шатных шигээ унхиагүй тоголвол ч бас л ээдрээтэй. Нөгөө 3-н баг нь жинхэнэ дуулиан тарихаар 3-н баг. Яахав Өмнөд Солонгосыг өрсөлдөөнөөс хасвал Nigeria Greece-н аль нь ч байж болмоор. За мэдэхгүй яамар ч л байсан Argentina 1-p Nigeria 2-p
Group C
Group D
England
Germany
United States
Australia
Algeria
Serbia
Slovenia
Ghana
Алдарт Англичуудын хувьд сугалаа тун аятайхан таарсан гэж хэлхээр. Олдсон боломжийг ашиглаад энэ дэлхийн аваргаар аятайхан айн англи ах нараа ... Тэгэхгүй бол дараа дэлхийн аваргаар нас ч явж өгнө дөө.(2014 оны дэлхийн аврагад тэдний нас Beckham , Neville 39 , Lampard , Ferdinand 36 , James 44 , Terry Gerrard 34 ). Хэсгийн 2-р concacaf бүсийг магнайлсан USA гараад ирнэдээ аягүй бол.
Group D-н хувьд Germany-н танкнууд 1-р бол гарна. Африкт болж байгаа гэдэг үүднээсээ ч тэр Essein-р удирдуулсан Chana-н шигшээ гарна.
Group E
Group F
Netherlands
Italy
Denmark
Paraguay
Japan
New Zealand
Cameroon
Slovakia
Е хэсгийг нисдэг Голландууд тэргүүлхийг бичих бол бараг илүүц биз. 2-р Eto-н Cameroon.
F хэсэг дээр 2006 оны аврага Скаудра Азурра тэргүүлж түүнийн нь арайс урьдчилсан шатандаа тоголсон тоглолтоо үзүүлнэ хэмээвээс Словакууд анх удаа дэлхийн аврагад орж байгаа ч. Парагвайг бол тооцооноос хасч болохгүй л баг.
Group G
Group H
Brazil
Spain
North Korea
Switzerland
Ivory Coast
Honduras
Portugal
Chile

OUR FUNNY MOMENTS




За манайхан ойрд хичээл номондоо дарагдаад их л ядарцгааж байгаа байх. Тэгээд та нарынхаа ядаргааг гаргах гээд хэдэн зураг оруулая хэхэ. Эдгээр зургийг үзээд мэдээж leave comments.....












12.02.2009

HaPpY Bday ^^

























Зиа өнөөдөр чинь ма ангийн анд Зулаагийн төрсөн өдөр болжаагаам байнаа (18 хүрч байгаа шүү) манайхан тэмдэглэх гээд явсан би араас нь хараад доголон нулимстай үлдсэн нтр за тэр яахав бүүүүх ангийханыхаа өмнөөс аймаар чангаар ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ ЭЭЭЭЭЭ хэхэ

11.26.2009

For indepedence day

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Д.Пүрэвдорж

11.25.2009

hmmmm MiSSing OUR-HigH School

За энэ сайхан өдрийн мэндийг ангийн андууддаа хүргэхэд таатай байна аа. Ер нь ойрд блогтоо онц юм оруулсангүй ээ. Тэгээд Өөнөө мань 2 нь ярьж байгаад энэ постыг орууллаа. Зиа тэгэхээр ер нь өвчин гарсан нтр гээд ер нь бид хэдээс бусад нь амарцан байгааг та нар сайн мэдэж байгаа байх. Хүүхдүүд амарчихсан байгаа болохоор ТВ-р нийслэлийн хэмжээнд хамгийн л сайн гэсэн багш нараар хичээл зааж орон даяар хүүхдүүд түүнийг нь үзэж байгаа юм байна аа. Тэгэхээр манай сургуулиас Сүрэнхорлоо, Нармандах багш нар математикийн хичээл зааж байгаа бол манай ангийг гардаж төгсгөсөн багш Төмөрчөдөр маань физикийн хичээл зааж байгаа юм байна аа. Тэгээд ер нь л хуучин сургуулиа санаад ч байх шиг нэг л гоё санагдлаа. Ер нь бол манай сургууль үеийн үед хотын төдийгүй улсын шилдэг сургууль байсан мөн одоо ч байгаа гэдгээ энэ удаа ч гэсэн нотолж манай сургуулийн 3 ч багш энэ хичээлийг заалцаж байгаа юм байна. За тэгээд бид хэд чинь одоо ийм лаг сургууль төгссөн гарууд юм байна ш дээ. 11-р сургуулиа гэж...
Аа бас манайхаан комментоо мартав аа :D

Jay Sean - All or Nothing


Brtish Indian гаралтай дуучин , ая зохиогч, beatboxer, rapper Kamaljit Singh Jhooti буюу бидний мэдхээр Jay Sean-н шинэ цомгийг толилуулж байна Хоолойны темпер , хэмнэл, дууны үг нтр бол дажгүй шүү сонсоод нэг үзээрэй.

Tracklist

01. Do You
02. Fire
03. Down (ft Lil Wayne)
04. Do You Remember (ft Sean Paul & Lil Jon)
05. Ride It
06. Love Like This (Eternity)
07. If I Ain’t Got You
08. War
09. Cry
10. All Or Nothing
11. Stuck In The Middle (ft Jared Cotter)
12. Stay
13. Lights Off
14. Down (Candle Light remix)

11.24.2009

BACHELOR SCHOLARSHIP


А. Танилцуулга
Бакалаврын зэрэг авах тэтгэлэгт хөтөлбөр нь IDEA байгууллагад хандсанаар Америкийн их дээд сургуулиудад тэтгэлгээр сурах боломжийг дундаж сурлагатай оюутнуудад олгоход чиглэгдсэн юм. Уг байгууллага нь хөтөлбөрт оролцогчийн сонирхол болон ирээдүйн төлөвлөгөөнөөс хамааран оюутанд доод тал нь 7 сургуулийн тэтгэлэг санал болгоно. Үүнээс та нэгийг нь сонгон суралцана. Олгогдсон тэтгэлэг нь оюутныг бакалаврын зэрэг авах хүртэл үйлчилнэ. Тухайлбал:span class="fullpost">А . Эхний 2 тэтгэлгийн санал: Оюутны зүгээс нэг хичээлийн жилд байр, хоол, сургалтын төлбөр бүгд нийлээд 5500$ - 9000$- ийг төлөөд бусад зардлыг тэтгэлэг олгогч IDEA байгууллага хариуцах нөхцөл бүхий хоёр төрлийн багц тэтгэлгийг санал болгодог. Эхний 2 санал нь танд хамгийн хямд сурах болмжийг өгдөг.

Б . Дараачийн 5 санал: Оюутны зүгээс нэг хичээлийн жилд байр, хоол, сургалтын төлбөртөө нийт зардлын 50% -иас доошгүй хувийг төлөх боломжтой бол тэтгэлэг олгогчдоос 5 сургуулийн тэтгэлэг санал болгодог. Магадгүй танаас гарах зардал тэтгэлгийн хэмжээ хоёр тэнцүү дүнгээр ч ирж болно. Нэр хүндтэй том сургуульд тал үнээр нь сурах ч боломж гардаг. Энэ 5 санал бол үнийн дүн янз бүр, заавал танаас гарах бүх зардал 9000$-т багтах албагүй. Та бусад оюутнуудын авсан загвар тэтгэлгүүдийг оффис дээр ирж үзээрэй.

Та дээрхи 7 сургуулиас нэгийг нь л сонгож тэр сургуульдаа явах учиртай.

Тэтгэлэг авахын холбогдолтой тал нь:
АНУ-ын жирийн нэг их сургуульд суралцахад жилд танаас амьдрах зардалд 7000$-10000$ мөн үүн дээр сургалтын төлбөрт дунджаар 15000$ буюу нийт 22000$ ба түүнээс дээш доллар шаардлагатай байхад та жилд ердөө 8000$ -ийг байр хоол сургалтдаа төлнө гэдэг бол маш том хэмнэлт юм. Бид ийм тэтгэлэгт хамрагдах болсон нь том боломж мөн хэмнэлт билээ.
Энэ хөтөлбөр нь оролцогчдыг санхүүгийн эрсдэлд оруулахгүй байх бодлого баримталдаг ба IDEA байгууллага нь нэг ч тэтгэлэг танд олдоогүй эсвэл сургуулиуд тэтгэлэг санал болгоогүй тохиолдолд төлсөн төлбөрийг бүгдийг буцаан олгоно. Иймд тэтгэлэгт хандах нь танд огт эрсдэлгүй юм.
АНУ-д сурахыг хүн бүр нэг бол мөнгө ихтэй бол эсвэл ТОЕФЛ-ын өндөр оноотой бол нээлттэй болно гэж ойлгодог гэтэл жирийн сурлагатай, дундаж орлоготой айлын хүүхэд бидний хувьд маш том боломж боллоо. Та ТОЕФЛ-ын 61 оноо хараахан авч чадаагүй байгаа бол хэлний бэлтгэлд төлбөрийг нь төлж сураад, харин ТОЕФЛ-ын 61 оноо авсныхаа дараа үндсэн ангидаа тэтгэлгээ аваад сурч болно. ТОЕФЛ-ын өндөр оноогүй гэж бүү шантар!
Тэтгэлгээ аваад сургуульдаа очиход IDEA-ийн тэтгэлгээр ирсэн гэхэд маш нэр хүндтэй байдаг ба энэ тэтгэлгээр ихэвчлэн Франц, Герман ба Японы оюутнууд очдог нь тус улсуудад амьдрах зардлаас нь тэтгэдгээр ирэх нь маш хямд тусдагтай нь холбоотой гэнэ. Тэгэхээр бид зөвхөн хямд үнээр сурах гээд л тэтгэлэг хайдаг юм биш байх нь. Сонирхуулахад жирийн нэгэн франц оюутан ярихдаа “АНУ-д сурч ирсэнээрээ миний ирээдүйн карьер хийх ба сайн ажил олоход минь 1-рт тэтгэлгээр сурсан, 2-рт англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн гэсэн хоёр тодотгол нь миний амьдралыг өдий болтол дэмжиж явна” гэжээ.
Оюутан та жилд гарах 8000$-9000$ долларыг эхний жилүүдэд эцэг эхээсээ авсан байж болох ч хуулийн дагуу оюутны кампуст ажил хийж мөнгө олоод, өөрийн амьдрах энэ багахан зардлыг төлөөд явах боломж байна гэвэл итгэх үү. Хувийн зардлаараа Сан Франциско хотод тааруухан коллежид 15000$ төлөөд дээр нь үнэтэй хотод жилийн 10000$-оор байр хөлсөлж, хоол хүнсний мөнгөө цуглуулах гэж сургуулиасаа чөлөө аван байж, төгсөж чадахгүйд хүрээд байгаа нэгэн оюутан болохгүй байх боломж танд нээгдлээ.
Танд өөрийгээ сорих ажиллангаа сураад гадаад оюутнуудын адил залуу насаа өрсөлдөөн дунд, соёлт ертөнцөд өнгөрөөх, оюун ухааныхаа цар хүрээг тэлэх ойрхон харагдах хүрэхэд асар ойрхон байгаа гэрэлт ирээдүй байна.
Монгол оюутнууд гадаад хэлийг маш хурдан сурдаг тул та ЭСЯ-нд үзүүлэх хөрөнгийн баталгаандаа санаа зовохооргүй түвшинд байгаа бол эхлээд хэлний бэлтгэлээр яваарай. Бэлтгэлээ төгсөхөд чинь тэтгэлэг бэлэн гээд бодоход танд шамдах л үлдлээ!
Жич: Дээрхи зөвлөмжийг бидэнд бэлдэж, нээлттэй зөвлөгөө өгсөн, тэтгэлэг авахын давуу талын талаарх туршлагаасаа хуваалцсан оюутнууддаа баярлалаа.

Таны очих газар:
Калифорни, Коннектикат, Флорида, Жеоржиа, Илюнойс, Канзас, Кентаки, Мэйн, Миссури, Техас болон бусад мужуудын их дээд сургуулиуд байх болно.
Тэтгэлэг авах магадлал:

IDEA нь оюутанд тэтгэлэг олж өгөх үйлчилгээндээ 100% -ийн баталгаа өгдөг.
Хэзээ өргөдөл өгөх вэ:

Намрын семестэрт /8-р сард/ сурах бол өргөдөл өгөх сүүлийн хугацаа нь жил бүрийн 4-р сарын 19
Хаврын семестэрт /1-р сард/ сурах бол өргөдөл өгөх сүүлийн хугацаа нь жил бүрийн 11-р сарын 19

В. Тавигдах шаардлага
Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч байхдаа өргөдөл өгч болно
Ахлах сургууль төгссөн байж болно
Их дээд сургуулийн оюутан
Их дээд сургуулиа төгссөн байж болно
IBT TOEFL-н 61-с дээш оноотой эсвэл хувийн зардлаараа бэлтгэлд суух боломжтой байх
ЭСЯ-ны шаардлагын дагуу хөрөнгийн баталгаа үзүүлэх боломжтой байх
Эх сурвалж http://www.internationaldoorway.mn/index.php?action=content&id=2span>

11.19.2009

Хориг тавигдсаан...


За тэгэхээр ер нь бол арай оройтсон мэдээлэл байж магадгүй. Гэхдээ нөгөө айхтар өндөржүүлсэн бэлэн байдал гээд байсан зүйл нь нэг юм цуцлагдлаа. Өнөөдрөөс эхлээд хүнсний захууд ажиллаж эхэлсэн юм байна. Гэхдээ харамсалтай нь олон нийтийн ажил элдэв янзын олон хүн хамарсан тэмцээн уралдаан зохиож бас л болохгүй гэсэн шийдвэр нь хэвээрээ байгаа юм байна лээ. Харин ирэх даваа гаригаас эхлээд 6-с дээш ангийн сурагчдын хичээл орох шийдвэр мөн гарсан юм байна лээ. Ер нь бол энэ тооройн томуугийн тархац нь багасч байгаа ч гэсэн эмнэлэгийн байгууллагууд гар хөлөө сайн угааж ариун цэврээ сайн сахихыг анхааруулж байна. Ямар ч байсан энэ айхтар өвчний эхний давалгаа нь ингээд нэг дуусах тийшээгээ хандаж байгаа юм шиг байна аа гэж... Гэхдээ манайхаан болгоомжтой байхад илүүдэхгүй шүү.

11.16.2009

Scholarship to Korea

Энэ тэтгэлэгийн deadline тун дөхцөн болхоор сонирхож байгаа гарууд хурдлаарай. 2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮГД НАЙРАМДАХ
СОЛОНГОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР
ОЮУТАН СУРАЛЦУУЛНА.
1. Зорилго: Гадаадын оюутанд БНСУ-ын их, дээд сургуульд суралцах боломжийг олгосноор олон улсын боловсролын харилцан солилцоог хөхүүлэн дэмжих болон улс хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилготой.
2. Сонгон шалгаруулах хүний тоо:3. Элсүүлэх салбар болон суралцах их сургууль: Чонжү Их Сургуулийн бакалавр болон магистрын сургуулиуд
4. Засгийн газрын тэтгэлгээр суралцах хугацаа:

• Бакалавр: Нийт 5 жил (Солонгос хэлний бэлтгэл+үндсэн анги 4 жил)
• Магистр: Нийт 3 жил (Солонгос хэлний бэлтгэл+үндсэн анги 2 жил)

5. Сургалтын явц:

5.1.Солонгос хэлний бэлтгэл: Чонжү их сургуулийн солонгос хэлний төвд нэг жилийн турш солонгос хэлний бэлтгэлд хамрагдсаны дараа бакалавр, магистрийн ангид элсэн орно. Жич: Их сургуулийн лекц, хичээлүүд ихэнх нь Солонгос хэл дээр учир Солонгос хэлний чадварыг эзэмшүүлэх шаардлагатай.

5.2.Доорхийн адил Солонгос хэлний түвшинтэй нэр дэвшигчид Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөхгүй байж болно.

- TOPIK шалгалтын 5 эсвэл 6 түвшин
- Солонгос хэл, уран зохиолын мэргэжлээр 4 ба түүнээс дээш жил тухайн оронд сурсан бол
- TOPIK шалгалтын 4 түвшин ба Солонгос улсад бакалаврын 4 жилийн сургуульд сурсан бол
- TOPIK шалгалтын 4 түвшинтэй ба Солонгос улсын засгийн газрын байгууллага эсвэл Солонгос компанид 2-оос дээш жил ажилласан бол

6. Тавигдах шаардлага

• Өөрөө болон эцэг, эх тухайн улсын иргэн байх.
• Хэрэв Солонгосын давхар харъяалалтай иргэн байвал гадаадын иргэнд тооцохгүй.
• Солонгост удаан хугацаанд суралцахад боловм бүхий эрүүлс аруул байх.
• Жирэмсэн болон ямар нэг өвчний улмаас эмчилгээ хийлгэж бүхий хүнийг элсүүлэх боломжгүй.
• Төгсөж ирсний дараа хойр улсын найрамдалт харилцааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж чадахуйц оюутан байна.
• Бакалавр: 2010 оны 3 сарын 1-ний байдлаар ахлах сургууль төгссөн, эсвэл төгсөх гэж байгаа, 2010 оны 3 сарын 1-ний байдлаар 25 наснаас доош настай байх.
• Магистр: 2010 оны 9 сарын 1-ний байдлаар бакалаврын зэрэгтэй эсвэл зэрэг авах гэж байгаа, 2010 оны 9 сарын 1-ний байдлаар 35 наснаас доош настай байх.
• Сүүлд төгссөн сургуулийн голч дүн 85 хувиас дээшо байх эсвэл нийт оюутны түвшний эхний 5 хувьд багтсан байх.
• Англи болон солонгос хэлний өндөр түвшний мэдлэгтэй бол шалгуурт өндөр хувь эзэлнэ.

7. Тэтгэлэг олгох

7.1.Олгох хугацаа:

- Солонгос хэлний бэлтгэл 1 жилийн болон бакалаврын үндсэн ангийн 4 жил
- Солонгос хэлний бэлтгэл 1 жилийн болон магистрийн үндсэн ангийн 2 жил

7.2.Агуулга:

- Онгоцны зардал: Хоёр орны хооронд зорчих энгийн ангиллын онгоцны тийз
- Амьжиргааны тэтгэлэг: 900,000 вон (сар бүр)
- Судалгааны зардал: Хүмүүнлиг-нийгмийн салбар-210,000 вон
Байгаль-техникийн салбар-240,000 вон
- Суурьших зардал: 200,000 вон (нэг удаа)
- Хэлний бэлтгэл: Нэг жилийн бүтэн төлбөр
- Сургалтын зардал: Элсэлтийн болон сургалтын зардлаас 100 хувь чөлөөлөх
- Дипломын ажлыг хэлвлэх зардал: 500,000-800,000 вон хүртэлх бодит зардал (нэг удаа)
- Эрүүл мэндийн даатгал: 15,000 вон (сар)

8. Сонгон шалгаруулалт

- Анкет бүхий шаардлагатай бичиг баримтуудыг Чонжү Их Сургуульд явуулна.
-
Office of International Affairs, Cheongju University.
36 Naedok-dong, Sangdang-gu, Cheongju,
360-764, Republic of Korea
Tel : +81-43-229-8814/8815 Fax : +81-43-229-8944

- Чонжү их сургууль нэр дэвшигчдийн нэрсийг Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнд санал болгон оруулна.
- Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн эцсийн шалгаруулалтын хариуг гарган Чонжү Их Сургуульд мэдэгдэнэ.

9. Бүрдүүлэх бичиг баримт

9.1.Бичиг баримт хүлээн авах газар: Чонжү Их Сургууль
9.2.Бичиг баримт хүлээн авч дуусах хугацаа:

-Бакалавр: 2009 оны 11 сарын 20;
-Магистр: 2010 оны 3 сарын 20.

9.3.Бүрдүүлэх бичиг баримт

9.3.1.Анкет (Маягтын дагуу)
9.3.2.Зураг (4х5 см, өнгөт цээж зураг, эгц харсан, малгайгүй)-2 хувь
9.3.3.Амлалт бичиг (Маягтын дагуу)
9.3.4.Өөрийн тухай танилцуулга (Маягтын дагуу)
9.3.5.Сургалтын төлөвлөгөө (Маягтын дагуу)
9.3.6.Тодорхойлолт 2 хувь (Төгссөн сургуулийн багш эсвэл захирал, ажиллаж буй байгууллагын дарга)
9.3.7.Эрүүл мэндийн тодорхойлолт (Маягтын дагуу)
9.3.8.Сургуулийн диплом:
-Бакалавр: Дунд сургуулийн гэрчилгэний хуулбар 1 хувь;
-Магистр: бакалаврын дипломын хуулбар 1 хувь.
9.3.9.Дүнгийн жагсаалт:
-Бакалавр: Дунд сургуулийн гэрчилгэний дүн 1 хувь;
-Магистр: бакалаврын сургалтын 4 жилийн дүнгийн жагсаалт 1 хувь.
9.3.10.Эцэг, эх болон өөрийн тухайн улсын иргэнийг батлах бичиг баримтын хуулбар (гадаад паспорт)
9.3.11.Гэр бүлийн лавлагаа (төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр гэх мэт батлах баримт бичиг)
9.3.12.Солонгосын байгууллага эсвэл компанид ажилладаг бол ажлын газрын тодорхойлолт (холбогдох хүнд хамааралтай)
9.3.13.TOPIK, TOEFL, TEPS, IELTS зэрэг шалгалтуудын сертификат (шалгалт өгсөн хүнд хамааралтай)
9.3.14.Эмчийн олгосон англи хэл дээрхи эрүүл мэндийн тодорхойлолт (зөвхөн эцсийн шалгаруулалтанд тэнцэж Олон Улсын Боловсролыг дэмжих үндсэний хүрээлэнгээс шаардсан хүмүүст хамааралтай)

Анхаарах зүйл

1) Бүх бичиг баримтыг зарчмын хувьд эх хувиар нь өгөх ёстой бөгөөд солонгос болон англи хэлээр орчуулагдаагүй бол орчуулсан хувилбарыг нотариатаар баталгаажуулж хавсаргах
2) Чонжу их сургуульд болон Олон Улсын Боловсролын дэмжих үндэсний хүрээлэнд өгсөн бичиг баримт зэргийг буцаахгүй
3) Бичиг баримтны агуулга тодорхой бус эсвэл материал дутуу байх тохиолдолд тус сонгон шалгаруулалтаас хасагдах ба тэнцсэн хойноо ч тэтгэлгээр суралцах боломжийг алдах магадлалтай
4) Хуулбараар нь өгөх тохиолдолд ЭСЯ-наас эх хувьтай нь хамт тулган шалгуулж өгнө.

10. Цаашдын хөтөлбөр

10.1.Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгээс бичиг баримт хүлээн авч дуусах хугацаа: -Бакалавр: 2009 оны 11 сарын 20; -Магистр: 2010 оны 3 сарын 20.

10.2.Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн шалгаруулалтын хугацаа: -Бакалавр: 2009 оны 12 сараас 2010 оны 1 сар хүртэл; -Магистр: 2010 оны 3 сараас 5 сар хүртэл.

10.3.БНСУ-д очих хугацаа: -Бакалавр: 2010 оны 2 сарын 25-28-ны хооронд; -Магистр: 2010 оны 8 сарын 27-30-ны хооронд;

10.4.Хэлний бэлтгэл эхлэх хугацаа: -Бакалавр: 2010 оны 3 сарын 02; -Магистр: 2010 оны 9 сарын 01;

10.5.Үндсэн сургалт эхлэх хугацаа: -Бакалавр: 2011 оны 3 сарын 02; -Магистр: 2011 оны 9 сарын 01;

11.14.2009

Cult of Luna


Зээ нэг сайхан хамтлагийг танилцуулъя. Би ойрд энэ хамтлагаас салахаа байгаад байна, та нар ч гэсэн сонсоод үзээрэй.

Нэр : Cult of Luna
Улс : Щвед
Жэнр : Post-metal, Sludge Doom (ерөнхийдөө урт удаан намуухандуу, уянгалаг бас тэгж байгаад зэвүүн хүчтэй аян дээр хоолойгоо шахаж дуулна гэж ойлгож болно ^_^)
Байгуулагдсан он : 1998
Гишүүдийн тоо : Найм (3 гитар, 1 басс, 2 бөмбөр, 1 кэйбоард, тэгээд 1 зэвүүн хоолойтой дуучин)

Анх 1998 онд punk hardcore урсгалаар Eclipse нэртэйгээр байгуулагдаж байсан. Тэгээд яваандаа шинэ гишүүд авч наймуулаа болоод Doom, sludge metal-c санаа авч бараг л шинэ гэж хэлж болохоор их аятайхан жэнртэй болсон. 2001 онд Cult of Luna, 2003 онд The Beyond, 2004 онд Salvation, 2006 онд Somewhere Along the Highway, 2008 онд Eternal Kingdom нэртэй цомгуудаа гаргаж байсан. Өөр нарийн ширийнийг нь мэдэхгүй ^_^.

За ганц хоёр дуу шуу, зураг хөрөг, клип, цомгийг нь орууллаа. Тэгээд сайн танилц, мэдэр. Хэдий болтол нэг хэвийн юм сонсох гэсэн хүмүүс вэ та нар чинь. Тэр биллбоард энээ тэрээ чинь шаал худлаа шдээ. Дандаа найраа байдаг байхгүй юу, дэлхийн шилдэг дуунууд биш.

Cult of Luna - Somewhere Along the Highway (2006)

Tracklist :
1. "Marching to the Heartbeats" 3:13
2. "Finland" 10:46
3. "Back to Chapel Town" 7:09
4. "And With Her Came the Birds" 5:58
5. "Thirtyfour" 10:00
6. "Dim" 11:46
7. "Dark City, Dead Man"

ТаТах

Cult of Luna - Eternal Kingdom (2008)Tracklist :
  1. "Owlwood" – 7:39
  2. "Eternal Kingdom" – 6:41
  3. "Ghost Trail" – 11:50
  4. "The Lure (Interlude)" – 2:33
  5. "Mire Deep" – 5:10
  6. "The Great Migration" – 6:32
  7. "Österbotten" – 2:19
  8. "Curse" – 6:30
  9. "Ugín" – 2:44
  10. "Following Betulas" – 8:56

ТаТах









Cult of Luna - Dim (Энэ дуунд ёстой дуртай)


Cult of Luna - Finland


Cult of Luna - Thirty Four










11.07.2009

Click click boom^^by-Google adsense

Манай Өөнөө энэ гүүгл адсэнсээ янзалчихсан бололтойдогоо нэлээн ч хэдийг байрлуулчихаж за тэгээд бүгдээрээ энэ муу блогтоо орж ирэх бүртээ энэ хэд дээр ганц ганц л дарчихаад байвал сарын сүүлчээр охид хөвгүүдийнхээ хүссэнийг нь авч өгжийн шүү за :D ганц хоёр секунд л болох байлгүй бүү залхуураарай. БУРЗАЙ БУРЗАЙ БУРЗАЙ хаха

11.06.2009

About abort

Хүний амьдралыг хэн ч тааварлшгүй хэнд ч юу ч тохиолдож болно. Хамгийн гол нь эргэж хараад харамсхааргүй шийдвэр сонголт хийх хэрэгтэй. Энийг хэт сэтгэл хөдлөлтэй хүмүүс хараад дэмий байхаа.


H1N1 !!!!!!!!!!! Be carefully


Аль Мексикт дэгдээд бидэнд ирэхгүй мэт байсан нөгөө айхтар гахайн ханиад гээч нь өнөөдөр Монгол байтугай дэлхийг жинхэнэ сандаргаж байна. Америкт онц байдал заралсан , Украйнд 93 хүн энэ өвчнөөр нас барсан гээд л. Харин Монголд яг өнөөдрийн байдлаар (11.6) 910 тохиолдол бүртгэгдэж , 8 хүн уг өвчнөөр хорвоог орхижээ. Тиймээс чи би бүгдээрээ тусахгүй гэх баталгаа алга болсон болхоор сайн сэргийлцгээе. Үүний тулд хувийн ариун цэврийг дээд зэргээр хангах гэж байгаа. Харин маск бол тийм ч үр дүнтэй арга биш гэсэн.
Тэр вирус нь манайх шиг хүйтэн хуурай агаарт 5секундээс дээш амьдрах чадваргүй харин хатуу гадарга дээр 2 өдөр хүртэл , бохир гаран дээр 30 минут , амны цаасан дээр 12цаг хүртэл амьдардаг гэж байгаа. Манайхан тэгээд тv-ээр нэг л хэвийн хэдэн хүн өвдсөн ингэсэн тэгсэн гэж байхаар доорхи ухуулгууд шиг зүйл цацвал их л хурдан хүмүүст хүрэх юм шиг санагдах юм.

Leona Lewis - Echo ( new album )

Санал асуулгаар хөгжмийн талаарх мэдээлэл авах гэсэн нь 2-дугаарт эрэмблэгдсэн тул нэгэн цомог оруулж байна. Энэ бол Britain-ний X-Factor хөгжмийн тэмцээний аврага алдарт дуучин Leona аниагын шинэ цомгийг хүргэж байна. Сонсох нэг нь эндээс татаад аваарай

11.03.2009

Тэнгэсийгээ эргээд..


















Сүнстэй ч гэсэн энэ хамгийн гоё зураг нь юм шиг байгаамдаа.Муу тэнгэс минь хатгаа тусаад эргэх далимаар нь бүгдээрээ зураг авхуулсийн үзэх нь үзээрэй.















Гадаа аймаар даарсан тиймээ..


















Өнөрөөг хардаа хихи


















Очих замдаа (аргацан байгаан) хаха


















Гоё Гоё ^^



















Аргуулдаг нөхөр хэхэ



















Бүгд инээцэн :D


















Жаахан бүрсгэр л юм за яахав яахав.



















Бидэн 2 нь

















Манай 2..

Тайлбарууд нь жаахан асуудалтай орчихлоо. Орой ирээд янзланаа одоо хичээлдээ явалгүй болохгүй нь :D.

11.01.2009

New Albums !!!

Энэ сарын анхны пост ^_^. Сүүлийн үед гарсан хэдэн сайхан цомог оруулчихлаа. Та нар уул нь татаад сонсож үзвэл ч харамсахгүй дээ. Битгий тэгээд сураггүй хамтлаг нтр гээд хөдөөний зан гаргаад байгаарай даа.



1. Atreyu - Congregation of the Damned
GENRE: Metalcore, Alternative Metal
RELEASE DATE: 2009-10-23

Tracklist:

01. Stop! Before It’s Too Late And We’ve Destroyed It All
02. Bleeding Is A Luxury
03. Congregation Of The Damned
04. Coffin Nails
05. Black Days Begin
06. Gallows
07. Storm To Pass
08. You Were The King, Now You’re Unconscious
09. Insatiable
10. So Wrong
11. Ravenous
12. Lonely
13. Wait For You

Татах1

Татах2


2. Dead By Sunrise - Out of AshesGENRE: Alternative Rock
RELEASE DATE: 2009-10-13

Tracklist:

01 - Fire
02 - Crawl Back In
03 - Too Late
04 - Inside Of Me
05 - Let Down
06 - Give Me Your Name
07 - My Suffering
08 - Condemned
09 - Into You
10 - End Of The World
11 - Walking In Circles
12 - In The Darkness
13 - Morning After

Татах1


3. Three Days Grace - Life Starts NowGENRE: Alternative Rock, Hardrock
RELEASE DATE: 2009-09-22

Tracklist:

1. “Bitter Taste” 4:00
2. “Break” 3:12
3. “World So Cold” 4:02
4. “Lost in You” 3:52
5. “The Good Life” 2:53
6. “No More” 3:45
7. “Last to Know” 3:27
8. “Someone Who Cares” 4:51
9. “Bully” 3:38
10. “Without You” 3:33
11. “Goin’ Down” 3:05
12."Life Starts Now" 3:07

Татах1

Татах2

4. SAW VI - OST

GENRE: Оо хүнд хүнд
RELEASE DATE: ямар ч байсан киноноосоо өмнө

Tracklist:

1. Hatebreed - In Ashes They Shall Reap
2. Lacuna Coil - The Last Goodbye
3. It Dies Today - Reckless Abandon
4. Mushroomhead - Your Soul Is Mine
5. Chimaira - Warpath
6. Danko Jones - Code Of The Road
7. Suicide Silence - Genocide [Saw VI Remix]
8. Memphis May Fire - Ghost In The Mirror
9. Outbreak - The Countdown Begins
10. Shadows Fall - Still I Rise [Saw VI Remix]
11. Type O Negative - Dead Again
12. Converge - Dark Horse
13. Kittie - Cut Throat
14. Nitzer Ebb - Never Known
15. Every Time I Die - Roman Holiday
16. My My Misfire - The Sinatra
17. The Flood - Lethal Injection
18. James Brothers - More Than A Sin
19. 69 Eyes - We Own The Night
20. Ventana - Watch Us Burn
21. Miss May I - Forgive & Forget

Татах1

Татах2


5. Foo Fighters - Greatest Hits

GENRE: Alternative Rock, Post-grunge
RELEASE DATE: 2009-11-03

Tracklist:

01 - All My Life
02 - Best Of You
03 - Everlong
04 - The Pretender
05 - My Hero
06 - Learn To Fly
07 - Times Like These
08 - Monkey Wrench
09 - Big Me
10 - Breakout
11 - Long Road To Ruin
12 - This Is A Call
13 - Skin And Bones
14 - Wheels
15 - Word Forward
16 - Everlong (Acoustic Version)

Татах1

Татах2