10.14.2009

Оюуны зураглал

Энэ өдрийн мэнд хүргэе!!! Би өнөөдөр интернет гэдэг зүйлийн ачаар гоё гоё зүйл ихийг мэдэж авч байна аа. За тэгээд өөрийнхөө мэдэж авсан зүйлийг оруулъя гэж бодлоо. За тэгээд уншаад хэрэгжүүлээд үзээрэй. Энэ удаагийнхаа бичлэгээр амласан ёсоороо өөрийн мэдэх хэмжээнд Оюуны зураглалын талаар бичлэг бэлдлээ. Би оюуны зураглалын талаар анх 2 жилийн өмнө заалгаж байсан юм. Лекц бичих, хичээл давтах, ханз цээжлэх, шалгалтанд бэлдэх, төлөвлөх, өдрийн тэмдэглэл хөтлөх гээл олон юманд хэрэглэдэг. Сүүлийн үед харин блогтоо бичлэг нэмэхдээ ашигладаг болоод байгаа..:)...Оюуны зураглалыг хичээлдээ хэрэглэх нь хичээлийг зугаатай болгож өгдөг бөгөөд ингэснээр нойр хүрч, уйдахгүй сайн талтай байдийн. Ер нь ихэнх оюутан, сурагчидын хувьд хичээл давтах, даалгавраа хийх нь яршигтай, залхуутай ажил байдаг гэхэд худлаа болохгүй болов уу? Ярайтал нэг өнгийн балаар бичсэн лекцээ уншиж, хичээл давтахад нүд чилж, нойр хүрдэггүй гэж үү? Тэгвэл оюуны зураглал хийгээд үзэхийг санал болгоё. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Тодорхой нэг ухагдахууныг дэд ухагдахуунуудад задлан, үгээр бо
лон дүрсээр цацарган дүрслэхийг оюуны зураглал хэмээн ойлгож болно. Оюуны зураглалыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх, хичээл давтах, багаар ажиллах, мэтгэлцээн, илтгэлд бэлдэх зэрэг олон зорилгоор ашиглаж болно. Хамгийн гол нь ингэж цацарган дүрсэлснээр тархин дах бүх мэдээллээ шавхан гаргаж, бүтээлч сэтгэлгээ хөгждөг байна. Оюуны зураглалыг эзэмшсэнээр дараах давуу талууд хүнд бий болдог гэнэ.
  • Зурах чадвар, харааны мэдрэмж сайжирснаар ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх итгэл дээшилнэ.
  • Оюуны дарамт суларч тархи сэргэлэн цовоо, шинийг хайгч болно.
  • Хичээл хийнэ гэдэг зугаа болно.
  • Өөрийн оюуны зураглалыг бусдад таниулна.
  • Агуу зураачдын бүтээлийг илүү их ойлгоно.
Оюуны зураглалыг хийхийн тулд үндсэн ухагдахууна
а дэвтрийн цаасныхаа голд бичих юмуу зургаар дүрслээд, дараа нь дэд ухагдахуунуудыг модны мөчир мэт салаалуулан цацарган зурна. Ингэхдээ дараах зарчмуудыг мөрдөхийг зөвлөдөг байна. Үүнд:

  • Онцлог байх
    • Оюуны зураглалын төвийг ямагт дүрсээр илэрхийл
    • Үгээр бус дүрсээр илэрхийлэхийг хичээ
    • Дүрсийг дор хаяж 3 өнгөөр будах
    • Дүрсийг амьд мэт зурах – дүрсийг алслалтай, гэрэл сүүдэртэй зур
    • Таван мэдрэхүйг цочроохыг оролд
    • Үг, дүрс, мөчрийг янз бүрийн хэлбэр хэмжээгээр зур
  • Холбоостой байх
    • Зураас ашиглах
    • Өнгө будгаар ялгах
    • Кодлох
  • Тодорхой байх
    • Мөчир бүр дээр зөвхөн ганц үг бичнэ
    • Үгийг том үсгээр, дармалаар бичнэ
    • Үгийн урт, мөчрийн урт адил байна
    • Мөчир салаалах бүрд улам нарийсна
    • Дүрсийг ойлгомжтой зурах
    • Дэвтрийн хэвтээ чигт зураглалыг хийх
    • Үсгийг цэх босоо хэлбэрт бичих
  • Өөрийн хэв маягийг тусгасан байх
  • За миний хувьд ч үүнийг нээх ягштал мөрдөөд байдаггүйм дөө. Өөрт л ойлгомжтой байвал хамаа байж уу гээл зурчдийн хэхэ..Оюуны зураглалыг гараар хийхээс гадна програмаар хийж болно. Ийм програмууд зөндөө байдаг. Mind map гээл гүүгэл ахаас асуугаад үзээрэй. Гараар оюуны зураглал хийхэд өнгийн балаа солих, зураг зурах гээд жоохон цаг авдаг боловч бүтээлч сэтгэлгээ хөгжих талаасаа илүү сайн байх болов уу. Яарч сандарсан үед програмаар оюуны зураглал хийх нь мэдээж цаг хэмнэдэг сайн талтай.Ингээд өөрийнхөө хийж байсан зураглалуудыг та бүхэнд толилуулъя.

    Дээрх зураглалыг сургалтан дээр "Мэдрэмж" (мэдрэхүй) гэсэн сэдэв өгөөд хийлгэж байсан юм.


    Дээрхийг Өгөгдлийн сан хичээлийн шалгалтанд бэлдэхдээ хийж байв. Үр дүн нь ч гарсан шүү. Гайгүй дүнтэй гарчихаар хажууд нь нэмээд зурцийн хэхэ.. :P


    Энийг харин ханз цээжлэхдээ хийж үзэж байсийн. Ингэж цээжлэх нь дахин дахин хуулж бичиж цээжлэхээс илүү үр дүнтэй байсан. Тухайн ханз нь тархинд өнгө, зураг, байрлалтайгаа хадгалагдсан болохоор дахин санахад хялбар байсан байх л даа.. Хүн ер нь текстэн хэлбэрээр бичсэн зүйлийг санахаасаа илүү зураг дүрсийг санахдаа илүү байдаг шүү дээ.


    Дээрхийг Интернэт програмчлал1 хичээл дээр статик вэб хийх даалгавар өгөхөд хийж байсан юм. Миний вебийн дизайн ямар байх ёстой вэ гэсэн утгатай. Статик вэб хийх гэжийж форум, чат этэр гээд бичцэн байгаамаа хэхэ.

    Харин лекц бичихдээ доорх маягаар л хийнэ дээ.
    Жич: Би муухай бичдэгээрээ алдартай л даа хаха:)






    Хүн ер нь тэмдэглэлдээ 2 өнгө нэмэхэд л тогтоох нь чадвар илт сайжирч, бүтээлч чадвар өсөн нэмэгддэг гэдэг юм билээ. Суралцах үйлээ илүү үр дүнтэй болгоё гэвэл лекцийнхээ дэвтэрт хэд хэдэн өнгө (тодруулагч, олон өнгийн бал гэх мэт) оруулаад үзээрэй. Зурган хэлбэрээр тэмдэглэл хийвэл бүр ч үр дүнтэй байх болно. Аливаа юмыг аль болох өөрт зугаатай, хөгжилтэй байдлаар хийвэл юу ч хийсэн хялбар, бас өгөөжтэй байх болов уу..Оюуны зураглалын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл эндээс авч болно шүү..Мөн энэхүү бичлэгээ Тони Бьюзан, Барри Бьюзан нарын "Оюуны зураглал" номын тусламжтай бэлдлээ :)

    Ингээд найзуудаа Оюуны зураглалыг эзэмшиж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлцгээе ээ!!! :)

    9 comments:

    1. minii chadah zuil bol bish baina...

      ReplyDelete
    2. hehe tehdee l turshaad uzku yu daa

      ReplyDelete
    3. bolomjiin yum bainaa. bi heregjuulj yag uzsengui gehdee lekts bichij baihdaa tusuuluud bailaa. bolmoor yum baina...

      ReplyDelete
    4. hehe nada odogor bolomj garagui bna oo gehdee bolomoor ym shig sanagdaad baiga shd

      ReplyDelete
    5. Bi lektsee temdeglehde olon unguuur bichij bga bas zuw l ym bna. Tnx zulaa

      ReplyDelete
    6. Ер нь үр дүнтэй л юм шиг байна лээ шүүү манайхаан...

      ReplyDelete
    7. unuruu.blogspot.com iinh bn . Ene egch aygui mundag egch shuu ta nar blogoor ni orood uzeerei . bas bidnariin 5r angia tugsuj bhad Erdenesuvd bagshiin angiig tugsuj bsn um bn lee. ta nar zaaval unshij uzeerei,.. mash ih uram zorig bas zorilgiig chin uhaaruulah bolnoo gj.

      ReplyDelete
    8. Oyunii zuraglal ene bol buh hund heregtee shuu ashiglaj chadwal

      ReplyDelete

    Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D