10.31.2009

Энэ 10-р сарын хамгийн сүүлийн мэдээ байх даа.

Зиа ингээд хараад байсан чинь энэ сар манай блогийн хувьд постоор дүүрэн сар байлаа. За тэгээд ер нь бол хамгийн их пост нийтлэсэн сар болж рекорд тогтоолоо гэхкү юу хэхэ. За тэгээд хараад байсан чинь өнөөдөр 10-р сарын хамгийн сүүлчийн өдөр юм байна. Тэгэхээр ер нь ангийн блог маань ер нь нилээн сайн явж байгаагийн илрэл нь болж энэ сард энэ посттой нийлээд яг 23 пост нийтлэжээ. Тэгээд бодохоор манай блог дээр гоё гоё постууд харьцангуй 1 жилийн өмнөхийг бодвол зөндөө их нийтлэгддэг болсон байна мөн зөндөө олон коммент ч бичигддэг болсон байна. Тэгэхээр нийт админууддаа ангийнхныхаа зүгээс баярласнаа илэрхийлээд нийт коммент бичдэг хүмүүсдээ админуудынхаа зүгээс баярлаж байгаагаа илэрхийлье ээ гэж...

10.25.2009

HAPPY BIRTHDAY DEEGI



























Дээгийдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг нийт ангийнхнийхаа нэрийн өмнөөс хүргэж байна. Сайхан баярлаарай андаа.

10.24.2009

How to learn English?


Зиа манай Ундармаа багш бид нарыг хэл сураг гэж бодсиймуу яасын бидэнд англи хэл хэрхэн сурах талаар алс холын Австрали улсаас зөвлөгөө явуулжээ. Сэтгэл гарган санаа тавьж биднийгээ мартаагүй байгаад нь баярлав хэхэ.
English is the most general language for the international business world. People who are not native English speakers must immerse themselves in English-speaking environments if they want to speak English well and be successful.Steps

1. Learn the basic reading and listening abilities of English.

2. Spend at least one hour everyday listening to news or discussion programs such as NPR (National Public Radio) news or BBC (British Broadcasting Corporation; the World Service or Radio Four are best) news. It's hard to understand what they are saying when you first begin to listen to them, but gradually you'll get used to the speed and tone. Then you can get a brief idea of what they are talking about, although you can't get the detail. You don't need to listen to the radio for an whole hour at once. It's best to spend twenty or thirty minutes on listening separately.

3. Spend more than three hours every day on reading English news or articles. Reading builds up your vocabulary, idioms, phrases, and the concepts of English structures. If you do enough reading, it will save you a lot of time since you will not need to spend more time on building your vocabulary or grammar. Read out loud when you do your reading so that you can improve your pronunciation at the same time.

4. Learn the phonetic alphabet (pronunciation symbols). This can help you pronounce correctly, and it's necessary to speak with the correct tone if you want to make some friends with native English speakers. This is a big deal for non-native English speakers.

5. Make some pen pals and write them at least once everyday. The best way to improve your writing is to practice writing as much as you can. The more you write the more you know how to use what you've learned from reading and listening.

6. Make friends with native-English speakers. This is the most difficult task because of the difference in culture, but you can't really master English unless you can communicate with a native English speaker fluently. You have to know enough things and have good listening skills if you want to have good conversations with an American or Briton. Remember to ask a lot of questions to keep the conversation going. When someone asks you a question, give more than just the basic information. For example, if someone asks you "Do you like living here?" don't just answer "Yes" or "No," but tell them why, too.

7. Watch some English TV. TV is the best and most inexpensive teacher to learn real English. Not only you can learn formal English from news or debate TV programs, but you can also learn everyday English from soap operas and sitcoms. Be careful because too much jargon or too many idioms make your speech ambiguous.

8. Try listening to the Radio. Radio is also one of the best and inexpensive English teachers. Because there is no picture, you cannot lip read. You must train your ear to listen.

9. Use an English-English dictionary and bring your dictionary wherever you go. If you find some words that you don't know, look them up in your dictionary immediately.

10. Use your newly-learned idioms or vocabulary. Once you use the words which you memorized, you will never forget them again.

11. Think in English. Getting used to using English all the time will make it easier to listen and react with it.

12. Join web groups or clubs where you can post questions freely and discuss the use of grammar such as Kela-Bi Group at Google

13. Take an ESL (English as a Second Language) class at your local community college (if you live in the USA.) Classes are free! Your tax dollar at work!



Tips

· Make friends with native English speakers.

· Learn about the cultures of English-speaking countries.

· If you have your sights set on the US, look for literacy programs in your area -- they are often free, learn a trade and do your best to acquire English-speaking friends. Americans like people with an "I can do it!" attitude. In Britain, a useful skill and some modesty are more the key.

· Find a native individual who not only speaks English, but can teach it. Learn grammar and vocabulary using visual, auditory and spoken methods.. Spiral the cycle and keep it interesting.

· Children might enjoy learning in a kitchen while drinking milk after school.

· As a teenager, live for a year in an English speaking country. This is much less expensive if you do a barter - accept someone in your house in trade for living in theirs.

· Learn English by reading, listening, studying, and asking questions; practice what you learn by speaking and writing.

· Dictation is an excellent way to improve your listening and spelling skills. Have a friend read a few paragraphs from a book or a newspaper. Write down what you think you hear. Compare what you have written with the actual text.

· If you can dream in English, this means that you have succeeded in becoming a fluent English speaker, but not that your English is perfect.



Warnings

· Never stop getting new information in English and keep practicing writing and speaking.

· Many old British sitcoms use strong (and sometimes ambiguous) accents and dialects.

· Reading will increase your understanding of English and add to your vocabulary, but it's talking that will increase fluency.

"S" ----crew----

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СУРАЛЦУУЛНА

010-2011 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд байгалийн ухаан, геологи /гидрогеологи/, мал эмнэлэг, экологи, газар тариалан, хүнд үйлдвэр /эрчим хүч/, анагаах ухааны чиглэлээр чех хэл дээр бакалаврын сургалтад хамрагдах 3 хүнийг, хөдөө аж ахуй, эдийн засаг /худалдаа/, мэдээллийн технологи чиглэлээр англи хэл дээр магистрын сургалтад хамрагдах 3 хүнийг тус тус шалгаруулна.Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид зарлагдсан мэргэжлийн чиглэлээр 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.

Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нь нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж нь 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2009 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь зарлагдсан мэргэжлийн чиглэлээр бакалаврын боловсролын зэрэгтэй, бүх түвшинд 3,25-аас дээш голч дүнтэй суралцсан, судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, англи хэлний бэлтгэлтэй 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.

Магистрын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийг Боловсролын үнэлгээний төвийн 107 тоот өрөөнд 2009 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд бүртгэх тул доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн авчирна уу:

1. Ажил байдлын тодорхойлолт;
2. Бакалавр, магистрын дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3. Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Сонгон шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ярилцлага гэсэн гурван үе шаттай зохион байгуулна. Англи хэлний шалгалт болон мэргэжлийн шалгалт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд явагдана. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Англи хэлний шалгалтыг 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр зохион байгуулж, шалгалтын оноог 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Хэлний шалгалтад 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан хүмүүсийг дараагийн шатны мэргэжлийн шалгалтад оруулна.

Мэргэжлийн шалгалтыг 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулна. Бакалаврын сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүсээс мэргэжлийн онцлогоос шалтгаалан математик, химийн шалгалтын аль нэгийг тестээр авна. Мэргэжлийн шалгалтад мөн 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Шалгалтын оноог 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана.

Шалгалтад оролцогчдыг хоёр шалгалтын нийлбэр онооны дарааллаар жагсааж, бакалаврын болон магистрын сургалтад хамрагдаж болох тус бүр 6 хүнийг нэр дэвшүүлэхээр сонгон шалгаруулж, 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Нэр дэвшигчдийн материалыг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ярилцлагад оруулахаар хүргүүлнэ. Ярилцлага англи, чех хэл дээр явагдах бөгөөд шалгалтыг зохион байгуулах байр, хугацааг шалгуулагчдад Элчин сайдын яамнаас утсаар мэдэгдэнэ.

Ярилцлагад тэнцсэн хүмүүсийн материалыг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хүлээн авч, Чехийн талд хүргүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг Чехийн тал гаргана. Шалгалтад тэнцсэн оюутан нь гадаад орноос хүлээн авах тухай албан ёсны эцсийн хариу ирэх хүртэл сургуульдаа үргэлжлүүлэн суралцана.

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс чех хэлний нэг жилийн бэлтгэл сургалтад хамрагдах боломжтой. Магистрын сургалт англи хэл дээр явагдах тул энэ сургалтад хамрагдах хүмүүс хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангидаа элсэн суралцана. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг, эрүүл мэндийн даатгалыг хариуцан санхүүжүүлэх бөгөөд замын зардлаа суралцагч өөрөө хариуцна.

Дүү нар бөөөөөн баяр болж байнаа цаана чинь...

За тэгээд ер нь ихэнх нь гадарлаж байсан дөө. Хэд хоногийн өмнөөс олон нийтйин газруудыг үйл ажиллагааг нь зогсоож тэр дотор нь хүүхдүүдийн ихээр цугладаг газар болох РС тоглоомын газар болон интернет кафенууд багтаж байсан билээ.За тэгсэн чинь цаана чинь нөгөө өвчин газар сайгүй тарж байна гэнээ хүн амьтан их цугласан газар бүр их өвчин тархах магадлалтай байдаг болохоор 10 жилийн сурагчдын хичээлийг 10 хоног амраахаар болжээ. Тэгээд л цаана чинь дүү нар бөөн баяр болж байх шиг байна аа. Мань хэд нь 10 жилдээ сурч байсан бол тэгээл амарлаа шд. 10 хоног чинь бас л удаан шүү зарим үед. Дээр нь их сургуулиуд амарчвал ч бүр болоод явчина л даа тэ. За тэгээд манайхаан ер нь хэд нь ангийнхыгаа өвдүүлчкү юу дөө тэгээл гүбдээрээ ч гэсэн амарчина шд ээээ хихихи

10.23.2009

Надад Урам Хайрла

Энэ их гоё утга агуулгатай , гоё шүлгийг хүргэж байна. Нэг уншаад үзээрэй.

Хүмүүс ээ ! Надад урам хайрла !
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо, хичээ гэж урам хайрла
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна даа гэж урам хайрла
Хүмүүс ээ ! Надад урам хайрла !
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла !

Т.Очирхүү

1978

HAPPY BIRTHDAY ANUKA

Ангийнхаа авъяастай гэхэд дэндүү авъяастай , дэндүү хөдөлмөрч , дэндүү сэтгэлээрээ бас аймар хөөрхөн Анужиндаа хорвоод мэндэлсэн хосгүй энэ өдрийнх нь мэндийг Монголд байгаа андуудынхаа нэрийн өмнөөс хүргэж байна. Чамгүйгээр бид нар урлагын үзлэгт яах ч байсын , чамгүйгээр english-ний конкурсд яах ч байсын ямар ч байсан чамд бидний хэдэн нөхөд үнээрийн баярлаж явдаг бөлгөө. За тэгээд баяраа Taiwan-даа зад сайхан тэмдэглээрэй.

10.19.2009

Цагийг үр дүнтэй өнгөрөөх аргууд




Ангийхандаа энэ өдрийн мэндийг хүргээд, оюутан хүнд туйлын хэрэгтэй цагаа хэрхэн зөв ашиглаж амжилтанд хүрэх тухай товч бөгөөд ойлгомжтой бичсэн зөвлөмжийг хүргэж байна. Үүнийг хамгийн гол нь та амьдрал ахуйдаа хэрэглэвээс хүрэхгүй газар, чадахгүй зүйл гэж үгүй болно оо. Тийм ээ та чадна. Даана ч би чадахгүй байгаа./хэхэ/ Гэхдээ шантрахгүй ээ. За анхаарал тавьсан явдалд баярлалаа.
1.Эрүүл мэндээ илүү их анхаарч, өөрийгөө өөрчил. Эрүүл хүнсээр хооллож, тогтмол цагт унтаж, өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хийх нь ажлын талбарт эрч хүчтэй, илүү үр дүнтэй байхад тусалдаг. Үүнийг машинтай адилтгаж болно. Машинаа анхаарч арчлан, сайн бензин хийж байвал ашиглах хугацаа нь төдий чинээ урт байх болно.

2. “Үргэлж” ажилла, тасалдуулахаас зайлсхий. Ажлаа зай завсаргүй хийхийг оролд. Завсарлаад дахин эхлэхэд оюун ухаанаа дахин төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Байнга завсарлахад таны цаг хугацаа, эрч хүч алга болно.

3. Цаг алдуулах зүйлсийг холдуул. Анхаарлыг тань сарниулах, ажлаа хийхэд саад болох зүйлсийг эргэн тойрноосоо холдуул. Ингэснээр та илүү сайн төвлөрч, үр дүнтэй ажиллах болно. Үүний тулд та хамтран ажиллагсдаасаа тусламж авч, мессежээ тодорхой цагуудад уншиж, нарийн бичигтээ утсаар ярих ажлыг даатгаж эсвэл чимээ аниргүй хурлын өрөөнд орж ажиллаж болно.

4. Илүү их эсвэл бага байж болно. Өөрөөр хэлбэл, “Чанар, тоо хэмжээнээс илүү чухал юм”. “Өдөр хийх ажлаа бага хэмжээгээр төлөвлөвөл, илүү чанартай хийх бөгөөд урьдчилан төлөвлөөгүй зүйл гэнэт гарч ирж саад болохоос сэргийлнэ.

5. Ажлын төлөвлөгөө, хуваарь хэрэглэ. Цаг заваа зохицуулж удирдахын тулд ажлын төлөвлөгөө хэрэглэ. Та төрөл бүрийн хөтөлбөр “time manager” зэрэг цаас, компьютер зэргийг ашиглаж болно. Өөртөө хамгийн тохиромжтойг сонго.

6. Хэрэгтэй цагт “Үгүй” гэж хэлж сур. Та завгүй эсвэл тухайн сэдвээр хангалттай мэдээлэлгүй үед “Үгүй” гэх хэрэгтэй. Ингэснээр таны ачаалал багасаж, өөрийн ажилдаа илүү их цаг гаргаж чадна. Нэг долоо хоногийн турш туршиж үзээд ялгааг нь олж харах болно.

7. Цаг гарга. Өдөр тутмынхаа ажил дундаас ашиггүй, хугацаа алдаж буй ажлыг хасч, тухайн цагийг хамгийн сайнаар ашигла.

8. Автоматжуул. Техник ашигла. Техникийн хэрэгсэл ашиглан олон зүйлийг автоматжуулж болох бөгөөд ингэснээр “хулгайлагдах” цагаа багасгаж болно. Жишээ нь утсаар ярихын оронд электрон шуудан ашиглах эсвэл байнга хэрэглэдэг бэлэн хариултуудыг утсандаа бэлдэх.

9. Ажлаа хуваарил. Ажлаа бүгдийг нь өөрөө хийх гэж бүү оролд. Бусдад шилжүүлж болох ажил байж л байгаа. Ийм ажлаас болж цаг алдахгүйн тулд хамтран ажиллагсаддаа өгч эсвэл тань шиг хийж чадах гадны байгууллагад (outsourcing) даатгаж болно.

10. Нэгтгэ. Дургүй ажлаа хийх үедээ өөрийн дуртай ямар нэг зүйлийг давхар хийхэд танд тааламжтай байх болно. Жишээ нь, утсаар ярьж байх үедээ дуртай хөгжмөө сонсох боломжтой. Цаг хугацаа бол хүн бүрт оногдсон бэлэг юм.

Та бүхэн цаг завынхаа өчүүхэн төдий хэсгийг дээрх зүйлсэд болон өөрийн хүсэлдээ тохируулан ашиглана гэж итгэж байна.

Минутаар хэмжигдэх зорилтууд
Зорилгодоо хүрэх нууцын нэг нь хором хугацааг нэмэх юм. Нэг өдөрт 1440 минут таны мэдэлд байдаг. Хүн бүрт хоногийн 24 цаг бий. Ер нь нэг өдөр гэдэг үнэтэй хормоос бүтсэн цаг хугацааны банк юм. Хэдий хэмжээ хязгаартай боловч ашиглах сонголт хязгааргүй. 24 цагийн дотор юу эс болох вэ? Бид үүний 8 цаг буюу 1440 минутын 480-ийг унтаж өнгөрүүлдэг. Мөн адил хугацааг үхмэл байдлаар ажил дээрээ өнгөрүүлнэ. Тиймээс танд зөвхөн үлдсэн хугацааг үхмэл байдлаар ажил дээрээ өнгөрүүлнэ. Тиймээс танд зөвхөн үлдсэн хугацаа нь л үлдэж байна. Амьдрал дээр та үүний зөвхөн хагасыг л ашиглаж чаддаг. Энэхүү байдлаас гарах арга байхгүй мэт санагдаж байгаа биз? Өөрийн хийхийг хүссэн зүйлдээ бага цаг зарцуулах нь таны дараагийн алхамд чөдөр болох болно. Зорилгодоо хүрэх, хагалттай цаг байхгүй гэсэн сэтгэлийн дарамтаас салахын тулд энэхүү илүү цагийг олж авах хэрэгтэй. Ингэхийн тулд хором бүрийг ихэсгэ. Өдөр бүр өөртөө гаргах 60 буюу түүнээс дээш минут нь та бусадтай амьдралаа хуваалцаж, өөрийгөө хөгжүүлж, амьдралаа илүү сэтгэл хангалуун өнгөрүүлж, мэргэжлээ дээшлүүлж, бүх чадвараа ашиглах боломжтой болгоно. Өдөрт 60 минут гаргах нь 10 жилийн дотор дээд сургуулийн диплом олж авахад хангалттай хугацаа юм.

Өөрөө цагаа төлөвлө
Бидний ажлын хэмнэл өдөр ирэх бүр хурдсаж байгаа энэ үед цагийг сайн ашиглахын тулд ажил, ар гэрийнхээ бүх зүйлийг төлөвлөх нь улам их чухал болж байна. Та итгэхгүй бол хэсэг тунгаагаад үзээрэй. Нас биед хүрсэн хүн энд тэнд тавьсан түлхүүрээ хайсаар жилд 16 цагийг дэмий өнгөрөөдгийг битгий мартаарай. Интернэтээр явуулсан судалгаагаас үзэхэд зохион байгуулалт муутай зааварлагч ажлын 1 цагийг өдөр бүр алддаг байна. Оны эцэст хэчнээн их хугацаа болохыг нь та тооцоод үзээрэй. Ийм байхад хүмүүс яагаад өдрийн ажлаа төлөвлөхөөс зугтаадаг байна аа? Зохион байгуулалттай байх нь амжилтад хүргэдэг: Харин төлөвлөгөө эмх замбараагүй бол илүү их цаг хугацаа алддаг. Иймээс бүх зүйл “энгийн байх хэрэгтэй”. Та бүхэн дараах аргаар энгийн төлөвлөгөө гаргаж болно.

1. Хийх ажлаа бичсэн жагсаалт үзгээ байнга халаасандаа авч яв.
2. Санаандаа орж ирсэн бүхнийг тэмдэглэж ав.
3. Амьдралынхаа бүх талтай холбоотой жагсаалт гарга.
4. Эмх замбараагүй байдлыг цэгцлэх хэрэгтэй.
5. Уулзалт болон хийх ажлынхаа эцсийн өдрийг жагсаан бич.
6. Тэмдэглэлээ самбарт хад.
7. Ширээгээ эмх цэгцтэй байлга.
8. Эд хогшлоо зөв байршуул.
9. Хэрэглэх зүйлсээ тохиромжтой газар тавь.

Цаг хожих 10 арга

1. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.

2. Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.

3. Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.

4. Төлөвлөгөө, хийх ажлаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол. Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийнэ.

5. Байнга өдрийн тэмдэглэл хөтөл. Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлийнхээ ард тэмдэг тавь.

6. Ажлынхаа газарт буй анхаарал сарниулах зүйлээс хол бай. Ширээ тань цонхны дэргэд байрласнаас болоод өдөр бүр цагдаа, жолооч нарын хоорондох маргааныг харж цагаа хэрэггүй зүйлд үрнэ. Эсвэл хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж таныг үймүүлдэг, ажилдаа анхаарлаа хандуулахад тань саад болдог ажлын найздаа анхааруулж, үгэнд тань орохгүй бол байраа соль. Мөн ширээн дээрх ажилтай тань холбоогүй зүйлийг ав.

7. Өнөөдөр яавал би зорилгодоо илүү хурдан хүрэх вэ? Үүнийг өдөрт10 удаа өөрөөсөө асуу.

8. Нэг дор хэд хэдэн зүйлийг амжуулдаг хүнийг дуурайх гэж оролдсоны хэрэггүй. Нэг зүйлд анхаарлаа хандуулж, түүнийгээ дуусга.

9. Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай. Өөрийнөө аргаар тухайн ажлаа илүү богино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл. Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдах хэрэггүй.

10. Ажилтай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ 7 хоногийн төлөвлөгөө зохио. Ингэснээр та 7 хоногийн эхээр зүрхшээж, нозоорохоос зайлсхийж чадна.

10.18.2009

Unbelievable jobs

Хүн бүр өөрийн ажил , мэргэжилдээ дуртай байдаг. Гэхдээ зарим хүн өөрийн эрхэлж байгаа ажлаа илүүд үздэг бол нэг хэсэг нь өвөрмөц , сонин ажил хийхийг хүсдэг. Дэлхийн хамгийн өвөрмөц , сонирхолтой 10-н мэргэжлийг судлаачид нэрлэжээ.
Үүнд : Үнэр мэдрэгч , бохины чанар шалгагч , загас далайн амьтдын эмч , үр тариа ялгагч , мал хээлтүүлэгч , нохойн хоолны чанар шалгаж амтлагч , эрчүүдийн дотуур хувцас зохион бүтээгч , хөхний даруулга зохион бүтээгч , бэлгэвчний хамгаалалт болон аюулгүй байдал баталгааг шалгагч ( ....!!!!!.......). Үүнээс гадна ойрын 10-н жилд хамгийн эрэлттэй байх мэргэжлийн жагсаалтыг гаргажээ. Төрөл бүрийн инженерүүд физик , хими , биологийн мэргэжилтнүүд ямар ч гэсэн эрэлттэй байна. Жагсаалтыг жилд 50000 dollar-с дээш salary-тай , хүний эрүүл мэнд, амь насанд халгүй гэсэн шалгуураар үнэлсэн байна. Ингээд андуудын маань сонгосон мэргэжил хэдэд жагсасныг сонирхоё.
1. Програм хангамжийн инженер (software engineer)
Дундаж цалин (average salary )81000ам.доллар , ойрын 10-н жилд нэмэгдэх ажлын байр(10year growth) 46% , жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо(average annual job openings) 44800
2. Коллеж, сургуулийн багш (college professor)
Дундаж цалин 80000ам.доллар , ойрын 10-н жилд нэмэгдэх ажлын байр 31% , жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо 95300
3. Санхүүгийн зөвлөх (financial advisor)
Дундаж цалин 122500ам.доллар , ойрын 10-н жилд нэмэгдэх ажлын байр 26% , жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо 6100
4. Хүний нөөцийн manager (human resources manager)
Дундаж цалин 73500ам.доллар , ойрын 10-н жилд нэмэгдэх ажлын байр 23% , жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо 32300
5. Эмчийн туслах (physician assistant)
Дундаж цалин 75000% , ойрын 10-н жилд нэмэгдэх ажлын байр 50% , жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо 4000

10.17.2009

Google adsense гэж юу вэ?

Өнөөдөр өдрөөс өдөрт улам бүр хавтгайжиж буй дэлхий ертөнцөд хэн цаг үеээ зөв мэдэрч , хөл нийлүүлэн алхаж байгаа хэний ч өмнө байх нэгэн гайхалтай ч гэмээр боломж нь GOOGLE ADSENSE юм.
Энэхүү үйлчилгээ нь 2003 онд гарсан бөгөөд Adsense нь Google-с гаргасан сурталчилгааг өөрийн blog , web site , ер нь юун дээр ч бүр hi5-н profile , youtube-н video-нд ч тавиж болох бөгөөд таны хандалт сурталчилгаан дээрхи даралт бүрт Google орлого бодож олгодог. Харин бид blog дээрээ хууль бус зүйл нийтлэхгүй байх , хуурамч даралт хийхгүй байх , юмнаас шууд хуулж тавихгүй байх , adsense-н дэмждэг хэлээр аль болох мэдээ оруулах ядахнаа гарчигаа англиар өгж мэдээн завсараа хэдэн english үг хавчуулах нь үр дүнтэй юм. Хэрвээ эдгээр дүрмүүдийн аль нэгийг зөрчихөд л одоо байгаа public ads салахгүй зууралдаад байх юм. Public ads бол нийтийн үйлчилгээний гэдэг утгаараа мөнгө тооцогдоно гэж гонж эд. Харин дүрэм журмаа аятайхан сахиад сайн мэдээ хийж агуулгаа байнга шинэчлэх аваас хүмүүс ч ингэж олж байна.
Энэ бол наад зах нь ( нэг өдөрт )

10.16.2009

Би явлаа


Өнөөдөр хичээлээсээ ирээд гэртээ ортол надаа энэ цаасыг үзүүлдэг байгаа. Жинхэнэ цэргийн албанд зарлан дуудах хуудас. Эх орон намайг дуудаж байна би явнаа.

HAPPY BIRTHDAY TO CHIMGEE



Миний хайртай найз бас Манай ангийн авъяаслаг хөөрхөн охидын нэг нь болох Энхчимэгтээ төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе!Энхүүштэйгээ ойрд уулзаагүй өнөөдөр уулзсан гоё байналээ шүү^_^
Хөгжилтэй яриаг нь сонсоогүй хичнээн ч удцийн,
Ямартайч бид хэд өчүүхэн ч гэсэн зөндөө их сэтгэл шингэсэн бэлэг бэлдсийм шүү! Таалагдсан гэж найдъя.. За тэгээд 18тай том аниа болцон сонгууль өгөх нь байна ш дээ. Нээрээ сурсанаараа үзгээ унагаажаагаад л сонгочихвол амар биздээ(хэхэ):)
За хичээлээ сайн хийгээд сайн инженер болоорой.! Тэгээд дараа нь ангийнхандаа майр том гоё house барьж өгөөрөй! Tээл бид нар Чимгээгийнхаа барьсан байшинд Тogether Forever^_^(хэхэ) За эцэст нь бидэн дээрээ ирж байгаарай. Аа бас муу блогоороо шагайж байгаарай. Удахгүй болох сагсны тэмцээнд чин АМЖИЛТ! Дээр нь чамд нэг гоё дууг хувиасаа зориулая.Jeremith-Birthday

10.14.2009

Оюуны зураглал

Энэ өдрийн мэнд хүргэе!!! Би өнөөдөр интернет гэдэг зүйлийн ачаар гоё гоё зүйл ихийг мэдэж авч байна аа. За тэгээд өөрийнхөө мэдэж авсан зүйлийг оруулъя гэж бодлоо. За тэгээд уншаад хэрэгжүүлээд үзээрэй. Энэ удаагийнхаа бичлэгээр амласан ёсоороо өөрийн мэдэх хэмжээнд Оюуны зураглалын талаар бичлэг бэлдлээ. Би оюуны зураглалын талаар анх 2 жилийн өмнө заалгаж байсан юм. Лекц бичих, хичээл давтах, ханз цээжлэх, шалгалтанд бэлдэх, төлөвлөх, өдрийн тэмдэглэл хөтлөх гээл олон юманд хэрэглэдэг. Сүүлийн үед харин блогтоо бичлэг нэмэхдээ ашигладаг болоод байгаа..:)...Оюуны зураглалыг хичээлдээ хэрэглэх нь хичээлийг зугаатай болгож өгдөг бөгөөд ингэснээр нойр хүрч, уйдахгүй сайн талтай байдийн. Ер нь ихэнх оюутан, сурагчидын хувьд хичээл давтах, даалгавраа хийх нь яршигтай, залхуутай ажил байдаг гэхэд худлаа болохгүй болов уу? Ярайтал нэг өнгийн балаар бичсэн лекцээ уншиж, хичээл давтахад нүд чилж, нойр хүрдэггүй гэж үү? Тэгвэл оюуны зураглал хийгээд үзэхийг санал болгоё. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Тодорхой нэг ухагдахууныг дэд ухагдахуунуудад задлан, үгээр бо
лон дүрсээр цацарган дүрслэхийг оюуны зураглал хэмээн ойлгож болно. Оюуны зураглалыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх, хичээл давтах, багаар ажиллах, мэтгэлцээн, илтгэлд бэлдэх зэрэг олон зорилгоор ашиглаж болно. Хамгийн гол нь ингэж цацарган дүрсэлснээр тархин дах бүх мэдээллээ шавхан гаргаж, бүтээлч сэтгэлгээ хөгждөг байна. Оюуны зураглалыг эзэмшсэнээр дараах давуу талууд хүнд бий болдог гэнэ.
  • Зурах чадвар, харааны мэдрэмж сайжирснаар ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх итгэл дээшилнэ.
  • Оюуны дарамт суларч тархи сэргэлэн цовоо, шинийг хайгч болно.
  • Хичээл хийнэ гэдэг зугаа болно.
  • Өөрийн оюуны зураглалыг бусдад таниулна.
  • Агуу зураачдын бүтээлийг илүү их ойлгоно.
Оюуны зураглалыг хийхийн тулд үндсэн ухагдахууна
а дэвтрийн цаасныхаа голд бичих юмуу зургаар дүрслээд, дараа нь дэд ухагдахуунуудыг модны мөчир мэт салаалуулан цацарган зурна. Ингэхдээ дараах зарчмуудыг мөрдөхийг зөвлөдөг байна. Үүнд:

  • Онцлог байх
    • Оюуны зураглалын төвийг ямагт дүрсээр илэрхийл
    • Үгээр бус дүрсээр илэрхийлэхийг хичээ
    • Дүрсийг дор хаяж 3 өнгөөр будах
    • Дүрсийг амьд мэт зурах – дүрсийг алслалтай, гэрэл сүүдэртэй зур
    • Таван мэдрэхүйг цочроохыг оролд
    • Үг, дүрс, мөчрийг янз бүрийн хэлбэр хэмжээгээр зур
  • Холбоостой байх
    • Зураас ашиглах
    • Өнгө будгаар ялгах
    • Кодлох
  • Тодорхой байх
    • Мөчир бүр дээр зөвхөн ганц үг бичнэ
    • Үгийг том үсгээр, дармалаар бичнэ
    • Үгийн урт, мөчрийн урт адил байна
    • Мөчир салаалах бүрд улам нарийсна
    • Дүрсийг ойлгомжтой зурах
    • Дэвтрийн хэвтээ чигт зураглалыг хийх
    • Үсгийг цэх босоо хэлбэрт бичих
  • Өөрийн хэв маягийг тусгасан байх
  • За миний хувьд ч үүнийг нээх ягштал мөрдөөд байдаггүйм дөө. Өөрт л ойлгомжтой байвал хамаа байж уу гээл зурчдийн хэхэ..Оюуны зураглалыг гараар хийхээс гадна програмаар хийж болно. Ийм програмууд зөндөө байдаг. Mind map гээл гүүгэл ахаас асуугаад үзээрэй. Гараар оюуны зураглал хийхэд өнгийн балаа солих, зураг зурах гээд жоохон цаг авдаг боловч бүтээлч сэтгэлгээ хөгжих талаасаа илүү сайн байх болов уу. Яарч сандарсан үед програмаар оюуны зураглал хийх нь мэдээж цаг хэмнэдэг сайн талтай.Ингээд өөрийнхөө хийж байсан зураглалуудыг та бүхэнд толилуулъя.

    Дээрх зураглалыг сургалтан дээр "Мэдрэмж" (мэдрэхүй) гэсэн сэдэв өгөөд хийлгэж байсан юм.


    Дээрхийг Өгөгдлийн сан хичээлийн шалгалтанд бэлдэхдээ хийж байв. Үр дүн нь ч гарсан шүү. Гайгүй дүнтэй гарчихаар хажууд нь нэмээд зурцийн хэхэ.. :P


    Энийг харин ханз цээжлэхдээ хийж үзэж байсийн. Ингэж цээжлэх нь дахин дахин хуулж бичиж цээжлэхээс илүү үр дүнтэй байсан. Тухайн ханз нь тархинд өнгө, зураг, байрлалтайгаа хадгалагдсан болохоор дахин санахад хялбар байсан байх л даа.. Хүн ер нь текстэн хэлбэрээр бичсэн зүйлийг санахаасаа илүү зураг дүрсийг санахдаа илүү байдаг шүү дээ.


    Дээрхийг Интернэт програмчлал1 хичээл дээр статик вэб хийх даалгавар өгөхөд хийж байсан юм. Миний вебийн дизайн ямар байх ёстой вэ гэсэн утгатай. Статик вэб хийх гэжийж форум, чат этэр гээд бичцэн байгаамаа хэхэ.

    Харин лекц бичихдээ доорх маягаар л хийнэ дээ.
    Жич: Би муухай бичдэгээрээ алдартай л даа хаха:)






    Хүн ер нь тэмдэглэлдээ 2 өнгө нэмэхэд л тогтоох нь чадвар илт сайжирч, бүтээлч чадвар өсөн нэмэгддэг гэдэг юм билээ. Суралцах үйлээ илүү үр дүнтэй болгоё гэвэл лекцийнхээ дэвтэрт хэд хэдэн өнгө (тодруулагч, олон өнгийн бал гэх мэт) оруулаад үзээрэй. Зурган хэлбэрээр тэмдэглэл хийвэл бүр ч үр дүнтэй байх болно. Аливаа юмыг аль болох өөрт зугаатай, хөгжилтэй байдлаар хийвэл юу ч хийсэн хялбар, бас өгөөжтэй байх болов уу..Оюуны зураглалын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл эндээс авч болно шүү..Мөн энэхүү бичлэгээ Тони Бьюзан, Барри Бьюзан нарын "Оюуны зураглал" номын тусламжтай бэлдлээ :)

    Ингээд найзуудаа Оюуны зураглалыг эзэмшиж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлцгээе ээ!!! :)

    10.12.2009

    Од боллоо шд...

    Хэхэ за тэгээд өнөөдөр нэг сонин юм болоод оо.Юу вэ гэхээр манай биеийн тамирын хичээл орох цаг болоод л манай ангийн нөхдүүд өмнө цаг нь англи хэлний шалгалттай байсан болохоор хичээлдээ жоохон оройхон ирдэг юм байна. Тэгсэн чинь хувцасны өрөө түгждэг эгч жоохон уурлаж муурлаад л байсын тэгээл би ч юу болоод сүрхий зан гаргаад байгаа юм бол оо гэж бодчоод л залруугаа орлоол доо. Тэгсэн нэг цэнхэр нүдтэй, дунд зэргийн өндөр, халзандуу нэг зургийн аппрат зүүсэн залуу манай заланд зогсож байдаг юм байна. Нүдэндээ гайхсан харц гялалзуулчихсан нэг л сонин нүдээр бид нарыг харж гарлаа. Тэгсэн мань эр Америкийн сонины сэтгүүлч ажилтай юм билээ. Тэгээд монголд ирээд хэд хонож байгаа бөгөөд гол зорилго нь оюутнуудын соёл хүмүүжлийн талаар судалгаа ч юм уу ямар нэгэн юм хийж яваа юм билээ. За тэгээд л бид нарын бараг хөдөлгөөн бүрийг л аппратандаа буулгаж байх шиг байна аа. Тэгээд бид нарын дасгал хийж байгааг, алхаж байгааг, багшийн хичээлээ зааж байгааг, сагс тоглож байгааг гээд л бараг бүх юмыг нь авч байна лээ. Бүр хувцас солих өрөөнөөс баахан хүүхэд гарч байгааг чихцэлдээд л хувцсаа аваад явцгааж байгааг нь гээд л ажлаа сайн хийж байна лээ шүү. За тэгээд гадны сэтгүүлч ирсэн гээд биеийн тамирын багш нар ёстой жинхэнэ бид хэдийгээ чардайлгадаг байна шд. Гэхдээ сүүлд нь гоё тоглуулсан л даа. Тэгээд манай баг сайхан тоглосон доо.

    10.10.2009

    Амараагын хэлсэн үг: АЛДАА

    Амьд насандаа хийсэн
    Алдаануудын дотор
    Архи амсахаа больсон минь
    Аймшигтай алдаа байжээ!

    Хегшилдеж явсан машинаас
    Хедее ганцаар хаягдсан юм шиг,
    Олны цэнгэлээс заазлагдаж
    Орь ганцаар хоригдсон юм шиг.

    Хешvvн уйтгарт дарагдаад
    Хелийн чимээ чагнаж
    Тоохоо байсан найз нараа
    Тоолон хvлээх хэцvv юм санж.

    Хувцастай мал шиг явсан
    Хугацаа цагтаа харуусан
    Эрvvл саруул ухаанаар
    Эргэж еерийгее шигшинхэн

    Баяр ёслол болгоноор
    Балгасан улсаас зугтанхан
    Орох газраа олж ядахад
    Орчлон багадаад бэрх юм санж.

    Согтуу vзэгдэх найз нехдийн
    Солиотой яриаг чагнанхан
    Амьсгалын нь муухай vнэрээс
    Амаа тагланхан бегчимдеж

    Далд оруулахын тvvс болж,
    Дахиад бvv vзэгдээсэй гэж
    Орон байр сэтгэл хоёр
    Ой гутан vлдэх гэж,

    Эрvvл ухаантай найзаар дутаж
    Элэг цєсний євчин тоочиж
    Эсгэлэн ундаанд нэвтэрсэн орчлонг
    Элдвээр зvхэн ганцаардах гэж

    Архинаас би гарсан байна
    Адгуус шиг согтуу бусадтайгаа
    Адилхан завхраагvй минь, миний
    Алдаа юм санж! (Р.Чойном)

    10.07.2009

    Happy Bday!!!


























    Зиа эл өдөр манай ангийн анд найз Ганаа Маань 18 хүрч байгаа юм байнаа. Алаг хорвоогийн хатуу элгэн дээр
    Азтай одтой явах гэж
    Аав ээжийнхээ жаргал нь болж
    Алтан дэлхийд чи мэндэлсэн
    Хайр энэрлийн далай
    Халамжтайхан ээждээ баярлалаа гээд
    Хацар дээр нь зөөлөн үнсээрэй
    Уужуу тайван зангаараа
    Өөрийг чинь өлгийдөж өсгөсөн
    Ухаант буурал аавдаа
    Хайртай шүү гээд үнсээрэй
    Орчлон хорвоод шинэ хүн болон мэндэлж
    Олон хүнийг баярлуулсан энэхүү өдрийн мэндийг
    Анд чамдаа хүргэж байна
    Аз жаргал инээд баясалаар дүүрэн яваарай
    Амьдралд чинь ганцхан тохиох энэ л өдрийг хэзээ ч мартагдахааргүй сайхан тэмдэглээрэй. Чамдаа 11а-гийнханы өмнөөс болон мөн өөрийхөө зүгээс төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэж байнаа.

    10.06.2009

    Харанхуй хад

    Энэ удаад Д.Нацагдоржийн зохиолыг орууллаа. Хэдэн жилийн өмнө уншаад бүр эргүүтэж байсийн одоо уншвал яадаг бол гээд л бас та нар уншаад үзээрэй хүмүүс л жигтэйхэн гүн ухааны зохиол юм байгаашт гээд л байдийн :PЗуны шөнө богино тул, өглөөний 8 цаг дор наран нэгэнт дээр гарчээ. Унтсан нойрноос арайхан сэрмэгц нэгэн янжуур гаргаж шившив. Чилсэн биеийг талбируулан түр зуур хэвтэхүйн завсар энэ өдрийн элдэв хэргийг бодох бөгөөд өдрийн тэмдэглэлийн дэвтрээ дэрэн доороосоо авч үзвээс, химчик харандаагаар бичсэн хэдэн үсэг бараг бүрэг үзэгдэх нь түүнийг шүлсээрээ норгон, улмаар сайтар ажиглаваас:Найман сарын гучны Ням гариг, Харанхуй хад Ина хэмээх хэдэн үсгийг тэмдэглэсэн байх нь утга ба учир нь тодорхой үгүй. Юун тухайбичсэн нь огт мартагдсан тул, дахин нэгэн удаа алгуурхнаар уншиж эцсийн үсэг дээр хүрвээс, Ина хэмээх миний хуучин амраг охинынэр, цахилгаан адил хоромхон зуур миний тархины дотор гэрэлтсэн бөгөөд мөнхүү охиныг хэдийнээ хайлаас модны сүүдэр дор тэврэн үнсэж агсан нэгэн цаг гэнэт санагдан, сормуусны сүүдэр дор даруй сэтгэл хөдөлж, улмаардор үзэгдэхүй дор даруй сэтгэл хөдөлж, улмаар эрт ба эдүгээ, хол ба ойрыг улируулан бодох тусам ийн тийн уяран мэлмэрч, зүүд мэт зэрэглэсээр агшин зуур үүрэглэсэн нь татаж бүхүй тамхины үнс хэнхдэг дээр минь унахуй дор, гэдрэг цочин сэрэхүй лүгээ уг тэмдэглэлийн утга учир юун болохыг эргэцүүлэв. Үүнд юуны урьд мөнхүү бичсэн хүний нэр дээрээс эхлэн бодвоос Ина хэмээгч нэгэн залуу цэвэрхэн охин бөгөөд 7 жилийн урьд би түүн лүгээ хязгаар үгүй янаглан ханилсан боловч, дараагаар хоёр бие уул далайн тэртээ энэтээ дор завсарлагдан, сэтгэл зүрх ташаалагдсан бүлгээ. Хожим хайртай Ина хааш одсоныг мэдэх үгүй, хэдийгээр эрэн сурвалжилсан боловч эс олоод элмэрэн гайхсаар агсан нь гэтэл энэ өглөө санамсар үгүй, өдрийн тэмдэглэлийг үзэхүй дор үл мэдэгдэх утга бүхий хэдэн үсгийн дор түүний нэр байхыг үзээд, зүрхний дотор зул ноцов.Эргэцүүлэн санаваас, эдгээр хэдэн үсэг нь түүний бие надаас салахуй дор миний дэвтэр дээр тэмдэглэж өгсөн сануулга лав мөн хэмээн сая мэдэвч, юу хэмээсэн нь утга басхүү далд болой.Мөнөө ухамсар авч бодвоос Ина болвоос энгийн хүн бус бөгөөд эрдэмтэн охин манлай мөний тул энэхүү бичсэн нь лав учиртай биз ээ. Үүний учрыг олвоос, Инаг олох нь магад хэмээн сэтгэгдмэгц нэгэн аяга цай авчруулан уугаад, мөнхүү хэвтээ хэвээр уг тэмдэглэлийн утгыг шинжлэн боловсруулж эхлэв.Энэ үе манай тогооч их л сүрхий царай гаргаж надаас асууна.
    Ай данжаад яасан. Бие өвдсөн
    Үгүй зүгээр
    Ай би айж байна биш үү. Царай муу байна.
    Дараа нь би буруу харан хэвтэн хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд чинагш бодов. Манай тогооч "Ай" хэмээгээд гарч одов.Нэгэн цаг орчим зүйл зүйлээр эргэцүүлсний хойно нэгэн сэдэв олсон бөгөөд юун хэмээвээс 8 сарын 30-ны бямба гариг хэмээсэн нь болзоо тавьсан өдөр болмой. Харанхуй хад хэмээсэн нь тийм газар уулзах хэмээсэн юм байна хэмээн сэтгэсэн бөгөөд бас дахин нэг удаа шалган бодвоос, ер түүнээс зайлах үгүй агаад хуанлийг авч үзвэл 8 сарын 30-ны Бямба гариг нь яг энэ өдөр болсон тул даруй яаравчлан босмогц ”Морийг барьж эмээллэтүгэй” хэмээн тогооч дор хэлэвээс түүний бие өмнөөс их нүд гаргаж, "Яасан данжаад" хэмээн амандаа шивэгнэсээр гарч одоод “Ай эмээллэсэн биш үү” хэмээн гадна хашхирч байна. Миний бие даруй дор ташуурыг аван, шаламгайлан моринд мордсон боловч, аль зүг дор одох ба Харанхуй хад хэмээгч нь ямар ертөнц дор оршин байхыг огтхон ч мэдэх үгүй тул, дэмий л мориныхоо 2 чихийг ширтэн гайхаж хэдэн минут болов. Үүнд манай тогооч хажуунаас “Ай явах үгүй яасан? Юу мартсан? Хэмээн үглэж байна. Гэтэл миний морь удаан зогсохуй дор хөл нь чилсэн ба угаас омголон морь тул ийш тийш тэмүүлэн тогтож ядахуй дор жолоогоо султгаваас тэр баруун өмнө зүг алхуулав. Үүнд би нэгэн зэрэг бодоод морины хааш зүглэсэн тэр зүгт дор шууд явав. Түүнээс нэгэнт мэдвээс, хэд хэдэн арван газар дэв дэмий явчихсан байх агаад хүн амьтан үзэгдэхгүй цөл газар иржээ. Ам цангах нь хэмжээлшгүй бөгөөд сэтгэл уйтгарлахаас цаашгүй. Морин хэдийгээр их хөлөрсөн боловч, ядарсан байдал огт үгүй болохуяа салхийг сөрөн, хэнхдэгийг яран давхисаар хэд хэдэн ухааг давж, хужир ба бударгана элбэгтэй нэгэн цайдам газар хүрч очвоос, 4 зүг дор юу ч үзэгдэхгүй, харин тэртээгүүр бараан үүл хурж бороо орох янзтай.Угаас хот тосгоны газар өсч хүмүүжсэн тул зэрлэг уул газрын байдал төдий л тааламжгүй дэмий л гайхна. Намрын салхи сэржигнэн салхилахуй нь сэтгэлийн дотор гулин галин байдлыг төрүүлнэ. Амраг Инаг олж уулзана хэмээсэн нь харин зүүдлэн давхиж, хөндий тал дор төөрөх нь ч юм уу? Гэтэл унасан морины чих соотгонож, хамар нь хуухинахуй дор сэрхийтэл цочиж ийш тийш ажиглаваас тэртээ хажуу дор нэгэн амьтан явна.Юу ч болов очсугай хэмээн шууд давхин ойртвоос, үнэг буюу чоно буюу аль нь танигдахгүй нэгэн амьтан улам чинагш зугтана. Морийг ташуурдаж довтолгосоор гүйцэн очвоос, үнэг ч бус чоно ч бус харин нэг нохой явах бөгөөд өмнө хойгуур нэгэнт эргэлдэж, сүүлээ шарваад баруун зүг удирдан явахыг үзвээс, айлын ч нохой бололтой.Ангийн ч нохой байлтай тул лав нэгэн хүнтэй газар хүрэх биз хэмээн итгэж хойноос нь дагалдан шогшив.Чингээд цайдмаас холдон нэгэн ухааг давбаас, газрын байдал их л өөр болоод өвс ногоо сахлаг ургасан хангай газар тэртээ хойд тал дор өндөр уулс ханаран байхын наагуур, урт мөрөн урссан нь үзэгдэнэ.Нохойн явах нь алгуур болоод удал үгүй нэгэн толгой тойрмогц чинад нэгэн хар овоохой харагдав.Гадуур нь нэг ч мал үгүй, харин дэрс бут үргэлжилжээ. Нэгэн настай хүн гарч ирээд нохойгоо даллан дуудаж амой.Миний бие хагас өдөр явсан нь хэдэн сар аян хийсэн мэт болж, санаа галирсан тул айл гэрийг үзэхүй дор Ина лугаа учирсан адил баярлаж морио тушаад оров.Хар хүн дагалдан ороод зүүн хойно цомцойн суув.Би баруун хойно нь нэгэн гөрөөсний ширэн дэвсгэр дээр хагас завилан суусны дараа амар мэндийг мэдэлцэв. Мөнхүү хар хүн гуч илүү настай, элгэн дээл өмсөж, суран бүс бүсэлжээ. Үг хэлэлцэх аялгуу нь чихэн дор их л өөр сонсогдоно. Зүүн өмнө хатавчин дор үстэй дээлээр нэгэн хүн хучаастай хэвтэж буй. Дун буурал толгой цухуйж байна.Хар хүн нурман дор шигтгэсэн домботой цайг нэгэн тэвш тарваганы махны хамт над дор өгсөн нь гудамжны шалбааг мэт булингартай, мах нь халшгүй эхүүн үнэртэй боловч, ундаасаж өлссөн минь их тул арга үгүй идэж уув.Гэдэс бага тайтгарч, бие бага амарсны хойно Ина сэтгэлд орж ирэхүеэ харанхуй хэмээгчийг хар хүнээс сурваас:“Би энэ газар өсөхөөсөө аваад өтөлтлөө суусан бөгөөд угаас гөрөөчин хүн тул ойр хавийн газрыг бараг мэднэ. /энэ завсар миний сэтгэл дор баяр төрж байваа/Гэвч тийм нэртэй газар сонссон нь үгүй” хэмээхүй дор миний урам хугарч, одоо хааш явахаа мэдэхгүй элмэрнэ.Алтан дэлхий уудам их, аль газар Харанхуй хад хэмээгч байхыг хэн яаж мэднэ. 4 зүг 8 зовхисыг тойрон, зуун жил, мянган он эрэвч, бас олдох үгүй байж болно.Ина хэмээх охины бичсэн нэгэн зурвас тэмдэглэлийн төлөөнөө сэтгэл хөдөлж, биеийг зовооно.Энэ мэтээр гайхан, царайг барайлгаж нэгэн үе суув. Гэтэл тэртээ хажуу дор хэвтсэн буурал эмгэн толгойгоо дааж ядан өндийн босоод баруун хоймор тахисан бурхан юм уу онгон юм уу алиныг нь мэдэх үгүй нэгэн юмны өмнө мөргөхүй дор хар хүн их л гайхсан байдлаар харж “Эмээ эмээ” хэмээж байна. Энэ үе би мөн гайхаж, хөөрхий энэ авгай нас болохыг гэрээс залбирлаа хийж байгаа нь энэ юм уу даа хэмээн бодож, эртхэн мордъё хэмээн сэтгэн авай.Гэтэл эмгэн тэрхүү тахилын тэндээс аваад хар хүн дор өгч: Хүү минь энэ бол манай эцэг өвгийн үеийн юм, энэ хүүгийн хэлж буй газар байх магад үгүй” хэмээмэгц миний чих сортойж, нүдэн ширтэн санаа тавив. “ Бараан цохио хэмээх нэгэн газраас ховор юм гэнэ билээ. Хэмээхүй дор хар хүн түүнийг авч үзээд: “Эмээ зөнөглөх гэж, аяны хүнийг төөрүүлэх нь” хэмээгээд ширээн дээр тавьсан дор би түүнийг яаран авсан нь тэр хэсэг чулуу болох нь хүнд тул, гараас мултран газар унамагц 2 хэсэг хагаран авч үзвээс яах аргагүйхир болсон нэгэн чулуу буй.Би хэдэн удаа эргүүлж үзээд хар хүний адил дэмий юм хэмээн сэтгэж ширээн дээр тавихын дор орой наран баруун хаяагаар тусаж буй гэрэл дор мөнхүү чулууны хагарсан хэсэг дээр гилтэгнэмэгц ажиглаваас онц нэгэн чулуу болохуйяа, энэ нь над дор хоёрдугаар тэмдэг болно хэмээн санаж, нэгэн талыг эмгэнээс гуйж аван баяртай байдал төрж мордов.Угаас түмэн бодисын зүйлийг их сонирхдог учир чулууны аймгийг нэлээн ялган салгаж танихын тул, мөнхүү айлын хаяанаас эхлэн тохиолдсон чулууны хавирах байдлыг шинжлэн энэ чулууны гарсан газрыг мөрдөн явав.Түүнээс хэдэн цаг болсны хойно тэртээ харагдаж байсан өндөр уулын хормой дор хүрсэн бөгөөд мөнөөх их мөрнийг усны хөл дор арайхын гарч, намаг үлэмж, нэгээхэн ч зам үгүй хааяа нэгэн хар хэрээ үзэгдэхээс өөр амьтан үл тохиолдоно.Наран нэгэнт унаж, бүрий баруй болсон тул, чулууны байдлыг шинжилж харагдах ч үгүй болов. Ердөө аливаа чулуун дээрээс өнхрөн буудаг жамтай тул, дэмий л өгсөн явсан бөгөөд гүн ой дунд нэгэнт лав оржээ. Өдрийн бүрхэж байсан бороо сая оров. Ширүүн салхи дор модны мөчир дор гуйвалзан шуугиж аянгын дуун сүртэйеэ хүржигнэнэ.Алхах дунд шавар намаг болоод гуу жалга тохиолдоно. Энд тэнд чоно ульж басхүү тас няс хийх чимээ гарах нь аймшигтай, даруй үс босож зүрх догдлон, сэтгэл зарайна, Өдөр 4 зүгийн алин тийш явахыг гайхаж байсан нь эдүгээ 4 зүг нь хаана хааш болохыг нэгэнт алджээ.Зорьсон хэрэг ба шинжлэх явдлыг нэгэнт умартсан, гагцхүү амиа хамгаалж явахыг урьтал болгов. Угаас шалгадаг ухааныг шүтэж, боловсронгуйгаар хүмүүжсэн боловч, буг чөтгөр санагдаж, эрэг тамын орон бодогдоно.Түүнээс бороо улам ширүүдэж дуун ба цахилгаан үргэлжилнэ. Газрын байдал улам бэрхтэй болж, айж цочих нь нэн олшров.Урагш явсугай хэмээвээс өмнө этгээдийн бартаа хавьтах арга үгүй, гэдрэг буцсугай хэмээвээс замыг нэгэнт төөрчээ.Дөрвөн зүг туршивч хад асга харанхуйлан хашиж, сүүхийлцэн хирдхийлгэхээс өөр үгүй.Хэдийгээр Харанхуй хад хэмээх нэр нь энэ газар лугаа нийцэлцэн санагдах боловч, ийм орноо энхрий Ина хэрхэн орших аж.Тиймийн тул даруй мориноос бууж суун, түмэнтээ цочиж, мянгантаа хирдхийн хэзээ наран мандахыг хүлээнэ.Гэтэл морин гэнэт үргэн харанхуй хадын дунд хангинатал янцгаах дуунясан дор тултал жихүүцүүлэх лүгээ нэгэн амьтан тулж ирэхүйг мэдсэн боловч ихэд цочсон тул нэгэнт мэдрэл зайлжээ.Нэлээд удсаны хойно сэргэж үзвээс толгойгоо нэгэн хүний дээр тавьсан буй, унтсан зүүдэлсэн ба гэртээ буюу хаана бүхүйг мэдэх үгүй цочин үзвээс янаг охин Ина хажуу дор зогсож байх бөгөөд үзэсгэлэнтэй залуу охины хасын царай нь Харанхуй хадыг гэрэлтүүлэн баймой.-Хайртай чиний тэмдэглэлийг ухсан боловч хааш үгүйг мэдэх үгүй байдал тэмүүлсэн морь нь чиний эцгийн морь болохыг нэгэн зэрэг бодож итгэсэнээр чамайг олж ирэв.-хүн их аюултай юм лугаа нөхөрлөхийн тул энэхүү Харанхуй Хадын газар чармайн намайг харилцан амраглаваас сая болно хэмээлцээд харилцан чанга тэврэлдэжгүнзгийгээр үнсэлцэн амьсгал дор цочин сэрвээс яруу найруулах хэмээн томоор бичсэн нэгэн дэвтрийг үнсэн хэвтэх бөгөөд эргэцүүлэн бодвоос цөм нэгэн зүүд ажгуу.Харанхуй хадын дунд халшралтай бөгөөд аюултай Харин түүний байдлыг хасын охин сонирхоноЯруу найруулга хэмээгч нь ертөнц дор гайхамшигтай бөгөөдИна охины адил идэр хүний сэтгэлийг булаана.

    10.05.2009

    Хувцасны өнгө сонголт


















    Аливаа зүйлийг сонгоход өнгө чухал байдаг гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Мэдээж хувцас сонгох үед эхлээд таны өөрийн сонголт, дараа нь өнгөний сонголт зайлшгүй орно. Тохирсон өнгийг сонгохдоо зөвхөн тухайн өдрийн сэтгэл санаа, дур хүсэлд тааруулах биш, дараа дараачийн өдрүүдэд тохируулан сонговол зохилтой. Хувцасны өнгө таны зан төрх, нуугдмал авъяасыг илтгэж болох юм. Орчин үеийн сонгодог стиль Бол яах аргагүй хар өнгийн хувцас. Энэ нь хар өнгө үргэлж моодонд орж, олон өнгөтэй зохицож чаддаг, ямар ч цамц, зангиа, гутал, туфль дээр зохидогтой холбоотой байх. Хар өнгө эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг биеэ даасан, гуалиг төрхтэй болгодог.
    Ихэвчлэн хар хувцас өмсдөг хүнийг сэтгэл зүйчид өөрийнхөө мэдрэмжийг бусдаас нуухыг хичээдэг, зожиг, амьдралаас тасархай, өөртөө итгэлгүй хэмээн үздэг. Хар өнгө цагаан өнгөтэй хослохоороо чамин тансаг харагддаг ба өөртөө хэт итгэлтэй болгодог.
    Цагаан өнгө цэвэр цэмцгэр, үнэнч байдлыг илтгэдэг ба нэг талаар үүнийг хуриман дээр өмсдөг байхад нөгөө талаар оршуулганд бас өмсдөг. Гэхдээ цагаан өнгийн хувцас танд зуны дулаан цагийг санагдуулан, таны царайг өнгөлөг болгодог ч таны биеийг бүдүүн харагдуулдаг.

    Саарал өнгө оюун ухааны өнгө ба баяр баясгалан, уйтгар гуниг алинийг нь ч илэрхийлдэггүй. Анхаарал нэг их татахгүй тул ажлын хувцсанд тохиромжтой.

    Хар-хөх өнгө таныг харилцагчтайгаа зай барьж харьцахад тусална. Оюун ухааны давуутай талыг тодотгож өгдөг.
    Далай тэнгис болон тэнгэрийн тод цэнхэр өнгө нь харилцан ярианы үед гүн сэтгэхэд тус болдог. Цайвар цэнхэр өнгийн хувцас нь хөнгөн зантай хүмүүст зохимжтой байдаг. Цэнхэр өнгө сул дорой, тайвшруулсан, униартсан утгатай тул нэг их найрсаг бус уулзалтын үед өмсөж болно.
    Ажил хэргийн хувцас сонгохдоо цүнх, үзэг бусад хэрэгслийн талаар сайн бодолцох хэрэгтэй. Сайн сонголт хийснээр хамт олон, түншүүдийнхээ анхаарлыг татаж чадах бөгөөд зарим нь таныг шохоорхоход ч хүртэл хүргэдэг.

    Ягаан өнгө эелдэг, сайхан төрхийг агуулдаг. Наснаасаа илүү залуу харагдахад тус болох ба дур булаам болгодог. Улаан өнгө эсрэгээрээ хүчтэй, хэт итгэлтэй байдлыг илэрхийлнэ. Та өөрийгөө даруу, буйр суурьтай харагдуулахыг хүсч байвал улаан өнгийн хувцас битгий өмсөөрэй. Харин зоригтой, золбоотой харагдахыг хүсвэл улаан өнгө тусална.

    Улбар шар өнгө хүмүүсийн амьдралыг аз жаргалтай, хөгжилтэй, идэвхтэй болгодог. Энэ өнгө өнөөдөр амьдрах гэж хичээж буй залуу хүмүүст илүү зохих бөгөөд амьдралд идэвхтэй хандаж, учрал болгонд баярлацгааж байдаг.

    Шар өнгө нарыг бэлэгддэг. Цэцэн мэргэн, сайныг ерөөж сайхан санаатай байхыг хүссэн хүмүүст зохимжтой. Илүү их мэдээллийг эндээс

    Зөв хувцаслах дvрмээс цухасхан...

    Гутал тослогчоор ажлын гараагаа эхлээд, хөдлөх хөрөнгийн худалдаачин,
    “дэлхийн номер нэг худалдагч”-аар удаа дараалан шалгарч байсан сvvлдээ алдартай лектор болсон, “цөхрөлтгvй хөдөлмөр, тууштай зvтгэл хоёр гайхамшигийг бvтээнэ” гзж итгэдэг бөгөөд энэхvv итгэлээ бvх насаараа
    нотолсон Жо Жирардын vнэ цэнэтэй зөвлөгөөг оруулж байнаа. Ягштал дагаж мөрдөөд байх нь хаашайн гэхдээ жаахан санаа авахаар л юм :D
    - Бололцооныхоо хэрээр сайн хувцасла. Чанартай хувцас эдэлгээтэй, сайхан харагддаг. Хувцас бvр чинь танд яг зохисон байх хэрэгтэй.
    - Өдөр тутмын хичээл, vдэшлэг, аялал, амралт чөлөөт цагт өмсөх хувцсаа төрөлжvvлэн сонгож ав. Өөр өөр зориулалтаар өмсөх учраас сонголтыг маш нарийн хийх хэрэгтэй. Хувцасны зохицол онц шийдвэр болж чадна.
    - Нөхцөл байдалд тохируулж хувцасла. Та жинс өмсөөд банкны захирал дээр орохгvй, хөл бөмбөг тоглохын тулд гурван хос костюм өмсөхгvй шvv дээ.
    - Хувцасаа шvvгэнд цэвэр нямбай өлгөж бай. Өлгvvрт байгаа хувцас өнгө алдаж vрчийдэггvй. Аав ээжийгээ шаналган байж авсан хувцас, эд зvйлээ хайрлаж хямгадах хэрэгтэй. Тэгээд ч нямбай өмссөн хувцас удаан эдэлгээтэй.
    - Хувцасны өнгө, хэв загварыг сайн тохируул. Хувцас чинь танд хvндэтгэл авчрах ёстой болохоос хvмvvсийн анхаарлыг татах ёсгvй. Эрээн цамц өмсч, эрээн зангиа зvvгээд судалтай костюм өмсвөл харсан хvний толгой эргэнэ биз дээ.
    - Гутал чинь хар юм уу хvрэн гэх мэт тод биш өнгөтэй байхаас гадна баяр ёслол, амралт, спортын гэхчлэн өөр өөр нөхцөлд тохирсон байх ёстой. Охидуудад аминчилан хэлэхэд хааяа ч гэсэн намхан гэлтгүй өсгийтэй гутал өмсөж занших хэрэгтэй юм шүү
    - Гутлаа vргэлж цэвэрлэж бай. Өсгий нь тэгш байх хэрэгтэй. Нийтийн өмнө ханзархай цоорхой гуталтай хэнэг ч vгvй алхаж байдаг цорын ганц хvн бол миний мэдэхээс Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эдлай Стивенсон байсан юм. Гэхдээ тэр ялагдсан л даа хаха.

    Зөв хувцаслалт таны зэвсэг


























    Царайлаг хэдий ч хувцсаа тохируулж өмсөөгvй бvсгvй хэний ч өмнө төгс төгөлдөр, vзэмжтэй харагдахгvй нь ойлгомжтой. “Хувцас бурхан, бие чөтгөр” гэсэн үг бий. Хэдийгээр өңдөр vнэтэй, гоё, загварын хувцас өмссөн ч биеийн галбиртаа тохируулж зохицуулж чадаагvй бол олны инээд доог болно гэдгийг битгий мартаарай. Охидуудад их сонирхолтой байх болов уу гэж бодлоо
    Ингээд охид, бvсгvйчvvддээ биеийн галбирт хувцсаа яаж сонгохыг зөвлөе.Та туранхай биетэй бол ханцуйгуй цамц, даашинз өмсөхгvй байхыг хичээгээрэй. Мөн том захтай хvрэм, пальто, цамц таныг улам туранхай харагдуулна шvv. Харин сул чөлөөтэй даашинз, өргөн ханцуйтай цамц, гоёлын өргөн бvс таныг улам vзэсгэлэнтэй болгоно. Мөн дэрэвгэр хормойтой юбка, шулуун хэлхгэр өмд зохимжтой.Бvсгvй та махлаг, тарган бол бvс бvслэхээс зайлсхий, шулуун загвартай пальто, пиджак костюм, шулуун ханцуйтай цамц таныг туранхай гоёмсог харагдуулна. Харин vслэг эдлэл бvхий хувцас, хуниас нугалаа ихтэй юбка, богино даашинз таныг бvр махлаг овортой болгоно гэдгийг анхаараарай! Урт хөлтэй бvсгvйд ялангуяа цээж богинотой бол богино пиджак, юбка өмсөхөөс зайлсхий. Харин сонгодог загвартай цамц, урт юбка, урт хормойтой пиджак таныг жинхэнэ хатагтай болгоно.
    Таны цээж том бол битvv хоолойтой цамц, урт хормойтой пиджакыг хувцасныхаа шvvгээнээс гаргаж хая. Тvvний оронд өргөн шуумагтай өмд, дэрэвгэр хормойтой юбка, богино цамц, пиджак сонго. Урт цээжтэй бол костюм пиджакнаас татгалз. Харин бэлхvvс тодруулаагvй шулуун хэлбэртэй даашинз таныг гоёмсог харагдуулна шvv.Жижиг цээж, өргөн таазтай бvсгvйг богино пиджак, бариу өмд инээдэмтэй харагдуулна. Таны хажуугаар зөрсөн хvмvvс доогтой инээмсэглэнэ гэдгийг анхаараарай. Бэлхvvс бариу, сул хормойтой юбка, даашинз, том захтай, өргөн энгэртэй цамц, тааз далдалсан урт хормойтой пиджак танд жинхэнэ зохино.

    Идэвхитэй амьдрах зарчмууд




















    1. Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Гэртээ шинэхэн цэцэг тавьж болно. Эсвэл цонхныхоо хөшгийг шинэчлэх ч юм уу, ширээн дээрээ гоёмсог бүтээлэг тавиад үз. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
    2. Хэнээс ч санаа зоволгүй хүссэнээрээ инээж бай. Инээдмийн кино, хошин шог үзэх, мөн найз нөхдийн ярьсан онигоо сонсоод элгээ хөштөл инээ. Ханатлаа инээсний дараа эрч хүчтэй болсон байх вий.
    3. Ойр дотны хүмүүстээ магтаалын үгийг харамгүй хэлж сур. Хариуд нь сэтгэл бүлээцүүлсэн үг аяндаа сонсогдоно.
    4. "Уур биеийг, уул морийг зовооно" гэдэг үгийг ямагт санаж яв. Дэлбэрэх дээрээ тулвал дотроо ядаж арав хүртэл тоолж уужирсны дараа бухимдлаа гарга. Ингэвэл үг чинь арай жинтэй, цэгцтэй болно. Хашгирч хэлсэн үгийг хүн сонсдоггүй, зугтахын түүс болдгийг санаарай.
    5. "Амжилтын хуудас" гэдгийг өөртөө бий болго. Үр дүнтэй, амжилттай хийсэн бүхэн түүн дээр бичиж, ахин дахин үзэж бай.
    6. Бэрхшээл, гачигдал тохиолдох бүрт эцэг, эхдээ ханддаг зуршлаа орхи. Болохоос болохгүйг нь хүртэл өөрөө хийгээд үз. Аандаа та асуудлыг шийдэж чаддаг болно.
    7. Ойрын үеийн гурван зорилгоо цаасан дээр бич. Хэрэв зорилгодоо хүрвэл өөрийгөө үнэ цэнэтэй зүйлээр шагнаарай.
    8. Хичнээн зүтгэнэ төдий чимээ амжилтад хүрнэ гэдгийг ямагт санаж яв. Таны оролдлого талаар өнгөрөхгүй нь лавтай.