6.30.2010

Сайн байцгаана уу? Тодорхой шалтгааны улмаас Хонгорын тухай пост нэлээд хойшлов. Удаан хүлээлгэсэн бол хүлцэл өчье(хүлээсэн хүн байгаан болов уу). Асуудал шийдвэрлэгдэхгүй нь үндсэндээ тодорхой болсон тул анги хамт олноороо шийдлийг эрж хайя.

Асуудал нь Хонгорын тухай бичих юм надад үнэндээ олдохгүй байнаа... Уул нь нэг хүн энэ постыг бичих даалгавар авсан боловч бичихгүйм шиг байна. Хэлсэн ярьсандаа байвал зүгээрсэн. Нэгэнт эхлүүлсэн бол эцсийг нь үзэж байж дуусгах хэрэгтэй, замын дундаас би чадахгүйнээ гээд больж болохгүй байх гэж бодож байна. Хэн гэдгийг нь хэлээд яахав Хишгээ өөрөө мэдэж л байгаа байлгүй. За тэгээд бөөнөөрөө асуудлаа шийдвэрлий. Хонгорын тухай постыг сэтгэгдлүүддээ найдаад үлдээлээ. Энэ хүний тухай хэлж ярих юм их байгаа бизээ. Бободоцгооё...
Ангийн блогоо ангийнхнийхаа тухай мэдээллээр дүүрэн, байнга шинэчлэгдэж байдаг, үзэх ёстой хүмүүс нь идэвхтэй үзэж, хөгжүүлдэг, ядаж сэтгэгдэл бичиж хувь нэмрээ оруулдаг байгаасай гэж яасан их хүснэ вэ...

6.25.2010

Тамхи бол хэнд ч хэрэггүй эд.



Тамхи ер нь шаал хэрэггүй дэмий зүйл ш дээ. Эдийн засаг ,эрүүл мэнд , гоо сайхан гээд юм юманд сөрөгөөр нөлөөлнө. Өдөрт дунджаар 4 тамхи 1ш-г нь 100аар авдаг гэж бодъё тэгвэл 400, дээр нь нэмээд татчаад эвгүй үнэрээ дарах гэж чихэр бохь авна энийг 100 гэвэл өдөрт 500, сард 15000,жилд 180000/багаар бодоход л/ . Энэ чинь лайтай гоё пүүзний мөнгө байнадаа ;)) . Тэгээд тамхиниы эрүүл мэндэд нөлөөлөх муу нөлөөг тоочоод барашгүй. Тамхи татхаар турдаг гэж байгаа өөрсдийнхөө туранхайг миний тарганг гайхаад байдаг тамхичид уул нь тамхинаас гараад таргалвал зүгээрдээ. Бас харлана нүүрээр нь баахан юм гарна,бодоод байсан чинь манай тамхичид дунд цэвэрхэн нүүртэй хүн нэг ч алгаа.




 






















Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй өвчний улмаас секунд тутамд хүн буюу жилд сая хүн нас барж байна. Тамхичдын 50 хувь нь тамхинаас үүдэлтэй өвчний улмаас нас бардаг байна. Тамхи нь хүний бүхий л эрхтэн системд нөлөөлөөд зогсохгүй, хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Тамхи нь амны хөндийн хэвийн орчинг өөрчилснөөр шүдний паалан зөөлрөх, шүд шарлах, цооролтод хүргэдэг. Тамхичдад шүд унах нь 11,5 дахин их тохиолддог. Мөн шүд сулрах болон буйлны үрэвсэл үүсгэдэг.Нүдний өвчинд тамхичид илүү өртдөг.Мөн нүд хорсох, нүд анивчих, нүднээс нулимс гоожих зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд нүдний болор цайх, улмаар сохрох аюулд хүргэж болно. Дотор чихэнд хүрэх цусны хэмжээ багасч, сонсох чадвар алдагддаг.Тамхичдад үүссэн дүлийрэлт нь архаг явцтай байдаг ба удаан үргэлжилдэг.Мөн тамхичдад нь дунд чихний үрэвслээр 3 дахин илүү өвдөх ба хүндэрч тархины менингит, нүүрний мэдрэлийн саажилтаар төгсөх нь их байдаг.Тамхичин хүний амтлах мэдэрхүй буурсан байдаг. Тэд хоолны амтыг сайн мэдэрдэггүй. Тамхичин хүний үнэрэх мэдрэхүй буурсан байдаг.Тамхичид өөрөөсөө үнэртэх өмхий үнэрээ ч мэдэрдэггүй.Тамхичин хүний арьс хуурайшин, уян хатан чанар нь буурдаг.Үрчлээ үүсэж, наснаасаа эрт өтөлдөг.Үсний өнгө нь алдагдана, үс унана, халзарна. Хумсанд шар толбо үүсэх ба хумс амархан хугарамтгай болно.Уушгины архаг бөглөрөлтөвчнүүд 90% нь тамхи татсантай холбоотой үүсдэг. Амьсгалын зам нарийсч амьсгалахад бронхитын нь тамхи татсаны улмаас үүсдэг байна. Тамхи уушгины хөвсгөр зөөлөн эдийг гэмтээснээр уушгины зөөлөн эд хатуурч , амьсгалах тоолонд уушгийг аажмаар гэмтээдэг.Тамхи татдаг хүнд энэ өвчнөөр өвдөх магадлал 13 дахин их байдаг. Тамхины утаа уушгины хамгаалах эдийг гэмтээснээр тамхины утаан дахь цочроогч бодисууд уушгинд нэвчин орох боломжыг бүрдүүлдэг. Энэ нь амьсгалын замыг боогдуулж, амьсгал давчтах өвчнийг үүсгэдэг. Тамхинаас болж судасны хананд өөх тос хуримтлагдаж дотор зай нарийсаж улмаар уян чанараа алддаг. Судасны хөндийн нарийссанаар түүгээр гүйх цусны хэмжээ багасч, эд эрхтнийг цусан хангамжын дутагдалд хүргэдэг. Тамхи татдаг хүмүүсийн судсанд 3 дахин илүү өөх тос хуримтлагддаг. Тамхи татмагц зүрхний цохилт олширдог. Тамхичин хүний зүрхний цохилт хоногт 12000-15000-р олон байдаг.

















 



Уушгины хорт хавдраар өвчлөх магадлал 22 дахин их
Хамрын хорт хавдар 2 дахин их
Амны хөндийн эрхтнүүдийн хорт хавдар6-27 дахин их
Улаан хоолойн хорт хавдар 12 дахин их
Залгиурын хорт хавдар 810 дахин их
Төвөнхийн хорт хавдар 1018 дахин их
Ходоодны хорт хавдар 23 дахин их
Бөөрний хорт хавдар 5 дахин их
Давсагны хорт хавдар3 дахин их
Шодойны хорт хавдар 23 дахин их
Нойр булчирхайн хорт хавдар 25 дахин их
Шулуун гэдэсний хорт хавдар
Хошногоны амсрын хорт хавдар 56 дахин их тохиолддог нь нотогдоод байна.

Тамхи ба эрэгтэйчүүд:
Тамхи нь эр бэлгийн эсийн хэлбэрийг нь өөрчилж, бүтцийг нь алдагдуулдаг. Тамхичид үргүйдэлд өртөх магадлал ихэснэ. Бэлгийн сулралд оруулдаг.
Тамхи ба эмэгтэйчүүд:
Тамхи сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт оруулна
Цэвэрших процессыг 2 жилээр урагшлуулдаг
Жирэмсэн байхдаа үр зулбах ба үргүйдэл үүсэх эрсдэл их байдаг
Умайн гадуурх жирэмслэлт болон аяндаа үр зулбалт элбэг тохиолдно
Жирэмсний болон төрөлтийн олон хүндрэлүүдийг үүсгэнэ
Жирэмснээс хамгаалдаг эм хэрэглэдэг бол зүрхний өвчний эрсдэл 10 дахин их байдаг
Хөхний, өндгөвч, умайн хорт хавдрууд үүсгэнэ.
Арьсны харшилт өвчнөөр өвдөх эрсдэл 2-3 дахин илүү тохиолддог байна.

>Хэрэв танд чин хүсэл, хангалттай тэвчээр байвал та эмчийн тусламжгүйгээр тамхинаас гарахыг хичээгээд үз. Боломжгүй бол мэргэжлийн эмчид ханд.Өдөр болгон татдаг тамхины тоог багасган аажмаар гарах эсвэл гэнэт хаях аргын аль нь өөрт тань тохирохыг олж тогтоох.Яг тэдний өдрийг тамхинаас гарсан өдөр хэмээн тооцно хэмээн тэмдэглэж энэ өдрийг тамхи татмаар сангдсан үедээ байнга санаж байх.Найз нөхөд болон гэр бүлээсээ сэтгэлийн дэмжлэг ав. Та тамхинаас гарч байгаа тул нэг хэсэгтээ уур уцаартай байж магадгүй гэдгээ урьдчилан анхааруул.Хамт тамхинаас гарах найз нөхдөө ол. Энэ нь илүү үр дүнд хүргэдэг гэж мэргэжилтэнгүүд зөвлөж байгааг анхаар.Шүдээ урьд байснаасаа удаан хугацаанд сайтар цэвэрлэж байх. Ингэснээр та шүдээ хэрхэн сайхан болж байгааг анзаарах бөгөөд хэдэн cap жилийн дараа ямар болохыг нь төсөөлөн бод. Энэ үйлдэл мөн тамхины үнэрээс жигшиж сурахад тань тус болохыг сана.Тамхи орлох ямар нэгэн зүйлийг гартаа барь. Ингэснээр та тамхи барьдаг зуршлаас аажимдаа салах болно.Аль болох их ус уу. Ус таны биед огт хор болохгүй бөгөөд ус уухад тамхи татдаг үеийнхтэй адил амны булчин хөдөлж байдаг учир тамхи татдаг зуршлаас салахад тань тус болно.Тамхи татмаар санагдангуут гурван удаа гүнзгий амьсгаа авч байх. Тамхи барихын оронд ямар зүйл бодогдож байгаагаа бичиж сурах.Өглөө гүйх зэргээр биеийн тамираар хичээллэх. Эсвэл урлагийн ямар нэгэн төрлийг сонирхох зэрэг болно.Та бүхэн эдгээр аргыг хэрэглээд үз. Мэдээж үр дүнд хүрэх болно.

6.17.2010

За ингээд өнөөдөр Дүүрнээгийн ээлж ирлээ. Ингээд Дүүрнээтэй жоохон мар мар хийснээ тэр чигээр нь орууллаа.

khishgee_lgls: за эхлий
Duurnee DVR: окккккккк
Duurnee DVR: гүнзгий амьсгал аваад гаргалаа аваад гаргалаа
khishgee_lgls: тайван тайван
khishgee_lgls: зиак дүүрнээ эхлээд өөрийгөө нэхх сайхан тодорхойлдоо, өмнөх хүүхдүүд шиг
Duurnee DVR: надий инээд хүрээд байнаа
khishgee_lgls: за чи өөрийгөө хамгийн сайн мэдийшдээ
Duurnee DVR: өмнө нь ярилцлага эдрт оржаагаагүй болохоор ичээд ***** бээштээ
khishgee_lgls: би ч гэсэн ярилцлага авч байгаагүй ээ эдр
Duurnee DVR: мммм
Duurnee DVR: уучлаарай хэдэн хором бодох хэрэгтэй юм шиг байнаа
khishgee_lgls: за бод бод юу л байна цаг байна
Duurnee DVR: чи байсан бол юу гэх байсийн
khishgee_lgls: зүгээр нэг юм хэлээтэх л дээ тээгэлсэн юм бэ яасан
khishgee_lgls: арай л хүнд юм эхлээд асуучих шиг боллоо, дүүрнээ таг чиг болов эдр
Duurnee DVR: Цагаа тулахаар өөрийгөө тодорхойлох их хэцүү юмаа. За байз өөрийнхөө зан чанарын талаар товчхон бичихээсдээ би ер нь хэрээс хэтэрсэн шогч зантай хүн байгаан энэ ч угаасаа удмынх тэгээд их гомдомтгой нэг их ил гаргаад байдаггүй ч их эмзэг энийгээ нуух гэж их үзнээ тийм болохоор олон хүн мэдэхгүй байх ммм ялимгүй их зантай хараад байхад бүгд л надад таалагддаггүй араншин байна л даа золиг гэж. Харин болж өгвөл хүмүүст туслахыг хүсдэг энэ л ганц надаас авах юм юм шиг байна.. за ийм л байна даа хэхэ
Duurnee DVR: хэхэ ёоооё ингэж хариулах гэж
khishgee_lgls: аан заа ийм байхнээ

khishgee_lgls: за тэгэхээр дүүрнээ, мммммммм
khishgee_lgls: за тэгээд их сургуульд орсон сэтгэгдэл энээ тэрээ, 1-р курсдээ хэр амжилттай суралцав даа
Duurnee DVR: эээ битгий л дээ
Duurnee DVR: хаха
khishgee_lgls: уучлаарай эмзэг сэдэв хөндчихвүү яав нтр, чамайг зүгээр ангийнхан мэдэж байгаа үнэнээ хэлээ, зүгээр сайхан нойлтлоо гээд хэлэх зориг алга уу чамд нтр
Duurnee DVR: хннн нээх нойлтоод байсан юм байхгүй шүү ганц хичээл дээр л унасан за
Duurnee DVR: Өө их сургууль ч яахавдээ идэвхитэй байвал бүх юм нь болоод л байх шинжтэй.
Duurnee DVR: Шинэ орчинд шинэ хүүхдүүтэй сурах их сонин байлаа

khishgee_lgls: чи чинь хэрэглээний мат-аар сурч байгаа байхаа төгсөөд яг юу хийдэг хүн болох уу, мэргэжлийнхээ тухай ??? эдр
Duurnee DVR: Ер нь манай мэргэжлийг олон салбар луу хөрвөх боломжтой гэж багш нар ам сайтай байдаг юм байна лээ эзэмшиж дуусахдаа сонгон судласан хичээлүүдээс хамаараад эдийн засаг математик програм хангамжийн аль алинтай үзэж болохоор гэсэн үг л дээ. За байз ер нь математикийн хүнд хүнд элементүүдийг програмчлаад хүмүүсийн ажлыг л хөнгөвчлөх зорилготой мэргэжилтэн бэлтгэх санаатай Хэрэглээний математикийн тэнхимыг байгуулсан гэж сонсож байсан юм байна.
khishgee_lgls: аан за, би мэдэхгүй явж их л сайхан мэргэжил байна
Duurnee DVR: тэгэлгүй дээ

khishgee_lgls: хаха дөнгөж эхлээд асуух юм олдохоо байцан шүү
khishgee_lgls: за 10н жилийнхээ тухай хэдэн юм хэлээч, хамгийн сайхан дурсамж хамгийн муухай дурсамж энээ тэрээ, хэхэ ингэж байтал цаашаа асуух юм олдох байлгүй
Duurnee DVR: Хаха ер нь миний амьдралын хамгийн эрхэм хүмүүсийн ихэнх нь манай ангийхан байдаг.. Шинэ ангийханаа хараад байхад над шиг 10 жилийнхэн гээд сүйд майд болдог нь цөөхөн барагтай бол уулздаггүй юм шиг байхаар их сонин санагддаг л даа. Ямартай ч та хэдтэйгээ хамт байсан мөч бүхэн дурсамжтай сайхан муухай гээд байх юмгүй нэг ангид хамт суралцсан, хамт байсан нэгнийхээ уйлж инээхийг харж суусан хором бүр миний сэтгэлд үүрд үлднэ. Дахиад тэр мөчүүд эргэж ирэхгүй гэж харамсдаг ч ирээдүйд биднийг өнгөрсөнөөс илүү хамаагүй илүү сайхан учралууд хүлээж байгаа хамтдаа тэр бүгдийг туулан нэгэндээ хань түшиг болж явна гэж итгэдэг.
khishgee_lgls: аяаяа сайхан хариуллаа
Duurnee DVR: хэхэ тххх эдр
khishgee_lgls: яг нэг нэг сайхан муухайгаа онцлооч, төөрөөд олоод олдсон гэдэг шиг
Duurnee DVR: дурсамж уу
khishgee_lgls: за тиймээ
Duurnee DVR: ээ чааваас тэр олон юмыг яаж харьцуулж болохов дээ яг одоо санаанд орж байгаа нь...
Duurnee DVR: түй ч алга хаха
khishgee_lgls: эээххх түрүүнийхийг ой тогтоол муутайгаа нуусан хариулт гэж ойлголоо хаха за за некст
Duurnee DVR: хөөе шинэ дэлгэцлүү халуун цай цацууллаашт
Duurnee DVR: наад үгээ бодож хэл
Duurnee DVR: төлүүлийшүү

khishgee_lgls: за за тэгээд найзуудынхаа тухай хэдэн юм хэлдээ, товчхон шүү гол нь
Duurnee DVR: Сайхан сэтгэлтэй хамгийн гол нь намайг ойлгодог, мэддэг хааяадаа хэтрүүлж хэлдэг хатуу үгсийг минь даадаг ийм л байна.
khishgee_lgls: аан за ийм байдийн байж
khishgee_lgls: та хэд Г-г жоохон киклэсэн тал байна уу үгүй юу
Duurnee DVR: Боломж бүрийг ашиглан хамт байхыг хичээдэг. Мэдээж нөхөрлөл 2 талын хичээл зүтгэл дээр оршдог гэж боддог.
Duurnee DVR: ийм л байна
khishgee_lgls: шаагаа л, их сургуульд орчоод огцом жийсийм биш үү айн
Duurnee DVR: Гүүгүү мань хүн орчиноо солий гэж бодсийм шиг байна лээ илт ангийнхнаасаа дөлж байгаа нь хэн ч харсан ойлгомжтой байдаг чи мэдэхгүй байж дуугүй бай
Duurnee DVR: ангийх нь гадаа цуглаж байхад
Duurnee DVR: дамчаа божий 2 гарч ирэхэд хэн үлдэх үү
Duurnee DVR: Г л байхгүй ийм юм байж облох уу
Duurnee DVR: бид хэдийг жийсэн гэхэд хилсдэхгүй байх шүү
khishgee_lgls: за киклэлт ямар ч байсан явагдаж хаха за некст

khishgee_lgls: тэгэхээр ммммммм за нямгэрэл А 2 галд шатаж байвал чи алийг нь аврах уу
khishgee_lgls: зөвхөн нэгийг сонго
Duurnee DVR: мэдэхгүй ээ аль ойрхон байгааг нь л
khishgee_lgls: зүгээр хэлээ битгий бөөрөнхйил
khishgee_lgls: цаана чинь нямгэрэл а 2 догдлоод хариултыг чинь хүлээгээд байна шдээ эдр
Duurnee DVR: Гэрлээг аврахгүй бол амараа зуучих байх гэж айжийна
khishgee_lgls: аан за
khishgee_lgls: гоё шүү
Duurnee DVR: ахаха
khishgee_lgls: хөөрхий муу А
khishgee_lgls: чамайг хамгийн сайн найзаа гэж бодож явдаг гэтэл чи
Duurnee DVR: заз битий олон юм яриадээ
Duurnee DVR: аварсан ч яалаа авраагүй ч яалаа
Duurnee DVR: чадах чюму гүү ч юмуу
khishgee_lgls: хөөх яасан хүн муутай нөхөр вэ
Duurnee DVR: би ч цагаа тулахаараа өөрөө л зугтана л даа
Duurnee DVR: хаха
khishgee_lgls: тэгж л таарна
Duurnee DVR: тэххх

khishgee_lgls: за за найзын тухай ийм байдийм байж мэдээж найзууддаа хамгийн хайртай дуртай л юм байгааз, тэгүүл хамгийн дургүй зэвүүг хүргэдэг уурлуулдаг нэг тийм үзэн яддаг байсан хүн чинь хэн бэ хахаххаха
khishgee_lgls: зүгээр хэл хэл юундаа айсийн одоо яавал гэж нтр
Duurnee DVR: хаха
Duurnee DVR: байз байз
Duurnee DVR: байх л ёстой
Duurnee DVR: бодоод олоодхий
Duurnee DVR: түй чоорт яагаад санахгүй байнаа
khishgee_lgls: нилээн хэдэн хүн байгаа бололтой гүбдийг нь хэл яадээн
Duurnee DVR: Зэвүүг хүргэдэг нь Идэрээ байж дээ хаха өдөрт заавал өдөж хатгаж байгаад уйлуулдаг нормтой тэгээд болж өгвөл нормоо давуулан биелүүлдэг золиг байсан санагдаж байна.
khishgee_lgls: аан тийм бий

khishgee_lgls: ммммммм тэгүүл чамд 1 сумтай буу өгөөд нэг хүнийг бууд гэвэл чи хэнийг буудах вэ
khishgee_lgls: айн айн айн кэл кэл кэл
Duurnee DVR: тэлмэнг буудна
khishgee_lgls: аан за
khishgee_lgls: хаха ёо чи одоо би зүгээр хэнийг буудах вэ гэж байхад заавал ангиас гээгүйшдээ
Duurnee DVR: хэхэ
khishgee_lgls: дүүрнээ ч зэсээ цухуйлгаж эхэлж байна даа

khishgee_lgls: хохо нэг юм асуумаар санагдаад, доод ангийн учраа мэдэхгүй жоохон хүүхдийг эргүүлж эргүүлж нийлчээд нтр хаха дараа нь хаялаа л нийлээ л хаягдаа л нийлээ л, яг юу болов энэ тухайгаа жоохон
Duurnee DVR: Эргүүлж эргүүлж байгаад нийлсээн? за мэдкүүээ одоо энэ хэнд хамаатай юм бэээ хая зүгээр
khishgee_lgls: зүгээр нэг юм хэл л дээ их удаан үерхлээ
khishgee_lgls: за за эмзэг сэдэв хөндөв бололтой та хариулахгүй ч байж болно нтр
Duurnee DVR: анхны үерхэл байлаа сайхан байсоон.
Duurnee DVR: ёооё
Duurnee DVR: юу хэлэхээ мэдэхгүй байнаа гээд орхиёдоо болно биздээ
khishgee_lgls: за тэгээд доод ангийн дүү хүү чихдсэн гэжуга ангийн муусан банди нараас анхаарлыг чинь татах хүн байсангүй юу
khishgee_lgls: эсүүл насны зөрүү гэцүү байв уу эдр
Duurnee DVR: хүүеэлдээ бууж өглөө
khishgee_lgls: за ингээд хэлэх үггүй болголоо нтр
Duurnee DVR: тэр бүрнээ одоо юуийн ... ... ... ... ... ... ... ...



khishgee_lgls: ирээдүйгээ ер нь яажшуухан төсөөлж байхийм дээ
Duurnee DVR: Бүгд дор бүрдээ гэр бүлтэй ажил төрөлтэй байр оронтой шамин эдртэй болоод хааяа нэг уулзацгаан орой үдшийн цагаар гадуур зугаалж, хаа нэг газар суугаад хоорондоо хавь ойрын сонин хачинг хамж шимэн ярьж байгаагаар төсөөлдөгдөө.
khishgee_lgls: аяаяаяа олон ном уншсан хүн цаанаа л өөр хариулт өгөх юм аа

khishgee_lgls: за тэгээд дүүрнээгийн нэг өдөр ихэвчлэн яаж өнгөрч байхийм дээ
Duurnee DVR: Өө хичээл орж байхад өдөрт цөөхөн цагийн хичээлийг гялалзуулчихаад болж өгвөл тэр хавийн хэдтэйгээ уулзаад дэмий ярьж суудаг байлаа. Ойрд гэртээ л бүгж байна даа. Энэ зун гитар сурж жилжингээ худлаа ярьсан номоо орчуулах санаатай.

khishgee_lgls: асуух гэж байсан асуултыг хариулчих юмаа, за за өөрөө асуугаад өөрөө хариул нтр
Duurnee DVR: хаха

khishgee_lgls: зиак нөхөр дүүрнээгийн хобби мобби гэж ямар юм байна
Duurnee DVR: Уул нь ном унших их дуртай байлаа ойрын үед түүнээс холдоод одоо бараг дөлдөг болсон юм шиг байна доо. Мэдээж хөгжимгүйгээр намайг төсөөлөхийн аргагүй..
khishgee_lgls: оёоёоёоо тэгээд ямар хөгжим их сонсохийм дээ
Duurnee DVR: Хүн бүр шиг сэтгэл санааныхаа байдлаас л болнодоо.
Duurnee DVR: Транс, хүнд рок 2с бусдыг голохгүй
Duurnee DVR: амьд хөгжим түлхүү сонирхдог юм шиг байнаа

khishgee_lgls: за байз, ангийнхандаа хэлж байгаагүй нууц ч юмуу, эсвэл ангийнхны чинь дийлэнх мэдэхгүй нэг тийм юм байна уу
Duurnee DVR: байлгүй л яахав
khishgee_lgls: хэлээч хэлээч
Duurnee DVR: гэхдээ хэлэхгүй
Duurnee DVR: заз тоглосийн онц юм алгадаа
khishgee_lgls: өө чи хүмүүст бас сонин л байгаашд нэг юм хэл л дээ
Duurnee DVR: байхгүй ээ
Duurnee DVR: заз цэцэг тарих дуртай
Duurnee DVR: энийг бараг хэн ч мэдэхгүй
Duurnee DVR: аймаар олон цэцэгтэй
khishgee_lgls: хн
khishgee_lgls: зооз
khishgee_lgls: хоох нээрээ ямар сонин ийн тээ
Duurnee DVR: тэхххх
khishgee_lgls: за мэдсийшүү нтр
Duurnee DVR: кака
Duurnee DVR: яах уу
Duurnee DVR: яахуу хэлэхүү болих уу
Duurnee DVR: ямархууг нь хэлэх үү хаха
khishgee_lgls: мэдкү л дэ
khishgee_lgls: за за санахгүй байгаам байлгүй дээ за некст
Duurnee DVR: ок

khishgee_lgls: за байз...
khishgee_lgls: дүүрнээгийн нууцхан хүсэл оооё, нандин мөрөөдөл оооё юу вэ нтр
khishgee_lgls: би бол гадарлаж л байна
khishgee_lgls: зүгээр хэл чи эсүүл би хэлээ хаячихна шүү
Duurnee DVR: нууцхан хүсэл
Duurnee DVR: ммм
Duurnee DVR: ном бичихийг хүсдэг
khishgee_lgls: ном бичих ээ архи найруулахыг хүсдэг гэсэн үг үү за за
khishgee_lgls: хүүхэдтэй болох л гэл дэ лайтайн зүгээр
Duurnee DVR: аа тийн
khishgee_lgls: энэ дүүрнээ ааль 10-р ангиасаа л хүүхэдтэй болохийнсаан гэдэг байсийшд
khishgee_lgls: хүүхэд нь таалагдаад байна уу эсвэл хүүхэд хийх процесс нь таалагдаад байна уу ёстой мэдкү нтр хаха
Duurnee DVR: хэхэ үнэн үнэн процессыг сайн мэдэхгүй л дээ гэхдээ жаахан хүүхэд яагаад ч юм юу ч мэдэхгүй гэнэн цагаахан сэтгэлтэй хэнийг ч ялгалгүй инээж байдаг хойно хайр татаад байдийн
Duurnee DVR: хэхэ

khishgee_lgls: тэнгис та 2-г эцэг нэгтэй гэж үнэн үү? гэх мэт гачин балай утгагүй тэнэг юм л асуудаггүй юм бол миний асуулт ингээд дууслаа
Duurnee DVR: Хахаха болждээ
khishgee_lgls: сүүлийн хоромыг таньд үлдээе нтр
khishgee_lgls: эцсийн үгээ хэл дээ
Duurnee DVR: Хэхэ эцсийн үг эдр *** шүү үхэх болоогүй байна гэж ***** юу
Duurnee DVR: сүүлийн хоромд уу
Duurnee DVR: сүүлийн хоромоо
khishgee_lgls: за за ингээд дуусгий даа
khishgee_lgls: нэг асуучаад дүүрнээг хүлээх гэж гэцүүн
khishgee_lgls: үсгээ хайгаад байх шиг байгаамаа хаха
khishgee_lgls: за баяртай ангийнхаан нтр
Duurnee DVR: хэхэ
Duurnee DVR: ашгүйддээ
khishgee_lgls: би ч гэсэн баяртай байна эдр

Жич : зарим нэг өдий насны эмэгтэй хүүхдээс гарамгүй муухай үг хэллэгийг зассан болно


6.08.2010

Dreamer...

Энэ удаагийн ярилцлагыг ангийн маань хичээлээ сайн хийдэг, онц сурлагатай, хүмүүжилтэй хөөрхөн охидын маань нэг болох Энхжингийн тухай өрнүүлэх болноо.

Би... Мөрөөдөгч, дуунд дуртай, хөгжимөнд хайртай, номонд дурласан, кэтнээс салдаггүй, төрүүлсэн, араас төрсөн, төрүүлсэнийг төрүүлсэн, төрүүлсэний үндэс нарт хайртай, буржгар үстэй, хараа муутай, солгой...

Энхжин маань өөрийгөө ингэж тодорхойлжээ. Энд бичсэн хэдхэн үгсээр түүнийг бүрэн тодорхойлж болохгүй л дээ. Хэнтэй ч илэн далангүй, эелдэг сайхан ярилцаж, бусдыг сонсож, өөрийнхөө бодсоныг илэрхийлчихэж чаддаг. Жаахан өөрийнхөөрөө, бас их шартай хүүхэд. Тэрнээс нь болоод хүмүүс буруу дүгнэлт өгчих гээд байдаг. Хүнийг араар нь муулж хүмүүжилгүй жаалын зан гаргадаггүй, хэлэх гэснээ өөрт нь хэлж л орхино. Хүнд амархан дасдаг. Нэгэнт дассан хүндээ бол насан туршдаа итгэж, ойлгож, өөриймсөг сэтгэлээр тусалдаг. Хааяа асуудал тулгарахад туслах гээд гүйж байгаа нь, санаа тавьж байгаа нь ганц дүүдээ их л халамжтай эгч гэдгийг нь сануулна.(Яг тийм халамжтай эхнэр болох байхаа :D ). Гэхдээ нэг гомдчихвол, уучлахдаа жаахан удаан. Дэндүү их итгэчихдэг болохоороо, тэр итгэлийг алдчихсаныг уучилж чаддаггүй байх л даа. Зарим хүмүүс гутранги гэж дүгнэдэг юм билээ. Гэхдээ гаднаа бол тэрийг хэзээ ч үзүүлэхгүй. Үргэлж л инээж явдаг, хөгжилтэй охин. Энхжин маань “Medeej buten 17 jiliin turshid bolovsorson huniig hedhen ugeer todorhoilno gdg utgagui hereg ldee. Gehdee baga ch gsn oilgoltiig uldeej chadah bh” гэж хэлж байсан. Одоо бол 18 болсон. ШУТИС-н Компьютер Техник Менежментийн Сургуульд Программ хангамжийн чиглэлээр суралцаж байна.

Миний хувьд бол түүний бичсэн энэ үг өгүүлбэрүүд их таалагддаг.

Сайн найзууд байхад хугацаа чухал биш гол нь нэгнийгээ ойлгодог байх хэрэгтэй.

Өөр хэн нэгнийг буруутгалаа гээд ямар ч асуудал шийдвэрлэгдэхгүй учир зөвхөн өөрөө л хичээх хэрэгтэй. Сэтгэл дотроо уйлж байсан ч гаднаа инээж явах хэрэгтэй. зовлон бүрийг тэсээд, даваад, туулаад гарч чадвал хариу нь заавал ирдэг. Бүүр хожим хойно ч байсан хамаагүй заавал ирнэ.

Хэн нэгний хувьд утга учир нь байна гэдэг сайхан хэрэг. Тэрийгээ мэдсээр байж өөрийгөө азгүй амьтан гэж боддог хүмүүс бүр өрөвдөлтэй. Хорвоо дээр амьдарч байгаа л юм бол амьдарсан шиг л амьдрах хэрэгтэй. Амьдралаа үзэн ядаж, өөрийгөө хараан зүхдэг хүмүүс хөөрхийлөлтэй. Дотны, өөрийг нь гэх найз нөхөдгүй хүмүүс ганцаардмал. Өөрийг нь гээд гүйгээд ирдэг найзууд байхад ганцаарддаг бол тэнэг.(Би тэр тэнэг нь) Хүнд дурлачаад хаягдлаа гээд амьдралаа алдаг хүмүүс арчаагүй.

Түүний сэтгэлээс урссан хэдэн өгүүлбэрээр энэ удаагын нийтлэлийг төгсгөх нь зүйн хэрэг гэж бодлоо. Өөрийн бодол, сэтгэгдэлээ харамгүй хуваалцана гэдэгт итгэж байна шүү манайхаан. [бободоцгооё ^.~]

6.05.2010

Hello OuR soulmates!

Бидний уулзах газар - Хаанаас ч, хэзээ ч ангийнхныхаа тухай мэдээллийг эндээс л авчихаж болдог, нэг тийм сайхан уулзсан мэт сэтгэгдэл төрүүлдэг, орох болгондоо бяцхан догдолдог тийм л газар.
Гэвч сүүлийн үед уулзах газар маань нэг л эзгүйрээд, янз янзын шүүмжлэлд их өртөөд байх болжээ. Тиймээс ангийнхныхаа тухай, тэд хаана, юу хийж явааг бичдэг болцгооё. Уулзалгүй удсан ч блогоос мэдээлэлийг цаг алдалгүй авж байя.
Бядний хэсэг нөхөд хэлэлцэн тохиролцоод нэг ийм юм эхлүүлэхээр шийдлээ. Нэгэнт бүгд биеэр уулзан тойрч суугаад ярилцах боломжгүй учраас бидний уулзах газар болсон ангийн блогтоо ярилцлагыг өрнүүлье.
Нэрсийн дарааллаар ярих нь шудрага санагдлаа. Гэхдээ бас дандаа А-с эхлэвэл уйтгартай. За тэгээд Энхчимэгээс эхлэнэ гэсэн үг шүү дээ.
За миний бие энэ охины 10 жилдээ ямар хүүхэд байсан гэдгийг хальт мөлт үзэглэе. Миний санаж байгаагаар тэр үеийн Чимгээ маань охидууд дундаасаа хамгийн биеэ даасан тэрүүхэн тэндээ муусайн хөвгүүдийнхээ учрыг нь олчихоод барагтай бол шоглуулна гэж байдаггүй шийртэй бацаан байсан гэхэд хилсдэхгүй тээ. За тэгээд сагсны тэмцээн мэмцээн дээр бол мань хэд нь доод ангийн зэвүүн зэвүүн хэрцгий охидуудаас халгаад Чимгээгийхээ л сүүдэрт хоргодож гүйнэ шүү дээ. Шугам зураг эдрийг бол гашраадаг л байсан шиг санагджийн. Ямар нэг нэмэр хачиргүй ялимгүй эршүүд бусдад ховор заяасан араншинг өөртөө агуулаад яагаад ч юм бусдаас илүү нөмөртэй санагддаг тэр охинтой үргэлж таараад байдаггүй ч одоо ч харах бүртээ сайн сайхныг олж хардаг хэвээрээ...
Одоо ШУТИС-н Барилгын Инженер Архитектурын Сургуульд Иргэний Ба Үйлдвэрлэлийн Барилгын Инженер мэргэжлээр суралцаж байна. Хэдийгээр энэ анги 120 хол давсан хүүхэдтэй ч тэдний дундаас бусаддаа танигдсан, ангийнхаа төдийгүй сургуулийн шилдэг оюутнуудын нэг нь билээ. Хичээлдээ сайн гэдгийг нь оюутнууд андахгүй, номын санд тааралдахад үргэлж л завгүй, хэн нэгэнд мэдлэгээсээ хуваалцан сууж байгаа харагддаг. Анги нь багахан ахлах сургуулиас олон хүүхэдтэй хойно ангийнхныхаа дунд тэмцээн уралдааныг харамгүй зохиодог бөгөөд ангийнхаа ширээний теннисний аварга болсон. ШУТИС-н физикийн олимпиадын II даваанд амжилттай оролцож 4т орон дараагийн шатанд шалгарч чамлахааргүй амжилт үзүүлсэн дээ. Энэ олимпиадад ШУТИС-н Физик1, Физик2 хичээлийг судалсан оюутнууд орох боломжтой бөгөөд Чимгээ маань 2-г нь арай судлаагүй байгаа. Энэ мэт олон амжилттайгаар I курсээ төгслөө.
Зиа одоо хамгийн гол хэсэг нь та бүхнээс ирэх сэтгэгдэлүүд байх болноо. Сэдвээсээ хазайлгүй, Чимгээгийнхээ тухай ярилцаж байгааг марталгүй, энэ хүнийг юу гэж боддог, юу гэж хэлмээр байгаагаа хүн бүр бичиж үлдээгээрэй. [бободоцгооё ^.~]