5.28.2011

old video

Хуучин утаснаасаа нэг ийм бичлэг оллоо. Би ширээн дээгүүр дүүлэнхэн нисэнхэн байх зуур Ууганаа ЭЕШ-ээ хэрхэн өгсөнөө ярьж дараа нь Тулгаатай нийлж Лхамаад бөхийн мэх зааж байна.



Аа бас facebook дээр 11а гээд group нээчихлээ. Зарлал, хов жив, сонин хачин өөр юу байдийн элдэв явдлаа тэнд бичиж байвал арай хүртээмжтэй юмуу даа. Тэгэхгүй бол жишээ нь ангийн хөвгүүд зодолдоод нэг хамар хоёр гар хугарсан гэдгийг би хамгийн сүүлд олж мэджийн шд болкуздээ энэ чинь.

5.10.2011

Сайн байна уу?


За энэ удаа манай ангийн хорьж болдоггүй 20-туудын нэг, ид залуу насны аагаар бадарч яваа залуу болох Тэлмэнгийн тухай ярилцах ПОСТ нийтлэгдэж байна аа. Олон юм нуршаад яахав та нарт үлдээчихье.

5.02.2011

Chelsea клубын цом авах сүүлийн боломж...


Английн ПЛ-н 35 тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.Лигийг тэргүүлж байсан Улаан чөтгөрүүдийг Лигийн 3-р байрт явж байгаа Их буучид талбай дээрээ хүлээн авч Arsenal клубийн хагас хамгаалагч Aaron Ramsey тоглолтын 56 дахь минутад гоол оруулснаар Их Буучид 1:0 харьцаагаар ялалт байгуулжээ. Мөн энэ тойрогт учраа таарсан Chelsea-Tottenham клубуудын тоглолт амжилттай явагдаж талбайн эзэн угсаатнууд 2:1 харьцаагаар ялалт байгууллаа.Ингэснээр Chelsea клуб лигийн тэргүүлэгч Manchester United багаас 3 оноо дутуу болж байгаа юм. Дараагийн тойрогт энэ 2 баг учираа таарах ба хэрвээ энэ тоглолтонд угсаатнууд ялалт байгуулж чадвал Челси клуб лигийг тэргүүлж эхлэх юм.УРАГШАА ЧЕЛСИ!!!