4.19.2010

А.Номин -> USA & Нямгэрэл -> Birthday => party lol

За ингээд манай ангийн анд найз хөөрхөн охидын нэг А. Номин маань алс холын Америк руу эрдмийн мөр хөөхөөр явах гэж байгааг тохиолдуулаад бид бүхэн цуглаж Номингоо сайн явахыг, биднийгээ санан дурсаж байгаарай хэмээн үдэлтийн үдэшлэг хийлээ.
   Энэ өдөр мөн манай хөөрхөн охин Нямгэрэлийн маань 17 насны ой тохиосон билээ. Ингээд давхар давхар баяр сайхан байлаа.






Тэнгис балай авжийна...






Энэ 2 нэг учиртай юм шиг байгаан... Зураг авахуулах гэж бөөн юм болсон... Гэрэлээ ичээд л...




Хүмүүс эхэндээ ийм л байдын.... зургаа авахуулахгүй ичээд л хээхэхэ....  энэ чинь сайны дохио нтррр...



энэ 2 болохооор зүв зүгээр авахуулж байгааамммм хэхэ















 


Жижигийн мөрөөдөл гэхийм уу даа...

























дээр үеийн зураг оруулчийй бассс...









жоохон байсан байна уу.

ах нар шүү дээ .....


Зиак энэ сүүлийн зураг. Бүгдээрээ гоё зураг ууг нь даруулсан юм л даа. Даанч А.Номин аппаратнаас зураг үзэж байгаад санаандгүй устгацан... :((


За тэгээд А.Номин минь их зүйл сураад ирээрэй. Бидэнтэйгээ байнга холбоотой байгаарай гэж хүсье даа.

4сарын 19 ний Даваа гарагийн өглөө 6 цагаас ниснэ гэж байгаамм.. Зарим нэг нөхдүүд машин хулгайлаад ч хамаагүй гаргаж өгөх сураг байсан...
За өнөөдөр сайхан өдөр байлаа....

4.13.2010

HAPPY BIRTHDAY TO TELMEN

АЛИА ХОШИН ЗАНГААРАА АНД БИДНИЙГЭЭ ҮРГЭЛЖ БАЯСГАЖ ЯВДАГ ТЭЛМЭНДЭЭ ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ. АЗ ЖАРГАЛ , БАЯР БАЯСГАЛАН ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ. САЙХАН БАЯРЛААРАЙ.

4.09.2010

NEED HELP IN TEACHER

Ангийнхний энэ өдрийн амрыг эрэе ээ. Бүгдээрэнгийнх нь хичээл ном сайн биздээ.
Өчигдөр ангийн багш Адъяа гэртээ намайг дуудаж уулзлаа. Бие хаа , царай зүс нь овоо сайхан болжээ. Харин дуудаж уулзсан шалтгаан нь багш хэрэглэдэг их үнэтэй эм тарианы санхүүндээ бид хэдээсэ тусламж хүслээ. Өмнө нь хэрэглэж байсан тэр нь эм нь Монголд их ховорхон орж ирдэг , үйчилгээ нь ч их сайн харин үнэтэй болохоор багш маань хэрэглэж чадахгүйд хүрээд байна. Тиймээс бүгд сэтгэл гаргаад багшдаа тусалцгаая , дэм болцгооё.
Хүний хүн чанар найрлаж суугаа нөхөдрүүгээ гүйх дээр биш , зовсон нэгэндээ туслахад л илэрдэг шүү. Хүн чанартай амьдарцгаана шүү нөхдүүд.
Нэг хүн 10000төг хураалгана. 4сарын 16ны дотор өгөөрэй.

4.05.2010

Амралтын сонин сайхан


За ангийнхандаа энэ өдрийн мэнд хүргэе ээ нтр. Нөгөө баахан яриад байсан амралтандаа яваад ирлээ. Хөгжилтэй мөч, мартагдашгүй дурсамжаар дүүрэн сайхан л яваад ирлээ. Эхнээсээ эхлээд л хөгжилтэй адал явдалтай зарим нэгнийх нь хувьд романтик сайхан байлаа. Тэгэхээр ер нь яваагүй тэр хэдэн азгүй нөхдүүдийг атаархтал нь мөн харамстал нь явсан сониноосоо хуваалцъя гэж бодов. Ер нь мань хэд нь эхнээсээ л адал явдлаар дүүрэн байсан л даа. Өмнөх өдөр нь бүгд 8с уулзахаар боллоо. \Гэхдээ ер нь идэж уух юмаа аваагүй байсан л даа тэгэхээр 8-с уулзаж яах ч юм билээ.\ Гэвч бүгд сурсан зангаараа хоцорсоор цуварсаар яг 9:30 гээд бүгд Бөмбөгөр орлоо. Тэгээд явахаар болоод микронд суух гэж байтал манай Дамчаа гуай ирээд настай хүн ирж байхад гээд нэг юм задлаад микрод гялс багахан номын хурал боллоо. Тэгээд явж цаашаа замдаа гараад явж байтал манай ТЭЛМЭН "Зогсоорой, зогсоочээ хөөе би ****" гээд л орилдог байгаа. Тэгээд яаж муу Нэмээ маань тэлмэнгийн нөгөө яацан өмдийг нь угаах вэ дээ. Тэгээд Тэлмэн 00 ороод нээх хөнгөрсөн амьтан инээсээр гарч ирээд цаашаа хөдөллөө. Явсаар яг Их тамирын жоохон наана ирээд бүр өвдөг хүрсэн цастай болж жолооч цаашаа явж чадахгүй юм шиг байна аа. Гэлээ тэгсэн ч манай хэд зөрүүд нөхдүүд юм болохоороо бүгдээрээ цасыг нь ухаад, машинаа түрээд ч хамаагүй үүдэнд нь л очиж байж бууна гээд цаашаа явахаар боллоо. Тэгсэн яг явж харагдаач бүр дээрээс нь нэмээд суусан машин гаргах ажилд ордог байгаа\цаана нь өөр машин суусан байсныг нь гаргалцаж өгийн даан ч нөгөөдхийх нь жолооч олигтой баярлалаа гээд ч хэлчихгүй нэг ярвайс хийсэн болоод явсан даа\ Тэгээд нэг юм зорьсон газраа очиж амарлаа.
Очоод нэг сайхан цайлчаад бүгдээрээ тоглоод л юм яриад л сайхан байсан даа.

Тэгээд яахав орой болдгоороо болж манай хэдийн чухал мөч ирсэн дээ. Бүгд дээшээ саравчинд орж жаал дуулж зарим нь сэтгэл хөдөлсөндөө үхтлээ орилж бас зарим нэг хүмүүс угийн бүрэг зангаараа ганц хоёр үг хэлчихээд л ичингүйрээд жаал сууцгааж байгаад Диско нь 9-с эхлэнэ гэдэг сургаар бүгд доор байдаг байр луу нь зүглэлээ. Ороод сайхан чилээгээ гартал бүжиглэж үлдсэн хэд нь сууцгаагаад л байсан тэгж тэгж нэг юм ангиараа дахин нэгдээд гол үйл ажиллаагаа болж манай Тэнгээээс андын маань 18 насны төрсөн өдөр ирлээ. Ёстой ширээ тойсон найзуудтайгаа номтой бол номтой бялуутай бол бялуутай хөгжилтэй сайхан болсон байхаа тэр нэг баярын арга хэмжээ. Би угийн уухгүй гэсэн боловч манайхан найзынхаа төрсөн өдөр нтр гэж баахан шалтаг тооцоод тэгээд нэг би дийлдэж би уусөөөөн уусан тэгээд муу найздаа төрсөн өдөрт нь гэж үг хэлээд бас тэр гашуун номыг нь жоохон ярвайлттай ходоодруугаа гулгуулсан даа.

Тэгээд л энэнээс хойш л жинхэнэ баахан юм болсон доо. Зарим хүмүүс унтаад л унтсан болгон нь оньгоонд ороод л байсан Амаараа яг мэрэгч болсон хурхираад хоёр гараа урдаа эрүүн доороо нугалаад хэрэм шиг болцон унтаж байсан гэнэ. Харин би болохоор зүүдэндээ машин энэ тэр жолоодсон юм байх өө. Билгүүн болохоор хөлнийхөө контролыг алдахгүй байсан, харин Номин унтаж байгаад босч ирээд найз бандиа шар үстэй охиноос харамлаад түйвээсэн, Бат-Оюун болохоор угийн алдартай болохоороо мань хэдийгээ сүрдүүлээд л Тэлмэн маань найз охиноо ээжтэйгээ андуураад бөөн л юм болсон доо.
Аан тийн бас оройн хоол хийх болж охидууд баахан юм болоод байж байтал хоолондоо амтлагч хийе дэлгүүр яваад ирье гэсэн чинь Дүүрнээ Гэрэлээ хоёр тэр хавьд явж байгаа гээд тэр хоёрт захилаа. Тэгсэн хоол болох гээд байдаг манай хоёр байдаггүй тэгээд Дүүрнээ лүү утас цохисон чинь өө манай хоёр бид хоёр төөрчлөө нтр гээд. Тэгээд дэлгүүр орж дэлгүүрийн худалдагчаас зам асуусым байх өө. Арай гэж нэг юм ирсэн чинь нөгөө хоёрыг ирэхэд нь хоолныхоо давсыг аль хэдий нь хийчихсэн байсан болохоор давс нь ихэдчихгүй яахав. Тэгээд жоохон гашуундуу хоол идсэн дээ.
Өглөө нь болж мань хэд баахан юм ярьж бас багаараа хөзөр тоглоод тэгсэн Идэрээ маань ОНЫ ШИЛДЭГ МЕНЕЖЕР болсон доо. Хүний хөзөр харчихаад хөөе би чиний улаан хүнтэйг хэнд ч хэлэхгүй за гэж байгаа хүнийг чинь одоо юу гэх вэ дээ хаха...
Ер нь бол саяын амралдан дээр хоолоо барахгүй элбэг инээгээд дуусахгүй хөгжилтэй явлаа даа. Хөөе нээрээ энэ пост арай урт болчлоо янзлах гэсэн чинь яцын бүү мэд болохгүй байна бусад нь янзлачих око... xD