5.31.2010

Хүүхдийн баярын мэнд

За ингээд ангийнхаа нас биед хүрээгүй Батсанаа, Г, Нямгэрэл, Энхдүүрэн гэх мэт дүү нартаа ангийн ах эгч нараас нь хүүхдийн баярын мэнд хүргье !!! Өөр хүүхдийн нэр орхигдуулсан бол ойлгоорой ах эгч нар чинь нас дээр гараад баргийн юм санахаа байгаад байна, та нар бидний насан дээр ирээд ойлгоноо нтр. Бид чинь та нарын насан дээр халгиж цалгиж л явлаа нтр. За тэр ч яахав.
Баяраа сайхан тэмдэглээрэй миний дүү нар !!! Парк нээгдээд шинэ шинэ тоглоомтой болчихсон гэнэ лээ шүү.

5.16.2010

halo :D

   За манайхаан горимын санал байнаа энэ сарын 27нд Зул өргөх ёслол” гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа юм. Арга хэмжээ энэ сарын 27 буюу бурхан багшийн их дүйцэн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Зохион байгуулагчдын хэлснээр энэ удаад 6000 хүн оролцож, 3000 зулыг тэнгэрт хөөргөх аж. Харин тэр олон зулыг хөөргөхөд туславал яаж байна. Энэ хар ийм гоё харагддаг юм байна :]. 
    Харин энэ үйл ажиллагаанд оролцохын тулд харгалзах сургуулийхаа багт бүртгүүлсэн байх шаардлагатай юм билээ хүсвэл хандив өргөж болох ч зайлшгүй төлөх хураамж байхгүй . Ямар ч байсан манай сургууль дээр бүртгэл нь явагдаж л байсан тэгээд танууст бүртгүүлэх газар олдохгүй бол манай сургууль дээр ирээд бүртгүүлээрэй за тэгээд нэг үдшийг хамтдаа сайхан өнгөрөөе санал бодлоо үлдээнэ бизээ.

5.15.2010

HAPPY BIRTHDAY UUGANAA

Ууганаадаа төрсөн өдрийн гал халуун мэндийг нийт ангийн болон өөрийнхөө зүгээс хүргэе. За тэгээд 18 ч сайхан насдаа ах нар чинь чиний насан дээр гоё л явлаа хаха. Баяраа сайхан тэмдэглэж бага юу яагаарай маргааш нь бага юу яаана биз

5.14.2010

Жиргэцгээе!!!

   За Хишгээ нилээн дээр сайхан форумдацгаая гээд нээсэн, тэгсэн дээр нь чатлаж матлаад хэрүүл нтр хийгээд зориулалтын бус аргаар ашиглаж байгаад одоо бүүр хаяцан. Дараа нь сайхан Fantasy League-дэцгээе гээд байдгаараа л тайлбарлаж өгсөн, тэгсэн мэдэн будилсан уу эсвэл жинхнээсээ мэдсэнгүй юу, юу ийн юу ийн гээ л өнгөрцөн.
   Одоо харин бүгдээрээ сайхан twitter-дэцгээе л дээ. Дэлхий нийтээрээ twitter-г ашиглаж мэдээлэл солилцож, үзэл бодлоо илэрхийлж бас тэгээд юу л бол юу хийжийн нтр. Бүгдээрээ юунаас хоцрохов одооноос эхлэцгээе (ер нь бол аймар хоцорцон байгаа л даа).
   Би тэгээд л twitter гэдэг чинь байнаа гээ л тайлбарлаж байх нь ч бас хаашаан. Бүүр ялтачгүй мэдэхгүй харанхуй бүдүүлэг бүрэнхий (sorry ^_^)хүн байваас мэддэгээсээ асуучихна биз. Эсвэл эндээс уншина биз
За тэгээд https://twitter.com/ энэ хаягаар ороод бүртгүүлээд нэг нэгнийгээ дагаарай за юу.

5.11.2010

Aniweather

Уг аддоныг суулгасны дараа автоматаар шинэ цонх нээгдэх бөгөөд уг цонхноос өөрийн оршин буй орон нутгийн болон салхины хурд халууны хэмжүүрийн мэдээллийг ямар нэгжээр хүлээн авахаа өөрийн хүслээр тохируулах юм. Ингээд л яг одоо цаг агаар ямар байгааг мэдэх боломжтой болж байгаа юм.Харагдах байдал:

Давуу талууд
1.Ойрын 5 өдрийн цаг агаарыг дамжуулах боломжтой.
2. Дэлхий дахинд 77000 орон нутгийн цаг агаарыг мэдэж болно.
3.Ганц даралтаар оршин буй орон нутгийн тохируулгыг солих боломжтой.

\

Япон улсын ЗГ-аас тэтгэлэгт оюутан элсүүлэх журам

2011 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан дараах байдлаар элсүүлнэ.

1. Элсэлт авах ангилал, тавих болзол зэрэг:

Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль, Судлаач оюутан

Бүртгэл болон тавигдах шаардлагийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

2. Бүртгэл:

5 дугаар сарын 17-ноос (Даваа) 21-ний (Баасан) өдрүүдэд 13:00 – 17:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:

1. Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
a) Сургуулийн тодорхойлолт (Суралцаж байгааг баталсан)
b) Их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт,
энэ жил 11 жилийн сургалттай ЕБС* төгсөж байгаа сурагчид сүүлийн 3
жилийн дүнгийн жагсаалт (Голч дүн эсвэл голч оноог тодорхойлон бичсэн
байх шаардлагатай.)
c) Иргэний үнэмлэх
d) Сурлагын дэвтэр
e) 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй ижил цээж зураг – 2 ш
* Дээрх Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургуулийн
оюутны хөтөлбөрт анги алагссан (боловсролын систем 11 жилийн сургалттай
болсноор нийтээрээ анги алгассан жил үүнд хамаарахгүй) ЕБС-ийн 11 дүгээр
ангийн төгсөгч хамрагдах боломжгүй.

2. Судлаач оюутан
a) Ажлын эсвэл сургуулийн тодорхойлолт
b) Диплом, дипломын хавсралтын эх хувь
c) Иргэний үнэмлэх
d) Нийгмийн даатгалын дэвтэр
e) 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй ижил цээж зураг – 2ш

* Бичиг баримт дутуу бол бүртгэхгүй.
* Өмнөх жилүүдийн байдлаас үзэхэд, бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр дутуу
бүрдсэн бичиг баримттай ирснээс болж бүртгэх боломжгүйд хүрэх тохиолдол олон
гарч байсан тул доор дурдсан Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булангаас
лавлахын хамт бичиг баримтаа бүртгэлийн өдрөөс өмнө урьдчилан бэлтгэж,
бүртгэлийн эхний өдрүүдэд ирнэ үү.

3. Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булан:

5 дугаар сарын 17, 18-ны өдөр 13:00 – 17:00 цагийн хооронд Япон Улсад суралцах талаар зөвлөгөө өгөх булан Монгол-Японы төв дээр ажиллаж, Япон Улсын тэтгэлэгт оюутан элсүүлэх дэлгэрэнгүй журам (уг бичгийн хавсралт болон тус ЭСЯ-ны веб хуудастай ижил) – ыг тараахын хамт дээрх хөтөлбөрийн дагуу Япон Улсад суралцах талаар асуултанд хариулна.

4. Бичгийн шалгалт:

- 6 дугаар сарын 6-ны өдөр (Ням): Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн нэгдүгээр шалгалт), Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль;

- 6 дугаар сарын 27-ны өдөр (Ням): Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн хоёрдугаар шалгалт: Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүс), Судлаач оюутан;

(Анхлан 6 дугаар сарын 13-ны өдөр явуулахаар төлөвлөж байсан боловч Элсэлтийн ерөнхий шалгалттай давхацсан тул өөрчилсөн болно).


Шалгалтын талаар утас, имэйл болон бусад хэлбэрээр ирсэн ямар нэгэн асуултад хариу тайлбар хийхгүй.




ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

5.04.2010

Сонирхолтой тоглоом шүү!!!


Ээ дээ энэ Блогтоо ямар нэгэн юм хийхгүй бол бүүр орчлонгоос тасарлаа.
За тэгээд удаж удаж жаахан зугаа гаргачихаар тоглоом татахаар тавилаа. 2 тоглогч тоглох боломжтой, зургын алдаа г олдог сонирхолтой тоглоом шүү!!! (Бага зэрэг дээр үеийнх гэхдээ гоё :D. Бас блогоороо ороод СЭТГЭГДЭЛ харамлахгүй бичээрэй.) ТАТАХ