8.30.2010

Опозит-Микрофон тооллын гурав дугаар он

Зиа ангийн анд нөхөд минь бүгдээрээ сайн байцгаана уу? Ангийн анд болох Тэнгэсийн хүсэлтээр энэхүү цомгийг upload хийчихлээ. Тэгээд Идэрээг блог дээр шинэ ПОСТ байхгүй гэхээр нь блог маань жаахан ч гэсэн амь ороосой гэсэн дээ блог дээр пост болгоод оруулчихлаа. GOGO share дээр байгаа болохоор гайгүй хурдан татчих байх аа. Сонирхоод үзээрэй. Сонсоод үз!!!
ТАТАХ
Жич:
Зохиогчийн эрхийг зөрчсөн шүү :P

8.15.2010


   Зээ энэ зуны сүүлийн party coming soon эдр. Энэ сарын 18нд Орк хүүгийн төрсөн өдрийг тохиолдуулаад бултаараа нэг сайхан амралт зугаалгаар явж цэнгэн хөгжилдвөл ямарав? За тэхээр байнаштээ амралтанд хэзээ хаашаа яаж явахаа маргааш буюу 16нд оройхон тийшээ хөвгүүд маань уулзалдаж байгаад сайхан ярилцаж тохирчихоод зарлана гэсээн. Энийг л хэлэх гэсэн юмоо. Хишгээ агаа намайг энд биччихээрэй гэсийшүү. Ингээд бүгдээрээ бөөнөөрөө цугтаа Let's have a fun :]

8.13.2010

Good Luck

За шинэ хичээлийн жил эхлэхэд 18хан хоног үлджээ. Энэ зун хувьд урьд өмнө өнгөрүүлсэн олон олон зуны амралтаас илүү шинэлэг содон байсан байх гэж найдаж байнаа. Бидний хэсэг нөхөд урт удаан хугацааны турш бясалган тунгаасны эцэст хэлэлцэн тохиролцоод өнөөдрөөс эхлэн Хэн хаагуур ямар юмаа хийгээд яах гээд яваад байна гэж буланжирхуу юм нээж цаашид тасралтгүй хөтлөн явуулахаар болж буйгаа та бүхэнд дуулгахад нэн тааламжтай байна :P. За тэгээд та бүхэн энэ зуныг хаана юу хийж өнгөрөөж байгаагаа болон ангийнхандаа уриалах зүйл байвал ичиж нэрэлхэлгүй бичээд үлдээгээрэй :]....

Аа тийн энэ жил шинэ сургуульд элсэн орж буй нөхдүүдэд амжилт хүсэе гэж бодож байлаа. Бүгд энэ жил хичээгээд сайн сурна шүү за.

8.06.2010

Ангийнхандаа хандаж уучлаарай бас баярлалаа тэгээд бүгд амжилтанд хүрээрэй...

Hi guys... Сайхан амарцгааж байна уу? Хэсэг хугацаанд амралтаа аваад сайхан байлаа. Одоо эргээд эрч хүчээр дүүрэн амьдралдаа эргэн орох цаг болжээ.
Зиа ингээд цуврал нийтлэлийн маань дараагийн зочноор Э.Уянга уригдлаа.


Г.Л: Зиа бидний урилгыг хүлээн авч өөрийн үнэт цагаасаа хумслан байж ярилцах боломж олгосонд баярлалаа.
Э.У: Зүгээрдээ. Ангийнхаа блогт л тус болж байвал болоо. хэхэ
Г.Л: Тэхээр өөрийгөө тодорхойлохоос эхлье.
Э.У: Би зүгээр байдаг л энгийн хүн. Хүн болгонд байдаг ааш зантай.Нэхх тийм хүнээс илүү гараад байх зүйлгүй тийм л хүндээ. Бас дутахгүй шүү.

Г.Л
: Зиа тэгээд ямарч байсан их сургуульд ороод нэг жил өнгөрлөө.Ямархуу сэтгэгдэл үлдэв? 11-р сургуульд сурч байсны давуу талыг мэдэрч байна уу?
Э.У: Их сургуульд өрөөд амьдралыг нэг өөр талаас хардаг болсон болов уу гэж бодож байна. Манай ангийхан ч гэсэн тэгэж бодож байгаа байх гэж найдаж байна.
Э.У: 11т байсны давуу талыг их мэдэрсэн шүү. Аль сургуулийг төгссөн гэхээр 11-г гэхээр аймар толгойтой хүн гэж боддог юм шиг байна лээ. хэхэхэ
Г.Л: Хэхэ. Сайхан л хэрэг. Хэр амжилттай суравдаа?
Э.У: Гайгүй. Амжилтын хувьд гэхдээ аймар гоцорч гараагүй ээ. Үнэхээр лаг лаг хүүхдүүд зөндөө байдаг юм байна лээ. хэхэ

Г.Л
: Өөрийнхөө сонгосон мэргэжлийн талаар ярихгүй юу? Анх бол солино гээл орсон санагдана. Ер нь төгсөөд хэр боломжтой вэ нтр гээл...
Э.У: Миний мэргэжлийн хувьд business management-н чиглэлээр сурч байгаа, багш нарын ярьж байгаагаар бол хөрвөх чадвартай мэргэжил гэж байсан. Би бол цаашдаа хүний нөөцийн менежерээр л явна гэж бодож байна даа. Анх орохдоо солино гэж бодож байсан чинь надад таалагдаад одоо бол солих бодлоо орхисон.
Г.Л: Аан ер нь тийм юм их болдын байна лээ. Юу ч гэсэн сайхан л мэргэжил бол болоодоо. Амжилт хүсье.
Э.У: Баярлалаа. Мэргэжил хүнийг голдоггүй, хүн л мэргэжлийг голдог гэдэг шүү дээ.

Г.Л
: Ангийнхнаа хэр их санаж байна даа? Ангиараа уулзахад нэг их ирдэггүй шд. хэхэ. зав зай нь бас болдоггүй л байх тээ.
Э.У: Ангийнхнаа зөндөө их санаж байнаа.
Э.У: Энийг ярьсаных ангийнхнаасаа уучлалт гуйя. Сургууль төгссөнөөсөө хойш бараг холбоо тасарсанд.
Э.У: Би гэдэг хүн одоо бол ээжийн оронд ээж, аавын оронд аав болж явж байнаа. 2 дүүгээ хараад гадуур явах энээ тэрээгээ мартсан. Бас хичээл ном гээд л. Энэ бүгдийг зохицуулах нэг бодлын хэцүү юмаа.

Г.Л
: Ангийхаа блогоор хэр ордог вэ? Ер нь нэмэрлэмээр санал юм байна даа?
Э.У: Ер нь орж хардаг шүү. Юу нэмж, сонин хачин юу байна гээд л. Хааяа ч гэсэн мэдээллээс хоцрохгүй байх санаатай. Юм болгон байдаг болохоор нэхх тэгэж нэмэрлэмээр зүйл юу байхав дээ.

Г.Л
: Ммм. Арван жилийнхээ сайхан муухай дурсамжаас хуваалцаач... Хамгийн сайхан, хамгийн муухай нь...
Э.У:Миний хувьд бол ангийхантайгаа өнгөрүүлсэн хугацаа үнэхээр сайхан байсан. 10 жилийн ангийхнийг юугаарч сольж болохгүй шт. Муухай гэхээр одоо яг санаанд ордоггүй ээ. Яанаа хэхэ.
Г.Л: хэхэ
Э.У: Муухай үе тохиолдож л байсан байх гэж бодож байнаа. Жишээлвэл Ocean-ий 13 ч юм уу. ккк.
Э.У: Гэхдээ тэр ч дурсгалтай шүү.

Г.Л
: хэхэ. Тэгэлгүй яахав. Ер нь арван жил тэр чигээрээ л сайхан дурсамж юмдаа. Хамгийн их сэтгэлд хоногшин үлдсэн хүн нь хэн байхын?
Э.У: Яг тэгэж тодотгож хэлэхэд хэцүү юмаа. Би нэхх тэгэж хүн ялгаж харьцдаггүй байх гэж найдаж байна.
Э.У: Аймар өөрийгөө магтсан. ккк

Г.Л: Ммм. Тэгвэл чиний бодлоор хамгийн ухаантай нь хэн бол? Эрэгтэй, эмэгтэй гээд нэрлэж болно. Эсвэл нэг л хүн байсан ч яахав. Бөөрөнхийлөхгүй байхыг хүсье. хэхэ.
Э.У: Ухаантай нь миний хувьд би Өөнөөг ухаантай буурьтай гэж боддогоо. Итгэж найдаж болохоор хүн санагддаг шүү.
Э.У: Охидуудаас маань мэнээ
Э.У: Нэмээ

Г.Л: Зөв зөв. Хамгийн шаргуу, хамгийн залхуу нь?
Э.У: Ухаантай мөртлөө юу ч хийдэггүй байсан покерчид болов уу.
Э.У: залхуу нь. хэхэхэ
Г.Л: Шаргуу нь бол?
Э.У: Чи. Ер нь бол би Мөнхзулыг би шаргуу гэж боддог. Нэг юмны төлөө тэмцэж чаддаг. Чи мөн адил яг тийм хүн шиг санагдсан.

Г.Л: Хамгийн царайлаг нь?
Э.У: Эр,эм хэхэ.
Г.Л: Аль аль нь
Э.У: Миний хувьд 2 найзаа хэлнэ. Дээгий,Цапа

Г.Л: Хамгийн царайлаг нь Дээгий, Цапа 2 юм биз дээ. Өөр хамгийн хамгийн гэж онцлох зүйл юм байна?
Э.У: Ер нь тэгээд хамгийн хамгийн гээд онцлоод байвал онцлоод л байх байлгүй дээ. Хоёулаа хамгийн хамгийн яриад байвал хүмүүс уйдчих байх гэж бодож байна шүү. хэхэхэ

Г.Л:Хамгийн хар нь? нтр. заза тоглосиймаа... хэхэ. за тэгүүл өөрийгөө ангийн хамгийн ямар нь гэж бодож байна? ингээд хамгийн хамгийныг дуусгая.
Э.У: Хамгийн хар гэхээр одоо би гэх үү айн. хэхэхэхэ.
Э.У: Ер нь дуугүй нь биш, ер нь зохион байгуулж л явсан хүн байх гэж бодож байна даа.
Бүгд хүлээн зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй л юм.
Г.Л: хэхэ. Хүлээн зөвшөөрөх байлгүй дээ.

.......... (энэ хэсгийг өөрийнх нь хүсэлтээр хасав) ..........

Г.Л: Анхны зүйлс хүнд их нандин байдаг гэлцдэг юм билээ. Уянгаагын хувьд тэдгээр анхны бүхнээс юу нь хамгийн онцгой байв?
Э.У: Яг анхны зүйлс гэхээр юу байхав тодруулаач.
Г.Л: Зүэр яахав. анхны үерхэл, анхны хичээл, анхны үнсэлт, анхны онц дүн гээд л хэхэ. юу ч байж болно шд.
Э.У: Анхны гэхээр хүн болгон сайхан гэдэг биз дээ. Миний хувьд анхны үерхэл гоё байгаагүй ээ нуулгүй хэлэхэд. хэхэхэ.
Э.У: Дүн юм уу, хичээлийн хувьд ярихад 9д ороход өгдөг шалгалтанд 31т орсондоо маш их баярлаж байлаа. Тэгээд бас их сургуульд орж чадсандаа их баярлах шивдээ.
Э.У: Анхны үнсэлтийг бол хайртай хүндээ анх үнсүүлсэндээ их баярласан. Одоо ч тэр хүнтэйгээ хамт байгаа.
Э.У: Анх гулсуураар ааваараа яаж гулсахыг заалгах бас сонин л байлаадаа гэж. хэхэ

Г.Л
: хэхэ. Анхны юм бүхэн их сайхан шүү. Бас ихэнх нь мартагддаггүй ээ гэж. Хэрэв энэ ярилцлагыг Батхишиг маань авч байсан бол дараах асуултыг асуух бизээ.
Хэрэв танд 1 сумтай буу өгөөд хэн нэгнийг бууд гэвэл хэнийг буудах вэ?
Э.У: Намайг маш ихээр зовоож зүрхийг минь урсан тэр хүнийг
Г.Л:Нууц биш бол нэрийг нь...
Э.У: Бичсэнээ уншсан чинь аймар шөнө дундын яриа шиг юм биччихлээ, нэг л хүйтэн орьгоол хэхэ.
Г.Л: хаха.
Э.У: Тэр хүний нэрийг би өөрөө ч мэдэхгүй ээ. кекекеке
Э.У: Би царайг нь ч хараагүй ээ.

Г.Л: хэхэ. Ирээдүйгээ яажшуухан төсөөлж байна даа?
Э.У: Нэг тийм юм байгаа. Миний ирээдүй юу, маш сайхнаар төсөөлж л сууна даа. Тэр бүгд минь биелэх эсэх надаас л шалтгаалнадаа.

Г.Л: 15-30н хооронд нэг тоо хэлдээ.
Э.У: 30. ккк
Г.Л: 30 жилийн дараа Уянга-н амьдрал ямар байх бол?
Э.У: Тэгэхээр би одоо 49 настай байх юм уу? Ямар аймар хөгшин юм бэ? ккк
Г.Л: Та л өөрөө 30-г сонгосон шд. хэхэ.
Э.У: Ер нь тогтсон амьдралтай business woman л байх болов уу гэж бодож байнадаа. Гол нь нэр хүндтэй л хүн байхыг хүсэж байна даа. хэхэхэ
Э.У: Ингээд бичээд байсан сэтгүүлд ярилцлага өгч байгаа юм шиг санагдчихлаа. хэхэхэ
Г.Л: Тэгвэл 30 настайдаа?
Г.Л: Ер нь хэдэн хүүхэдтэй болно гэж бодож сууна?
Э.У: Би бол 2 хүүхэд л гаргана гэж боддогоо.
Э.У: яасан ч
Э.У: гэр бүлтэй болчихож ч магадгүй юм даа. 30 настайдаа. Ер нь хүн тааж мэдэхгүй шт. Гэхдээ ямар ч байсан сайн мэргэжилтэн л байхын төлөө тэмцэнээ.
Э.У: Би хүүхэд гаргах аймар гэж боддог л доо. Ер нь эрэгтэй хүн төрдөг байсан бол амар байсан юм гэж боддог шүү. ккк. Гэхдээ хүмүүс санал нийлэхгүй байх л даа. Хөвгүүд бол боогоод үхчих биз. хэхэ.

Г.Л: Уянгаагын хамгийн дуртай зүйлс? хоол, өнгө, кино, ном, амттан,...
Э.У: Би аймар их иддэг гэж боддог л доо. ккк. Ер нь бүх амттанд дуртай. Гэхдээ хоолонд бол өөр шүү. Зөвхөн амттай л хоол идэх дуртай. Өнгө цагаан цэнхэр, кино бол Twilight-н бүх ангид, ном бол ер нь сүүлийн үед юмыг эргэцүүлэн бодуулсан тийм ном таалагдаад байгаа шүү.
Э.У: Аймар их иддэг гэхээр битгий гахай гээд ойлгочихооройдоо хүмүүсээ. хэхэ.

Г.Л
: хэхэ. Хүсэл мөрөөдлийнхөө тухай?
Г.Л: Хамгийн нандин хүсэл?
Э.У: Хамгийн нандин хүсэл бол ээжийгээ л жаргаах. Мөн 2 дүүгээ л сайх сайхан явуулах хүсэлтэй дээ.
Э.У: Миний бас нэг хүсдэг зүйл бол монгол орноороо аялчихаад дэлхийн орнуудаар аялах хүсэлтэй.
Г.Л: Сайн охины боддог л бодол байна даа... зиа зиа ингээд үндсэндээ дуусч байх шиг байна. Одоо үргэлжлүүлвэл би аз жаргал гэж таны бодлоор юу вэ? эх орон гэж юу вэ? дурлалыг юутай зүйрлэх вэ зэрэг өөрийн брэнд асуултуудаа тавих гээд байна хэхэ.

Г.Л
: Эцэст нь ангийхандаа хандаж юу хэлмээр байна?
Э.У: Аз жаргал гэж хүн сэтгэл хангалуун л байхыг хэлнэ. Тэрнээс биш баян байх байх асуудал бишээ, бүхнээ авах ч биш
Э.У: Эх орон гэж үү тусгаар тогтнол гэж би хэлнэ.
Э.У: Дурлал уу шоколад
Г.Л: Эцсийн үгээ хэлээрэй. хэхэ.
Э.У: Үхэх гэж байгаа юм уу би? хэхэ
Э.У: Ангийнхандаа хандаж уучлаарай бас баярлалаа тэгээд бүгд амжилтанд хүрээрэй.
Г.Л: Тэхээр энэ ярилцлагыг уншиж дуусаад хүүхдүүд таны тухай сэтгэгдэлүүдийг бичих болно түүнд нь хандаж юу хэлмээр байна?
Э.У: Намайг битгий их шүүмжлээрэй ч юм уу, хэхэ. Аймар бялдуучилсан. хэхэ.
Э.У: заза ингээд өндөрлийдөө тэгүүл
Г.Л: ок. Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Э.У: Миний тухай бичихээр болсонд баярлалаа...


Түүнтэй ийм нэгэн яриаг өрнүүллээ. Миний хувьд хүнээс иймэрхүү асуулт асуун ярилцлага хийж байсан туршилга байхгүй гэдгийг харгалзан алдаа мадаг гарсан байвал уучилна гэж найдаж байна. Гэвч уучлах аргагүй том алдааг бол хэлэх нь зүйтэй бизээ. Асуултуудыг энд тэндээс зээлдэж авсан болно.

Тэгэхээр энэ постын хамгийн гол зорилго нь та бүхэн Уянга-н талаар бодож явдаг зүйлээ, магтаал, урмын үгээ харамгүй илгээхэд оршиж байгаа гэдгийг битгий мартаарай. [бободоцгооё ^.~]