2.27.2010


Заа ямар ч байсан нийт ангийнхандаа энэ өдрийн мэнд! Ойрд энэ блогд пост бичилгүй уджээ.Тэгээд сая юм үзэж суужаагаад minii.com-ээс 2012 оны сүйрлийн тухай жоохон юм уншаад та нөхдөд бас сонирхуулах санаатай.Үзээгүй нэг нь үзээрээ! 2012 онд бид нар дуусчижээ.Шинжлэх ухаан болоод зөн билэг гээд тал талаас энэ 2012 оны тухай тайлбарласан байгаа.Миний дүгнэлт бас хамгийн доор бий шүү сонирхож уншицгаагаарай!
Майячуудын зөгнөл
Бүх зүйл майя нарын цаг тооны бичгээс үүдсэн гэж хэлж болно. 2006 оны тавдугаар сард “2012 он: Кетцалькоатель буцаж ирнэ” гэдэг ном хэвлэгдэн бөөн шуугиан дэгдээж, мөн оны эцсээр алдарт Мэл Гибсон эртний майячуудын соёл иргэншлийн тухай өгүүлсэн “Апокалипсис” хэмээх кино бүтээснээр 2012 онд чухам юу болох вэ гэдэг асуудал анхаарлын төвд орж ирсэн юм.
Майя нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд тэдний 13 бактуны тоолол МЭӨ3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлснийг тогтоожээ. Нэг бактун гэдэг нь 114 мянган өдөртэй тэнцэх хугацаа бөгөөд 13 бактун 5125 жилтэй дүйдэг. Энэ нь одон орны 26 мянган жилийн давтамжтай прецесс хэмээх үзэгдлийн тавны нэг (Прецесс гэж аливаа эргэлдэгч объектын тэнхлэг нь өөрчлөгдөх үзэгдлийг хэлдэг). Тэгэхээр 13 бактуныг МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлсэн гэвэл 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах аж. Майягийн цаг тооны бичгээр бол энэ өдөр 13.0.0.0.0 гэж бичигдэнэ. Ингэж цаг тоолол тэглэх тохиолдол бүрт онцгой үйл явдал болдог учраас Болон Йокте Ку бурхан тэнгэрээс яг ийм л үед бууж ирдэг гэж майячууд үздэг байжээ.
Майячуудынхаар бол 13.0.0.0.0 өдөр Дөрөвдүгээр нарны эрин өндөрлөж, Тавдугаар нарны эрин буюу Цагаан ирвэс(ягуар)-ийн эрин эхэлнэ. Улаан, цагаан, хар, шар ирвэс гэж байдаг бөгөөд бүх үндэстэн, соёл иргэншлийн эцэг нь ирвэснүүд байдаг. Харин эрт дээр үед Цагаан ирвэс хүүхэдгүй байсан бөгөөд түүний янз бүрийн өнгийн арьстай хүүхдүүд хамгийн сүүлд төрж, газар дэлхийн өнцөг булан бүрт амьдрах болно гэж индианы домогт өгүүлдэг.
Индианы домог туулиар бол хүмүүсийг эхлээд шавраар бүтээтэл усанд норчихдог, бодож сэтгэж чаддаггүй байсан учраас мод хулсаар хийжээ. Тэд өсч үржин өнөр өтгөн болоод өөрсдийгөө бүтээсэн ачтанаа мартсан учраас галав юүлүүлж газар дэлхийг цэвэрлэжээ. Ой модонд амьдрагч сармагчнууд энэхүү хоёр дугаар үеийн хүмүүсийн үлдэгдэл аж. Гуравдахь удаагаа хүмүүсийг эрдэнэшишээр бүтээж тэнгэрийн цус судсаар нь гүйлгэжээ.
Цаг хугацааны хувьд гэвэл ус, ирвэс, салхины эрин өнгөрч өдгөө газрын (бас хөдөлгөөний ч гэдэг) эрин өндөрлөх гэж буй аж. Эрин солигдох бүрт ихээхэн сүйрэл болж, газар хөдөлж, хүмүүс үхэж, таагүй зүйл болдог гэж индианууд үздэг.
Бусад зөгнөл
“Шинэ гэрээс”-ийн сүүлчийн ном гэгддэг “Апокалипсис”-т Христ дахин ирэхээс өмнө газар дэлхийд аймшигт сүйрлүүд болно гэж зөгнөсөн байдаг. “Тавдугаар элч бүрээ татахад тэнгэрээс од унахыг би хармуй…Тэрбээр ёроолгүй худаг нээж, худгаас асар том зуухных мэт утаа савсав. Худгийн утаанд нар харанхуйлагдаж, тэнгэр бүрхэв…
…Би тэнгэр, шинэ газар харлаа. Урьдын тэнгэр, өмнийн газар оджээ. Далай ч бас алга…” гэхчлэн уг номонд үгүүлсэн байдаг.
Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож яваад ухаан алдсаныхаа дараа далдыг хардаг болсон германы Ирлмайер “Сүйрлийн дараа цаг уур өөрчлөгдөнө. Дулаан болж манай энд халуун газрын ногоо ургана. Хүмүүст гай тарьдаг хуулиуд үгүй болно” гэсэн бол италийн зөнч лам Пий “Галан шуурга, утаа тэнгэрээс ирнэ. Газар хөдөлнө. Тэнгэрээс гал завсаргүй унана” гэсэн байдаг. Америкийн Вероника Люкен “Манай эриний сүүлийн өдрүүдэд нар шиг галт бөмбөлөг газарт унана” гэж хэлжээ.
Халх удган Уртаагийн нэгэн онгод 2008 оны наймдугаар сарын эхээр хэн ч асуугаагүй байхад “Газар дэлхий донсолсон гай гамшиг гарна. Харийн улсад юм уу гэтэл хажуу дэргэд байна. Дэлхий хагарч дэв босох нь байна. Хуй салхи хуйлран эргэж хурсан олонд гамшиг тарих нь. Бага багаар давалгаалж буй нь бай нь ойртсоны шинж” гэж хэлсэн бөгөөд чухам хэдийд гэдгийг тодруулан асуутал хариу өгөөгүй билээ.
Халхын наймдугаар богдын “Аяа гайхамшигт бошго оршвой” хэмээх ирэх цагийг тольдсон сударт “Хувцас эд юм байвч эдлэх өмсөх хүнгүйд зовж байна. Идээ ундаа байвч идэх хүнгүй учир зовж байна. Явах газар байвч зорчих хүнгүй учир зовж байна. Луу жилээс зайлахад хэцүү учир зовж байна. Хэрэв луу жил өнгөрсөн хойно хөгшин хүн бүгд богд мэт тахигдана” гэсний луу жил нь 2012 он биш биз?
Сүйрлийн тухай баримтууд
Галав юүлсэн тухай домог үндэстэн бүрт бий. Энэ нь эрт нэгэн цагт дэлхийн хэмжээний томоохон сүйрэл болжээ, энэ нь дэлхий ямар нэгэн галт биеттэй мөргөлдсөнөөс болжээ гэсэн дүгнэлтэд хүргэдэг. Плиний “Байгалийн түүх”-дээ эртний сурвалжуудад түшиглэн “Бүх цаг үеийн эзэн Тифон өөрийн нэрийг өгсөн аймшигт сүүлт одыг Эфиоп, Египтийн ард түмэн харжээ. Тэрээр харахаас аймаар агаад могой мэт мушгиран эргэлдэнэ. Энэ бол од биш, харин галт бөмбөлөг гэвэл илүү онохсон билээ” гэж бичсэн байдаг.
Аполлодар энэ од Дэлхий рүү хэрхэн ойртож ирснийг “Түүний нэг гар нь өрнө, нөгөө нь дорно зүг рүү сарвайж, лууны зуун толгой цухуйжээ. Сүвээнээс нь аварга том утаан цагариг унжиж, тасралтгүй исгэчин дуугарна. Түүний бие нь далавчтай, нүднээс нь гал гялалзана. Шатаж буй чулуунуудыг шидлэхдээ амнаасаа гал дөл цацруулан исгэчин орилно” гэж бичжээ.
Эртний эх сурвалжуудад өгүүлж буйгаар бол тэр одыг ойртон ирэх үед газар хүчтэй хөдөлж, галт уулс сэрж, далайн ус хуурай газар руу хүчтэй түржээ. “Ус хоёр мянган метр орчим өндөрт гарч, Дэлхийн бүх хүн харж болохоор байлаа” (Мидраш), “Ёроолгүй гүнээр Чи түүнийг хувцас мэт бүрхэж… Давалгаа тэнгэрт хүрлээ” (Псалом) гэж энэ тухай өгүүлсэн нь бий.
Дэлхий тэнхлэгээ өөрчилдөг
Эхлээд жаахан түүх ярья. Эртний эх сурвалжуудад дэлхийн тэнхлэг өөрчлөгдсөн тухай баримт олон. Энэ үеэр дэлхийн тэнхлэг хэсэг зуур нар руу харсан бололтой. Өөрөөр хэлбэл Дэлхийн нэг хагаст нь тасралтгүй өдөр болж, нөгөө хагаст нь шөнө тасралтгүй үргэлжилжээ.
Африкийн ганда омгийнхон Ванга гэдэг бурхны тухай домог хэлэлцдэг. Энэ бурхан нэгэн арал дээр амьдардаг байж. Нэг удаа Нар явчихаад эргэж ирсэнгүй. Харанхуй болоод хэд хонолоо. Жуко хаан нарыг эргүүлэн авчирч өгөөч гэж Ванга бурхнаас гуйснаар сая нэг юм нартай болжээ гэж энэ домогт гардаг.
Перугийн индианууд яг таван өдөр, таван шөнө тэнгэрт нар гараагүй учраас харанхуй нөмөрч, энэ зуур тэнгис далай хуурай газар руу асгаран бууснаар асар их сүйрэл болон дэлхий ертөнцийн төрх эрс өөрчлөгдсөн гэж хуучилдаг.
Хятадууд болохоор нар арван өдрийн турш хөдлөлгүй зогсож, мод ургамал шатсан гэдэг. Энэтхэг мөн арван өдөр, Иран есөн өдөр, Египет долоон өдөр нартай байсан бололтой байдаг.
Египетэд энэ талаар бичсэн эх сурвалж олон байсан нь эртний мэргэдийн үгнээс тодорхой байдаг. “Жинхэнэ сурвалжуудаас тэдний оршин буй эхлэлээс хойш одод хөдөлгөөнөө дөрвөн удаа өөрчилж, Нар эдүгээ жаргадаг газраасаа хоёронтоо мандаж, манддаг газартаа хоёронтоо жаргажээ” гэж газар зүйч Помпоний Мела бичжээ.
Дэлхийн түүхийн эцэг гэгддэг Геродот болохоор Египетийн мэргэдтэй хөөрөлдсөнийхөө дараа “Энэ зуур Нар дөрвөн удаа жирийнхээсээ эсрэгээр манджээ (тэд надад тэгж хэлсэн). Өдгөө жаргадаг газраасаа хоёр удаа мандаж, эдүгээ манддаг зүгтээ хоёронтоо жаргажээ” гэж тэмдэглэсэн нь бий.
Манай Дэлхийн соронзон талбайн туйл хэд хэдэн удаа 180 градус өөрчлөгдсөнийг эрдэмтэд нотолдог. Манай Галактикийн нас ойролцоогоор 12.5 тэрбум жил, нарны аймгийнх таван тэрбум орчим гэж үздэг. Энэ зуур дэлхийн тэнхлэг багаар бодоход 14 удаа өөрчлөгдсөн бөгөөд хамгийн сүүлд 11-13 мянган жилийн өмнө энэ үзэгдэл болсон гэдгийг геологийн судалгаа тогтоожээ. Энэ нь Атлантидын соёл усан дор орсон цаг үетэй дүйдэг. Библид өгүүлдэг галав юүлсэн тухай мэдээ ч үүнтэй мөн дүйцдэг.
Өмнө өгүүлсэн Тифон сүүлт од дэлхийтэй мөргөлдөж сансрын сүйрэл болсон цаг үе нь одоогоос 12580 жилийн өмнө гэсэн тооцоог эрдэмтэд бас гаргаад байна. Тэр үед манай дэлхий дээр 670 сая хүн амьдарч байсан бөгөөд сансрын сүйрлийн улмаас 100 хүн тутмын 99 нь үхсэн гэж Английн эртний судлалчид үзэж байна.
Бүр саяхан, ердөө 3500-3600 жилийн өмнө Дэлхийн туйл солигдсон байх магадлалтай гэсэн хувилбар ч бас бий. Үүнийг нотлох түүхэн сурвалж, үлгэр домог ч цөөнгүй олддог. Тэгвэл 2012 онд энэ үзэгдэл давтагдах магадлалтай гэж зарим эх сурвалж үзэж байна. Тэд Дэлхийн цахилгаан соронзон талбайн хэмжээ тэг болох түвшин рүүгээ ойртож байгааг анхааруулдаг. Дэлхий өөрийн эргэлтээрээ цахилгаан соронзон талбайгаа идэхжүүлж байдаг бөгөөд тодорхой хугацааны дараа энэ эргэлт удаашран богинохон хугацаанд зогсолт хийнэ. Өөрөөр хэлбэл Дэлхийн цахилгаан соронзон орны хэмжээ тэгтэй тэнцэнэ. Дараа нь эсрэг чигт хурдаа аван эргэж эхэлнэ. Ийм үзэгдэл хэд хэдэн удаа болсныг өмнө өгүүлсэн баримтууд нотолдог. Тэгэхээр энэхүү тэг цэгийн зогсолт 2012 оны 12 сарын 21-нд болно гэж хэсэг эрдэмтэд үзэж байна.
Үүнтэй зэрэгцээд Үндсэн резонансын давтамж хэмээх бас нэгэн чухал параметрт өөрчлөлт ажиглагдаж байна. Үндсэн резонансын давтамж гэдэг нь нэг ёсондоо Дэлхийн зүрхний цохилт юм. Үүнийг анх 1899-1900 онуудад хэмжсэн бөгөөд тэр үед секундэд 7.8 удаа лугшиж байжээ. Энэ үзүүлэлт 1980 он хүртэл тогтмол байв. Дэлхий даяар түүнийг хөдөлгөөнгүй тогтмол үзүүлэлт гэж хүлээн зөвшөөрөөд байтал байдал биш болж 1980-аад оны сүүл үеэс сонирхолтой зүйл ажиглагдаж эхэллээ. Үндсэн резонансын давтамж нэмэгдэж 1990-ээд 8 Герц, дараа нь 8.2 Герц болжээ. 1996 онд энэ үзүүлэлт секундэд 8.7 боллоо. Цаашид секундэд 13 Герц болно гэж эрдэмтэд үзэж байгаа аж.
Соронзон талбай багасч, резонансын давтамж нэмэгдсэнээр өнөөдөр манай Дэлхий фазын хувиралд орж, бидний бие организмын эд эс бүр энэхүү дээд шатны хувиралд дасан зохицохоор оролдож байна. Тэгэхээр майя нарын цаг тооны бичиг 2012 оны 12 сарын 21-ноор дуусч буй нь энэ хувирлын оргилыг зааж буй хэрэг хэмээн зарим эрдэмтэд тайлбарлаж байна. Энэ өдрөөс эхлэн Дэлхий буруу эргэж, нар хойноос гарч эхлэвэл тэд л лав гайхахгүй бололтой.
Сансрын сүйрэл
Өмнөх удаагийн галав юүлэлт Тифон (Триптон ч гэх нь бий) сүүлт од дэлхийтэй шүргэлцсэнээс болсон гэж үзэгсэд олон. Түүнийг нейтрон од байсан гэдэг. Манай Галактикт тэрбум орчим нейтрон од бий гэж одон орончид таамагладаг ч одоогоор 700 орчмыг нь л олж тогтоогоод байгаа билээ. Нейтрон одод өөрийн тойрог замаараа Нарыг бүтэн тойрох хугацаа нь 25920 жил гэсэн тооцоо ч бий. Энэ нь одон орны прецессийн үзэгдэлтэй хугацааны хувьд давхацдаг. Энэ хугацаанд нейтрон од нарны системийг хоёронтоо дайрч өнгөрөх бөгөөд тэдгээрийн хоорондын хугацаа нь 12600-13320 жил гэдэг. Энэ нь өмнөх их сүйрэлтэй цаг хугацааны хувьд тохирч байгаа бөгөөд нейтрон од дахин эргэж ирэх цаг хэзээ мөдгүй болсон гэж үздэг.
Италийн гоц мэдрэхүйтэн Орфео Анжелусс 1953 онд “Дэлхийг сүүлт од хөнөөхийг завдана. Гэвч түүнийг цөмийн цэнэгт пуужингаар устгаж болно” гэж хэлсэн нь анхаарал татаж байна. Америкууд ийм туршилтыг аль хэдий нь хийгээд үзчихсэн, гагцхүү сансрын уудамд тархах цөмийн хаягдлыг хэрхэхээ мэдэхгүй байгаа тухай мэдээ байна.
Ер нь бол Дэлхийд аюул учруулж болзошгүй биетийн даяллыг өөрчлөх, устгах талаар эрдэмтэд янз бүрийн санаа оноо гаргасаар байгаа байгаа болохоор “Сүүлт од нь ирээ ч үү, үгүй ч үү. Ирлээ гэхэд мөргөлдөө ч үү, үгүй ч үү” хэмээн “монгол” маягаар тайвшрах боломж бас бий юм.
Метаны дэлбэрэлт
Дэлхийн дулаарлаас болж мөнх цэвдэгтэй газрууд гэсч метан их хэмжээгээр ялгарч байна, мөн 2012 оны эцэс гэхэд Хойд туйлын мөс хайлж дууссанаар түүний дор маш өндөр нягттайгаар шахагдаж байсан метан агаар мандалд дэгдэж Дэлхий ертөнц дарьтай торх болно гэсэн таамаг хүчтэй яригдаж байна. Хойд туйлд нийтдээ 500 тэрбум тонн метан бий гэж тооцдог. Аянга цахилгаан, өөр бусад эх үүсвэрээс болоод агаар мандалд буй метан дэлбэрэх аюул ойрхон, сүйрлийн үр дагаврыг нь тооцох гэж оролдох ч хэрэггүй хэмээн зарим эрдэмтэд анхааруулсаар байна.
Өмнөх удаагийн их сүйрэл далайн ус халснаас болж метан их хэмжээгээр ялгаруулж, агаар мандалд энэ хийн эзлэх жин хэт нэмэгдсэнээс болсон гэж үздэг судлаачид бас бий. Энэ хувилбар үнэн бол тэр үед метан далайн гүнээс аажмаар ялгарч байсан бол энэ удаад агаар мандалд шууд дэгдэж байгаа, хүмүүсийн үйл ажиллагаа үүнд ихээхэн хувь нэмэр өгч байгаа учраас түгшүүрийн “улаан гэрэл асах” хугацаа нь хамаагүй эрт болно.
Квантын үсрэлт
Сүүлийн үед зарим эрдэмтэд 2012-2013 оны заагаар Дэлхий дээр квантын үсрэлт (Quantum leap) болж гараг ертөнц ер бусаар өөрчлөгдөн хувирна гэж мэдэгдэх болов. Энэ шилжилт 20-24 цагийн дотор явагдах бөгөөд ихэнх хүн үхэж мэдэх гэнэ. Энэ нь гарагийн хэмжээний сүйрэл бөгөөд бие махбодь ийм өөрчлөлтөд эсийн түвшинд бэлэн бус байгаа, мөн хүмүүсийн сэтгэл оюун гэгээн бусаас (өөрөөр хэлбэл сүсэг бишрэлгүйн улмаас) болох аж.
Манай гараг чухам энэ өдөр илүү өндөр давтамжийн энергийн түвшинд шилжих бөгөөд гурван хэмжээст бодит байдлаас дөрвөн хэмжээст орчинд очих гэнэ. Өөрөөр хэлбэл физик биеийнхээ хэрэгцээг хангах төдий амьдрал хэрэггүй болж, амиа хичээсэн, хэрэглээг шүтсэн хуучинсаг байдалдаа үлдэхийг хүсэгчид өмнөх квантын үсрэлтийн үед динозаврууд сөнөсөн шиг устаж их цэвэрлэгээ хийгдэх аж.
Шинэ эриний эхлэл
Майячууд 2012 оны 12 сарын 21-нд нэг эрин төгсөнө гэснээс биш, ертөнцийн төгсгөл ирнэ гэсэнгүй. Одон орны гайхамшигтай мэдлэгтэй байсан энэ ард түмэн шинэ эрин эхлэхийг Сүүн зам буюу Тэнгэрийн заадастай холбон тайлбарлажээ.
Сүүн зам галактикийн диаметр нь 7000 гэрлийн жилтэй тэнцэх бөгөөд түүний төв хэсэгт нь 400 орчим тэрбум од бөөгнөрсөн байдаг. Энэ бөөгнөрөл энгийн нүдэнд харанхуй тэнгэрийн дундуур зүссэн зураас мэт үзэгддэгээс сүүн зам гэгддэг. Гэтэл энэ их бөөгнөрөл дунд, галактикийн яг төв дунд нь жинтэйхэн хэмжээний хар нүх байдгийг эрдэмтэд орчин үеийн дуран авай ашиглан нээгээд алмайран гайхжээ. Яагаад гэвэл тэдний харсан зүйл эртний майячуудын домогт өгүүлдэгтэй тун төстэй байжээ. Үлгэр үнэн болж, шинжлэх ухаан домог хоёр яв цав нийцэв. Учрыг өгүүлье.
Эртний майячууд Тэнгэрийн заадсыг бүх амьдралыг үүтгэгч Сансрын агуу ижий гэдэг утгаар ойлгодог, хүлээж авдаг байж. Төв хэсгийн гүдгэрийг Сансрын умдаг (“Central Bulge”) гэж тэд үзнэ. Түүний төв хэсэгт хар хонгил мэт үзэгдэгч хэсгийг майячууд янз янзаар нэрлэдэг ч хамгийн түгээмэл нэр нь birthing pace буюу “төрөхөөр дүлэх хөдөлгөөн” гэсэн утгатай байж. Дөрөвдүгээр эриний төгсгөл буюу 2012.12.21-нд нарны зам Тэнгэрийн заадастай огтлолцоно. Өөрөөр хэлбэл тухайн оны хамгийн богинохон өдөр нар Сансрын агуу ижийгийн умайнаас шинээр “мэндэлнэ”. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагддаг үзэгдэл.
Христ дахин мэндэлнэ, Майдар ирнэ, архадууд газарт бууж ирнэ гэхчлэн янз бүрийн шашинд өгүүлдэг нь хэрэг дээрээ энэ үйл явдлыг хэлсэн байж ч мэдэхээр байна. Ер нь бол нарны систем Галактикийн төв рүү 1980-аад оны эцсээр орсон бөгөөд 2020 оны орчимд энэ төвөөс гарна. Өөрөөр хэлбэл шинэ эрин хараахан эхэлчихээгүй, хуучин нь дуусчихаагүй завсрын үедээ яваа аж. Ингэж эрин солигдох үед өвчин зовлон, нийгмийн эргэлт, хувьсгал, байгалийн гамшгийн тоо эрс ихэсдэг зүй тогтолтой гэмээр үзэгдэл ажиглагддаг бөгөөд үнэхээр л 1980-аад оны сүүлээс дэлхий ертөнцийн хаа сайгүй янз бүрийн үзэгдэл болсоор байгаагийн гэрч нь та бид өөрсдөө билээ. Энэ бүхэн 2020-иод он гэхэд төгсгөл болж, сая нэг амар амгалан Дэлхий ертөнцөд ноёлно гэж хэлж болох юм. Бумбын эрин гэж үүнийг хэлж байж ч мэдэх. Ийсүс дахин мэндэлж хүн төрөлхтнийг аварна гэдэг ч үүнийг л хэлж буй бололтой. Монголын бурханы шашны тэргүүн Богд Жибзундамбын өгүүлсэн хорин дөрвөн цөвүүн цагийн төгсгөл ч мөн л энэ үетэй ойролцоо санагдана.
Майя нар болохоор газар цөмөрч гай зовлон ирэх юм биш ээ, харин Цагаан ирвэсийн хүүхдүүд энэ цагаас төрж хүмүүст амьдралын үндсийг нь эргүүлэн авчирна гэдэг. Энэ хүүхдүүд илүү ухаантай, оюун санааг дээдлэгч, ертөнцийг энергийн төвшинд хүлээн авагчид байх болно гэдэг. Үүнтэй холбоотойгоор Крайоны тухай өгүүлж болно.
Крайоны өчил
Крайон бол физик биегүй, бидний оюуныг хөгжүүлэхийн тулд Дэлхий ертөнц дээр оршин буй этгээд. Тэрээр Калифорнийн метафизикч Ли Кэрроугаар дамжуулан хүн төрөлхтөнд мэдээллээ хүргэдэг. Хүн бол бурхны боол биш, түнш нөхөр нь байх ёстой гэж үздэг. Түүний тухай дараагийн дугаартаа тодорхой өгүүлэх тул түр орхиод үндсэн сэдэвтээ эргэж оръё.
Крайон 1995 онд НҮБ-ын байранд анх ченнелинг хийсэн юм. Ченнелинг гэдэг нь channel хэмээсэн үгээс гаралтай сувгаар мэдээлэл дамжуулах гэсэн утгатай үг. Тэрээр гадаад ертөнцийн оюун ухааныг сонгосон тодорхой хүмүүсийн тусламжтайгаар хүн төрөлхтөнд дамжуулдаг. Энэ ченнелинг дээр тэрээр хүн төрөлхтөн өөрийн орон гэр болсон эх дэлхийдээ хатуу харгис хандаж буйг анхааруулж, үүний төлбөр нэн хүнд гэдгийг сануулсан юм. 1996 онд НҮБ-ын байранд хоёр дахь удаагаа ченнелинг хийхдээ тэрээр “танай гараг өнөөдөр хөдөлж буй энэ энэ давтамжийн түвшинд та нар дайн хийх ёсгүй. Эргэн тойрноо харагтун. Ертөнцийн мөхлийн тухай эртний зөгнөлүүд биелсэнгүй. Та нар энх тайван устах ёстой тэрхүү парадигмын хүрээнээс нэгэнт гарчээ. Хуучин дайны энерги өнөөдөр хэрэггүй болж, шинэ мянган та бүхэнд энх амгалан, тэвчээр, хайрыг амлаж байна. Гэхдээ үүнийг зөвхөн та нар өөрсдөө л хийж чадна” гэж хэлсэн юм.
Хүмүүсийн түгээмэл асуудаг асуултуудад Крайон хариулахдаа 2012 оныг бас хөндсөн байдаг. “Та бүхэн хэрвээ эртний зөнд итгэдэг бол 2012 он цаг хугацааны төгсгөл болох ёстой. Энэ юу гэсэн үг вэ? Нэг хэсэг нь энэ бол ертөнцийн мөхөл, төгсгөл гэсэн үг гэж байна. Хэрэг дээрээ энэ онд чухал өөрчлөлтүүд л гарна, эрхмүүд ээ. Бид энэ тухай та нарт яриагүй гэж үү? Хүн төрөлхтний энергийн давтамж нэмэгдэж, хүмүүс хуучин энергийн үеийнхээсээ өөр болохын цагт, Дэлхий өөр түвшний чичирхийлэлтэй болохын цагт та нарын баримжаа авдаг цаг хугацааны систем өөрчлөгдөнө. Хайр(шинэ ухамсар)-ын энергийн нөлөөн дор физик бодит байдал өөрчлөгдөж, атомын бүтэц өөрчлөгдсөнөөр гараг дээрх цаг хугацааны баримжааны шинэ систем бий болно гэж бид өмнө нь олон удаа ярьсан. Оюун санааны бусад үйл явдлын нэгэн адилаар энэ нь яг 2012 оны нэгдүгээр сарын 1-нд болчихгүй учраас өөрчлөлтийг мэдрэхийн тулд шинэ жилийн шөнө бүх багаж хэрэгслээ асаах хэрэггүй…” гэсэн байдаг.
Гараг эрхсийн жагсаал
Энэ өдөр үнэхээр нэгэн гайхамшигт учрал тохионо гэдгийг шинжлэх ухаан батлаад буй. Тэр бол гараг эрхсийн жагсаал. 2012 оны 12 сарын 21-нд Санчир, Бархасбадь, Ангараг, Дэлхий нэг шугаманд жагсана. Өмнө нь ч ингэж жагсаж л байсан л даа. Гэхдээ 2012 оны 12 сарын 21-нд зөвхөн нарны аймгийн гарагууд төдийгүй бусад оддын систем ч бас Галактикийн төвөөс шугам үүсгэн жагсах юм. Энэ бол орчлон ертөнц нэг системээс нөгөөд шилжинэ гэсэн үг.
Нар 26000 жилийн дараа Сүүн зам буюу Тэнгэрийн заадсыг мөн энэ өдөр дайрч, майя нарын хэлснээр бол Сансрын умайнаас дахин төрнө.



Төгсгөл үг
Одоогоор Дэлхийн сүйрэл болох, тэр нь ямар маягаар явагдах тухай барим тавим баталгаа нотолгоо алга. Боллоо гэхэд энэ нь сайн цагийн өмнөх их цэвэрлэгээ учраас өөрчлөлтийн золиос их бага хэмээх нь утгагүй бөгөөд гагцхүү сэтгэл оюунаа ариун байлгаж, хорт муу бүхнээс ангид зөв мөртэй байх нь чухал гэнэм. Үүнийг аль ч үеийн зөнч мэргэд, аль ч шашны судар номонд өгүүлсэн байдаг болохоор нүгэлгүй нэгэн бол сэтгэл амар байж болох нь ээ.
Ер нь бол 2012 оны энэ өөрчлөлт ямар нэгэн сүйрэл гамшиг гэхээсээ хүмүүсийн оюун санааны үсрэлт, шинэ төлвийн эхлэл гэдэг утгаараа илүү түлхүү яригдаж байгаа нь тохиолдлын хэрэг биш байх. Индиго, кристалл хүүхдүүд төрөх болсон, бясалгагчид, цагаан, ногоон хоолтны тоо нэмэгдэж байгаа, шинжлэх ухаан урьдын хатуу хязгаарлалтаасаа татгалзаж, оюун санааны нууцыг тайлах гэж оролдож эхэлсэн, шашны физик анхаарал татах болсон, хүн төрөлхтөн амьд байгальтай дэндүү харгис харьцаж байсандаа гэмшиж эхэлж байгаа гээд олон хүчин зүйл ингэж үзэхэд хүргэж байна.
Майя нарын цаг тоололд итгэх аваас тавдугаар нарны эрин буюу дээд оюуны эрин 7137 он хүртэл үргэлжилнэ. Харин түүнээс цааш юу болохыг эртний ухаантнууд бидэнд хэлж өгсөнгүй дээ.
Миний бодол
Тэхээр одоо үхэхэд 2-хон жил байгаам чинь хичээл ном гэж өөрсдийгөө зовоож байхаар хэдүүлээ дуртай юмаа хийж байгаад үхэцгээе гэж уриалмаар байна хэхэ заза тоглосийн,Тэхээр төгсгөл үг дээр хэлсэнчилэн хүмүүс бид нар оюун санаагаа ариун байлгаж,муу бүхнээс хол явахад аюул биднийг дайрахгүй гэдэгт би итгэж байна аа.13-р зууны үед манай эзэн богд Чингис хаан маань дэлхийн талыг байлдан дагуулж байхдаа өдгөө бидний оршин буй Монгол улсын газар нутгийг төв нутагаа болгосон нь хожим болох аюул гамшигаас монголчуудыгаа хамгаалах гэсэн санаатай байсан гэсэн үнэний ортой таамаглалийг эрдэмтэд гаргаж байгаа гэнэ.Манай Монгол улс маань далайгаас хол,Төв Азийн өндөрлөгт оршидог тул бусад улсыг бодвол гамшиг болсон ч бидэнд харьцангуй хохирол багатай байна байхаа гэж би найдаж байна.Гэхдээ Монгол хүн амны билэгээрээ гэдэг биз дээ,тэхээр муу муухай зүйл яриад яахав,сайн сайхан зүйлийг бодож л сууя даа
Зиа хүүхдүүд минь өөрсдийгөө шинжмой. Үнэний хувь байна гэхүүдээ "."
1-р сард төрөгсөд

• Их хүсэл эрмэлзэлтэй юманд нухацтай
• Хүнд заах хүнээс заалгах дуртай
• Хүний алдаа,сул талыг олж харах дуртай
• Шүүмжлэх дуртай
• Шаргуу бүтээлч
• Ухаалаг, цэвэрч ба эмх цэгцтэй
• Мэдрэмжтэй ба юмыг гүнзгий боддог
• Бусдыг хэрхэн хөгжөөхөө мэддэг
• Олон үгтэй гэхдээ сэтгэл хөдөлсөн юмуу сандарсан үед тийм биш
• Нилээд хашир
• Биеийн эсэргүүцэл сайн гэвч ханид амархан хүрчихдэг
• Хайраа илэрхийлэхдээ нилээд тааруухан ч романтик талдаа
• Хүүхдэд хайртай
• Үнэнч
• Нийгмийн үйл ажиллагаанд үүрэг өндөр
• Жоохон юмнаас хардах нь амархан

2-р сард төрөгсөд

• Чадварлаг хийсвэрлэн сэтгэгч
• Юмыг хийсвэрлэн өөр өнцгөөс харах дуртай
• Ухаалаг
• Олон ааштай
• Нилээд ичимхий дуугүй талдаа
• Өөрийгөө хүндэтгэх нь бага
• Шударга
• Зорилгоо аль хэдий тогтоочихсон байдаг
• Эрх чөлөөтэй байхыг эрмэлздэг
• Эрх чөлөөг нь хаах юм бол нилээд эсэргүүцэл үзүүлнэ
• Ер нь эрч хүчтэй байхад дуртай
• Хэтэрхий мэдрэмтгийгээсээ амархан дарамтанд ордог
• Уурласан байдлаа амархан илэрхийлдэг
• Дэмий зүйлд дургүйцэх нь элбэг
• Найзтай болох дуртай ч тийм амархан найзтай болдоггүй
• Зоригтой бас нилээд зөрүүд талдаа
• Эрмэлзлэлтэй
• Хүслээ мөрөөдлөө олж чаддаг
• Зугаа цэнгэлд дуртай
• Дотроо романтик ч тэрнийгээ огт гаргадаггүй

3-р сард төрөгсөд

• Бусдыг татах чадвартай
• Бусдад нилээд нөлөө үзүүлж чаддаг
• Маягтай, хашир
• Нууцлаг
• Байгалын заяаасан үнэнч, сайхан сэтгэлтэй ба өрөвч
• Энх амгаланд дуртай ба та өөрөө ч тайван
• Бусад хүмүүс таныг ойлгоход амархан
• Танд хүндэтгэл үзүүлвэл та буцаагаад маш сайхан ханддаг
• Бусдад үнэлгээ өгөгч
• Шартай
• Юмыг хэтэрхий сайхнаар төсөөлөх
Бусдын анхаарлын төвд байх дуртай
• Аялалд дуртай
• Онц гойд зүйлд дуртай

4-сард төрөгсөд

• Идэвхитэй
• Дорвитой шийдвэр гаргах нь хэцүү
• Бусдад нөлөөлж чаддаг
• Сэтгэл хямралд ороход гарах нь хэцүү
• Бусдын анхаарлын төвд байх дуртай
• Боловсон
• Бусдын сэтгэл санааг өргөдөг
• Нөхөрсөг ба бусдын асуудлыг зохицуулж чаддаг
• Нилээд зүрхтэй ба юмнаас айх нь бага
• Адал явдалд дуртай
• Бусдыг хайрлаж бусдад анхаарлаа хандуулж чаддаг
• Эелдэг сайхан сэтгэлтэй
• Сэтгэл хөдлөл их
• Басгүй зөрүүд
• Эрч хүчтэй
• Юмыг мартдаггүй
• Хөдөлгөөнтэй
• Бусдыг ятгаж чаддаг
• Толгой цээжний өвчин ороомтгой
• Маш амархан их харддаг

5-р сард төрөгсөд

• Зөрүүд ба чулуун зүрхтэнгүүд
• Сэтгэлийн тэнхээ их
• Ухаан хурц •
Бусдад нөлөөлж хайрыг татах увидастай
• Юмыг гүнзгий мэдэрдэг
• Бие галбир болоод ухаан төгс
• Өөрийн байр сууринд бат зогсдог
• Таныг ятгахад үр дүн бага олдог
• Амархан тайвширдаг
• Дэс дараалалтай юмыг сэтгэдэг
• Мөрөөдөх дуртай
• Зөн совин ихтэй
• Өвчлөл ихэвлэн чих хүзүүгээр авдаг
• Юмыг ургуулан бодохдоо сайн
• Маргалдах чадвар сайн
• Биеийн тамир сайн
• Сулхан амьсгаатай
• Уран зохиол уран зурагт дуртай
• Аялах дуртай
• Урам зориг өгөхөд эрчтэй байж чаддаг
• Үрэлгэн

6-р сард төрөгсөд

• Алсыг харж чаддаг
• Сайхан сэтгэлээр хандахад та дуртай байдаг
• Сайхан сэтгэлтэй нам дуутай
• Мэдрэмтгий
• Гүйлгээ ухаантай
• Юманд тээнэгэлзүүр
•Ер нь юманд цаг хүлээлгэж байдаг ялангуяа болзоондоо
• Ямагт юмны хамгийн сайныг сонгодог
• Зан ааш тогтворгүй
• Наргианч
• Хошин зүйлд дуртай
• Яриасаг
• Маргахдаа сайн
• Мөрөөдөмтгий
• Нөхөрсөг
• Хэн нэгэнтэй хэрхэн найзлахаа мэддэг
• Хайртай хүндээ хичнээн ч удаан үнэнч байдаг
• Сэтгэл нь эмзэглэх нь амархан
• Ханиад авах нь амархан
• Олон янзын хувцас өмсөх дуртай
• Сэтгэл эмзэглэсэн үед нилээд удаж байдаг зүгээр болдог
• Зөрүүд
• Танд хайртай хүмүүс танд дайсан
• Ажил хэрэгт бүтээлч

7-р сард төрөгсөд

• Хамтдаа байхад уйдахааргүй
• Нууцлаг
• Дуугай хэдий ч ам халвал сайн ярина
• Таныг ойлгоход бэрх
• Хэн нэгний бахархал болдог
• Нэр хүнд нилээд өндөр
• Амархан тайвширдаг
• Үнэнч
• Хүмүүсийн мэдрэмжийг анхаардаг
• Ая эвтэй
• Нөхөрсөг
• Сэтгэлийн хөдлөл их
• Сэтгэл санааны байдал амархан мууддаг
• Цэцэн
• Уян сэтгэлтэй
• Юманд эсэргүүцэх нь бага
• Бусдыг уучилдаг нь хэзээ ч мартдаггүй
• Бусдад биеийн болон сэтгэлийн үлгэр дууриал болдог
• Юманд хашир ханддаг
• Хүнийг сайн судалсны эцэст шүүж чаддаг
• Хэцүү зүйл танд тун ховор

8-р сард төрөгсөд

Наргианд дуртай
• Бусдыг татах увидастай
• Эелдэг ба бусдад санаа тавьдаг
• Зоригтой айх зүйл ховор
• Бусдыг удирдах чадвартай
• Бусдыг хэрхэн тайвшируулахаа мэддэг
• Хэтэрхий сайхан сэтгэлтэй
• Хүний хүндэтгэл хүртдэг
• Магтаалын үгэнд дуртай
• Онцгой сүлд хийморьтой
• Багахан юман амархан харддаг
• Гярхай ажигч
• Анхаарал болгоомжтой
• Маш хурдан сэтгэдэг
• Бусдыг хошуучлан дуртай тэгээд ч хошуучилж чаддаг
• Бусдаас хамааралгүй сэтгэгч
• Мөрөөдөх дуртай
• Уран зураг, хөгжимд авяаслаг
• Мэдрэмтгий хэдий ч аар саар зүйлийг тоодоггүй
• Биеийн эсэргүүцэл сул
• Хүний хайрыг татам
• Хүнтэй найзлах дуртай

9-р сард төрөгсөд

• Эелдэг ба буулт хийх нь амархан
• Болгоомжтой
• Хүний алдааг заах дуртай
• Шүүмжлэх дуртай
• Амгалан тайван
• Сайхан сэтгэлтэй энэрэнгүй
• Нарийн нухацтай
• Ямагт найдаж болно
• Сайн ажилладаг
• Мэдрэмтгий
• Ой санамж сайн
• Ухаалаг ба мэдлэг өндөр
• Мэдээлэл олон дуртай
• Хэн нэгэнд ятгуулахад амархан
• Ойлгоцтой
• Нууцлаг
• Спорт, Чөлөөт цаг аялалд дуртай
• Сэтгэл хөдлөл гаргах нь ховор
• Мэдрэмжээ ямагт нуухыг эрмэлздэг
10-р сард төрөгсөд

• Яриасаг
• Өөрт нь хайртай хүнд илүү хайртай
• Юмны голыг барьсан зүйлд дуртай
. Бусдыг татах чадвартай, эелдэг
• Дотоод сэтгэлийн болоод гадаад гоо үзэсгэлэнтэй
• Худал хэлж худлаа дүр эсгэдэггүй
• Энэрэнгүй
• Найз нөхөддөө маш их анхаарал тавьдаг
• Ямаг найз нөхөдтэй болдог
• Амархан гомддог ч амархан тэр нь гардаг
• Амиа хичээнгүй
• Асуухгүй л бол ховорхон тусалдаг
• Мөрөөдөмтгий
• Олон талын санал гаргадаг
• Бусад хүмүүс юу бодож байгаад нээх анхаардаггүй
• Сэтгэлийн хөдлөл их
• Шийдэмгий
• Их зөн совинтой
• Аялал, уран зураг, уран зохиолд дуртай
• Намуухан яриатай хайр татам
• Амархан харддаг
• Дарамт стрессд амархан ордог
• Тухтай байдлаа амархан алддаг

11-р сард төрөгсөд

• Маш олон шинэ санаа гаргадаг
• Ойлгоход бэрх
• Зөв сэтгэдэг хосгүй хүмүүс
• Хүчтэй зөнч
• Сайн эмч болдог
• Болгоомжтой няхуур
• Зан ааш сайн
• Нууц ихтэй
• Үгэнд дуртай
• Хүний нууцыг яаж илрүүлэхээ мэддэг
• Үргэлж толгойд нь ямар нэгэн зүйл эргэлдэж байдаг
• Бага ярьдагч нөхөрсөг
• Зүрхтэй
• Тэвчээртэй
• Зөрүүд амархан гомдоод байдаггүй
• Ямар нэгэн хэцүү нөхцөлөөс гарах арга зам байнга эрэлхийлнэ
• Хэзээ ч бууж өгөхгүй
• Амархан уурлаад байдаггүй
• Магтаалын үгийг юман чинээ тоодоггүй
• Сүлд хийморлог
• Маш гүнзгий хайрладаг
• Төмөр шиг хүмүүс
12-р сард төрөгсөд

• Үнэнч сайхан сэтгэлтэй
• Эх оронч
• Тоглоом өөр бас бус харилцаанд идэвхитэй оролцогч
• Тэвчээргүй яаруу
• Эрмэлзлэлтэй
• Хамтдаа байхад уйдахааргүй
• Нийгэмсэг
• Магтаалд дуртай
• Бусдын анхаарлын дунд байх дуртай
• Хайрлан хүндлүүлэх бас дуртай
• Үнэнч шударга
• Ямар нэгэн хуурамч байдал гаргадаггүй
• Том толгойтой
• Ааш нь амархан хувирна
• Хүний хүндэтгэлийг олдог
• Эрхийг хаагаад байгаа зүйлд үнэн голоосоо дургүй
• Наргианд дуртай
• Наргиаг сайн мэдэрдэг
• Логик сэтгэлгээ сайн
Хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
2008 оны 04-р сарын 19, Нийтэлсэн Doogii
Нэг өдөр төрсөн хүмүүс зан ааш, гадаад байдлаараа төдийгүй өөр хоорондоо огт адилгүй байдаг. Учир нь тэдний төрсөн цаг нь адилгүй билээ. Одон орон судлаач болон зурхайчид нэг хоног хугацааны хувьд ижил чанар бүхий ижилхэн 12 хэсэгт хуваагддаг гэж үздэг. Та энэ өгүүллийг уншаад таны төрсөн цаг зан ааш, хайр сэтгэлд чинь хэрхэн нөлөөлдгийг олж мэдэж болно. Хэрвээ та 0.00 - 2.00 цагт төрсөн бол Та наснаасаа залуу харагддаг бөгөөд өөрөөсөө дүү, эрч хүчтэй залуу хүмүүсийн дунд байх дуртай. Үг дуу цөөтэй л бол өөр ямар ч гайхамшигтай сайхан зан чанартай байгаад ч эр хүн таны сэтгэлийг татна гэж үгүй. Та хайр дурлалд “элдвийг туршигч”. Гэхдээ таны зүрх сэтгэлийн асуудал дэндүү олон хүнд ил байдаг. Болзоонд явахдаа юу өмсөх, ямар ус түрхэх юї бэлдэхээ олон хүнээр баахан зөвлүүлж аваад, эргэж ирэхдээ “За энэ удаа ямаршуухан болов доо?” гэж асуухыг сонсоно гэдэг тийм ч аятайхан биш байгаа биз дээ? Энэ бүхний буруутан нь та өөрөө, таны хэтэрхий илэн далангүй нээлттэй зан чинь. Та хүн бүртэй өөрийнхөө бодол, санаа, зүрх сэтгэлийнхээ асуудлыг хуваалцахад бэлэн байдаг, ингэснээр таныг танил бараг л бүх хүн таны хувийн амьдралын нарийн ширийний талаар бүрэн мэдээлэлтэй болчихдог. Энэ байдал чинь хайртай хүнд чинь таалагдахгүй байж тун болзошгүй. Тиймээс та хайртынхаа болон хайр сэтгэлийнхээ төлөө дэврээд байгаа дэндүү нээлттэй байдлаа бага багаар дарж л байх хэрэгтэй болох нь.. Хэрвээ та 2.00 - 4.00 цагт төрсөн бол Та Сугар гарагийн ивээл доор байдаг хүн юм. Та амьдралын бүх л баяр баясгаланг үнэлж явдаг. Сайн дарс, сайхан хоол, мөн сайхан дурлалд дуртай. Таныг өөрийн болгохыг хүссэн хүн танд байнга бэлэг өгч, сайхан хоолтой ресторанд урьж, таныг хангалуун болон ая тухтай байдалд байлгах хэрэгтэй. Танд бол хайртай хүндээ өгөх юм бас байна аа. Та гайхамшигтай сайхан, тухтай гэр оронг бий болгож, гэр бүл үр хүүхэд, бүр ач гуч чинь сэтгэл тэнүүн амьдрах боломж бүрдүүлнэ. Танай гэрт дутуу юм гэж үгүй, тэгш сайхан байх бөгөөд үүний хариуд та зөвхөн “үнэнч сэтгэл, хайр” л хүлээдэг. Хэрвээ та 4.00 - 6.00 цагт төрсөн бол Таныг Ангараг гараг удирдаж байна. Та өөрийн гэсэн өнгө төрхтэй, хурц тод бие хүн бөгөөд амьдралын эрч хүчээр дүүрэн байдаг. Амьдралын чинь хамгийн энгийн үйл явдал ч адал явдалт роман шиг харагдана. Тиймээс танд зөвхөн эрх тэгш хамтрагч биш, бас сайн сонсогч хань хэрэгтэй. Гэхдээ та голдуу ганцаараа байдаг. Учир нь үнэхээр ганцхан танд л заяасан хүнийг олсон цагт л аз жаргалтай амьдарна. Гэхдээ тантай амьдралаа холбохоор шийдсэн хүнд яг “Зөрүүд эрийг номхруулсан нь” гэдэг кинонд гардаг шиг таныг номхруулж авах хэрэгтэй болох тул эхэндээ шаггүй хэцүү байх болно. Гэхдээ та өөртөө би үнэхээр ийм л хүнийг бүх амьдралынхаа турш мөрөөдөж байжээ гэж ойлгоно. Таны хүндлэл, бишрэлийг хүлээж чадахуйц хүчтэй, ухаантай хүн л тантай хамт байх ёстой. Хэрвээ та 6.00 - 8.00 цагт төрсөн бол Та Далайн ван гарагийн удирдлаганд байдаг. Та ямар ч юмыг золионд гаргаж мэдэх хүн. Түүн дундаа хайр сэтгэлийг ч. Заримдаа таны хийсэн алхам хамгийн байж боломгүй хачирхал төрөм зүйл байдаг. Та хэн нэгэнтэй сэтгэл санаа нийлэн тун аятайхан амьдарч байснаа гэнэт ганц үг хэлэлгүй алга болчихно. Үүнд таны хачирхалтай мэдрэмж буруутай. Танд гэнэт “ямар нэг юм хийх хэрэгтэй байна” гэсэн бодол төрөнгүүт та яагаад ийм зүйл хийснээ хэнд ч тайлбарлах шаардлагагүй гэж үзээд л өөрийнхөөрөө шийдээд бүх юмаа золиосонд гаргаад л яваад өгдөг. Хэрвээ та 8.00 - 10.00 цагт төрсөн бол Таны удирдагч гараг Тэнгэрийн ван юм. Магадгүй тантай анх уулзахад та тийм сэтгэл татам хүн биш мэт санагдаж болох юм. Гэвч тантай ойртон нөхөрлөж дотноссон хүн таны хүнийг ойлгодог, хүнд зүрх сэтгэлээсээ ханддаг занг бишрэн татагдана. Гэхдээ та дэндүү, бүр хэт нөхөрсөг, ил тод байдлаар хүнд ханддаг учраас эсрэг хүйсийн хүмүүс таны бодсоноос өөрөөр илүү “чухал зүйлтэй” андуурч ойлгох нь бий. Та өөрөө ч гэсэн заримдаа нөхөрлөл, хайр дурлал хоёроо ялгаж чадахаа больчихдог талтай. Үүнийг чинь дагаад орчин тойрныхон чинь ч гэсэн төөрөгдөж орхидог. Таны сэтгэл чинь “Хоёулаа сайхан найзууд л явъя” гэдгээс “Хоёулаа бүхнийг эхнээс нь эхэлье” хүртэлх бүх л зүйлийг багтаана. Гэхдээ энэ хоёрын алийг нь ч гэсэн та чин сэтгэлээсээ л хэлдэг. Ийм байдлыг жинхэнэ, үнэнч сайн найз л тэсч чадах бөгөөд чухам ийм хүн л таны жинхэнэ хань болох вий. Хэрвээ та 10.00 - 12.00 цагт төрсөн бол Таныг удирдагч гараг бол Санчир юм. Таныг харангуутаа л бүгд үс хувцсаа засч, үг хэл, байгаа байдлаа цэнэж эхэлдэг. Таныг угаасаа албан тушаал, нийгмийн өндөр байр суурь их татдаг. Гаднаас нь харвал таны амьдрал яг л Алиса Фрейндлихийн тоглодог “Ийм нэгэн явдал” киноны баатар шиг уйтгартай, баялаг бус санагдана. Гэхдээ яг үнэндээ бас ч тийм биш ээ. Мэдээж таны хувьд албан тушаал чинь тэргүүн зэрэгт тавигдана. Гэвч хэнд ч гэсэн хувийн амьдрал бий шүү дээ. Та өөрийн тань нэр алдарт хүрэхийг хичээх зан, бодол төлөвлөгөөг чинь ойлгож дэмждэг хүнтэй үг хэлээ сайн ололцдог. Энэ нь захирал юм уу хамт ажилладаг хүн чинь байж болно. Эсвэл бүр эсрэгээр бүх л ая тухыг чинь хангаад таныг гэртээ хүлээгээд сууж байдаг хүн танд тохирно. Ямар ч тохиолдолд та ханьдаа, түүнд тохиолдож буй асуудалд анхаарч чаддаг, тогтвортой амьдрах хүн юм. Хэрвээ та 12.00 - 14.00 цагт төрсөн бол Таныг Бархасбадь гараг удирддаг ажээ. Та өөрийн биеэ авч яваа байдал, үг яриагаараа эсрэг хүйсний хүнд гайхамшигтай сэтгэгдэл төрүүлдэг. Таны сэтгэлийг олон хүнийг хамарсан баялаг баяр ёслолууд эзэмддэг. Дайчдын жагсаал, сүмийн ёслол ч юм уу, тэгээд түүнд оролцож буй хүмүүс танд сайхан санагдана. Та байдаг л нэг биш, гайхалтай уран сэтгэмжит, урлагтай хүнийг сонгон авна. Та өдөр тутмын нэгэн хэвийн байдал, заваан балиар байдлыг тэвчдэггүй. Хүн бүртэй адил байхыг та хүсдэггүй. Магадгүй таны сонгосон хүн эсвэл гадаадын, эсвэл рок хамтлагийн ахлагч юм уу, ер нь ямар нэг талаараа өвөрмөц, давтагдашгүй хүн байх болов уу? Хэрвээ та 14.00 - 16.00 цагт төрсөн бол Таныг удирдагч гараг Дэлхийн ван ажээ. Та өөрийг чинь туйлаас сонирхож буй харцыг байнга мэдэрч байдаг. Учир нь танд ямар нэгэн үл мэдэгдэх гайхамшигтай дотоод хүч байдаг бөгөөд энэ чинь аливаа хүндхэн асуудлыг шийдэхэд чинь ч тусалдаг. Жишээ нь та тэгтэл хайрлаж байсан нөхрөөсөө /эхнэрээсээ/ салаад ямар хэцүү байсан ч удалгүй бүр түүнээс ч илүү хайртай нөхөртэй болж чадна. Танд онцгой сорвитой ч юм уу, ямар нэг байдлаар хүсэл тачаал төрөм сэтгэл булаам хүн таалагддаг. Сексийн хувьд хэр тохирч байна гэдэг таны хувьд ханиа сонгох хамгийн том шалгуур. Тиймээс үеийнхэн чинь нас ахилаа гээд өөрийгөө гаргуунд нь гаргаад хэн билээ гэдгээ мартчихсан тэр үед ч та өөрийгөө “жинхэнэ бүсгүй хүн /эр хүн/” гэж мэдэрч амьдардаг. Хэрвээ та 16.00 - 18.00 цагт төрсөн бол Та мөн Сугар гарагийн нөлөөн доор амьдардаг. Танд хайр дурлал, хань ижлийн хувьд эсвэл гайхалтай аз таарч, эсвэл хамгийн азгүй байж мэднэ. Дундаж тохиол байхгүй. Цагаан морьтой ханхүүг хүлээж буй мөрөөдлийн хатан хаан бол та юм. Та эргэлзэх юмгүйгээр тун хурц, өвөрмөц хүнийг сонгоно. Та сургуулийнхаа хамгийн сайхан залууг, эсвэл тухайн газарт байгаа хамгийн хөөрхөн охиныг огтхон эргэлзэлгүйгээр олж чадна. Тиймээс түүнд хайраа өгөхдөө мөн хариу хайр хүсэн хүлээнэ. Та ямар ч хүнтэй дасан зохицож жинхэнэ “нэгэн биений нь хагас” болж чадна. Үгүйдээ л эхэндээ тийм байна. Гэвч та нөгөө хүний чинь бодож байгаа шиг тийм ч дуугүй, зөөлөн, аялдан дагалдагч хүн огт биш. Та аажим, аажмаар түүнийг захирч эхлэхэд л тэр үүнийг ойлгоно. Угаасаа гэр бүл гэдэг таны хувьд тун чухал зүйл учир та түүнд бүх л амьдралаа зориулж чадна. Хэрвээ та 18.00 - 20.00 цагт төрсөн бол Та Буд гарагийн нөлөөнд амьдардаг. Танд, таны тусламж дэмжлэг хэрэгтэй, ямар нэг зүйлээрээ анхаарал, халамж хүсэн хүлээж явдаг хүмүүс илүү таалагддаг. Тиймээс та ажил үйлс нь тааруухан яваа хамт ажилладаг хүн юм уу, эсвэл та өөрөө жинхэнэ байнгын нарийн бичиг, баруун гар нь болж болохуйц даргыгаа сонгоно. Таны хувьд хамгийн гол нь та тусалж, анхаарч, халамжилж, чиглүүлж байх явдал юм. Үнэн хэрэгтээ ажил гэдэг таны амьдрал учраас та ажлаасаа өөр хаана заяаныхаа ханийг хайх вэ дээ? Тэхдээ эрүүл аж төрөх гэдэг таны хувьд их чухал зүйл учраас та ханиа биеийн тамирын танхимд юм уу, өглөөний гүйлтийнхээ үеэр ч танилцаж магадгүй юм. Хэрвээ та 20.00 - 22.00 цагт төрсөн бол Таныг Наран өөрөө ивээн тэтгэдэг ажээ. Тачаал, хайр дурлал, үр хүүхэд-энэ бол таны амьдралын хамгийн сонирхолтой бөгөөд чухал зүйлс. Сээтэгнэх урлагийг та бараг л өлгийтэй байхаасаа мэдэрсэн бөгөөд жил ирэх тусам энэ авъяас чинь улам бүр цэцэглэн хөгжиж байдаг. Тиймээс та дунд сургуульд байхдаа мөн ч олон удаа “мөнхийн хайр, дурлалтай” учирсан байх. Таны амьдралыг яагаад ч сонирхолгүй гэж хэлж боломгүй. Гэхдээ бас цэвэр тунгалаг ч гэж хэлэмгүй. Та үргэлж шахуу өөрийгөө кино од шиг авч явдаг, тиймээс кино оддыг тойрсон бүх л явдал танд тохиолддог гэсэн үг. Тиймээс чухам туршлагатай “найруулагч” л танд хэрэгтэй. Єөрөөр хэлбэл кино одыг барьж, харьцаж чаддаг хүн л хань чинь болно гэсэн үг. Тэр таны хайр дурлалыг мөхөөлгүй байлгаж, үргэлж шинэлэг байхгүй бол таны сонирхол буурч орхино. Та яг л томоохон театрын тайзнаа байгаа мэт аашилж, хэн нэгний харцыг тогтоогоод шинэ дурлалын давалгаанд автан яваад өгч мэднэ. Энэ үед чинь Отеллогийн хардалтын үзэгдлийг тоглох шаардлагатай. Хэрвээ хань тань ухаантай хүн бол таныг зохих хэмжээнд хүртэл явуулж, тоглуулж байгаад хэрэгтэй үед “За боллоо. Зураг авалт дууслаа” гэж хэлж чадах хүн байх хэрэгтэй. Тэхгүй бол та ёстой дүрдээ итгэчихээд “Саллаа” гээд гүйж байж мэднэ. Хэрвээ та 22.00 - 24.00 цагт төрсөн бол Таныг Сар удирддаг ажээ. Та туйлын гэр бүлсэг хүн бөгөөд өөрийн гэсэн дүрэм журам, дэг жаягтай удмыг бий болгохыг зорьдог. Хэдийгээр эцэг эх чинь таны ханиа сонгох сонголтонд нөлөөлж болох ч эцсийн шийдвэрийг та өөрөө л гаргадаг. Та ээжээсээ хол амьдарна гэж юу л бол. Ээж чинь танайд л амьдрах болов уу? Танд нийгмийн идэвхтэй, нээлттэй, илэн далангүй хүмүүс таалагддаг. Хэрвээ та энэ цагт төрсөн бүсгүй бол таны бодлоор, жинхэнэ эр нөхөр гэдэг таныг гэртээ гэрийнхээ ажлыг хийгээд сууж байхад чинь хангалттай амьдруулж хүрэлцэхүйц мөнгө олдог хүн байх ёстой бололтой. Харин хамгийн гол нь нөхөр чинь гэр аж ахуйн асуудал, хүүхдийн хүмүүжилд оролцдоггүй байх ёстой ажээ. Тиймээс гэрийн дотоод зохион байгуулалт, гэр бүлийн төсөв, төрөл төрөгсөдтэй холбогдох хэмжээ, өдөр, оройн хоол гээд л гэрийн доторх бүх асуудал таны “хуулийн хүрээнд шийдэгдэж” байх ёстой бололтой.

2.20.2010

Энэ муу хулгайн дууг хүн бүхэн сонсоод байх юм аа.

Хулгайлахгүй нэг юм хийж болохгүй юм байх даа энэ хүмүүс. Уул нь дажгүй л дуу. Тэр дуулсан гарууд нь уул нь хулгайлахгүй гэж боддог хүмүүсийн минь тоонд ордог байсан юм сан.

2.10.2010

Нэг санал байнаа. Хөвгүүд наашаа суугаад айн гээд уун гэжий даа. Охидууд цаашаа та нарт ёстой хүртээлгүй шүү.



Хамаагүй гээд л байхад ороод ирчихийм даа нтр.
За тэр яахав. NBA юм уу priemer league-н улирал дуусахаас өмнө гялс бүгдээрээ fantasy league эхлүүлэх үү. Тэгээд түрүүлсэндээ фанатшопоос дуртай багийнх нь ориг өмсгөлийг авч өгий за. Тэгээд орох хүсэлтэй хүүхдүүд гараа өргөөд байгаарай. Тэгээд NBA-дэх үү, priemer league-дэх үү саналаа хэлээрэй.

http://fantasy.premierleague.com/ энэ хаягаар ороод бүртгүүлэхэд ер нь бүх юм ойлгомжтой доо. Багаа сайхан нэрлээд өмсгөлийг нь юун түрүүнд сонгоно. Гол нь багаа бүрдүүлэхэд хамаг анхаарал спортын мэдлэг мэдрэмжээ ашиглах учиртай. 100 money-д багтаагаад 3 довтлогч, 5 хагас хамгаалагч, 5 хамгаалагч, 2 хаалгач яг одоо английн премер лигт тоглож байгаа хөлбөмбөгчдөөс сонгож багаа бүрдүүлнэ. Нэг клубээс 3-с дээш тоглогч сонгож болохгүй. Мөн аль болох талбай дээр их гарч олон гоолын дамжуулалт өгдөг, олон гоол хийдэг хүнийг сонгохыг хичээгээрэй. Лигийн тойрог бүрийн дараа багийн чинь тоглогч бүр хэдэн гоол хийж дамжуулалт өгснөөрөө оноо цуглуулна. Нийт онооны нийлбэрээр бид хоорондоо өрсөлдөх юм шүү дээ.
Та нар луу би invite явуулсан, багаа бүрдүүлээд зүүн гар талд байгаа цэснээс leagues-г сонгоорой. Тэгээд create/join руу ороод 2263288-437006 гэсэн кодыг хийж join private league дээр дарснаар 11а league рүүгээ орох юм байгаан шүү. Аль болох л дэлгэрэнгүй тайлбарлах гэж хичээлээ болж өгөхгүй бол асууна биз. ^_^



2.07.2010

Three Days Grace Discography



Гоё хамтлаг гоё хамтлаг зүгээр л сонсоод үзээрэй. Илүү юм бичих гэсэн залхуу хүрчлээ хохо.



1. Three Days Grace (2003)



Tracklist :

1. "Burn" – 4:27
2. "Just Like You" – 3:06
3. "I Hate Everything About You" – 3:51
4. "Home" - 4:20 (Three Days Grace, Gavin Brown, S. Wilcox)
5. "Scared" - 3:13 (Three Days Grace, Matt Walst)
6. "Let You Down" – 3:44
7. "Now or Never" – 3:01
8. "Born Like This" – 3:32
9. "Drown" – 3:28
10. "Wake Up" - 3:24
11. "Take Me Under" – 4:18
12. "Overrated" – 3:30

2.One-X (2006)




Tracklist :

1. "It's All Over" 4:09
2. "Pain" 3:23
3. "Animal I Have Become" 3:51
4. "Never Too Late" 3:29
5. "On My Own" 3:05
6. "Riot" 3:27
7. "Get Out Alive" 4:22
8. "Let It Die" 3:09
9. "Over and Over" 3:11
10. "Time of Dying" 3:06
11. "Gone Forever" 3:41
12. "One-X" 4:46
13. "Running Away" (Japanese and Target bonus track) 4:03
14. "Animal I Have Become (Stripped Acoustic Version)" (Japanese Bonus Track) 3:45
15. "I Hate Everything About You (Acoustic Version)" (Japanese Bonus Track)

3. Life Starts Now (2009)



1. "Bitter Taste" 4:01
2. "Break" 3:13
3. "World So Cold" 4:03
4. "Lost In You" 3:53
5. "The Good Life" 2:53
6. "No More" 3:45
7. "Last to Know" 3:27
8. "Someone Who Cares" 4:52
9. "Bully" 3:39
10. "Without You" 3:34
11. "Goin' Down" 3:06
12. "Life Starts Now" 3:08


2.05.2010

HIM Discography (Love in Theory and Practice is released !!! ^_^)


WooooooooW HIM-н шинэ цомог Love In Theory And Practice гарчихлаа. Ёоо ёстой лайтай цомог болсон байна. Миний №2 хамтлаг юм байгаан. Финляндаа ч гэсэн 2-с нээх буухааргүй л хамтлаг. Бүх цомгийг нь нэг мөсөн оруулчихлаа.

Улс : Финлянд
Байгуулагдсан он : 1991
Женр : Gothic rock, Alternative metal, Love metal
Гишүүд : Ville Valo, Mikko Lindström, Mikko Paananen, Janne Puurtinen, Mika Karppinen











2.03.2010

Nine Inch Nails Discography


За Nine Inch Nails гээд нээх лаг хамтлагийн бүх бүтэн цомгуудыг медиафаираас татахаар оруулчлаа. Хүсвэл бүх Halo, Seed-үүдийг нь орууламц. Анх 1988 онд Trent Reznor гэж лайтай залуугийн байгуулсан 2 удаа Grammy авч байсан аймар хамтлаг за юу нтр.

Үүсгэн байгуулагч : Trent Reznor (хамтлагийн цорын ганц албан ёсны гишүүн)
Years active : since 1988
Genre : Industrial rock, Industrial metal, Electronic rock

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.ninwiki.com-оос аваарай.











ПОЛЬШ, ВЬЕТНАМ, КАЗАКСТАН, УНГАР УЛСАД ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр ба соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Польш улс /БНПУ/, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс /БНСВУ/, Бүгд Найрамдах Казакстан /БНКазУ/, Бүгд Найрамдах Унгар улс /БНУУ/-д суралцах оюутан, магистрантуудыг сонгон шалгаруулна.-БНПУ-д 15 оюутан (барилга /3/, инженер /3/, уул уурхай /3/, эрчим хүч /2/, эдийн засаг /2/, мэдээллийн технологи /1/, боловсрол судлал /1/); -БНСВУ-д 12 оюутан (эдийн засаг /3/, инженер /2/, хүнсний технологи /2/, мэдээллийн технологи /1/, олон улсын харилцаа /1/, хөдөө аж ахуй /1/, эм зүй /1/, аялал жуулчлал /1/); -БНКазУ-д 4 оюутан (инженер /1/, уул уурхай /1/, цөмийн энерги /1/, хөдөө аж ахуй) /1/; -БНУУ-д 2 оюутан (А категори) малын эмч /1/, уул уурхайн инженер /1/; 3 оюутан (Б категори) биотехнологи /1/, анагаах ухаан /1/, мэдээллийн технологи /1/, мөн өмнө нь БНУУ-д бакалавр эсвэл магистрийн боловсрол эзэмшсэн иргэдээс 2 мэргэжил дээшлүүлэгч /биотехнологи, малын эмч, согог зүйч/, 2 магистрант (биотехнологи, малын эмч); 1 докторант /биотехнологи/-ыг тус тус сонгон шалгаруулж, бакалавр, магистр, докторын түвшний сургалт болон мэргэжил дээшлүүлэх курсэд суралцуулна.


Тавигдах шаардлага
Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, бүртгэн, оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь суралцах чиглэлээр бакалавр зэрэгтэй, сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй, 35 хүртэлх насны, харин мэргэжил дээшлүүлэгч нь бакалавр зэрэгтэй, докторантурт суралцах хүмүүс нь магистрийн зэрэгтэй 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. БНУУ-д мэргэжил дээшлүүлэх, магистрантур болон докторантуртын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэн 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 402 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү. Үүнд: Иргэний үнэмлэх; Ажил байдлын тодорхойлолт; БНУУ-ын их, дээд сургуулийн дээд боловсролын диплом, дүнгийн жагсаалт; Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Сонгон шалгаруулалт
Шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай, МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй.

Англи хэлний шалгалтыг 2010 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагт тестээр авч, шалгалтын дүнг 2 дугаар сарын 24-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/-ны үүдэнд зарлана.

Мэргэжлийн шалгалтыг 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтын дүнг 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Тус шалгалтыг доорх хүснэгтэд дурдсан хичээлийн тестээр өгнө.Бүртгүүлсэн мэргэжлийн чиглэл Мэргэжлийн шалгалт Барилга, Эрчим хүч, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Эдийн засаг, Мэдээллийн технологи, Инженер, Хүнсний технологи, Аялал жуулчлал, Цөмийн энерги, Олон улсын харилцаа, Боловсрол судлал МатематикХөдөө аж ахуй, Анагаах ухаан, Эм зүй, Биотехнологи,
Шалгуулагчийн 2 шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсаан хамгийн өндөр оноо авсан хүмүүсээс хяналтын тоонд багтаан сонгоно.

Шалгалтад тэнцсэн, хяналтын тоонд багтсан хүмүүсийг дээр дурдсан улсуудын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авч буй улс гаргана. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. Замын болон бусад зардлаа суралцагч өөрөө хариуцана. Жич: Бүртгүүлэхийг хүсэгчид 2010 оны 2 сарын 10-ны дотор ГХХАГ-ын 218 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү. Өөрийн цээж зургыг файл хэлбэрээр авч ирэхийг анхаарна уу.