Subscribe

RSS Feed (xml)

Powered by Blogger

2.07.2010

Three Days Grace Discography



Гоё хамтлаг гоё хамтлаг зүгээр л сонсоод үзээрэй. Илүү юм бичих гэсэн залхуу хүрчлээ хохо.



1. Three Days Grace (2003)



Tracklist :

1. "Burn" – 4:27
2. "Just Like You" – 3:06
3. "I Hate Everything About You" – 3:51
4. "Home" - 4:20 (Three Days Grace, Gavin Brown, S. Wilcox)
5. "Scared" - 3:13 (Three Days Grace, Matt Walst)
6. "Let You Down" – 3:44
7. "Now or Never" – 3:01
8. "Born Like This" – 3:32
9. "Drown" – 3:28
10. "Wake Up" - 3:24
11. "Take Me Under" – 4:18
12. "Overrated" – 3:30

2.One-X (2006)




Tracklist :

1. "It's All Over" 4:09
2. "Pain" 3:23
3. "Animal I Have Become" 3:51
4. "Never Too Late" 3:29
5. "On My Own" 3:05
6. "Riot" 3:27
7. "Get Out Alive" 4:22
8. "Let It Die" 3:09
9. "Over and Over" 3:11
10. "Time of Dying" 3:06
11. "Gone Forever" 3:41
12. "One-X" 4:46
13. "Running Away" (Japanese and Target bonus track) 4:03
14. "Animal I Have Become (Stripped Acoustic Version)" (Japanese Bonus Track) 3:45
15. "I Hate Everything About You (Acoustic Version)" (Japanese Bonus Track)

3. Life Starts Now (2009)



1. "Bitter Taste" 4:01
2. "Break" 3:13
3. "World So Cold" 4:03
4. "Lost In You" 3:53
5. "The Good Life" 2:53
6. "No More" 3:45
7. "Last to Know" 3:27
8. "Someone Who Cares" 4:52
9. "Bully" 3:39
10. "Without You" 3:34
11. "Goin' Down" 3:06
12. "Life Starts Now" 3:08



Цааш Унших...

2.05.2010

HIM Discography (Love in Theory and Practice is released !!! ^_^)


WooooooooW HIM-н шинэ цомог Love In Theory And Practice гарчихлаа. Ёоо ёстой лайтай цомог болсон байна. Миний №2 хамтлаг юм байгаан. Финляндаа ч гэсэн 2-с нээх буухааргүй л хамтлаг. Бүх цомгийг нь нэг мөсөн оруулчихлаа.

Улс : Финлянд
Байгуулагдсан он : 1991
Женр : Gothic rock, Alternative metal, Love metal
Гишүүд : Ville Valo, Mikko Lindström, Mikko Paananen, Janne Puurtinen, Mika Karppinen












Цааш Унших...

2.03.2010

Nine Inch Nails Discography


За Nine Inch Nails гээд нээх лаг хамтлагийн бүх бүтэн цомгуудыг медиафаираас татахаар оруулчлаа. Хүсвэл бүх Halo, Seed-үүдийг нь орууламц. Анх 1988 онд Trent Reznor гэж лайтай залуугийн байгуулсан 2 удаа Grammy авч байсан аймар хамтлаг за юу нтр.

Үүсгэн байгуулагч : Trent Reznor (хамтлагийн цорын ганц албан ёсны гишүүн)
Years active : since 1988
Genre : Industrial rock, Industrial metal, Electronic rock

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.ninwiki.com-оос аваарай.












Цааш Унших...

ПОЛЬШ, ВЬЕТНАМ, КАЗАКСТАН, УНГАР УЛСАД ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр ба соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Польш улс /БНПУ/, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс /БНСВУ/, Бүгд Найрамдах Казакстан /БНКазУ/, Бүгд Найрамдах Унгар улс /БНУУ/-д суралцах оюутан, магистрантуудыг сонгон шалгаруулна.-БНПУ-д 15 оюутан (барилга /3/, инженер /3/, уул уурхай /3/, эрчим хүч /2/, эдийн засаг /2/, мэдээллийн технологи /1/, боловсрол судлал /1/); -БНСВУ-д 12 оюутан (эдийн засаг /3/, инженер /2/, хүнсний технологи /2/, мэдээллийн технологи /1/, олон улсын харилцаа /1/, хөдөө аж ахуй /1/, эм зүй /1/, аялал жуулчлал /1/); -БНКазУ-д 4 оюутан (инженер /1/, уул уурхай /1/, цөмийн энерги /1/, хөдөө аж ахуй) /1/; -БНУУ-д 2 оюутан (А категори) малын эмч /1/, уул уурхайн инженер /1/; 3 оюутан (Б категори) биотехнологи /1/, анагаах ухаан /1/, мэдээллийн технологи /1/, мөн өмнө нь БНУУ-д бакалавр эсвэл магистрийн боловсрол эзэмшсэн иргэдээс 2 мэргэжил дээшлүүлэгч /биотехнологи, малын эмч, согог зүйч/, 2 магистрант (биотехнологи, малын эмч); 1 докторант /биотехнологи/-ыг тус тус сонгон шалгаруулж, бакалавр, магистр, докторын түвшний сургалт болон мэргэжил дээшлүүлэх курсэд суралцуулна.


Тавигдах шаардлага
Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, бүртгэн, оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь суралцах чиглэлээр бакалавр зэрэгтэй, сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй, 35 хүртэлх насны, харин мэргэжил дээшлүүлэгч нь бакалавр зэрэгтэй, докторантурт суралцах хүмүүс нь магистрийн зэрэгтэй 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. БНУУ-д мэргэжил дээшлүүлэх, магистрантур болон докторантуртын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэн 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 402 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү. Үүнд: Иргэний үнэмлэх; Ажил байдлын тодорхойлолт; БНУУ-ын их, дээд сургуулийн дээд боловсролын диплом, дүнгийн жагсаалт; Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Сонгон шалгаруулалт
Шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай, МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй.

Англи хэлний шалгалтыг 2010 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагт тестээр авч, шалгалтын дүнг 2 дугаар сарын 24-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/-ны үүдэнд зарлана.

Мэргэжлийн шалгалтыг 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтын дүнг 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Тус шалгалтыг доорх хүснэгтэд дурдсан хичээлийн тестээр өгнө.Бүртгүүлсэн мэргэжлийн чиглэл Мэргэжлийн шалгалт Барилга, Эрчим хүч, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Эдийн засаг, Мэдээллийн технологи, Инженер, Хүнсний технологи, Аялал жуулчлал, Цөмийн энерги, Олон улсын харилцаа, Боловсрол судлал МатематикХөдөө аж ахуй, Анагаах ухаан, Эм зүй, Биотехнологи,
Шалгуулагчийн 2 шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсаан хамгийн өндөр оноо авсан хүмүүсээс хяналтын тоонд багтаан сонгоно.

Шалгалтад тэнцсэн, хяналтын тоонд багтсан хүмүүсийг дээр дурдсан улсуудын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авч буй улс гаргана. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. Замын болон бусад зардлаа суралцагч өөрөө хариуцана. Жич: Бүртгүүлэхийг хүсэгчид 2010 оны 2 сарын 10-ны дотор ГХХАГ-ын 218 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү. Өөрийн цээж зургыг файл хэлбэрээр авч ирэхийг анхаарна уу.

Цааш Унших...

1.26.2010

Түүнд хэлэх үгс.

За та нөхдөд эл өдрийн амар амгаланг айлтгая. Энэ удаагийн постоороо та бүхэн хэн нэгэнд хэлэхийг хүссэн үгээ блогоороо дамжуулан илэрхийлэх боломжийг олгож байна. Баярлан талархаж аль эсвэл гомдож бүр үзэн ядаад түүнийгээ өөрөө хэлэх зориг зүрх чинь хүрэхгүй байгаа бол зүгээр л энд үлдээ..Хэлэх үг чинь заавал эзэндээ очно гэдэгт найдаж болноо. Сэтгэлээ уудал гэссс.
Цааш Унших...

1.24.2010

Ургийн бичиг


За манай блогийнхоон амрахаар нэг их л юм бичээд л блогийнхыгоо уйдаахгүй юм яриад байсан чинь юу болов оо? Заза тэр ч яахав. Би харин энэ ургийн бичиг гэдэг юмны талаар пост оруулъя гэж бодоод байсан юм аа. Тэгээд энэ ярилцлагыг оруулахаар шийдлээ. Ер нь ч тэгээд энэ сайхан монгол уламжлалаа сэргээхэд одооноос бидний оролцоо ч гэсэн чухал байж болно шүү дээ. За тэгээд ургийн бичиг хөтлөхийн давуу тал гэвэл баахан гарч байдаг солонгос кинон дээр гардаг шиг ах дүү нартайгаа иймээ тиймээ болохгүй гээд яриад байвал ярих юм зөндөө юм шиг байгаа юм аа. За тэгээд энэ нийтлэлийг уншцгаагаарай.“Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно санагдаж өөрийн эрхгүй түүний зүг намайг хөтөллөө. Өвгөний мэнд усыг мэдэж танилцахад шинэ үеийн “зантай” хөгшчүүл лав биш гэдгийг би мэдэв…
Би ярианыхаа завсраар "Түүхээ мэдэхийн ач тусын тухай" асуувал өвгөний нүд сэргээд явчихлаа.

- Байлгүй яахав дээ хүүхээ гэж хэлээд нилээн тухалж суугаад яриагаа ийнхүү эхлэв Image
Эртхэндээ намайг бага байхад манай голд Цэрмаа гэж сайхан охинтой баян Доржийнх гэж айл урд голоос нүүж ирсэн юм. Би эгчгүй байсан болоод ч тэрүү ийм эгчтэй болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Манай голд Ноорхой Сангийн ач Баатар гэж яг л баатар баймаар чийрэг өсгөлүүн биетэй ах байсныг би одоо ч тод санадаг юм. Нилээн хэдэн сар өнгөрсөний дараа намайг Хүрээ яваад ирэхэд манай голын хэдэн айлын дунд Ноорхой Сангийн Баатар, баян Доржийн Цэрмаатай суух гэж байгаа гэнэ гэсэн яриа дэгдсэн байлаа. Удсан ч үгүй манай голд нижгэр найр болох ч өдөр ирлээ. Тэр өдрийн сайхныг ч үгээр ч хэлэхийн аргагүй байв. Яг “ хөшиг тайлах” үеэр… Би өвгөний яриаг тасалж “Хөшиг тайлах” гэж яг юу гэсэн үг вэ? гэхэд өвгөн над руу нэг сүрхий харснаа: -Манай нутагт хуримлах ёсыг тэгэж нэрлэдэг юм л даа! гээд цааш яриагаа үргэлжлүүлэн Хүрээ талаас морьтон айсуу гэсэн чимээнээр бүгд гэрээс гарч тэр зүг харлаа. Тэдгээр хүмүүс бараг морьтойгоо гэрт тулж ирээд их л эрэмгий мориноосоо могойд хатгуулсан аятай огло үсрэн бууж шууд гэрт дайран орж хойморт очиж “Хөшиг тайлахаа зогсоох! Баатрыг хүрээнээ даруй ирүүл! “Худ, худгуй” бологсодыг 9 малаар торгох! Найрыг даруй тараах” тухай зар бичиг уншив. Мэл гайхаж цэл хөхрөгсөд Баатар, Цэрмаа хоёрыг эгч дүү болохыг мэдэж ихэд цочирдсон Цэрмаагийн аав, ээж яах ч учраа олохгүй дэмий л ийш тийшээ сандран гүйж байлаа. Тэр цагаас хойш Баатар ямар ч хэл сураггүй алга болсон юм даа. Хожим бид учрыг нь сонсохноо Баатарын ээж Цэрмааг төрүүлчихээд Хятадын пүүсний эзэн Данжаадаас зугатааж явахдаа охиноо Доржид өргүүлсэн юм байна лээ. Дараа нь энэ бүгдийн ярьж чадалгүй өөд болжээ. Харин учрыг мэдэх хүн үүнийг нь мэдсний ачаар манай нутаг хошуу аймшигтай, гутамшигтай зүйлийг үзээгүй юм даа гээд өвгөн яриагаа өндөрлөөд алсыг ширтлээ…” /1997 онд. П.Х. 1в Ч. Эрдэнэцэцэгийн зохион бичлэгээс/

Image Ийм үйл явдал хүний амьдралд бишгүй сонсогдож дуулддаг ч бид өнөө үед бараг цочирдохоо больжээ. Энэ ч аргагүй юм. Учир нь бид барагийн юманд цочирдохооргүй болтлоо сайн сайхан, муу муухай зүйлийг сонсож, үзэж мэдэрсээр “хогийн сав” шиг болж дээ! Жишээлбэл ДОХ. Түүнийг бид эхлээд маш их цочирдон хүлээн авсан. Энэ нь аяндаа намжиж байтал хаанаас ч юм хоёр хүн ДОХ-той боллоо гэхэд Монгол даяар “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой” гээд бөөн бөөн сенсаци, мэдэгдэл, заримдаа ч бүр улс төрийн шинж чанартай онигоо ч хүртэл гарч байгаад дахиад л намжлаа. Гэтэл ДОХ-оос дутахгүй өөр нэг аймшигт зүйл байгаа нь “Монголчуудын цус ойртолт”. Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монголд 1000 хүн тутамд 9,7 (11) хувь нь оюун ухааны хомсдолтой гэж гарсан. Аливаа үндэстэн, угсаатан 4 саяас дээш байж хүн ам зүй, эрүүл мэнд, нийгэм-эдийн засаг, улс төрийн талаар ямар ч улсаас хамааралгүй, аюулгүй хөгжих боломжтой гэж судлаачид үздэг. 2,7 сая хүнтэй Монгол улсын 1.100.000 шахам нь зөвхөн Улаанбаатарт, үлдсэн нь 1,2 сая км2 нутагт тархан суусан нөхцөлд магадлалын онолоор бол дээрх тоо бараг геометр прогрессоор өсвөл бид яах вэ? Иймд овог, ургийн бичгийн тухай уламжлалт мэдлэгээ нэн даруй сэргээх нь бидний өмнө тавигдаж буй чухал асуудлын нэг.

Овог гэдэг нь нэгэн өвөг дээдсээс угсаалж, элгэн садны холбоотойгоор шүтэлцсэн бүлэг хүмүүсийн нэгдлийг хэлдэг байна. Овгийг хүн төрөлхтний хувьд “зохион байгуулагдсан хамгийн анхны нийгэм” гэдгийг урьд нь бид үзсэн билээ. Хүн төрөлхтөн бүгд овгийн хамаарлаар зохион байгуулагдаж цаашдаа иргэнших явцдаа өөр өөрсдийн соёл иргэншлийн онцлогоороо ялгарч иржээ. Гэхдээ соёл иргэншлийн хоёр ерөнхий хэв шинжээр угсаатан бүрэлдэх процесс явагджээ. Суурьшмал иргэд ихэвлэн эрхлэх аж ахуй, оршин буй газар нутгаараа холбогдон овог-аймаг-фратрийн дээд шат болох Угсаатан болж хөгжсөн юм. Жишээ нь, Дундад зууны Европт Франц, Испани, Славян, Викингүүд гэх мэт угсаатны хэв шинж III-IY зуунд тодорхой нэг бүс нутагт бүрэлджээ. Ийм процесс дорно дахины суурьшмал иргэншилтэй Хятад, Солонгос, Япон, Энэтхэгт ч адилхан явагджээ. Харин нүүдэлчин ард түмэн өөрсдийн аж төрөх ёс, ахуйн онцлогоосоо болж удам гарал, овог аймгаараа холбогдон угсаатан болж хөгжсөн байна. Иймээс ямар ч нүүдэлчин угсаатнууд нүүдлийн иргэншил, угсаатны хөгжлөөсөө шалтгаалан нэгдүгээрт: Хүн амын хувьд цөөхөн, Хоёрдугаарт Овгийн маш хатуу дэг жаягтай, түүнийгээсайн мэддэг, зөрчсөн хүмүүнийг хатуу цээрлэдэг байна. Өнөөгийн Монгол угсаатны эх үндэс YII зууны үед Төв Азийн нутагт нүүдэллэн амьдардаг байсныг гэрчилдэг хамгийн эртний, эмх цэгцтэй, дэлгэрэнгүй бичгийн эх сурвалжууд болох 1240 оны “Монголын нууц товчоо”, 1310 оны Рашид-ад-Дины “Судрын чуулган” зохиолууд юм. “Монголын нууц товчоо”-нд 30-аад овог тэмдэглэгдснээс ихэнх нь Нирун-Дарлигин гэсэн Монгол угсаатны гол мөхлөг болсон овгууд юм. Эдгээр овгуудын ихэнх нь яс, цусан төрлийн холбоотой буюу ургууд хэмээн өөрсдийг тооцож, үүсэл гарал, нийгэмд эзлэх байр сууриараа зэрэг дэв, хэмжээ хязгаартай байжээ. Image

“Монголын нууц товчоо”-нд Бодончар 3 овгийн төрхөмтэй байснаас Жадаран, Баарин, Жаурдай гэсэн шинэ овгууд үүсч хожим эхийн талыг харгалзан “Хэвэл нэгтэй, хэлхээ холбоотой нэг овгууд” хэмээн ярилцаж харилцан дотносдог байсныг онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ ёс улам өргөжсөөр одоо Монголын бүх овгуудад уламжлагдан, Харь Жада овог, Яс цусны холбоотой ураг овгууд гэж хоёр хуваагддаг ч дээд үедээ нэг гаралтай “Монгол ахан дүүсүүд” гэж ярилцдагаараа бусад үндэстэнгүүдээс онцгойлон ялгагддаг билээ. Иймээс “Дээд үедээ ураг төрлийн барилдлагаар холбогдсон нэг өвөг дээдэстэй Монгол ахан дүүсүүд цөөхөн ч гэсэн овгуудынхаа хүрээнд харилцан дотносож, өнчин ядуус, ядарсан хүмүүсээ асран тэтгэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцдаг олон сайхан заншил, баяр ёслол эрт үеэс бий болж эдүгээг хүртэл уламжлагдан иржээ”
Овог бүр өөрийн гэсэн тодорхой нэр хочтой. Тэр нь уул овогийн эрхийн хэм хэмжээ, хүчин чадал, мандал буурлын баталгаа болдогийг Урианхай, Хиад-Боржигин, Хаучин, Жүрхэн, Торгууд мэт олон овгийн нэрнээс харж болно. Мөн овог бүр өөрсдийн туг сүлд, уриа хашгираа, нийтийн дуу бүжиг, хорио цээртэй, тулж өргөрүүлсэн түүх, удам судраа бичиж үлдээдэг ургийн бичиг, мал сүргээ танидаг им тамгатай байлаа. Иймээс хүн бүр овгоороо эхэлж танилцдаг, овоггүй хүн нэргүй хүнтэй адил байсан үе тун саяхан байсан боловч 1922 оны YI сарын Ардын Засгийн газрын тусгай тогтоолоор хүмүүсийг овгоо хэрэглэхийг хоригложээ 1996 он хүртэлх үе буюу 70 жилийн хугацаанд Монгол угсаатны олон мянган жилийн турш тогтоож байсан нэг тулгуурыг хугалсан байна.

1994 онд ерөнхийлөгчийн зарлиг гарч овгоо сэргээх, албан хэрэгт түүнийг тэмдэглэх, ургийн бичгээ хөтлөх журам дахин сэргэжээ. Овгоо сэргээж, түүнийг судлах ажил идэвхтэй хийгдэж 5000 овог одоогоор бүртгэгдээд байна. Учир нь Монгол овог гэдэг нь түүхэн үе бүр ясныхаа шинжээр үүсэн гарч байдаг тул овгууд хасагдах, нэмэгдэх зэргээр үргэлж хувирч олон салбар овгууд үүссэн. Хүмүүс архивын баримт сэлт, малын им тамга, өвөг дээдсийн хууч яриа зэргээр өөрийн овгуудаа танин мэдэж сэргээх бололцоотой ч XII-XX зууны эхэн үеийн Монголчууд шиг овгийн түүх, ёс заншил, удам угсаанд хамаарах бүх бүх хүмүүсээ мэдэж сэргээх бололцоогүй нь харамсалтай.

Ургийн бичиг. Бидний дээр дурьдсан хүн ам зүйн судалгаан дахь тоо баримтыг хэрхэн устгах вэ? Бид ХХI зуунд хэрхэн хөгжих вэ? Image
Бидэнд өнөөдөр бахархал болж үлдсэн хоёрхон тулгуур байна. Нэг нь бүр 800 жилийн өмнө амьдарч байсан Их хаан Чингис, түүний байгуулсан Монгол гүрний гайхамшигт түүх, Хоёрдох нь хэдэн мянган жилийн турш ерөөсөө нэг саяд хүрч байгаагүй бидний нүүдэлчин өвөг дээдсийг уусгаагүй, “цэвэр” хэвээр нь хадгалсаар ирсэн ургийн бичиг юм. Үүнийг батлах зүйл нь бүр XIII зууны үеэд “Монголын бүх овог аймаг яруу тодорхой удам угсааны модтой /түүхтэй/. Учир нь Монголчуудын заншил нь өвөг дээдсийнхээ удам угсааг залган сахиж, төрсөн хүүхэд бүрдээ удам угсаагаа зааж сургадаг. Тийнхүү тэд удам угсааны тухай үгийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс угсаа, овог аймгаа мэдэхгүй хүн нэг ч байхгүй” гэж Рашид-ад-Дин бахархан бичсэн байдаг.

Харин яг тэр үеэс одоог хүртэл хөтлөгдөн ирсэн ургийн бичгүүд хадгалагдан үлдсэнгүй, түүний хуулбаруудыг 1725 онд Манжийн хаан Энх-Амгалан Монголын бүх тайж язгууртай хүмүүсийн ургийн бичгийг Бээжинд хэвлүүлнэ гэдэг нэрийдлээр хураан аваад шатаачихжээ. Үүний дараа дахин шинээр ургийн бичгүүдийг хөтлүүлсэн ч зэрэг хэргэм, хөрөнгө мөнгө залгамжлуулах гол баримт бичиг гэдэг утгатай болгосон юм. Эдгээр олон ургийн бичгүүдийг нягтлан үзвэл түүхчлэн бичих, хүснэгтлэн зурах гэсэн хоёр аргатай байна. Хүснэгтлэн зурахдаа шулуун шугам, модны цагираг, модны мөчир мэт салбарлуулах гэсэн гурван аргаар бичигддэг байв. Эдгээрээс 1905 онд хийгдсэн Цэцэн хан Шолойн ургийн бичигт 1577-1905 он хүртэлх 328 жилийн дотор төрсөн 11966 хүний нэрийг 5,3 м голчтой даавуун дээр цагираглуулан бичсэн нь түүхэнд үлдсэн хамгийн том ургийн бичиг болжээ.

Ургийн бичигт олон үеийг бичих боломжтойг ч, голдуу 11, 13 үеийг л бичиж үе дотроо гэрлэхийг хатуу хориглодог байв. Учир нь “Удам холдвол ухаан сайжирна” “Манцуйтай байхдаа манайх байлаа Магнагаа өмсөхөөр хүнийх болдог” гэж ярилцан хүү, охидоо багад нь ураг хол, угсаа нэг овгуудтай сүй бэлэг тавилцан худ ураг болдог байв. Ураг дотроо эр-эм бололцож гэм алдснаа Их хаан Өгээдэй ч хүлээн зөвшөөрч онцгойлон гэмшиж байсан нь ердийн зүйл биш ажээ.

Image“Хусавч үл арилах эцгийн ясан төрөл, Шавхавч үл ширгэх эхийн цусан төрөл” хэмээн бэлэгдэн ярилцдаг монголчууд авга, нагацын ураг төрлөө 12 үеэ (Холбоо-Хуланц өвөг-Хуланц-Элэнц өвөг-Элэнц-Өндөр өвөг-Өвөг эцэг-Эцэг-Би-Хүү-Ач(Зээ)-Гуч(Зээлэх төрөл)-Жич(Зээнцэр)-Ачинчар-Гучинчар-Жичэнцэр-Жилүүхүй) мэдэж 13 дахь үедээ яс хагалах гэдэг ёс үйлддэг байсны учир нь “Эмэгтэй хүний улаан шингэн, эрэгтэй хүний цагаан шингэнтэй сүлэлдэн хүн бий болдог. Иймээс эхийн тал нь хүний мах, цусыг бүрдүүлдэг, Эцгийн тал нь ясыг нь бүрдүүлдэг тул эхийн үе 5 дахь үедээ, Эцгийн үе 9, 11 дэх үеүүддээ мултрана”, “Ээжийн бүх ах дүүс, тэдний дараагийн үеүдийг Нагац-Нагацлах төрөл, Эцгийн талын бүх ах дүүс, тэдний дараагийн үеүдийг Үеэл-Хаяал, Эгч дүү эмэгтэйчүүдийн хүүхдүүд, тэдний дараагийн үеүдийг Бөл-Бөлөнцөр-Бөлөөлөн” хэмээн ярилцдаг бичигдээгүй хэв хууль өнөөг хүртэл хадгалагдан ирсэн. http://serdaram.origo.mn/content/view/37/41/-с авлаа

Цааш Унших...

1.16.2010

BREAKING NEWS : АМРАЛТАНД ЯВАХ ТОВ ГАРЛАА

БҮГДЭЭРЭЭ САЙХАН АМАРЦГААЖ БАЙНА УУ? МАНАЙХНЫ УДААН ХҮЛЭЭСЭН ЭЭЛЖИТ ӨВЛИЙН АМРАЛТАНД ЯВАХ ТОВ ГАРЛАА.

ХЭЗЭЭ?
2010 оны 1сарын 19ны Мягмар гаригт яг 10н цагт 11дүгээр сургууль дээр цуглана.
ХААШАА?
Хандгайтын аманд байдаг Их Тамир жуулчны бааз руу.
ХЭН ХЭН?
Өөрийгөө энэ хамт олны гишүүн гэж боддог бүгд ирээрэй. Олуулаа байх тусмаа л гоё шдээ.
БУСАД
Нэг хүнээс гарах зардал 15000төг. Үүнд бүх зүйлийг багтаасан байгаа. Тэгээд энэ аялалыг бүгд их удаан хүлээсэн учир их хөгжилтэйгөөр бас их зохион байгуулалттай явцгаана шүү.

Цааш Унших...

1.09.2010

Үнэн юм уу даа, та нар мэдэрсэн үү?

Цаана чинь газар хөдөлсөн л гээд байх юм эргэн тойронд минь газар хөдлөлтийг мэдэрсэн хүмүүс байгаад байхад л итгэж чадахгүй сууна. Сонин юм даа өнөөдөр интер ном дотор байж байхад тэндэхийн нэг ажилчин эмэгтэй сандарчихсан гүйж ирээд нэгэндээ: Сая яалт ч үгүй газар хөдлөсөөн, гэнэт дотор муухай оргиод чам луу харсан чинь газар дайвалзаад байсан гээд л нэлээн айдас шингэсэн хоолойгоор санд мэнд ярьж зогсоход нь хүний урманд итгээгүй юмсан даралт нь хөдөлж дээ гэсэн юм бодоод л хүмүүс тэр эмэгтэй лүү сонин сонин хараад л өнгөрсөн. Би тэнд байсан хэрнээ яагаад мэдэрсэнгүй вэ, худлаа юм уу үнэн юм уу манайхан мэдэрсэн үү? Бас энд тэнд нар хэд хэдээрээ гарч байгаа сураг дуулдаад л эхэндээ сониуч зан хөдөлгөөд гоё байсан чинь одоо бол энэ дэлхий ертөнц өөрчлөгдөөд мань хэдийгээ чад хийлгэх гээд байгаа ч юм шиг ёоёоёо. Мэдээллийн сайтаар орж үзтэл өнөөдөр 15:10 орчмын үед хотын төв хэсгээр 3-5 баллын хүчтэй газар хөдлөлөө гэж байх юм. Бас хүмүүс гэртээ орж чадахгүй гадаа байгаа сурагтай хэхэ. Зарим нь бүүр хөдөө гарчихсан наана чинь зүгээр үү гээд утсаар ярьж байна. Өнөө шөнө дахиад хөдлөх болов уу иИиЙииЙй :((
Олон нар гарлаа гээд л сүржигнээд байсан чинь зүгээр болдог л үзэгдэл юм байна. Англи нэр нь sundog, монгол хүмүүс бол нар чихтэх гэдэг гэжийноо баларсийн.

Цааш Унших...

1.06.2010

Саналаа үлдээ..

Өвлийн амралтаар нэг сайхан явна гээд яриад байгаадаа. Одооноос яг хаашаа явах төлбөр тооцоогоо ярилцацгааяоо. Хэнд ямар санаа байна түүнийгээ үлдээ. Бүгдээрээ сайхан ярилцаж байгаад шийдэцгээе. Уул нь миний бодлоор гоё од дуранддаг газар луу л явмаар байна. Яагаав нөгөө Богд уулан дээр байдаг. Даанч тэнд цанын бааз байхгүй бас чөлөөтэй уншаад сэлгүүцэж болохоор газар биш л дээ. Манай хөвгүүд уншихгүй гэвэл бас гоё л газар. Заза энэ санал маань дэмжигдэхгүй гэдгийг нь мэджийн зүгээр өөрсдийхөөрөө саналаа хэлцгээгээрэй. Аа нээрээ ингээд амралт эхлэж байгаа юм чинь блогоороо өдөр болгон зочилж шинээр нийтлэгдсэн постнууд дээр сэтгэгдлээ харамгүй үлдээж байгаарай манай ангийхаан.
Цааш Унших...

1.04.2010

Улиралын амралт

За ер нь бол ингээд эхнээсээ эхлээд манай ангийнхан амраад эхэлчихэж ээ. Бас Лхамаагаас эхлээд зарим нэгэнд нь бол өнгөрч буй сэмистр овоо гоё л өнгөрч байгаа юм шиг байна. За тэгээд хичээл ном амраад шалгалт шүүлэг нь дууссан хүмүүст баяр хүргээд дуусаагүй нөхдийнхөө өмнөөс хальт атаархчий... За тэр ч яахав тэгээд одоо хичээл ном их шалгалт МУИС-нхы хувьд бол ид өрнөж байгаа болохоор зав зай жоохон муутай байх шиг байна өө. За тэр ч яахав энэ долоо хоног жоохон гүрийгээд нэг юм бидний хүсэн хүлээж байсан амралт маань ирж баярлуулах нь ээ хүмүүсээ. За тэгээд амрахаар хэдүүлээ нэг сайхан амралтаар явна гэж ярисан яриа байгаа байх аа. Тэрийгээ сайхан хэрэгжүүлцгээнэ биз дээ. Тэгээд ямар ч байсан анд нартаа одоохондоо шалгалтанд нь амжилт хүсээд дүнгээ сайн гаргацгаарай гэж хэлье дээ.
Цааш Унших...

12.31.2009

11A (шинэ жил)


За хэд хоногийн өмнөөс ярилцаж ярилцаж бид хэд шинэ жилээ 11а-аараа тэмдэглэхээр болсон билээ тэгээд 12 сарын 29-ий өдрийг товлон шинэ жилээ тэмдэглэцгээлээ. Бид хэд уулзаад эхлээд Дээгий дээр очсон дараа нь ойрд Адъяа багш дээрээ очоогүй байсан болохоор багшийнхаа гэрт нь очиж тэнд жаахан сууцгааж юм ярьж инээж хөгжилдөөд л гоё байцгаасан. Тэндээсээ гараад 13th street гэдэг Паб-д орж суугаад үргэлжлүүлцгээсэн дээ...Ингээд 29-нд авсан хэдэн зурагнуудаа орууллаа. Мөн шинэ жилийн баярын мэндийг нийт ангийнхандаа хүргэе ээ. Сайхан баярлацгаагаарай. \Хэтрүүлж болохгүй шүү =D\





Багшийнхаас гараад үргэлжлүүлж байгаа нь...





Цааш Унших...

12.27.2009

REVIEW of 2009

ТҮҮХИЙН ХҮРД ЗОГСОЛТГҮЙ ЭРГЭСЭЭР НЭГЭН ОНЫГ БИД АРДАА ҮДЭЖ БАЙНА. ХУУЧИН ОН ГЭДЭГ БИДЭНД АМЖИЛТ ОЛОЛТ , АЛДАА ОНОО , БАЯР ХӨӨР , УЙТГАР ГУНИГ , УХААРАЛ ГЭЭД Л ОЛОН ДУРСАМЖ СУРГАМЖ ДҮҮРЭН ЗҮЙЛИЙГ ОРХИОД ЯВЛАА. ХАРИН БИД 11А-ЫНХАН БАС 11IN11 БЛОГИЙНХОН ЮУ ХИЙЖ БҮТЭЭСЭН 2009ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ НЭРЛЭЖ БАЙНА.

ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ - МӨНГӨН ХОНХНЫ БАЯР , ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ
ОНЫ ДУНДУУР БОЛЖ ӨНГӨРСӨН ЭНЭХҮҮ 2 ҮЙЛ ЯВДАЛ ЖИНХЭНЭ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ ГЭДЭГТЭЙ БҮГД САНАЛ НИЙЛЭХ БИЗ. СУРАГЧ НАСНЫ МААНЬ ТӨГСГӨЛ БОЛСОН ХОНХНЫ БАЯР , АМЬДРАЛЫН АНХНЫ ТОМ ХАРИУЦЛАГАТАЙ АЛХАМ БОЛСОН КОНКУРС АЙЯАЯА ЛАЙТАЙ БАЙСАН ШҮҮ ЭНЭ ЖИЛИЙН ЖИНХЭНЭ ДАРАМТ.
ОНЫ ЯЛАЛТ , АМЖИЛТ - ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН МАТЕМАТИКИЙН ДҮНГЭЭР УЛСАД НЭГДҮГЭЭР БАЙРАНД СУРГУУЛИАРАА ЭРЭМБЭЛЭГДЭЖ ТАЧ МААНЬ ХУВИЙН ДҮНГЭЭР 5Д ЗОЛОО 6Д ОРЖ ЗУЛАА ӨГСӨН 4ХИЧЭЭЛДЭЭ 4Н 800 АВЖ АМАРАА МАТ НИЙГМИЙН ХОЛИМОГ ДҮНГЭЭР ХОТОД НЭГД ОРЖ БАХДАМ САЙХАН БААТАР ГАРАМГАЙ АМЖИЛТУУДЫГ УГСРУУЛАН ҮЗҮҮЛЭВ. (ДАН БАНДИ НАР БАЙГАА БИЗ). ХАРИН ҮҮНИЙ ӨМНӨ МАНАЙ АДТАЙ СЭРГЭЛЭН ХӨӨРХӨН ӨХӨӨРДӨМ ОХИДУУД МААНЬ СУРГУУЛИЙН ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ АНГИДАА АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРСАН НЬ ТЭДНИЙ СҮР ХҮЧ ХЭНД Ч ДИЙЛДЭШГҮЙ ГЭДГИЙГ ХАРУУЛСАНДАА.(БАГА ЗЭРЭГ ДЭГСДҮҮЛЭВ)
БЛОГЫН ОНЫ ШИЛДЭГ МЭДЭЭ - CORSANCE(АМАРАА)-Н БИЧСЭН 1000-Н ТӨГРӨГ ӨГҮҮЛЛЭГИЙГ ОНЫ ХАМГИЙН ШИЛДЭГ МЭДЭЭГЭЭР НЭРЛЭЖ БАЙНА. УГ ӨГҮҮЛЛЭГ НЬ БИЧЛЭГИЙН БАРАГ МЭРГЭЖЛИЙН ХЭМЖЭЭНД БИЧИГДЭЖ ТЭРХҮҮ ҮЙЛ ЯВДЛЫГ ЖИНХЭНЭ ХАРАГДТАЛ БИЧИЖ БАС НИЛЭЭДГҮЙ ХӨДӨЛМӨР ЗАРСАН БАЙСАН(ӨӨРӨӨ Л БИЧСЭН БОЛ). ТЭР ӨГҮҮЛЛЭГИЙГ УНШИЖ АМЖААГҮЙ БОЛ ЭНД ДАРЖ УНШНА УУ.
БЛОГЫН ОНЫ ШИЛДЭГ СЭТГЭГДЭЛ - ХЭРВЭЭ ТА ОРОЙ ХАРАНХУЙД КОМПЬЮТЕР ДЭЭРЭЭ ЯМАР НЭГЭН УНШИХ БОЛВОЛ ӨРӨӨНИЙХӨӨ ГЭРЛЭЭ АСААХГҮЙ УНШИЖ ЧАДНА БИЗДЭЭ. ХАРИН ЭНЭ ХҮНИЙ ХУВЬД АРАЙ ӨӨР БОЛОЛТОЙ.
Anonymous said...

gerlee yntraachval yaj bichgii ni harhiin!

ЗА ИНГЭЭД ӨЧИГДӨР ТЭМДЭГЛЭСЭН ШИНЭ ЖИЛИЙН ЯДАРГАА ГАРААГҮЙ ТУЛ ЭНЭ ХҮРЭЭД ӨНДӨРЛӨЖ ДУУСГАЛАА. ӨНГӨРСӨН ОН БОЛ БӨӨН АДАЛ ЯВДАЛ АДАРМААТАЙ ЗҮЙЛҮҮДЭЭР ДҮҮРЭН САЙХАН ОН БАЙЛАА. ИРЭХ ОНД ТА НАРЫГ ИЛҮҮ САЙХАН ЗҮЙЛҮҮД ГАРАА ТОСООД ХҮЛЭЭЖ БАЙГАА ГЭДЭГТ БИ НАЙДАЖ БАЙНА. ТЭГЭЭД БҮГДЭЭРЭНД НЬ ШИНЭ ОНЫ МЭНД.
TOGETHER FOREVER.


Цааш Унших...

12.26.2009

" ШИНЭ ЖИЛ "




















ЗА ТЭГЭЭД ЯРИАД БАЙСАН ШИНЭ ЖИЛИЙНХЭЭ ТӨЛӨВЛӨГӨӨ ТӨСВИЙГ НЭГ ЮМ ГАРГАЛААДАА.
БҮГДЭЭРЭЭ 13ЦАГТ ТӨРӨЛХ СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ЦУГЛАРНА. ( ЦУГЛАХ ГЭЖ УДАХ УЧРААС ЗААЛ АВНА ХЭХЭ)
АНГИЙН БАГШ ДЭЭРЭЭ ОЙРД ОЧООГҮЙ УЧРААС ОЧИЖ ЭРГЭНЭ.
17 ЦАГААС BORA BORA LOUNGED ОРЖ ОЙРД УУЛЗААГҮЙ ГАРУУД АМАА ЧИЛТЭЛ САЙХАН БУРЦГААНА. ГЭДСЭЭ ДҮҮРТЭЛ ЮМ ИДЭЭД
ОРОЙ 21 ЦАГААС MANGO (OR MASS) NIGHT CLUB-Д ХӨЛСӨӨ ГАРТАЛ САЙХАН ДЭВХЦЭНЭ.
ЕР НЬ ЭНЭ БҮГД НИЙЛЭЭД 25000 БОЛОХ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА.
ТЭГЭЭД МИНИЙ ЗҮГЭЭС ХЭЛЭХЭД АЛЬ БОЛОХ ОЛУУЛАА ЦУГЛАЖ ГОЁ НАСТРТАЙ БАЙЖ ШИНЭ ОНОО ХӨШИЖ БИШ ХӨГЖИЛДЭЖ УГТАЦГААЯ ЗАЛУУСАА. (ИШ ТАТАВ) МАНАЙ ШИНЭ ЖИЛ ХЭНД Ч ГЭСЭН НЭЭЛТТЭЙ ТУЛ BLOG УНШИЖ БАЙГАА ЭРХЭМ ТАНИЙГ Ч УРЬЯ.
WE ARE TOGETHER FOREVER.

Гэнэн гэнэн гэхэд дэндvv гэнэн сурагч нас минь
Санан санан дурсагдах саваагvй томоохон нас минь
Намар намрын навчистай хийсэн одох юм
Хавар хаврын яргуй шиг хайлган хэнзхэн нас минь
Мєрєєдлєєр дvvрэн насаа дуулъя уйлъя, хамтдаа дуулъя
Гар гараа барилцаад дурсан саная, эргэн харъя
Хvvхэд насны тэрхэн vеийн томоогvйхэн vерхэл
Нэг нэгтээ гомдож байсан гэнэхэн тэрхэн тунирхал
Одоо харин зvрхэнд минь дурсамж болон vлдэж дээ
Эргэн ирэхгvйгээр, дахин надад заяахгvйгээр холдон одож дээ
Арван жилийн нас минь, дурсамж дvvрэн нас минь
Томоогvйхэн гэнэн балчир насны минь шохоорхол
Тоотойхон уулзалдах арван жилийн нєхєрлєл
Гэнэнхэн сурагч насны энгvй сайхан vерхэл
Эргээд бодоход энэ бvхэн миний нэгэн бахархал
Ангидаа эргээд уулзацгаая алтан vеийн найзууд минь
Арван намрын дурсамжаа эргэн санаарай
Мєрєєдлєєр жигvvрлэсэн сурагч насны дуу
Мєнхєд зvрхэнд эгшиглэсээр он цаг урсана
Цаг хугацаа єнгєрлєє, эргээд бvгдээр уулзъя даа
Сурагч насны дурсамжаа хєєр баяслаар дурсъя даа
Томоогvйхэн насны минь анхны vерхэл
Сэтгэл зvрхэнд минь хоногшсон vерхэл
Холын холд нисэн ниссээр
Хонгорхон нас минь холдсоор
Халуухан дурсамж vлдсээр
Харваад єнгєрєх цаг холдсоор
Тийм ээ, энэ миний сайхан явсан, сэхvvн байсан
Сэргэлэн цовоо бага нас, хvvхэд нас, балчир нас
Сурагч нас минь сэргэлэн явахдаа сурагч байхдаа
Yvрдийн наран хєєрхєн охин чамд, ганцхан чамд зєвхєн чамд
Анхны хайраа єгсєн сурагч нас минь дурсгалтай
Миний нас, чиний нас, бидний нас хэзээ ч мартагдахгvй
Нар туссан гэрэлт самбар, наадаж явсан тэр л намар
Ахиад ирэхгvй арван хавар, аньсага нойтон нэг л єдєр
Уйлъя дуулъя, уулзъя учрая ангийн андууд минь
Эргээд олдохгvй тэр л насаа дурсъя найзууд минь
Холын холд нисэн ниссээр
Хонгорхон нас минь холдсоор
Халуухан дурсамж vлдсээр
Харваад єнгєрєх цаг холдсоор
Арван жилийн найзууд минь одоо ингээд хагацъя даа
Ангийн олон нєхдєє зєрєг замаар салъя даа
Энэ л сэтгэлдээ шавь биднийгээ хайрласан
Эрдмийн багш таныгаа мєнхєд дурсаж явъя даа
Амрагхан чамдаа зориулж би чинь хайраа нээж
Эгэлхэн хєєрхєн охин чамд дэндvv дасч
Харууссан тэр цаг улиран єнгєрсєєр..
Ангидаа эргээд уулзацгаая алтан vеийн найзууд минь
Арван намрын дурсамжаа эргэн санаарай

Цааш Унших...

12.16.2009

HAPPY NEW YEAR PARTY

УДАХГҮЙ ГАРАХ ШИНЭ ОНОО УГТАН АНГИЙН ХАМТ ОЛОН БУЛТААРАА НЭГЭН САЙХАН ҮДШИЙГ ЦЭНГЭН ХӨГЖИЛДӨН ӨНГРӨӨЖ ШИНЭ ОНОО ЭРЧ ХҮЧ ИНЭЭД ХӨӨРТЭЙ УГТАХ САНАЛ БАЙНА· ТЭГЭЭД 29НИЙ ӨДӨР ЦАГ ТОВЛОН УУЛЗАЖ ЮУ ХИЙХЭЭ ХЭЛЭЛЦЭЕ ЯМАРТАЙ Ч ОРОЙ НЬ CLUBД ОРЖ ТАРААД FIREWORK ХИЙХ САНАЛУУД ГАРСАН БАЙГАА. ТЭГЭЭД БҮГД САНАА БОДЛОО НЭМЭРЛЭЭРЭЙ. ӨӨ БАС НЭГ ЗҮЙЛ ХЭЛЭХЭД АНГИЙН БАГШ МААНЬ АХИН ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН УЧРААС БҮГДЭЭРЭЭ НЭГ ЭРГЭЖ ОЧНО ШҮҮ. ҮҮНИЙГ ТУСДАА ЖИЧ ЯРИЛЦАХ БОЛНО ХЭХЭ. ЗА ГЭРИЙН НЭТ ТАСАРСАН УЧИР ГАР УТАСНААС ЭНЭ МЭДЭЭГ БИЧЛЭЭ.
Цааш Унших...