8.29.2009

9 сарын 1 \13:30\

9 сарын 1-д бүгдээрээ сургууль дээрээ 13:30-с уулзацгаана шүү. Бүгд ирээрэй тэгээд ангидаа ороод багш нартайгаа уулзаад бүгдээрэй гоё байцгаана аа. За тэгээд бүгд ирнэ шүү.

8.26.2009

Англи хэлээ гэж...

Би нэтээр хэсч яваад нэгэн хатуу боловч үнэн зүйл уншлаа. Тэгээд блог дээрээ тавьмаар санагдав... Ингээд үүнийг уншцгаана уу.Манай Монголчуудын талаас их нь хагас хугас Англи хэл шүү юмтай. Hi? How are you? I am fine thank you. За нэг иймэрхүү гарууд бол нэлээд хувийг эзлэнэ. Үүний дараагийн хэсэг нь бас яах вэ, толь бичиг харж байгаад ухантаж ухантаж нэг орчуулга хийхтэйгээ, гадаад баагийтаа уулзлаа гэхэд хөл гараа сарвалзуулж байгаад өөрийгөө ойлгуулчих хэмжээний.Надад нэг юм их сонирхолтой санагддаг, юу гэхээр маниус бүхэл бүтэн 4 жил академик түвшинд хичээл заалгачихаад хүнтэй юм ярьж чадахгүй ээрч муурдаг, ганц албан захиа бичих гэхээр түмэн алдаа, буман зовлон болдог. Харин заалгасан хичээлийнхээ нь дэвтэрээ харахад төрлөхийн Англи хэлтэй баагий ч ойлгохооргүй баахан дүрэм цохиж явдаг.Жишээ нь байц гишүүнт өгүүлбэрийн өгүүлэгдэхүүний байрыг өөрчлөх замаар хавсарсан нийлмэл өгүүлбэр бүтээ нтр гэвэл худлаа хэлсэн хүнд маниусын 80-90 хувь нь нойл заагаад зогсож байна. Аанха, яг л ийм ийм хачин юмыг 10 жил, Их Дээд сургуульд заадаг болохоор хэл сурахгүй байх нь тодорхой биз дэ.Харин хаана ч очсон 4 настай бацаанууд чөлөөтэй ярьдаг. Гэтэл бид 4 жил заалгачихаад баалаа, шээлээ гэдгээ ч хэлж чаддаггүй тийм үү? Тэгэхлээр та нар Англи хэлээр “чөлөөтэй” болохын тулд гадуур байгаа хэлний курс дамжаанд явах гээд үхэлдээд байх хэрэг ерөөсөө байхгүй. 10-н жилд, Их сургуульд заалгасан одоо ганцхан Дамжаанд явбал л сурчих гээд байгаа биз.Би та нарт улиг домог болсон дамжаанд суух, гадаад багштай ярианы ангид явах, вакумжуулсан сургалт нтр гэсэн юмнаас татгалзахыг уриалж байна. Тэгээд юуг санал болгох вэ гэж үү? Ганц ном аваад уншчих. Нэг их зузаан байх хэрэггүй ээ, дуусгах гэсээр байтал залхуу чинь хүрээд хаячихна.Тэгэхлээр жижигхэн, уран зохиолын, хайр сэтгэлийн эсвэл адал явдалтай ч байж болно. Эхний 3 хуудсыг нь эрээн болтол нь толь бичиг ашигла. Харин сүүлдээ хүссэн хүсээгүй чиний залхуу чинь дийлээд өнөө хэдэн үгээ цээжлэчихнэ. Номын бичлэг энгийн хэрнээ ямар нэг алдаагүй байдаг.Зардал хамаагүй бага гарна. Хэмжээ том биш болохоор хүссэн газраа аваад явж болно. Автобусанд, микронд, жорлондоо, орондоо гээд бололцоо их л гарна. Ганц ном уншиж дуусгачихаад дараа нь өөрийнхөө түвшинг нэг хараад үз. Би Монгол хэлний дүрмийг ерөөсөө судлаагүй, харин ном их уншдаг байсан болохоор өөрөө аяндаа тогтоосон хэрэг. За тэгээд санал бодлоо хуваалцана биз

8.25.2009

Гялалзсан сайн эссе бичихэд зөвлөмж.

Эссенээс таныг хувь хүний чинь хувьд олж харахыг хичээдэг. Мэдээж хичээл сурлагын байдал, ажлын туршлага, олсон амжилт чинь чухал. Гэхдээ эдгээрийг CV, Application Letter болон дүнгийн чинь хуулбараас харчихна. Харин эссенээс та хэн бэ, та юунд зорьдог, тэмүүлдэг, ямар үзэл бодолтой вэ гэх зэргийг олж харах гэдэг. Иймээс та
өөрийгөө ямар өнцгөөс нь харуулах вэ гэдгээ маш сайн бодож, төлөвлөх хэрэгтэй.
Эссег тань уншаад таны бусад материалыг харах сонирхол төрөх ёстой. Тэд таны эссег уншаад энэ сургуульд суралцахад тохиромжтой оюутан мөн үү гэдгийг тогтоохыг оролдоно.
Хэрэв эссенд өөрийнхөө давуу талыг бичээрэй гэсэн байвал өөрийгөө хариуцлагатай, ажилсаг, хөдөлмөрч, ухаантай зэргээр бичээд огт хэрэггүй. Мэдээж өөрийгөө хариуцлагагүй, залхуу, юм ойлгодоггүй гэж бичих хүн байхгүй. Харин үүний оронд та чөлөөт цагаараа асрамжийн газрын хүүхдүүдэд англи хэлний хичээл заадаг гэж бичсэн нь дээр. Мөн шалгаруулалтын комиссынхонд зүгээр л онц сурлагатан хэрэггүй, харин төрөл бүрийн салбарыг сонирхдог, нийгмийн идэвхтэй хүн чухал байдаг. Иймд та зуны улиралд одон орон судлалын нийгэмлэгт ажилладаг гэх мэтээр бичвэл уншиж байгаа хүндээ илүү сонирхолтой байж чадна. Хамгийн гол анхаарах зүйл бол хэмжээ. Та заасан үгийн тооноос хэтрүүлж огт болохгүй. Энэ нь таныг аливааг задлан шинжлээд эргүүлэн дүгнэж, санаагаа товч тодорхой илэрхийлж чадаж байна уу гэдгийг чинь шалгаж байгаа хэрэг.
Эссе бол таны сургуульд илгээж байгаа материалууд дотроос хянаж, хүссэнээрээ хийж болох цорын ганц зүйл гэдгийг ойлгоорой.
Шалгаруулалт: Олон мянган захиаг шалгалтын комиссынхон хэрхэн, ямар үзүүлэлтээр шалгаруулдаг вэ. Энэ талаар шилдэг сургуулиудын шалгалтын комисст багтдаг туршлагатай хүмүүсээс авсан судалгааг товчлон танилцуулья.
Тэд эссенээс юуг олж мэдэхийг хүсдэг вэ?
Хувийн чанар: өөртөө итгэлтэй, үнэнч, зорилготой, манлайлагч байх, бусдыг араасаа дагуулах, өөрөө өөрийгөө хурцлах чадвар
Мэргэжлийн ур чадвар: өөрийн сонгосон салбартаа амжилт гаргахад нөлөөлөх туршлагуудыг хуримтлуулсан уу, бусадтай харилцах, бусдыг удирдах чадваруудад суралцсан уу зэргийг таны эссенээс олж мэдэхийг хичээдэг. Мөн дараах 3 асуултанд хариулт олохын тулд тэд таны эссег уншдаг.
Та энэ сургуульд элсвэл амжилттай суралцаж чадах эсэх
Та анги, хамт олондоо шинэлэг байдлыг бий болгож чадах эсэх
Та бусад өргөдөл өгөгчдөөс хэр зэрэг давуу талтай, онцлогтой байна. Ингээд таны эссэг уншиж дуусахад Та бол энэ сургуульд сурахаар заяагдсан, үнэхээр тохирсон хүн яах аргагүй мөн гэдгээ нотолж чадсан байх ёстой юм.
Шалгаруулалтын комисс гэж байх бөгөөд тэдгээр хүмүүс жил бүрийн шалгаруулалтыг хийдэг, маш туршлагатай хүмүүс байдаг. Тэд ямар хүмүүсийг сургуульдаа оруулах дуртай байдгийн талаар баримжаа мэдээлэлтэй болохын тулд та сургуулийн веб хаягаар ороод FAQ буюу хамгийн түгээмэл тавигддаг асуулт болон түүнд өгсөн хариултуудыг уншсан байхад зүгээр. Яаж шалгаруулдаг вэ?Ер нь бүхий л сургуулийн сонгон шалгаруулалтын үе шат нь адил гэхэд болно. Эхний ээлжинд 1-2 мэргэжилтэн бүх материалыг уншина. Ямар ч байсан таны материал хугацаандаа очсон л бол уншигдалгүйгээр хогийн саванд орно гэж байхгүй. Мөн TOEFL, GRE, GMAT зэрэг шалгалтанд минимум оноог нь авсан байвал шүү дээ. Тэд нэг эссег уншихад 10-40 минут зарцуулдаг. Комисс өдөрт дунджаар 100 орчим эссе уншдаг гэсэн тооцоо бий. Тиймээс тэд эссений эхний хэдхэн мөрөөс л тухайн эссег сонирхолгүй, сонирхолтой зэргээр тархиндаа ялгачихдаг. Ингээд таны материал авах, татгалзах, тодорхойгүй гэсэн гурван хайрцагны нэгэнд орно. Хэрэв таны материал тодорхойгүй гэсэн ангилалд орвол дараагийн хүн уншина. Хэрэв тэр дахиад л тодорхойгүй гэвэл сургуульд элсэх таны магадлал буураад л байх болно. Хэрэв элсүүлэхээр бол таны материалыг деканд өгөх бөгөөд декан зөвшөөрвөл та тус сургуулийн оюутан боллоо гэсэн үг. Тэгэхээр та энэхүү тодорхойгүй гэсэн ангилалд орохгүйн тулд аль болох гайхалтай сайн, ер бусын онцлог, бусдаас эрс ялгарахуйц эссе бичихээс өөр аргагүй юм.
Анхаарах зүйлс
Та чухам юу илэрхийлэх гээд байгаагаа тодорхой бичих ёстой. Та бол энэ сургуульд заавал сурах ёстой хүмүүсийн нэг гэдгээ та 2-3 үндэслэлээр нотлох хэрэгтэй.
Санаагаа ойлгомжтой илэрхийл. Таны эссе тодорхой, логиктой, сонирхолтой байх ёстой. Түүнээс биш энэ бол эрдмийн ажлын судалгаа, өөрийгөө магтсан зохион бичлэг биш.
Хөгжилтэй, сонирхолтой. Оновчтой хошигнож чадсан хүмүүс бусдад дандаа таалагддаг.
Сайн эссе бичихийн тулд:Ямар хэсгүүд дээр төвлөрөхөө тодорхойл Дарааллаа гаргаАмьдралд тохиолдсон болсон явдлуудаасаа дурьдаж болноТанд энэ чиглэлээр сурахын юу нь сонирхолтой байгаа, юу сурахыг хүсч байгаа гэдгээ илэрхийл Эссены эхлэл ердийн “саарал” биш, харин богино түүх, ишлэл үг, асуулт, дүрслэлээс эхэлж болно Эссены төгсгөл нь гол хэсгүүдээ тодотгосон байх ёстойБичиж дууссан эссэгээ хамгийн багадаа гурван удаа унших хэрэгтэй Өөр хэн нэг хүнд өгч уншуулаад санал, анх буусан сэтгэгдлийг нь сонсох Өөрөө өөртөө чангаар унших хэрэгтэй Муу эссе бичихийн тулд:Би 19** онд төрсөн, Намайг тэр гэдэг… гэх мэтээр эхлэ Эссены оронд товч намтраа бич Сонирхолтой, хөгжилтэй биш харин инээдэмтэй юм бич Уран яруу, уянгын халилтой үгээр бөмбөгд Компьютерийн зөв бичгийн дүрэм шалгагчид 100% найд Нийтлэг, ерөнхий, мэдээжийн зүйл бич Яагаад дунд сурсан, ажлаа олон дахин сольсон зэрэг дутагдлуудаа хаацайлан, тайлбар бич Худал зүйл санаанаасаа зохион, өөрийгөө илт дөвийлгөн бич

1000-Н ТӨГРӨГ


Ангийнхандаа уншиж буй өдрийн чинь мэндийг хүргээд, өөртөө тохиолдсон нэгэн хөгтэй явдалаа бичье гэж бодлоо. Блогын атамаанууд маань урт юм бич гэхээр нь би өгүүллэг бичихээр шийдээд сая бүтээл маань дууслаа./haha/Та бүхэний "comment"миний цаашдын уран бүтээлд онгод хайрлана шүү манайхаан comment оо хайр найргүй цац. Та бүхэн таалан соёрхоно уу. хаха
Өгүүллэгээ ч хатдаа.

Би сая 8сарын 20-р дүүтэйгээ самаранд явлаа аа. Байгаль дэлхий маань энэ жил хишгээ бага ч хайрласаныг гэх үү, урамгүйхэн буцаж явлаа. Тэгэээд нтр ийг бодоод цонхоор харж суутал нэг нэлээн согтуу ах орж ирээд яг голын хаалганы хажуу талын сандал дээр суучихав. Тэр ах орж ирсэн цагаасаа л олон юм яриад л их далчигнаад байлаа. Тэгж байтал нөгөө ах чинь кондуктарт мөнгөө өгч байгаад нэг МЯНГАН ТӨГРӨГ доорооо унагаж орхив бололтой. /Би яг унагаж байхыг нь хараагүй./ Тэгээд би тэр мөнгий нь харчаад за буухдаа авъя гэж бодоод л байн байн тэр мөнгө рүү хараад л явлаа.
Тэгтэл надад бас өрсөлдөгч байгаа бололтой хойно сууж байсан нэг ах хажууд нь очоод л зогсчлоо доо. Тэгснээ байн байн доошоогоо хараад л.......хэхэ
Тэгээ л дотроо жоохон инээд хүрээд бас санаа зовоо л сууж байтал урд талын суудал дээр нэлээн хижээлдүү насны нэг ах ирээ л суучихлаа. Нэлээн буурьтай суурьтай тайван хүн шиг байсан гэнэт л сууж ядаад л нүд нь эргэлдээд сонин болчихлоо. Өөхөө тэгсэн чинь харин нөгөө миний Мянган төгрөгииг маань харцан байгаа юм даа. Би ч бүүр санаа зовж эхэллээ шүү. Тэгсэн ээ л автобусанд орж ирсэн хүмүүсийг харангуутаа л энд суу энд суу гээд л, тэгээд босонгуутаа нөгөө согтуу ахын дэргэд шууд очоод зогсчлоодоо. За ингээд л автобусан доторхи мянган төгрөгний тулаан эхэллээ дээ./хаха/ Нөгөө 2 ах чинь зорилго нэгтэйгээ мэдэв бололтой, бие бие рүү гээ сонин хараад л доошоогоо нэг хараад л ядаж байхад автобусаар дүүрэн суудал байхад тэр 2 хажууд нь улаан цайм зогсоод л дараа нь бодоход инээд хүрсэн гэж./хэхэ/ Тэр үед ч яахав юу нь тэрийг анзаарахтай мантай зөвхөн тэр МЯНГАН ТӨГРӨГ л хамаг ухаан бодолыг минь эзэмдсэн байлаа. Би ч дүүдээ янз бүрээр ойлгуулах гэж оролдоод, гар хуруугаараа зангаад л бантсан даа үсээ мүсээ илээд л нэлээн үзлээ гэвч дүү маань хол суусан байсаныг ч хэлэх үү юу ч ойлгодоггүй өөдөөс дэбилл царайлаад л хараад байх юм.
Миний хүний гараар могой бариулах гэсэн явуургүй санаа, за бас тэгээд нас намбаа ч бодсоныг хэлэх үү дүүгээрээ авахуулчъя гэсэн маань бүтэхгүй нь дээ гэж бодоод дахиад л нөгөө мөнгө байгаа газар луу гаа хартал нөгөө 2 ахын хөлний салтааны завсарааар, миний, миний МЯНГАН ТӨГРӨГ намайг аваач гэсэн шиг л хэвтэж байлаа./оооооооо/ Яг соронз шиг татаж байсан гээч.
Би ч дотроо заавал чамайг авна даа гэж бодоод л мөнгө рүү гээ хараа салгалгүй сууж байтал автобус миний яг буух буудал руу дөхөөд ирлээ дээ. За тэгээд зүрх түг түг цохилж, суудлаасаа ухас хийн босоод хаалганы доошоо буудаг шатан дээр нь очоод зогсчлоо. Тэгээд яг хажуу талын сандалны доор нөгөө миний МЯНГАН ТӨГРӨГ байгааг мэдэрч байлаа./арай харагдахгүй байсий нь/ Тэгээд нөгөө 2 ах руу нэг харсан аа л над руу хараагүй юм шиг санагдахаар нь би шууд доошоо өнгийгөөд нөгөө МЯНГАН ТӨГРӨГ ӨӨ гартаа тас базаад л цонх руу харлаа. Хурдан буух юмсан гэж байж ядаж нөгөө 2 ахын харц араас төөнөх шиг болоод ёстой эвгүй байлаа. Ашгүй хаалга онгойж би автобуснаас бууж нэг сэтгэл амраад автобус руу хартал нөгөө 2 ах яг цонхны цаанаас над руу нэг тийм атаархсан байртай харж байх юм. Би ч тэсгэлгүй инээд хүрээд нөгөө 2 ах луу мянган төгрөгөө дэлгээд инээлээ, тэгсэн чинь нэг нь над руу гараа зангидаад л ална шүү гэж байгаа бололтой зангаж байх юм. Би ч мянган төгрөгөө кармаандаа хийгээд сэтгэл тэнэгэр гэр лүү гээ алхалсан юм даа./хаха/ Мянган төгрөг өө гэж.

8.24.2009

Хичээл эхэллээ

Зиак ингээд манай ангийн хүүхдүүдээс их сургуулийнхаа ангийн хаалгыг эхнээсээ татаж, ширээнийхээ ард сууцгааж нэгэнт эхэлцгээсэн байна аа гэж. Тэгэхээр 9 сарын 1-с өмнө ЭМШУИС, ШУТИС, СЭЗДС-н зарим ангийн хичээл эхэлжээ. Ингээд эдгээр сургуулиудад сурч байгаа ангийнхаа найзуудад суралга хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг нийт найз нарынх нь өмнөөс ахин дахин хүсэн ерөөе өө. Ингээд манайхаан бүгдээрэй ОНЦ сурцгаана шүү.

8.20.2009



За тэгээд Тэмүка миний бие яриад байсан нөгөө амралтныхаа зургуудыг блог дээрээ бөөн юм болж байж тавилаа. Татахаар тавих гэтэл дэндүү их зураг учир эдгээр зургуудыг авах гэсэн хүн байвал yahoo messenger-ээр юм уу flash disk-ээр авна уу.://2.bp.blogspot.com/_OUsTwwwhPjY/Spp3bMr11jI/AAAAAAAAACk/ORCBcW0c9h0/s1600-h/PHTO0201.JPG">
























































































































<

9 сарын 1-д Батзаяа багшид өгөх мөнгөө авч ирээрэй...

Энэ жилийн 9-р сарын 1-д хэдүүлээ сургууль дээрээ цугларцгаана шүү. Тэгээд сургуулийнхаа нээлтэнд орж багш нартайгаа уулзаад цаашдаа 10 жилийнхэн гэж яригдах ангийнхантайгаа уулзана ш дээ. Бас дээр нь Батзаяа багшид хагалгаанд нь зориулж бага ч гэсэн мөнгө цуглуулж өгцгөөе гэж дээр ярьснаараа мөнгөө 9 сарын 1-д аваад ирээрэй. Тэгээд ангийн даргадаа хураалгацгаана биз. За тэгээд 9 сарын 1-д уулзацгаая.

8.19.2009

“ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” ХӨТӨЛБӨР

“Хөх сүлд соёл” сангийн “БОЛОВСРОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МОНГОЛД-2009”
оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн журам

Хөтөлбөрийн зорилго
Монгол улсад өндөр боловсрол, мэдлэгтэй, чадварлаг хүний нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Хөх сүлд” группын “Хөх Сүлд Соёл” сан оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг боловсруулан их, дээд сургуулиудад суралцаж буй оюутан, сурагчдад сургалтын тэтгэлэг олгохоор шийдвэрлэж, 3 дахь жилдээ явуулж байна.
Тэтгэлэг хүсэгчдэд тавигдах шаардлага
1. Монгол улсын иргэн байх.
2. Өрхийн орлогоо үнэн зөв тодорхойлж, засаг захиргааны нэгжээр баталгаажуулсан байх.
3. Хөтөлбөрт хамрагдах оюутнууд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3.5-с дээш голч дүнтэй /92%иас дээш/ суралцсан байна.
4. ЕБС-г онц, сайн дүнтэй төгсөж, их дээд сургуульд суралцах эрхтэй оюутан байна.
5. Сурлагын дүн сургалтын албаар баталгаажсан байх.
6. Мөн оюутан сурагчид нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, амжилт гаргасан, улсын хэмжээний урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцож, байр эзэлсэн, нийгмийн идэвхи зүтгэлтэй манлайлах ур чадварыг эзэмшсэн бол шалгаруулалтанд орох нөхцөл болно. Дээрхи шалгуурт тэнцэж байгаа оюутнууд 3.4-оос дээш голч дүнтэй суралцсан байж болно.
Тэтгэлэг хүсэгчийн бүрдүүлэх материал
1. Анкет / татаж авах /
2. Нэг хувь цээж зураг / 3x4 хэмжээтэй /
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Өмнөх курсуудын дүнгийн жагсаалт /голч дүнг заавал бичсэн байх/
5. Их, дээд сургуульд элссэн оюутан ЕБС-ийн гэрчилгээ, хуулбарын хамт, мөн их дээд сургуульд элссэн эрхийн бичиг
6. Өрхийн ам бүлийн болон орлогын тодорхойлолт /хороо хориноос авах/
7. Гэр бүлд ажил хийдэг гишүүдийн цалингийн тодорхойлолт, тэтгэвэр тэтгэмж авдаг бол зохих байгууллагын тодорхойлол
8. Хөтөлбөрт хамруулахыг хүссэн эрдмийн зөвлөлийн болон тэнхимийн эрхлэгчийн тодорхойлолт
9. Өргөдөл
10. Эссе. Дараах сэдвээс аль нэгийг сонгоно. / 1. Чи хэний манаач вэ?, 2. Баян Монголд согтуу иргэн бий юу?, 3. Газрын баялаг, миний баялаг, 4. Мэдлэг хөрөнгө мөн үү?, 5. Байгаль эх гомддог уу?, 6. Хог мөнгө мөн үү?, 7. Нүгэлд хэмжээ бий юу?, 8. Хөх толбо миний илэрхийлэл, 9. Монгол хөгжих үү?, 10. Тэтгэлэг танд ямар нөлөө үзүүлдэг вэ? / 2-3 хуудас, Times new roman font-оор, size-12-оор бичигдсэн байх/
11. Бүртгэлийн хураамж 3 000 төгрөг.
Тэтгэлэг хөтөлбөрийн материал хүлээн авах, шалгаруулалт
1. Материалыг 2009 оны 07 сарын 14-ноос 8 ñàðûí 31-íûã äóóñòàë ажлын өдрүүдэд 1000 цагаас 1700 цагийн хооронд “Хөх сүлд соёл” сангийн байранд хүлээн авна.
2. Зөвхөн материалын шаардлага хангасан оюутнууд ярилцлаганд орно. Болзол хангасан оюутан, сурагчид ерөнхий мэдлэгийн болон сэтгэлгээний чадамжийн шалгалтанд орно.
3. Тэтгэлэгт хамрагдах болзол хангасан оюутан, сурагчдын материалыг “Хөх сүлд соёл” сангийн шалгаруулах комисс тухай бүр хэлэлцэж, шийдвэр гарган эрхийн бичиг олгоно.
Хөтөлбөрт хамрагсдын хүлээх үүрэг
1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд “Хөх сүлд хөгжил” клубын гишүүнээр элсэх ба клубээс явуулах үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож, нийгэмд тустай төсөл боловсруулж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
2. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд сурлагын үзүүлэлтээ байнга ахиулж байх бөгөөд хагас жил тутам сургалтын албаар баталгаажуулсан дүнгийн үзүүлэлтээ тайлагнаж байна.
Жич: Зарласан хугацаанд ярилцлаганд ороогүй оюутнууд дахин шалгаруулалтанд орох боломжгүйг анхаарна уу. Шалгаруулалтанд орохоор бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.

8.14.2009

Хичээл эхлэхээс өмнө ангиараа нэг сайхан амарцгаая.

За удахгүй эхлэх гэж буй 2009-2010 оны хичээлийн жилд би болон манай ангийн нөхөд оюутан гэж анхны жилээ нэрлэгдэх нь ээ. За энэ ч яахав хэхэ. Энэ сарын буюу 8 сарын 17-ы өдөр ангиараа амралтаар нэг хоногоор саяхан бид хэдийн явсан Баянбулаг зуслан руу явцгаая. Энэ өдөр манай ангийн анд Мөнхтулгын төрсөн өдөр болон Тач, Саруул, Уянга нарын төрсөн өдрийг ч гэсэн тэмдэглэж чадаагүй тул тэмдэглэх санаа байна. За тэгээд болж өгвөл бүгдээрээ явахыг бодоорой. Нэмж хэлэхэд зохион байгуулагчдын зүгээс хатуу юм амралтан дээрээ хэрэглэхийг зохисгүй хэмээн үзсэн тул санаа зоволтгүй ээ. За тэгэхээр бүгд явцгаана шүү. Тэгээд нэмж хэлэхэд 17-нд 9 цагаас 11-р сургууль дээрээ уулзана шүү.

8.12.2009

Англи хэл дээр ном уншиж хэлээ сайжруулцгаая.


За ингэхэд би өөрөө англи хэл сурч байгаагийн хувьд ганц ном оруулъя гэж бодлоо. Тэгээд Jess Moleman-ий "A comet appears" гэдэг ном тавьлаа. Ямар ном байна уншихад хэллэг нтр нь ямар байна коммент үлдээцгээгээрэй. Энд дарж үзнэ үү

Зүгээр суухаар татаж суу гэж


Ойрд блогдоо мэдээ оруулсангүй. Манай блогт дуу хөгжим дутагдаад байгааг хараад хэдэн өөрийнхөө сонсдог дажгүй гэсэн цомогнуудаа орууллаа. Татаж аваад сонсоод үзээрэй (^_^)

1. Avenged Sevenfold - City of Evil (2005 Metalcore)


City of Evil нь АНУ-д л гэхэд 1,500,000 хувь борлогдсон, "100 Greatest Guitar Albums of All-Time"-н 63-т ордог цомог байгаа юм. Avenged Sevenfold-н гитарчин Synyster Gates нь Guitar World сэтгүүлээс шалгаруулсан шилдэг 50 гоцлол гитарчдын нэг ба дуучин M.Shadows нь яг Guns N Roses-н Axl Rose шиг хоолойтой гээд ярих юм ихтэй дажгүй хамтлаг шүү сонсоод үзээрэй.


Татах

2. Disturbed - Indestructible (2008 Heavy Metal)


Disturbed нь ба дэлхий даяар 11 сая хувь цомог борлуулсан ба сүүлийн үед гарч ирсэн хамтлагуудаас хамгийн их амжилт олсон Heavy metal, Hard Rock хамтлаг юмаа гэж. Indestructible Цомгийн хувьд гэвэл борлуулалтаараа АНУ Канад Австрали-д нэгт орж байсан ба Inside the Fire дуу нь Grammy Awards-н Шилдэг Hard Rock гүйцэтгэл номинацад нэр дэвшиж байсан.

Татах

3. HIM - Razorblade Romance (1999 Gothic metal, Alternative metal)

HIM-г та нар мэднэ биз дээ. Финлянддаа бол номер нэг хамтлаг, гаргасан цомог сингл болгон нь Финлянддаа үргэлж номер нэг Европт бол номер нэг биш юмаа гэхэд 2 3-ээс бол буухгүй. Миний хувьд ч гэсэн номер 2 хавьцаа хамтлаг хэхэ ^_^. Razorblade Romance цомгийн хувьд нэрнээсээ л ойлгомжтой тэр чигээрээ Lovemetal.

Татах

4. Bloodsimple - RedHarvest (2007 Alternative Metal, Nu Metal)


Зүгээр л энэ хамтлагийг ойрд сонсоод байгаан ингээд л болоо өөр ярих юм алга.

Татах

5. Bullet For My Valentine - Scream Aim Fire (2008 Melodic Metalcore)

Bullet For My Valentine нь Их Британид нилээд амжилт олж байгаа залуухан Wales хамтлаг. 2004 онд Best Newcoming болон Best British Band шагналуудыг авч байсан. Цомгийн хувьд гэвэл ямар ч байсан гарсан сингл болгон нь UK Rock Chart-д нэгт орсон байна лээ.

Татах

New BooK!!!




Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана "Илбэ зэрэглээ", "Арван зүүдний өр", "Цуурайнаас төрөгсөд" хэмээх цуврал гурван романаа нэгтгэн ботилсон "Гурамсан цадиг" номоо уншигчдынхаа оюун билгийн алганаа өргөн барьжээ.

Эл гурамсан романыг утга зохиол судлаач, шүүмжлэгчид "ХХI зууны Монголын хүүрнэл зохиолын шинэлэг сэтгэлгээний нэгээхэн төлөвийг цогцоор нь илэрхийлж буй бүтээл болно" гэж дүгнээд байгаа билээ. Цуврал романуудыг нягталсан хувилбараар нь нэгтгэсний дээр "Илбэ зэрэглээ" романы хавсралт "Үхсэн хүний амьдрал" постмодерн жүжгийг анх удаа бүрэн эхээр нь танилцуулснаараа энэ хэвлэл онцлог болжээ.



"Цондоолой Цүндээлэй" комик номын зургадугаар цуврал худалдаанд...

"Ирмүүн" агентлагаас эрхлэн гаргадаг хөгжилтэй адал явдлаар дүүрэн "Цондоолой Цүндээлэй" комик номын зургадугаар цуврал уншигч хүүхдүүдтэйгээ уулзахад бэлэн болсон байна. "Цүндээлэй хулгайд алдагдсан нь" хэмээх шинэ номын нээлт энэ сарын 14, 15, 16-ны өдөр 11 цагаас УИД, "Номин плаза", "Скай", X хорооллын "Миний дэлгүүр"-т зэрэг явагдах болно. Дашрамд дурдахад, энэ сарын 15-наас ирэх сарын 15-ныг хүртэл "Цондоолой Цүндээлэй" цувралын шинэ дугаарыг худалдан авсан хүүхэд бүр сугалаанд оролцох эрхтэй юм байна. Сугалааны тохирлыг арванхоёрдугаар сарын 20-ны өдөр "TV-9" телевизээр гаргах гэнэ. (За тэгээд манай ангийнхан энийг бяцхан дүү нартаа авч өгч ч болох юм шүү дээ :D)

Өнөөдөр та ямар салбарт ажилладаг байхаас үл хамааран танаас нэг талаас мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвар, нөгөө талаас цагийн менежмент, багийн менежмент, харилцааны менежмент гэхчилэн менежментийн арга ухааны талаар нарийн сайн мэдлэгтэй, эдгээрийг өөрийн ажил амьдралдаа чадварлаг хэрэглэж, хэрэгжүүлж чаддаг байхыг зүй ёсоор шаардаж байгаа билээ. Иймд, зохиогч Баасансүрэнгийн Ундармаа өөрийн сурсан мэдсэн, уншиж судалсан, амьдралд хэрэглэж үнэ цэнийг нь мэдэрсэн мэдлэг туршлага дээрээ суурилан менежментийн цуврал номууд болох "Цагийн менжмент", "Багийн менежмент", "Харилцааны менежмент" гэсэн номуудаа ажил хэрэгч хүн танаа өргөн барихаар зорьж байгаа аж. Тэрээр "Цагийн менежмент" номоо хэвлүүлээд байна.

...Ихэнх тохиолдолд бидний хүч энерги, цаг хугацаа төлөвлөснөөс ангид байдаг. Учир нь бид зорилго, төлөвлөгөө, ажлуудын дэс дараалал болон ер нь л хийх ажлынхаа талаар нарийн тодорхой төсөөлөл муутай билээ. Гэвч үүний эсрэгээр та өөрийн цаг хугацааг зөв ашиглаж чадвал нэн түрүүнд дараахь хамгийн энгийн хоёр давуу талыг хүртэх юм байна.

Ингэснээр та өөрийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж чадах бөгөөд үүний үр дүнд өөрийн орлогыг нэмэгдүүлэх болно. Цаг хугацаа бол Мөнгө!

Та ажлаас бусад зүйлд зарцуулах цагтай болно. Тухайлбал, гэр бүлдээ, найз нөхдөдөө, өөрийн сонирхдог зүйлдээ зориулах цагтай болно.

Цаг хугацаа бол Амьдрал!

Иймд цагийн менежмент гэдэг нь өөрийн эрхэлж буй ажил болоод өөрийн цаг хугацаандаа эзэн нь байх гэсэн утгыг агуулдаг.

Энэхүү ном:

1.Таны цаг хугацаа хаана байна вэ,

2.Зорилго, Төлөвлөгөө, Үйл ажиллагааны дэс дараалал,

3.Та өөртөө хэрэгтэй зүйлийг хийх,

4.Хувийн сахилга бат

-Амжилтын үндэс гэсэн үндсэн дөрвөн бүлэг бүхий юм.

Эдгээр дөрвөн бүлэгт цаг төлөвлөлтийн түгээмэл хандлагууд, эрдэмтдийн онол үзэл баримтлал, цаг төлөвлөлтийн техник аргачлалууд болон шалгарсан арга хэрэгслүүдийг санал болгосон. Хамгийн багаар бодоход та өөрийн хувийн сахилга батыг нэн тэргүүнд анхааран үзэх хэрэгтэй. Энэ бол таны амжилттай цагийн менежментийн зөвхөн эхний алхам юм гэсэн үнэт санаануудыг тусгажээ.

(За тэгээд манай блогоор зочилсон өөр хүмүүст бол манай блог нээх үзэх харах юмгүй байна гэж санагдаад дээрх нийтлэлийг оруулсан болно хэхэ :D)


Батзаяа багшдаа тусалъя манайхаан

За ингээд энэ хорвоо дээр хүн хүндээ туслаж амьдрах шиг сайхан зүйл байхгүй билээ. Биднийг 6-р ангийн жоохон хүүхдүүд тоо гэж юу байдгийг сайн ч мэдэхгүй байхад багш маань ирж биднийг өдий зэрэгтэй болгож өгсөн гэж хэлэхэд бараг л болох байх гэж бодож байна. (Тийм биз дээ:D) Тэгээд багш маань саяхан 7-р сард БНХАУ-г эмчлүүлэхээр зорисон боловч чихнийх нь өвчин эмчлүүлэхэд маш хүндрэлтэй байгаа бололтой. Тиймээс бид хүнд хэцүү үед нь багшдаа туслах нь зүйтэй мэт санагдана. Тэгээд даруйхан хүн бүр 5-с доошгүй мөнгө сэтгэлээрээ ангийн дарга Ү.Өнөржаргалд хураалгана уу! За тэгээд багшийн маань бие зүгээр болж олон олон сайн шавь нараа цаашид ч гаргаж байгаасай гэж ангийнхныхаа болон нийт шавь нарынх нь өмнөөс хүсье.

Америкт суралцсан тэмдэглэл (Оюунгэрэл




Номын тэмдэглэл
Хvний эрх, эрх чeлee: хvн eeрee eeрийнхee тeлee суралцах сонголт хийх бvрэн эрхтэй, тvvнийхээ араас хeeцeлдeх ч бvрэн эрхтэй
Бvгд тэгш эрхтэй тул хэн илvv чадвартай, хичээл зvтгэлтэй, хeдeлмeрч нь ялгарна.
Бусдаас онц гойд авъяасаар ялгарахгvй байж болно, гэхдээ vзэл бодол, хандлага, тvvх намтраараа ялгарч, энэ онцлогоо бусдад vнэнээр нь дэлгэж байх
Чи тийм л ухаантай юм бол яагаад ядуу байгаа юм бэ?
Ардчиллын vнэт зvйлс гэж юуг хэлээд байна вэ?
ардчилсан нийгэмд сонголт хийж байгаа залуус нэг зvйлийг маш тодорхой ойлгох хэрэгтэй. Тэд сонголт хийхийн тулд заавал номер нэг байх шаардлагагvй. Сонголтын орон зай маш уудам гэдгийг юуны eмнe vргэлж санаж байх хэрэгтэй. Сургуульд тэнцэхийн тулд заавал бусдаас илvv мэдлэг чадалтай байх албагvй гэсэн ерeнхий хууль vйлчилдэг. Харин чадлын хэмжээ тодорхой стандартад хvрсэн байх, тухайн хэмжээнд хvрэхийн тулд шударгаар сурч, ажилласан байх ёстой гэсэн гол зарчимтай.
За тэгээд манай ангийхаан оюутан болж байна нэр хүндтэй том сургуульд суралцахыг хүссэн хүмүүс зөндөө л байгаа биз дээ. Тийм бол одоо монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн багтай хамтран ажиллаж байгаа энэ ухаалаг эмэгтэйн номыг заавал уншиж үзээрэй.

8.10.2009

Happy birthday to Saruul

ү
Нар гийсэн энэхүү сайхан өдөр манай ангийн адтай сэргэлэн охидын нэг Саруулын төрсөн өдөр тохиож байгаа билээ. За тэгээд Саруулдаа амьдралд нь аз жаргал инээд хөөр баяр баясгалан хамгийн сайн сайхныг хувиасаа болон нийт ангийхний зүгээс хүргэе.

8.09.2009

100 дахь мэдээ маань нийтлэгдлээ!!!


Цаг хугацаа улиран одсоор нэг л мэдэхэд манай блог нээгдээд бараг жилийн нүүр үзчихжээ, өнөөдөр 100дахь постоо нийтэлж байна. Бид ярилцаад зуу дахь мэдээгээрээ ангийнхныхаа 100н зургийг цуглуулан оруулахаар болсон юмаа. За тэгээд энэ блог маань биднийг насан туршид маань холбох холбоос болж чадахуйц хэмжээнд хүрснийг хараад миний бие ихэд хөөрөн баяснам. Админууд болон өнөөг хүртэл мэдээ оруулж ирсэн бүх хүүхдүүддээ ангийнханы зүгээс талархал илэрхийлж байна :D.