Энэ удаад Д.Нацагдоржийн зохиолыг орууллаа. Хэдэн жилийн өмнө уншаад бүр эргүүтэж байсийн одоо уншвал яадаг бол гээд л бас та нар уншаад үзээрэй хүмүүс л жигтэйхэн гүн ухааны зохиол юм байгаашт гээд л байдийн :PЗуны шөнө богино тул, өглөөний 8 цаг дор наран нэгэнт дээр гарчээ. Унтсан нойрноос арайхан сэрмэгц нэгэн янжуур гаргаж шившив. Чилсэн биеийг талбируулан түр зуур хэвтэхүйн завсар энэ өдрийн элдэв хэргийг бодох бөгөөд өдрийн тэмдэглэлийн дэвтрээ дэрэн доороосоо авч үзвээс, химчик харандаагаар бичсэн хэдэн үсэг бараг бүрэг үзэгдэх нь түүнийг шүлсээрээ норгон, улмаар сайтар ажиглаваас:Найман сарын гучны Ням гариг, Харанхуй хад Ина хэмээх хэдэн үсгийг тэмдэглэсэн байх нь утга ба учир нь тодорхой үгүй. Юун тухайбичсэн нь огт мартагдсан тул, дахин нэгэн удаа алгуурхнаар уншиж эцсийн үсэг дээр хүрвээс, Ина хэмээх миний хуучин амраг охинынэр, цахилгаан адил хоромхон зуур миний тархины дотор гэрэлтсэн бөгөөд мөнхүү охиныг хэдийнээ хайлаас модны сүүдэр дор тэврэн үнсэж агсан нэгэн цаг гэнэт санагдан, сормуусны сүүдэр дор даруй сэтгэл хөдөлж, улмаардор үзэгдэхүй дор даруй сэтгэл хөдөлж, улмаар эрт ба эдүгээ, хол ба ойрыг улируулан бодох тусам ийн тийн уяран мэлмэрч, зүүд мэт зэрэглэсээр агшин зуур үүрэглэсэн нь татаж бүхүй тамхины үнс хэнхдэг дээр минь унахуй дор, гэдрэг цочин сэрэхүй лүгээ уг тэмдэглэлийн утга учир юун болохыг эргэцүүлэв. Үүнд юуны урьд мөнхүү бичсэн хүний нэр дээрээс эхлэн бодвоос Ина хэмээгч нэгэн залуу цэвэрхэн охин бөгөөд 7 жилийн урьд би түүн лүгээ хязгаар үгүй янаглан ханилсан боловч, дараагаар хоёр бие уул далайн тэртээ энэтээ дор завсарлагдан, сэтгэл зүрх ташаалагдсан бүлгээ. Хожим хайртай Ина хааш одсоныг мэдэх үгүй, хэдийгээр эрэн сурвалжилсан боловч эс олоод элмэрэн гайхсаар агсан нь гэтэл энэ өглөө санамсар үгүй, өдрийн тэмдэглэлийг үзэхүй дор үл мэдэгдэх утга бүхий хэдэн үсгийн дор түүний нэр байхыг үзээд, зүрхний дотор зул ноцов.Эргэцүүлэн санаваас, эдгээр хэдэн үсэг нь түүний бие надаас салахуй дор миний дэвтэр дээр тэмдэглэж өгсөн сануулга лав мөн хэмээн сая мэдэвч, юу хэмээсэн нь утга басхүү далд болой.Мөнөө ухамсар авч бодвоос Ина болвоос энгийн хүн бус бөгөөд эрдэмтэн охин манлай мөний тул энэхүү бичсэн нь лав учиртай биз ээ. Үүний учрыг олвоос, Инаг олох нь магад хэмээн сэтгэгдмэгц нэгэн аяга цай авчруулан уугаад, мөнхүү хэвтээ хэвээр уг тэмдэглэлийн утгыг шинжлэн боловсруулж эхлэв.Энэ үе манай тогооч их л сүрхий царай гаргаж надаас асууна.
Ай данжаад яасан. Бие өвдсөн
Үгүй зүгээр
Ай би айж байна биш үү. Царай муу байна.
Дараа нь би буруу харан хэвтэн хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд чинагш бодов. Манай тогооч "Ай" хэмээгээд гарч одов.Нэгэн цаг орчим зүйл зүйлээр эргэцүүлсний хойно нэгэн сэдэв олсон бөгөөд юун хэмээвээс 8 сарын 30-ны бямба гариг хэмээсэн нь болзоо тавьсан өдөр болмой. Харанхуй хад хэмээсэн нь тийм газар уулзах хэмээсэн юм байна хэмээн сэтгэсэн бөгөөд бас дахин нэг удаа шалган бодвоос, ер түүнээс зайлах үгүй агаад хуанлийг авч үзвэл 8 сарын 30-ны Бямба гариг нь яг энэ өдөр болсон тул даруй яаравчлан босмогц ”Морийг барьж эмээллэтүгэй” хэмээн тогооч дор хэлэвээс түүний бие өмнөөс их нүд гаргаж, "Яасан данжаад" хэмээн амандаа шивэгнэсээр гарч одоод “Ай эмээллэсэн биш үү” хэмээн гадна хашхирч байна. Миний бие даруй дор ташуурыг аван, шаламгайлан моринд мордсон боловч, аль зүг дор одох ба Харанхуй хад хэмээгч нь ямар ертөнц дор оршин байхыг огтхон ч мэдэх үгүй тул, дэмий л мориныхоо 2 чихийг ширтэн гайхаж хэдэн минут болов. Үүнд манай тогооч хажуунаас “Ай явах үгүй яасан? Юу мартсан? Хэмээн үглэж байна. Гэтэл миний морь удаан зогсохуй дор хөл нь чилсэн ба угаас омголон морь тул ийш тийш тэмүүлэн тогтож ядахуй дор жолоогоо султгаваас тэр баруун өмнө зүг алхуулав. Үүнд би нэгэн зэрэг бодоод морины хааш зүглэсэн тэр зүгт дор шууд явав. Түүнээс нэгэнт мэдвээс, хэд хэдэн арван газар дэв дэмий явчихсан байх агаад хүн амьтан үзэгдэхгүй цөл газар иржээ. Ам цангах нь хэмжээлшгүй бөгөөд сэтгэл уйтгарлахаас цаашгүй. Морин хэдийгээр их хөлөрсөн боловч, ядарсан байдал огт үгүй болохуяа салхийг сөрөн, хэнхдэгийг яран давхисаар хэд хэдэн ухааг давж, хужир ба бударгана элбэгтэй нэгэн цайдам газар хүрч очвоос, 4 зүг дор юу ч үзэгдэхгүй, харин тэртээгүүр бараан үүл хурж бороо орох янзтай.Угаас хот тосгоны газар өсч хүмүүжсэн тул зэрлэг уул газрын байдал төдий л тааламжгүй дэмий л гайхна. Намрын салхи сэржигнэн салхилахуй нь сэтгэлийн дотор гулин галин байдлыг төрүүлнэ. Амраг Инаг олж уулзана хэмээсэн нь харин зүүдлэн давхиж, хөндий тал дор төөрөх нь ч юм уу? Гэтэл унасан морины чих соотгонож, хамар нь хуухинахуй дор сэрхийтэл цочиж ийш тийш ажиглаваас тэртээ хажуу дор нэгэн амьтан явна.Юу ч болов очсугай хэмээн шууд давхин ойртвоос, үнэг буюу чоно буюу аль нь танигдахгүй нэгэн амьтан улам чинагш зугтана. Морийг ташуурдаж довтолгосоор гүйцэн очвоос, үнэг ч бус чоно ч бус харин нэг нохой явах бөгөөд өмнө хойгуур нэгэнт эргэлдэж, сүүлээ шарваад баруун зүг удирдан явахыг үзвээс, айлын ч нохой бололтой.Ангийн ч нохой байлтай тул лав нэгэн хүнтэй газар хүрэх биз хэмээн итгэж хойноос нь дагалдан шогшив.Чингээд цайдмаас холдон нэгэн ухааг давбаас, газрын байдал их л өөр болоод өвс ногоо сахлаг ургасан хангай газар тэртээ хойд тал дор өндөр уулс ханаран байхын наагуур, урт мөрөн урссан нь үзэгдэнэ.Нохойн явах нь алгуур болоод удал үгүй нэгэн толгой тойрмогц чинад нэгэн хар овоохой харагдав.Гадуур нь нэг ч мал үгүй, харин дэрс бут үргэлжилжээ. Нэгэн настай хүн гарч ирээд нохойгоо даллан дуудаж амой.Миний бие хагас өдөр явсан нь хэдэн сар аян хийсэн мэт болж, санаа галирсан тул айл гэрийг үзэхүй дор Ина лугаа учирсан адил баярлаж морио тушаад оров.Хар хүн дагалдан ороод зүүн хойно цомцойн суув.Би баруун хойно нь нэгэн гөрөөсний ширэн дэвсгэр дээр хагас завилан суусны дараа амар мэндийг мэдэлцэв. Мөнхүү хар хүн гуч илүү настай, элгэн дээл өмсөж, суран бүс бүсэлжээ. Үг хэлэлцэх аялгуу нь чихэн дор их л өөр сонсогдоно. Зүүн өмнө хатавчин дор үстэй дээлээр нэгэн хүн хучаастай хэвтэж буй. Дун буурал толгой цухуйж байна.Хар хүн нурман дор шигтгэсэн домботой цайг нэгэн тэвш тарваганы махны хамт над дор өгсөн нь гудамжны шалбааг мэт булингартай, мах нь халшгүй эхүүн үнэртэй боловч, ундаасаж өлссөн минь их тул арга үгүй идэж уув.Гэдэс бага тайтгарч, бие бага амарсны хойно Ина сэтгэлд орж ирэхүеэ харанхуй хэмээгчийг хар хүнээс сурваас:“Би энэ газар өсөхөөсөө аваад өтөлтлөө суусан бөгөөд угаас гөрөөчин хүн тул ойр хавийн газрыг бараг мэднэ. /энэ завсар миний сэтгэл дор баяр төрж байваа/Гэвч тийм нэртэй газар сонссон нь үгүй” хэмээхүй дор миний урам хугарч, одоо хааш явахаа мэдэхгүй элмэрнэ.Алтан дэлхий уудам их, аль газар Харанхуй хад хэмээгч байхыг хэн яаж мэднэ. 4 зүг 8 зовхисыг тойрон, зуун жил, мянган он эрэвч, бас олдох үгүй байж болно.Ина хэмээх охины бичсэн нэгэн зурвас тэмдэглэлийн төлөөнөө сэтгэл хөдөлж, биеийг зовооно.Энэ мэтээр гайхан, царайг барайлгаж нэгэн үе суув. Гэтэл тэртээ хажуу дор хэвтсэн буурал эмгэн толгойгоо дааж ядан өндийн босоод баруун хоймор тахисан бурхан юм уу онгон юм уу алиныг нь мэдэх үгүй нэгэн юмны өмнө мөргөхүй дор хар хүн их л гайхсан байдлаар харж “Эмээ эмээ” хэмээж байна. Энэ үе би мөн гайхаж, хөөрхий энэ авгай нас болохыг гэрээс залбирлаа хийж байгаа нь энэ юм уу даа хэмээн бодож, эртхэн мордъё хэмээн сэтгэн авай.Гэтэл эмгэн тэрхүү тахилын тэндээс аваад хар хүн дор өгч: Хүү минь энэ бол манай эцэг өвгийн үеийн юм, энэ хүүгийн хэлж буй газар байх магад үгүй” хэмээмэгц миний чих сортойж, нүдэн ширтэн санаа тавив. “ Бараан цохио хэмээх нэгэн газраас ховор юм гэнэ билээ. Хэмээхүй дор хар хүн түүнийг авч үзээд: “Эмээ зөнөглөх гэж, аяны хүнийг төөрүүлэх нь” хэмээгээд ширээн дээр тавьсан дор би түүнийг яаран авсан нь тэр хэсэг чулуу болох нь хүнд тул, гараас мултран газар унамагц 2 хэсэг хагаран авч үзвээс яах аргагүйхир болсон нэгэн чулуу буй.Би хэдэн удаа эргүүлж үзээд хар хүний адил дэмий юм хэмээн сэтгэж ширээн дээр тавихын дор орой наран баруун хаяагаар тусаж буй гэрэл дор мөнхүү чулууны хагарсан хэсэг дээр гилтэгнэмэгц ажиглаваас онц нэгэн чулуу болохуйяа, энэ нь над дор хоёрдугаар тэмдэг болно хэмээн санаж, нэгэн талыг эмгэнээс гуйж аван баяртай байдал төрж мордов.Угаас түмэн бодисын зүйлийг их сонирхдог учир чулууны аймгийг нэлээн ялган салгаж танихын тул, мөнхүү айлын хаяанаас эхлэн тохиолдсон чулууны хавирах байдлыг шинжлэн энэ чулууны гарсан газрыг мөрдөн явав.Түүнээс хэдэн цаг болсны хойно тэртээ харагдаж байсан өндөр уулын хормой дор хүрсэн бөгөөд мөнөөх их мөрнийг усны хөл дор арайхын гарч, намаг үлэмж, нэгээхэн ч зам үгүй хааяа нэгэн хар хэрээ үзэгдэхээс өөр амьтан үл тохиолдоно.Наран нэгэнт унаж, бүрий баруй болсон тул, чулууны байдлыг шинжилж харагдах ч үгүй болов. Ердөө аливаа чулуун дээрээс өнхрөн буудаг жамтай тул, дэмий л өгсөн явсан бөгөөд гүн ой дунд нэгэнт лав оржээ. Өдрийн бүрхэж байсан бороо сая оров. Ширүүн салхи дор модны мөчир дор гуйвалзан шуугиж аянгын дуун сүртэйеэ хүржигнэнэ.Алхах дунд шавар намаг болоод гуу жалга тохиолдоно. Энд тэнд чоно ульж басхүү тас няс хийх чимээ гарах нь аймшигтай, даруй үс босож зүрх догдлон, сэтгэл зарайна, Өдөр 4 зүгийн алин тийш явахыг гайхаж байсан нь эдүгээ 4 зүг нь хаана хааш болохыг нэгэнт алджээ.Зорьсон хэрэг ба шинжлэх явдлыг нэгэнт умартсан, гагцхүү амиа хамгаалж явахыг урьтал болгов. Угаас шалгадаг ухааныг шүтэж, боловсронгуйгаар хүмүүжсэн боловч, буг чөтгөр санагдаж, эрэг тамын орон бодогдоно.Түүнээс бороо улам ширүүдэж дуун ба цахилгаан үргэлжилнэ. Газрын байдал улам бэрхтэй болж, айж цочих нь нэн олшров.Урагш явсугай хэмээвээс өмнө этгээдийн бартаа хавьтах арга үгүй, гэдрэг буцсугай хэмээвээс замыг нэгэнт төөрчээ.Дөрвөн зүг туршивч хад асга харанхуйлан хашиж, сүүхийлцэн хирдхийлгэхээс өөр үгүй.Хэдийгээр Харанхуй хад хэмээх нэр нь энэ газар лугаа нийцэлцэн санагдах боловч, ийм орноо энхрий Ина хэрхэн орших аж.Тиймийн тул даруй мориноос бууж суун, түмэнтээ цочиж, мянгантаа хирдхийн хэзээ наран мандахыг хүлээнэ.Гэтэл морин гэнэт үргэн харанхуй хадын дунд хангинатал янцгаах дуунясан дор тултал жихүүцүүлэх лүгээ нэгэн амьтан тулж ирэхүйг мэдсэн боловч ихэд цочсон тул нэгэнт мэдрэл зайлжээ.Нэлээд удсаны хойно сэргэж үзвээс толгойгоо нэгэн хүний дээр тавьсан буй, унтсан зүүдэлсэн ба гэртээ буюу хаана бүхүйг мэдэх үгүй цочин үзвээс янаг охин Ина хажуу дор зогсож байх бөгөөд үзэсгэлэнтэй залуу охины хасын царай нь Харанхуй хадыг гэрэлтүүлэн баймой.-Хайртай чиний тэмдэглэлийг ухсан боловч хааш үгүйг мэдэх үгүй байдал тэмүүлсэн морь нь чиний эцгийн морь болохыг нэгэн зэрэг бодож итгэсэнээр чамайг олж ирэв.-хүн их аюултай юм лугаа нөхөрлөхийн тул энэхүү Харанхуй Хадын газар чармайн намайг харилцан амраглаваас сая болно хэмээлцээд харилцан чанга тэврэлдэжгүнзгийгээр үнсэлцэн амьсгал дор цочин сэрвээс яруу найруулах хэмээн томоор бичсэн нэгэн дэвтрийг үнсэн хэвтэх бөгөөд эргэцүүлэн бодвоос цөм нэгэн зүүд ажгуу.Харанхуй хадын дунд халшралтай бөгөөд аюултай Харин түүний байдлыг хасын охин сонирхоноЯруу найруулга хэмээгч нь ертөнц дор гайхамшигтай бөгөөдИна охины адил идэр хүний сэтгэлийг булаана.
11th school specialized with math and physics - Бидний уулзах газаp
10.06.2009
10.05.2009
Хувцасны өнгө сонголт

Аливаа зүйлийг сонгоход өнгө чухал байдаг гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Мэдээж хувцас сонгох үед эхлээд таны өөрийн сонголт, дараа нь өнгөний сонголт зайлшгүй орно. Тохирсон өнгийг сонгохдоо зөвхөн тухайн өдрийн сэтгэл санаа, дур хүсэлд тааруулах биш, дараа дараачийн өдрүүдэд тохируулан сонговол зохилтой. Хувцасны өнгө таны зан төрх, нуугдмал авъяасыг илтгэж болох юм. Орчин үеийн сонгодог стиль Бол яах аргагүй хар өнгийн хувцас. Энэ нь хар өнгө үргэлж моодонд орж, олон өнгөтэй зохицож чаддаг, ямар ч цамц, зангиа, гутал, туфль дээр зохидогтой холбоотой байх. Хар өнгө эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг биеэ даасан, гуалиг төрхтэй болгодог.
Ихэвчлэн хар хувцас өмсдөг хүнийг сэтгэл зүйчид өөрийнхөө мэдрэмжийг бусдаас нуухыг хичээдэг, зожиг, амьдралаас тасархай, өөртөө итгэлгүй хэмээн үздэг. Хар өнгө цагаан өнгөтэй хослохоороо чамин тансаг харагддаг ба өөртөө хэт итгэлтэй болгодог.
Цагаан өнгө цэвэр цэмцгэр, үнэнч байдлыг илтгэдэг ба нэг талаар үүнийг хуриман дээр өмсдөг байхад нөгөө талаар оршуулганд бас өмсдөг. Гэхдээ цагаан өнгийн хувцас танд зуны дулаан цагийг санагдуулан, таны царайг өнгөлөг болгодог ч таны биеийг бүдүүн харагдуулдаг.
Саарал өнгө оюун ухааны өнгө ба баяр баясгалан, уйтгар гуниг алинийг нь ч илэрхийлдэггүй. Анхаарал нэг их татахгүй тул ажлын хувцсанд тохиромжтой.
Хар-хөх өнгө таныг харилцагчтайгаа зай барьж харьцахад тусална. Оюун ухааны давуутай талыг тодотгож өгдөг.
Далай тэнгис болон тэнгэрийн тод цэнхэр өнгө нь харилцан ярианы үед гүн сэтгэхэд тус болдог. Цайвар цэнхэр өнгийн хувцас нь хөнгөн зантай хүмүүст зохимжтой байдаг. Цэнхэр өнгө сул дорой, тайвшруулсан, униартсан утгатай тул нэг их найрсаг бус уулзалтын үед өмсөж болно.
Ажил хэргийн хувцас сонгохдоо цүнх, үзэг бусад хэрэгслийн талаар сайн бодолцох хэрэгтэй. Сайн сонголт хийснээр хамт олон, түншүүдийнхээ анхаарлыг татаж чадах бөгөөд зарим нь таныг шохоорхоход ч хүртэл хүргэдэг.
Ягаан өнгө эелдэг, сайхан төрхийг агуулдаг. Наснаасаа илүү залуу харагдахад тус болох ба дур булаам болгодог. Улаан өнгө эсрэгээрээ хүчтэй, хэт итгэлтэй байдлыг илэрхийлнэ. Та өөрийгөө даруу, буйр суурьтай харагдуулахыг хүсч байвал улаан өнгийн хувцас битгий өмсөөрэй. Харин зоригтой, золбоотой харагдахыг хүсвэл улаан өнгө тусална.
Улбар шар өнгө хүмүүсийн амьдралыг аз жаргалтай, хөгжилтэй, идэвхтэй болгодог. Энэ өнгө өнөөдөр амьдрах гэж хичээж буй залуу хүмүүст илүү зохих бөгөөд амьдралд идэвхтэй хандаж, учрал болгонд баярлацгааж байдаг.
Шар өнгө нарыг бэлэгддэг. Цэцэн мэргэн, сайныг ерөөж сайхан санаатай байхыг хүссэн хүмүүст зохимжтой. Илүү их мэдээллийг эндээс
Зөв хувцаслах дvрмээс цухасхан...
Гутал тослогчоор ажлын гараагаа эхлээд, хөдлөх хөрөнгийн худалдаачин,
“дэлхийн номер нэг худалдагч”-аар удаа дараалан шалгарч байсан сvvлдээ алдартай лектор болсон, “цөхрөлтгvй хөдөлмөр, тууштай зvтгэл хоёр гайхамшигийг бvтээнэ” гзж итгэдэг бөгөөд энэхvv итгэлээ бvх насаараа
нотолсон Жо Жирардын vнэ цэнэтэй зөвлөгөөг оруулж байнаа. Ягштал дагаж мөрдөөд байх нь хаашайн гэхдээ жаахан санаа авахаар л юм :D
- Бололцооныхоо хэрээр сайн хувцасла. Чанартай хувцас эдэлгээтэй, сайхан харагддаг. Хувцас бvр чинь танд яг зохисон байх хэрэгтэй.
- Өдөр тутмын хичээл, vдэшлэг, аялал, амралт чөлөөт цагт өмсөх хувцсаа төрөлжvvлэн сонгож ав. Өөр өөр зориулалтаар өмсөх учраас сонголтыг маш нарийн хийх хэрэгтэй. Хувцасны зохицол онц шийдвэр болж чадна.
- Нөхцөл байдалд тохируулж хувцасла. Та жинс өмсөөд банкны захирал дээр орохгvй, хөл бөмбөг тоглохын тулд гурван хос костюм өмсөхгvй шvv дээ.
- Хувцасаа шvvгэнд цэвэр нямбай өлгөж бай. Өлгvvрт байгаа хувцас өнгө алдаж vрчийдэггvй. Аав ээжийгээ шаналган байж авсан хувцас, эд зvйлээ хайрлаж хямгадах хэрэгтэй. Тэгээд ч нямбай өмссөн хувцас удаан эдэлгээтэй.
- Хувцасны өнгө, хэв загварыг сайн тохируул. Хувцас чинь танд хvндэтгэл авчрах ёстой болохоос хvмvvсийн анхаарлыг татах ёсгvй. Эрээн цамц өмсч, эрээн зангиа зvvгээд судалтай костюм өмсвөл харсан хvний толгой эргэнэ биз дээ.
- Гутал чинь хар юм уу хvрэн гэх мэт тод биш өнгөтэй байхаас гадна баяр ёслол, амралт, спортын гэхчлэн өөр өөр нөхцөлд тохирсон байх ёстой. Охидуудад аминчилан хэлэхэд хааяа ч гэсэн намхан гэлтгүй өсгийтэй гутал өмсөж занших хэрэгтэй юм шүү
- Гутлаа vргэлж цэвэрлэж бай. Өсгий нь тэгш байх хэрэгтэй. Нийтийн өмнө ханзархай цоорхой гуталтай хэнэг ч vгvй алхаж байдаг цорын ганц хvн бол миний мэдэхээс Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эдлай Стивенсон байсан юм. Гэхдээ тэр ялагдсан л даа хаха.
“дэлхийн номер нэг худалдагч”-аар удаа дараалан шалгарч байсан сvvлдээ алдартай лектор болсон, “цөхрөлтгvй хөдөлмөр, тууштай зvтгэл хоёр гайхамшигийг бvтээнэ” гзж итгэдэг бөгөөд энэхvv итгэлээ бvх насаараа
нотолсон Жо Жирардын vнэ цэнэтэй зөвлөгөөг оруулж байнаа. Ягштал дагаж мөрдөөд байх нь хаашайн гэхдээ жаахан санаа авахаар л юм :D
- Бололцооныхоо хэрээр сайн хувцасла. Чанартай хувцас эдэлгээтэй, сайхан харагддаг. Хувцас бvр чинь танд яг зохисон байх хэрэгтэй.
- Өдөр тутмын хичээл, vдэшлэг, аялал, амралт чөлөөт цагт өмсөх хувцсаа төрөлжvvлэн сонгож ав. Өөр өөр зориулалтаар өмсөх учраас сонголтыг маш нарийн хийх хэрэгтэй. Хувцасны зохицол онц шийдвэр болж чадна.
- Нөхцөл байдалд тохируулж хувцасла. Та жинс өмсөөд банкны захирал дээр орохгvй, хөл бөмбөг тоглохын тулд гурван хос костюм өмсөхгvй шvv дээ.
- Хувцасаа шvvгэнд цэвэр нямбай өлгөж бай. Өлгvvрт байгаа хувцас өнгө алдаж vрчийдэггvй. Аав ээжийгээ шаналган байж авсан хувцас, эд зvйлээ хайрлаж хямгадах хэрэгтэй. Тэгээд ч нямбай өмссөн хувцас удаан эдэлгээтэй.
- Хувцасны өнгө, хэв загварыг сайн тохируул. Хувцас чинь танд хvндэтгэл авчрах ёстой болохоос хvмvvсийн анхаарлыг татах ёсгvй. Эрээн цамц өмсч, эрээн зангиа зvvгээд судалтай костюм өмсвөл харсан хvний толгой эргэнэ биз дээ.
- Гутал чинь хар юм уу хvрэн гэх мэт тод биш өнгөтэй байхаас гадна баяр ёслол, амралт, спортын гэхчлэн өөр өөр нөхцөлд тохирсон байх ёстой. Охидуудад аминчилан хэлэхэд хааяа ч гэсэн намхан гэлтгүй өсгийтэй гутал өмсөж занших хэрэгтэй юм шүү
- Гутлаа vргэлж цэвэрлэж бай. Өсгий нь тэгш байх хэрэгтэй. Нийтийн өмнө ханзархай цоорхой гуталтай хэнэг ч vгvй алхаж байдаг цорын ганц хvн бол миний мэдэхээс Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эдлай Стивенсон байсан юм. Гэхдээ тэр ялагдсан л даа хаха.
Зөв хувцаслалт таны зэвсэг


Царайлаг хэдий ч хувцсаа тохируулж өмсөөгvй бvсгvй хэний ч өмнө төгс төгөлдөр, vзэмжтэй харагдахгvй нь ойлгомжтой. “Хувцас бурхан, бие чөтгөр” гэсэн үг бий. Хэдийгээр өңдөр vнэтэй, гоё, загварын хувцас өмссөн ч биеийн галбиртаа тохируулж зохицуулж чадаагvй бол олны инээд доог болно гэдгийг битгий мартаарай. Охидуудад их сонирхолтой байх болов уу гэж бодлоо
Ингээд охид, бvсгvйчvvддээ биеийн галбирт хувцсаа яаж сонгохыг зөвлөе.Та туранхай биетэй бол ханцуйгуй цамц, даашинз өмсөхгvй байхыг хичээгээрэй. Мөн том захтай хvрэм, пальто, цамц таныг улам туранхай харагдуулна шvv. Харин сул чөлөөтэй даашинз, өргөн ханцуйтай цамц, гоёлын өргөн бvс таныг улам vзэсгэлэнтэй болгоно. Мөн дэрэвгэр хормойтой юбка, шулуун хэлхгэр өмд зохимжтой.Бvсгvй та махлаг, тарган бол бvс бvслэхээс зайлсхий, шулуун загвартай пальто, пиджак костюм, шулуун ханцуйтай цамц таныг туранхай гоёмсог харагдуулна. Харин vслэг эдлэл бvхий хувцас, хуниас нугалаа ихтэй юбка, богино даашинз таныг бvр махлаг овортой болгоно гэдгийг анхаараарай! Урт хөлтэй бvсгvйд ялангуяа цээж богинотой бол богино пиджак, юбка өмсөхөөс зайлсхий. Харин сонгодог загвартай цамц, урт юбка, урт хормойтой пиджак таныг жинхэнэ хатагтай болгоно.
Таны цээж том бол битvv хоолойтой цамц, урт хормойтой пиджакыг хувцасныхаа шvvгээнээс гаргаж хая. Тvvний оронд өргөн шуумагтай өмд, дэрэвгэр хормойтой юбка, богино цамц, пиджак сонго. Урт цээжтэй бол костюм пиджакнаас татгалз. Харин бэлхvvс тодруулаагvй шулуун хэлбэртэй даашинз таныг гоёмсог харагдуулна шvv.Жижиг цээж, өргөн таазтай бvсгvйг богино пиджак, бариу өмд инээдэмтэй харагдуулна. Таны хажуугаар зөрсөн хvмvvс доогтой инээмсэглэнэ гэдгийг анхаараарай. Бэлхvvс бариу, сул хормойтой юбка, даашинз, том захтай, өргөн энгэртэй цамц, тааз далдалсан урт хормойтой пиджак танд жинхэнэ зохино.
Идэвхитэй амьдрах зарчмууд

1. Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Гэртээ шинэхэн цэцэг тавьж болно. Эсвэл цонхныхоо хөшгийг шинэчлэх ч юм уу, ширээн дээрээ гоёмсог бүтээлэг тавиад үз. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
2. Хэнээс ч санаа зоволгүй хүссэнээрээ инээж бай. Инээдмийн кино, хошин шог үзэх, мөн найз нөхдийн ярьсан онигоо сонсоод элгээ хөштөл инээ. Ханатлаа инээсний дараа эрч хүчтэй болсон байх вий.
3. Ойр дотны хүмүүстээ магтаалын үгийг харамгүй хэлж сур. Хариуд нь сэтгэл бүлээцүүлсэн үг аяндаа сонсогдоно.
4. "Уур биеийг, уул морийг зовооно" гэдэг үгийг ямагт санаж яв. Дэлбэрэх дээрээ тулвал дотроо ядаж арав хүртэл тоолж уужирсны дараа бухимдлаа гарга. Ингэвэл үг чинь арай жинтэй, цэгцтэй болно. Хашгирч хэлсэн үгийг хүн сонсдоггүй, зугтахын түүс болдгийг санаарай.
5. "Амжилтын хуудас" гэдгийг өөртөө бий болго. Үр дүнтэй, амжилттай хийсэн бүхэн түүн дээр бичиж, ахин дахин үзэж бай.
6. Бэрхшээл, гачигдал тохиолдох бүрт эцэг, эхдээ ханддаг зуршлаа орхи. Болохоос болохгүйг нь хүртэл өөрөө хийгээд үз. Аандаа та асуудлыг шийдэж чаддаг болно.
7. Ойрын үеийн гурван зорилгоо цаасан дээр бич. Хэрэв зорилгодоо хүрвэл өөрийгөө үнэ цэнэтэй зүйлээр шагнаарай.
8. Хичнээн зүтгэнэ төдий чимээ амжилтад хүрнэ гэдгийг ямагт санаж яв. Таны оролдлого талаар өнгөрөхгүй нь лавтай.
Subscribe to:
Posts (Atom)