10.17.2013

Болдоогийн тухай паактууд :*Blog is coming Back*

Сайн байцгаана уу? Биднийг өдөр тутам холбож уулзуулдаг байсан блог маань хаягдаад их уджээ. Ганц манай блог ч бус, бусад олон сайхан зүйлсүүд Facebook, Twitter -н ачаар биднийг улам л холдуулж, сайхан зүйлсийг маань мартуулж байгаа мэт санагдах боллоо. Тэгээд яахав миний бие зав зайгаараа блогоо өөд нь татах оролдлого хийж эхлэв. 

Анх 2010 онд эхэлж ангийхаа бүх хүүхдийн (одоо хүүхэд гэх үү юу гэх бол) тухай бичдэг байсныг үргэлжлүүлэе гэж бодлоо. 







 1. Болдоо ЭЕШ-ийн шалгалтанд ороод бүх хариултан дээр нь “Болдоо” гэж бичээд 800 оноо авсан. 
2. Болдоо сонгино арилгахад сонгиноос нулимс гардаг. 
3. Болдоо ямар ч охин руу шүдээрээ инээхэд бүгд дурладаг. 

4. Болдоо ан хийхдээ буу ашигладаггүй ердөө л гараараа чиглүүлээд амаараа дугарахад нөгөө амьтных нь үнхэлцэг нь хагарч үхдэг гэсэн. 
5. Болдоо 11-р сургуулийн 00-д ороод хүндэрсэн чинь сургууль нурсан 
6. Зарим шидтэнүүд усан дээгүүр алхаж чаддаг байхад Болдоо газар дээгүүр сэлдэг. 

7. Болдоо иргэний үнэмлэхээрээ АТМ-с доллар авдаг гэсэн. 
8. Болдоо өдрийн 25 цаг РС тоглодог. 
9. Болдоо уйдхаараа АТМ-ээс Facebook ордог. 

10. Болдоо нэг өдөр Дагвадорж аваргатай зодолдоод ялагдсан нь шүдээ будья гээд үзэлцсэн. 
11. Болдоогийн гэрт баавгайн чихмэл байдаг. Гэхдээ тэр баавгай нь амьд. Зүгээр л хөдлөхөөсөө айгаад зогсож байдаг. 

12. Болдоо Их дэлгүүрийн урд талын Дэлгэц дээр ПЛ шууд үздэг. 
13. Болдоог цагдаа нэг удаа зогсоосон гэнэ лээ. Гэхдээ мангар азтай тэр цагдаа сануулга аваад л өнгөрсөн гэсэн.
Zaza ene bol zugeer Chuck Norrisn onigoonos sanaa avsan nargia bailaa. Boldoogoosoo huuchin ulamjlalaar yaria avay gesen bolovch manai hun asar zavgui tul Facebookd taaraldsangui. Uuchlaarai. 


No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D