11th school specialized with math and physics - Бидний уулзах газаp
6.25.2010
Тамхи бол хэнд ч хэрэггүй эд.
Тамхи ер нь шаал хэрэггүй дэмий зүйл ш дээ. Эдийн засаг ,эрүүл мэнд , гоо сайхан гээд юм юманд сөрөгөөр нөлөөлнө. Өдөрт дунджаар 4 тамхи 1ш-г нь 100аар авдаг гэж бодъё тэгвэл 400, дээр нь нэмээд татчаад эвгүй үнэрээ дарах гэж чихэр бохь авна энийг 100 гэвэл өдөрт 500, сард 15000,жилд 180000/багаар бодоход л/ . Энэ чинь лайтай гоё пүүзний мөнгө байнадаа ;)) . Тэгээд тамхиниы эрүүл мэндэд нөлөөлөх муу нөлөөг тоочоод барашгүй. Тамхи татхаар турдаг гэж байгаа өөрсдийнхөө туранхайг миний тарганг гайхаад байдаг тамхичид уул нь тамхинаас гараад таргалвал зүгээрдээ. Бас харлана нүүрээр нь баахан юм гарна,бодоод байсан чинь манай тамхичид дунд цэвэрхэн нүүртэй хүн нэг ч алгаа.
Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй өвчний улмаас секунд тутамд хүн буюу жилд сая хүн нас барж байна. Тамхичдын 50 хувь нь тамхинаас үүдэлтэй өвчний улмаас нас бардаг байна. Тамхи нь хүний бүхий л эрхтэн системд нөлөөлөөд зогсохгүй, хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Тамхи нь амны хөндийн хэвийн орчинг өөрчилснөөр шүдний паалан зөөлрөх, шүд шарлах, цооролтод хүргэдэг. Тамхичдад шүд унах нь 11,5 дахин их тохиолддог. Мөн шүд сулрах болон буйлны үрэвсэл үүсгэдэг.Нүдний өвчинд тамхичид илүү өртдөг.Мөн нүд хорсох, нүд анивчих, нүднээс нулимс гоожих зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд нүдний болор цайх, улмаар сохрох аюулд хүргэж болно. Дотор чихэнд хүрэх цусны хэмжээ багасч, сонсох чадвар алдагддаг.Тамхичдад үүссэн дүлийрэлт нь архаг явцтай байдаг ба удаан үргэлжилдэг.Мөн тамхичдад нь дунд чихний үрэвслээр 3 дахин илүү өвдөх ба хүндэрч тархины менингит, нүүрний мэдрэлийн саажилтаар төгсөх нь их байдаг.Тамхичин хүний амтлах мэдэрхүй буурсан байдаг. Тэд хоолны амтыг сайн мэдэрдэггүй. Тамхичин хүний үнэрэх мэдрэхүй буурсан байдаг.Тамхичид өөрөөсөө үнэртэх өмхий үнэрээ ч мэдэрдэггүй.Тамхичин хүний арьс хуурайшин, уян хатан чанар нь буурдаг.Үрчлээ үүсэж, наснаасаа эрт өтөлдөг.Үсний өнгө нь алдагдана, үс унана, халзарна. Хумсанд шар толбо үүсэх ба хумс амархан хугарамтгай болно.Уушгины архаг бөглөрөлтөвчнүүд 90% нь тамхи татсантай холбоотой үүсдэг. Амьсгалын зам нарийсч амьсгалахад бронхитын нь тамхи татсаны улмаас үүсдэг байна. Тамхи уушгины хөвсгөр зөөлөн эдийг гэмтээснээр уушгины зөөлөн эд хатуурч , амьсгалах тоолонд уушгийг аажмаар гэмтээдэг.Тамхи татдаг хүнд энэ өвчнөөр өвдөх магадлал 13 дахин их байдаг. Тамхины утаа уушгины хамгаалах эдийг гэмтээснээр тамхины утаан дахь цочроогч бодисууд уушгинд нэвчин орох боломжыг бүрдүүлдэг. Энэ нь амьсгалын замыг боогдуулж, амьсгал давчтах өвчнийг үүсгэдэг. Тамхинаас болж судасны хананд өөх тос хуримтлагдаж дотор зай нарийсаж улмаар уян чанараа алддаг. Судасны хөндийн нарийссанаар түүгээр гүйх цусны хэмжээ багасч, эд эрхтнийг цусан хангамжын дутагдалд хүргэдэг. Тамхи татдаг хүмүүсийн судсанд 3 дахин илүү өөх тос хуримтлагддаг. Тамхи татмагц зүрхний цохилт олширдог. Тамхичин хүний зүрхний цохилт хоногт 12000-15000-р олон байдаг.
Уушгины хорт хавдраар өвчлөх магадлал 22 дахин их
Хамрын хорт хавдар 2 дахин их
Амны хөндийн эрхтнүүдийн хорт хавдар6-27 дахин их
Улаан хоолойн хорт хавдар 12 дахин их
Залгиурын хорт хавдар 810 дахин их
Төвөнхийн хорт хавдар 1018 дахин их
Ходоодны хорт хавдар 23 дахин их
Бөөрний хорт хавдар 5 дахин их
Давсагны хорт хавдар3 дахин их
Шодойны хорт хавдар 23 дахин их
Нойр булчирхайн хорт хавдар 25 дахин их
Шулуун гэдэсний хорт хавдар
Хошногоны амсрын хорт хавдар 56 дахин их тохиолддог нь нотогдоод байна.
Тамхи ба эрэгтэйчүүд:
Тамхи нь эр бэлгийн эсийн хэлбэрийг нь өөрчилж, бүтцийг нь алдагдуулдаг. Тамхичид үргүйдэлд өртөх магадлал ихэснэ. Бэлгийн сулралд оруулдаг.
Тамхи ба эмэгтэйчүүд:
Тамхи сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт оруулна
Цэвэрших процессыг 2 жилээр урагшлуулдаг
Жирэмсэн байхдаа үр зулбах ба үргүйдэл үүсэх эрсдэл их байдаг
Умайн гадуурх жирэмслэлт болон аяндаа үр зулбалт элбэг тохиолдно
Жирэмсний болон төрөлтийн олон хүндрэлүүдийг үүсгэнэ
Жирэмснээс хамгаалдаг эм хэрэглэдэг бол зүрхний өвчний эрсдэл 10 дахин их байдаг
Хөхний, өндгөвч, умайн хорт хавдрууд үүсгэнэ.
Арьсны харшилт өвчнөөр өвдөх эрсдэл 2-3 дахин илүү тохиолддог байна.
>Хэрэв танд чин хүсэл, хангалттай тэвчээр байвал та эмчийн тусламжгүйгээр тамхинаас гарахыг хичээгээд үз. Боломжгүй бол мэргэжлийн эмчид ханд.Өдөр болгон татдаг тамхины тоог багасган аажмаар гарах эсвэл гэнэт хаях аргын аль нь өөрт тань тохирохыг олж тогтоох.Яг тэдний өдрийг тамхинаас гарсан өдөр хэмээн тооцно хэмээн тэмдэглэж энэ өдрийг тамхи татмаар сангдсан үедээ байнга санаж байх.Найз нөхөд болон гэр бүлээсээ сэтгэлийн дэмжлэг ав. Та тамхинаас гарч байгаа тул нэг хэсэгтээ уур уцаартай байж магадгүй гэдгээ урьдчилан анхааруул.Хамт тамхинаас гарах найз нөхдөө ол. Энэ нь илүү үр дүнд хүргэдэг гэж мэргэжилтэнгүүд зөвлөж байгааг анхаар.Шүдээ урьд байснаасаа удаан хугацаанд сайтар цэвэрлэж байх. Ингэснээр та шүдээ хэрхэн сайхан болж байгааг анзаарах бөгөөд хэдэн cap жилийн дараа ямар болохыг нь төсөөлөн бод. Энэ үйлдэл мөн тамхины үнэрээс жигшиж сурахад тань тус болохыг сана.Тамхи орлох ямар нэгэн зүйлийг гартаа барь. Ингэснээр та тамхи барьдаг зуршлаас аажимдаа салах болно.Аль болох их ус уу. Ус таны биед огт хор болохгүй бөгөөд ус уухад тамхи татдаг үеийнхтэй адил амны булчин хөдөлж байдаг учир тамхи татдаг зуршлаас салахад тань тус болно.Тамхи татмаар санагдангуут гурван удаа гүнзгий амьсгаа авч байх. Тамхи барихын оронд ямар зүйл бодогдож байгаагаа бичиж сурах.Өглөө гүйх зэргээр биеийн тамираар хичээллэх. Эсвэл урлагийн ямар нэгэн төрлийг сонирхох зэрэг болно.Та бүхэн эдгээр аргыг хэрэглээд үз. Мэдээж үр дүнд хүрэх болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
aimar urt ym bolchloo zalhuuralgvi unshaarai
ReplyDeletemuuhai um aa.. yer ni bol tgeed uuriinhuu uhamsaraaraa garahaar shiideed bolih heregtei bhaa tima..
ReplyDeleteThhhh uhamsraaraa garval garnaa!!! Hucheer gargana gj barag bhku bh!!! :D
ReplyDeleteМуусайн юмнууд тамхинаасаа гар гар хогоор яадийн
ReplyDeleteer ni ta nar tamhi tataad 1 orchhiim bol garch chaddagguig mdne zde. bi uul ni garmaar l bna garah gej hicheesen
ReplyDeletetgd garaachdee
ReplyDelete