12.06.2010

Together Forever

Энэ үг бол 11iin11 буюу манай ангийнханы бренд үг л дээ. Ангийн блогийн маань нэр ч гэсэн ийм. Ингээд нөхөддөө зориулж хэдэн үг хэлье гэж бодлоо.
TOGETHER FOREVER
Энэ хорвоод надад хэдхэн зүйлс бий
Элээж туулъя гэх амьдралд
Эртнээс хүсэн зорьсон
Эрдмийн оргилд гарах энгүй хүсэл надад бий
Саруул орчлонд надад сайхан нөхөд бий
Санаа нэгтэй явах сайхан найзууд бий
Салхитай шөнө шаагих борооноор ч
Салахгүй хамт байж чадах сайхан андууд минь бий
Хөрст энэ дэлхийд хүний олон хүүхдүүд
Хүсэл сэтгэлээ эртнээс танилцан
Хүүхэд ахуй наснаасаа
Хэдэн биендээ ижилссэн хэнээс ч илүү найз нар минь бий
Үлгэр шиг энэ амьдарлд
Үүрд нэгэндээ үнэнч
Өнөд биенээ түшиж
Өөдлөн дэвшиж явах
Өргөн дардан амьдралын зам
Өнгөлөгөөр гэрэлтэн зурайна...

..гэнээ энэ шүлгийг Зулаагийнхаа блогоос оллоо. Олоод сэтгэл ихэд хөдөллөө эдр тэгээд асуулгүйгээр энд чирээд ирлээ, анх удаа яг ангийнхандаа зориулж бичсэн шүлгийг уншаад сайхан байлаа баярлалаа Зулаа хүү.

11.13.2010


За юу байцгаана манайхаан... Тэнгэсийн талаар жаахан ярих уу? За ярих юмаа хасаж, танаж яриарай. Тэгэхгүй бол Тэнгэсийн хариуд нь хэлэх юм дуусахгүй, бөөн юм болно. хэхэ...
Гэхдээ надад бичих юм олдохгүй хэцүү байнаа... хэхэ. Тэнгэс гэхээр нэг худлаа инээсэн хүүхэд л санаанд орохиймдаа. Их л юм боддог юм шиг байгаан. Би ингэж боддог юмаа гэж ирээд л ярьж гарна шүү дээ. Уг нь олон сайхан юм ярьдаг ч өөрөө хэрэгжүүлдэг эсэх нь сонин л доо. Заримдаа хэтэрхий буруу зөрүү юм ярьчих гээд хэцүү л дээ. Тэнгэсээс болсон паян их л байдаг юм шиг байгаан.
За тэгээд бид бүгдийн бүх л юман дээр бидний нэрийг авч гардаг сайн залуусын маань нэг шүү дээ. Бүх л зүйлд сэтгэлээрээ ханддаг, найрсаг, нөхөрсөг, бусдыг ойлгодог тиймээ хэхэ.
За надад бичих юм олдох шинж алгаа. хэхэ. За тэгээд Тэнгэсдээ хэлэх үг байвал бичицгээ.[бободоцгооё ^.~]

11.09.2010

Найз

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би

Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу

Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм
Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм

Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй

Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг ааШүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм
Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм
Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашуун үг юм
Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа
Ц.Хулан

10.23.2010

Багшаа дурсъя

Сайн байцгаана уу хүүхдүүдээ за сууцгаа нтр Хайртай ангийнхандаа намар оройн энэ өдрийн мэндийг хүргье. Энэ жил бүгдээрээ ямар нам жим байнаа. Цаг сайхан байхад өдөр болгон шахуу тааралддаг байвшт одоо юу болчихсон юм бэ? Заза тэр ч яахав өчигдөр нөгөө Хандмаа багшийн алдарт үг санаанд орж ирээд ганцаараа нукнук хийж суухдаа хүн бүрт хэнийх нь ч хамаагүй ямар нэгэн дүр зураг үлдсэн л байж таарна даа гэж бодлоо л доо одоо жишээ нь надад бол Адъяа багш гэхээр Геркулесийн ямаа санаанд буудаг гэхгүй юу хэхэ бас тэр хүний биднийг хоржоонтой үгээрээ ичээж бас баясгаж байсан олон олон хошин яриаг санаж байна... За даа бид чинь овоо хэдэн багш сольсон улсууд ер нь эцсийн эцэст хэн багштай 2009 оны төгсөлт гэж явахаа мэдэхгүй л байна :P ингээд сүүлд нь та бүгдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн тэдний тухай дурсамжаас хуучилна уу мэдээж тэд уншихгүй ч гэлээ одоо хэлмээр байгаа үг байвал хэл хэл эдр гэж хүсмээр байна.

10.01.2010

Тэр хүнд хайртай гэж хэлээрэй...

Цаг 01:38. Энэхэн мөчид цагийн дуунаас ээжийхээ цаашлан буй алхааг сонсоно цаг чаг чаг хийн дугарахад би дургүй... гэх эдүгээ нэр нь мартагдсан нэгэн зохиолчийн хэлсэн хэдэн мөр гэнэт аманд орж ирлээ. Ээж минь цааш алхаж байна гээд төсөөлөхөөр зүрхэнд айдас хурж нүдэнд нулимс цийлэгнэж ирдэг юм. Хэзээ нэгэн цагт биднийг орхиод явах нь жам юм гэдгийг ухаарах бүртээ энэ орчлонгийн өршөөлгүй хатууг гайхаад барах биш дээ. Тэр гунигт мөчийг цаг хугацаа бидэнд хором бүрээр ойртуулсаар байгаа үнэнтэй хэн ч маргахгүй бизээ. Хэзээг нь хэн ч мэдэхгүйг л мэдэж байгаа нь харин бидэнд нэгийг хэлээд байх шиг... Амжиж эжийгээ хайрлаж авья, хайртайгаа мэдрүүлж төрсөн үрийнх нь хайр халамжийг харамгүй бэлэглэе. Хайрлаж чадахгүй байхын аргагүй хэдхэн хүмүүсийн маань хамгийн дээд нь болох тэр гэгээн сэтгэлт амьд бурханаа дэргэд байгаа дээр нь амжиж баярлуул, баярлуулж чадахгүй юм аа гэхэд гомдоохгүйг хичээцгээе тэр хүн чиний төлөө өлсөж ядарч зовохыг үл тоон амьдралтай тэмцэлдсээр чамайг өсгөсөн юм өдийг болтол өөрөөс чинь хайртай гэдэг үг сонсож амжаагүй яваадаа гомдохгүй ч өөдөсхөн чинээ үр нь хайрын үнэ цэнийг мэддэг болсоныг ойлгоод хичнээн баярлах бол.