Энэ удаагийн ярилцлагыг ангийн маань хичээлээ сайн хийдэг, онц сурлагатай, хүмүүжилтэй хөөрхөн охидын маань нэг болох Энхжингийн тухай өрнүүлэх болноо.
Би... Мөрөөдөгч, дуунд дуртай, хөгжимөнд хайртай, номонд дурласан, кэтнээс салдаггүй, төрүүлсэн, араас төрсөн, төрүүлсэнийг төрүүлсэн, төрүүлсэний үндэс нарт хайртай, буржгар үстэй, хараа муутай, солгой...
Энхжин маань өөрийгөө ингэж тодорхойлжээ. Энд бичсэн хэдхэн үгсээр түүнийг бүрэн тодорхойлж болохгүй л дээ. Хэнтэй ч илэн далангүй, эелдэг сайхан ярилцаж, бусдыг сонсож, өөрийнхөө бодсоныг илэрхийлчихэж чаддаг. Жаахан өөрийнхөөрөө, бас их шартай хүүхэд. Тэрнээс нь болоод хүмүүс буруу дүгнэлт өгчих гээд байдаг. Хүнийг араар нь муулж хүмүүжилгүй жаалын зан гаргадаггүй, хэлэх гэснээ өөрт нь хэлж л орхино. Хүнд амархан дасдаг. Нэгэнт дассан хүндээ бол насан туршдаа итгэж, ойлгож, өөриймсөг сэтгэлээр тусалдаг. Хааяа асуудал тулгарахад туслах гээд гүйж байгаа нь, санаа тавьж байгаа нь ганц дүүдээ их л халамжтай эгч гэдгийг нь сануулна.(Яг тийм халамжтай эхнэр болох байхаа :D ). Гэхдээ нэг гомдчихвол, уучлахдаа жаахан удаан. Дэндүү их итгэчихдэг болохоороо, тэр итгэлийг алдчихсаныг уучилж чаддаггүй байх л даа. Зарим хүмүүс гутранги гэж дүгнэдэг юм билээ. Гэхдээ гаднаа бол тэрийг хэзээ ч үзүүлэхгүй. Үргэлж л инээж явдаг, хөгжилтэй охин. Энхжин маань “Medeej buten 17 jiliin turshid bolovsorson huniig hedhen ugeer todorhoilno gdg utgagui hereg ldee. Gehdee baga ch gsn oilgoltiig uldeej chadah bh” гэж хэлж байсан. Одоо бол 18 болсон. ШУТИС-н Компьютер Техник Менежментийн Сургуульд Программ хангамжийн чиглэлээр суралцаж байна.
Миний хувьд бол түүний бичсэн энэ үг өгүүлбэрүүд их таалагддаг.
Сайн найзууд байхад хугацаа чухал биш гол нь нэгнийгээ ойлгодог байх хэрэгтэй.
Өөр хэн нэгнийг буруутгалаа гээд ямар ч асуудал шийдвэрлэгдэхгүй учир зөвхөн өөрөө л хичээх хэрэгтэй. Сэтгэл дотроо уйлж байсан ч гаднаа инээж явах хэрэгтэй. зовлон бүрийг тэсээд, даваад, туулаад гарч чадвал хариу нь заавал ирдэг. Бүүр хожим хойно ч байсан хамаагүй заавал ирнэ.
Хэн нэгний хувьд утга учир нь байна гэдэг сайхан хэрэг. Тэрийгээ мэдсээр байж өөрийгөө азгүй амьтан гэж боддог хүмүүс бүр өрөвдөлтэй. Хорвоо дээр амьдарч байгаа л юм бол амьдарсан шиг л амьдрах хэрэгтэй. Амьдралаа үзэн ядаж, өөрийгөө хараан зүхдэг хүмүүс хөөрхийлөлтэй. Дотны, өөрийг нь гэх найз нөхөдгүй хүмүүс ганцаардмал. Өөрийг нь гээд гүйгээд ирдэг найзууд байхад ганцаарддаг бол тэнэг.(Би тэр тэнэг нь) Хүнд дурлачаад хаягдлаа гээд амьдралаа алдаг хүмүүс арчаагүй.
Түүний сэтгэлээс урссан хэдэн өгүүлбэрээр энэ удаагын нийтлэлийг төгсгөх нь зүйн хэрэг гэж бодлоо. Өөрийн бодол, сэтгэгдэлээ харамгүй хуваалцана гэдэгт итгэж байна шүү манайхаан. [бободоцгооё ^.~]
Goy bn zurag ntr orularai taalagdaj bn
ReplyDeleteэнхжин онц сурдаг????
ReplyDeleteтөрүүлсэн, араас төрсөн, төрүүлсэнийг төрүүлсэн, төрүүлсэний үндэс нарт хайртай gj yu gj bgaan bol ??? yadjaahad unshih gsn chini ene bagiin aluur google n niitiin uilchilgeenii zar surtalchilgaa gdg ym haagaad zarimiin unshij chadsangvee.
ReplyDeleteEej, duu, emee, tegeed uvug etsegtee l gl bga bhku yu
ReplyDeleteaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaannnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnn
ReplyDeletehehe hoorhon niitlel boljee Lhamaa bayar hurgii:D
ReplyDeleteza bas tgd enhjindee sn saihniig husen yorooyo
ReplyDeleteuuriiguu todorhoilson todorhoilolt bol surtei
ReplyDeleteneeree onts surdiimuu
ReplyDeletesursan baihaa
ReplyDeletesurtei ainnn ... dajgui .
ReplyDeletedaraginh ni heni tuhai ve huleej bn
ReplyDeletehutsna biz.. haha enhjin iim baitlaa udna bi laaw meedkuum bnaaaaaaaaaaaaaaa
ReplyDelete