8.12.2009

New BooK!!!




Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана "Илбэ зэрэглээ", "Арван зүүдний өр", "Цуурайнаас төрөгсөд" хэмээх цуврал гурван романаа нэгтгэн ботилсон "Гурамсан цадиг" номоо уншигчдынхаа оюун билгийн алганаа өргөн барьжээ.

Эл гурамсан романыг утга зохиол судлаач, шүүмжлэгчид "ХХI зууны Монголын хүүрнэл зохиолын шинэлэг сэтгэлгээний нэгээхэн төлөвийг цогцоор нь илэрхийлж буй бүтээл болно" гэж дүгнээд байгаа билээ. Цуврал романуудыг нягталсан хувилбараар нь нэгтгэсний дээр "Илбэ зэрэглээ" романы хавсралт "Үхсэн хүний амьдрал" постмодерн жүжгийг анх удаа бүрэн эхээр нь танилцуулснаараа энэ хэвлэл онцлог болжээ.



"Цондоолой Цүндээлэй" комик номын зургадугаар цуврал худалдаанд...

"Ирмүүн" агентлагаас эрхлэн гаргадаг хөгжилтэй адал явдлаар дүүрэн "Цондоолой Цүндээлэй" комик номын зургадугаар цуврал уншигч хүүхдүүдтэйгээ уулзахад бэлэн болсон байна. "Цүндээлэй хулгайд алдагдсан нь" хэмээх шинэ номын нээлт энэ сарын 14, 15, 16-ны өдөр 11 цагаас УИД, "Номин плаза", "Скай", X хорооллын "Миний дэлгүүр"-т зэрэг явагдах болно. Дашрамд дурдахад, энэ сарын 15-наас ирэх сарын 15-ныг хүртэл "Цондоолой Цүндээлэй" цувралын шинэ дугаарыг худалдан авсан хүүхэд бүр сугалаанд оролцох эрхтэй юм байна. Сугалааны тохирлыг арванхоёрдугаар сарын 20-ны өдөр "TV-9" телевизээр гаргах гэнэ. (За тэгээд манай ангийнхан энийг бяцхан дүү нартаа авч өгч ч болох юм шүү дээ :D)

Өнөөдөр та ямар салбарт ажилладаг байхаас үл хамааран танаас нэг талаас мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвар, нөгөө талаас цагийн менежмент, багийн менежмент, харилцааны менежмент гэхчилэн менежментийн арга ухааны талаар нарийн сайн мэдлэгтэй, эдгээрийг өөрийн ажил амьдралдаа чадварлаг хэрэглэж, хэрэгжүүлж чаддаг байхыг зүй ёсоор шаардаж байгаа билээ. Иймд, зохиогч Баасансүрэнгийн Ундармаа өөрийн сурсан мэдсэн, уншиж судалсан, амьдралд хэрэглэж үнэ цэнийг нь мэдэрсэн мэдлэг туршлага дээрээ суурилан менежментийн цуврал номууд болох "Цагийн менжмент", "Багийн менежмент", "Харилцааны менежмент" гэсэн номуудаа ажил хэрэгч хүн танаа өргөн барихаар зорьж байгаа аж. Тэрээр "Цагийн менежмент" номоо хэвлүүлээд байна.

...Ихэнх тохиолдолд бидний хүч энерги, цаг хугацаа төлөвлөснөөс ангид байдаг. Учир нь бид зорилго, төлөвлөгөө, ажлуудын дэс дараалал болон ер нь л хийх ажлынхаа талаар нарийн тодорхой төсөөлөл муутай билээ. Гэвч үүний эсрэгээр та өөрийн цаг хугацааг зөв ашиглаж чадвал нэн түрүүнд дараахь хамгийн энгийн хоёр давуу талыг хүртэх юм байна.

Ингэснээр та өөрийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж чадах бөгөөд үүний үр дүнд өөрийн орлогыг нэмэгдүүлэх болно. Цаг хугацаа бол Мөнгө!

Та ажлаас бусад зүйлд зарцуулах цагтай болно. Тухайлбал, гэр бүлдээ, найз нөхдөдөө, өөрийн сонирхдог зүйлдээ зориулах цагтай болно.

Цаг хугацаа бол Амьдрал!

Иймд цагийн менежмент гэдэг нь өөрийн эрхэлж буй ажил болоод өөрийн цаг хугацаандаа эзэн нь байх гэсэн утгыг агуулдаг.

Энэхүү ном:

1.Таны цаг хугацаа хаана байна вэ,

2.Зорилго, Төлөвлөгөө, Үйл ажиллагааны дэс дараалал,

3.Та өөртөө хэрэгтэй зүйлийг хийх,

4.Хувийн сахилга бат

-Амжилтын үндэс гэсэн үндсэн дөрвөн бүлэг бүхий юм.

Эдгээр дөрвөн бүлэгт цаг төлөвлөлтийн түгээмэл хандлагууд, эрдэмтдийн онол үзэл баримтлал, цаг төлөвлөлтийн техник аргачлалууд болон шалгарсан арга хэрэгслүүдийг санал болгосон. Хамгийн багаар бодоход та өөрийн хувийн сахилга батыг нэн тэргүүнд анхааран үзэх хэрэгтэй. Энэ бол таны амжилттай цагийн менежментийн зөвхөн эхний алхам юм гэсэн үнэт санаануудыг тусгажээ.

(За тэгээд манай блогоор зочилсон өөр хүмүүст бол манай блог нээх үзэх харах юмгүй байна гэж санагдаад дээрх нийтлэлийг оруулсан болно хэхэ :D)


3 comments:

  1. Сайхан пост байноо. Хүүхдүүд Зулаагаас суралцмой

    ReplyDelete
  2. баярласан бөлгөө :D

    ReplyDelete
  3. хэхэ Аюурзана таалагддаггүй золиг доо гэхдээ Зулаагынхаа ачаар өөрчлөгдөх ч юм бил үү тиймээ? умшаад үзнээ яадий

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D