8.25.2009

1000-Н ТӨГРӨГ


Ангийнхандаа уншиж буй өдрийн чинь мэндийг хүргээд, өөртөө тохиолдсон нэгэн хөгтэй явдалаа бичье гэж бодлоо. Блогын атамаанууд маань урт юм бич гэхээр нь би өгүүллэг бичихээр шийдээд сая бүтээл маань дууслаа./haha/Та бүхэний "comment"миний цаашдын уран бүтээлд онгод хайрлана шүү манайхаан comment оо хайр найргүй цац. Та бүхэн таалан соёрхоно уу. хаха
Өгүүллэгээ ч хатдаа.

Би сая 8сарын 20-р дүүтэйгээ самаранд явлаа аа. Байгаль дэлхий маань энэ жил хишгээ бага ч хайрласаныг гэх үү, урамгүйхэн буцаж явлаа. Тэгэээд нтр ийг бодоод цонхоор харж суутал нэг нэлээн согтуу ах орж ирээд яг голын хаалганы хажуу талын сандал дээр суучихав. Тэр ах орж ирсэн цагаасаа л олон юм яриад л их далчигнаад байлаа. Тэгж байтал нөгөө ах чинь кондуктарт мөнгөө өгч байгаад нэг МЯНГАН ТӨГРӨГ доорооо унагаж орхив бололтой. /Би яг унагаж байхыг нь хараагүй./ Тэгээд би тэр мөнгий нь харчаад за буухдаа авъя гэж бодоод л байн байн тэр мөнгө рүү хараад л явлаа.
Тэгтэл надад бас өрсөлдөгч байгаа бололтой хойно сууж байсан нэг ах хажууд нь очоод л зогсчлоо доо. Тэгснээ байн байн доошоогоо хараад л.......хэхэ
Тэгээ л дотроо жоохон инээд хүрээд бас санаа зовоо л сууж байтал урд талын суудал дээр нэлээн хижээлдүү насны нэг ах ирээ л суучихлаа. Нэлээн буурьтай суурьтай тайван хүн шиг байсан гэнэт л сууж ядаад л нүд нь эргэлдээд сонин болчихлоо. Өөхөө тэгсэн чинь харин нөгөө миний Мянган төгрөгииг маань харцан байгаа юм даа. Би ч бүүр санаа зовж эхэллээ шүү. Тэгсэн ээ л автобусанд орж ирсэн хүмүүсийг харангуутаа л энд суу энд суу гээд л, тэгээд босонгуутаа нөгөө согтуу ахын дэргэд шууд очоод зогсчлоодоо. За ингээд л автобусан доторхи мянган төгрөгний тулаан эхэллээ дээ./хаха/ Нөгөө 2 ах чинь зорилго нэгтэйгээ мэдэв бололтой, бие бие рүү гээ сонин хараад л доошоогоо нэг хараад л ядаж байхад автобусаар дүүрэн суудал байхад тэр 2 хажууд нь улаан цайм зогсоод л дараа нь бодоход инээд хүрсэн гэж./хэхэ/ Тэр үед ч яахав юу нь тэрийг анзаарахтай мантай зөвхөн тэр МЯНГАН ТӨГРӨГ л хамаг ухаан бодолыг минь эзэмдсэн байлаа. Би ч дүүдээ янз бүрээр ойлгуулах гэж оролдоод, гар хуруугаараа зангаад л бантсан даа үсээ мүсээ илээд л нэлээн үзлээ гэвч дүү маань хол суусан байсаныг ч хэлэх үү юу ч ойлгодоггүй өөдөөс дэбилл царайлаад л хараад байх юм.
Миний хүний гараар могой бариулах гэсэн явуургүй санаа, за бас тэгээд нас намбаа ч бодсоныг хэлэх үү дүүгээрээ авахуулчъя гэсэн маань бүтэхгүй нь дээ гэж бодоод дахиад л нөгөө мөнгө байгаа газар луу гаа хартал нөгөө 2 ахын хөлний салтааны завсарааар, миний, миний МЯНГАН ТӨГРӨГ намайг аваач гэсэн шиг л хэвтэж байлаа./оооооооо/ Яг соронз шиг татаж байсан гээч.
Би ч дотроо заавал чамайг авна даа гэж бодоод л мөнгө рүү гээ хараа салгалгүй сууж байтал автобус миний яг буух буудал руу дөхөөд ирлээ дээ. За тэгээд зүрх түг түг цохилж, суудлаасаа ухас хийн босоод хаалганы доошоо буудаг шатан дээр нь очоод зогсчлоо. Тэгээд яг хажуу талын сандалны доор нөгөө миний МЯНГАН ТӨГРӨГ байгааг мэдэрч байлаа./арай харагдахгүй байсий нь/ Тэгээд нөгөө 2 ах руу нэг харсан аа л над руу хараагүй юм шиг санагдахаар нь би шууд доошоо өнгийгөөд нөгөө МЯНГАН ТӨГРӨГ ӨӨ гартаа тас базаад л цонх руу харлаа. Хурдан буух юмсан гэж байж ядаж нөгөө 2 ахын харц араас төөнөх шиг болоод ёстой эвгүй байлаа. Ашгүй хаалга онгойж би автобуснаас бууж нэг сэтгэл амраад автобус руу хартал нөгөө 2 ах яг цонхны цаанаас над руу нэг тийм атаархсан байртай харж байх юм. Би ч тэсгэлгүй инээд хүрээд нөгөө 2 ах луу мянган төгрөгөө дэлгээд инээлээ, тэгсэн чинь нэг нь над руу гараа зангидаад л ална шүү гэж байгаа бололтой зангаж байх юм. Би ч мянган төгрөгөө кармаандаа хийгээд сэтгэл тэнэгэр гэр лүү гээ алхалсан юм даа./хаха/ Мянган төгрөг өө гэж.

27 comments:

  1. ёо бүр инээд хүрчлээ. тэр 2 дараа нь яасан бол гэхээр бүр инээд хүрээд байх юм аа.

    ReplyDelete
  2. Хэхэ Онгод хайрлацгааяа!!!!! манайхаан

    ReplyDelete
  3. HAHA GOE YUM BICHIJ GOOD LUCK MARA

    ReplyDelete
  4. yohhh, amaraa minee chi n yag l hevere bn shuu ntr, hahahahaa, iimerhu hugtei bolson zuilude blogdoo hgeed bgarai, hehehhe, ineed hurchlee gj ^_^

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. хэхэ одоо онгод нь оржийнуу яажийн

    ReplyDelete
  7. дахиад иймэрхүү юм бичээрэй. Одоо онгод чинь орж байгаа биз дэээ айн?

    ReplyDelete
  8. Morality lack everywhere, here too..
    Poor little creatures of us.

    ReplyDelete
  9. хэхэ инээдтэй юмаа^_^ цаашдийн уран бүтээлд чинь амжилт^_^

    ReplyDelete
  10. haha., hehe ene chin amraadaa chinken., hahaha.,

    ReplyDelete
  11. нээрээ тэгж зовж олсон мөнгөөрөө юу хийсэн бээ?^_^

    ReplyDelete
  12. ahahaha. chaag ene yamar zevuun gar ve gej bodson bhdaa. bas ta 3 3uulaa harts tulgarsan bol... hehe. Nuguu 2 chaag buusnii daraa harts tulgarsan bh tee.

    ReplyDelete
  13. odoo boltol bga dursgaltai shd hadgalna aa

    ReplyDelete
  14. yoo unen hogjiltei gehdee nogoo hoeriin bie bieneesee bantaad bj bgaag tosoolohoor haha

    ReplyDelete
  15. harin tiim ee yaj neg buudal deer buuhaar bgagui ni tgsen bol buur balai ym bolohgui yu

    ReplyDelete
  16. angliar bichtsen anonymous iig ingej helehgeegui bsn gej naidii

    ReplyDelete
  17. За энэ англиар юм бичсэн хүнд comment үлдээсэнд баярлалаа. Та их ёс суртахуунтай хүн юм шиг байна. Та миний бичсэн зүйлийг арай өндөрөөр үнэлчихлээ. Энэ чинь зүгээр өөрийн үгээр бичсэн болсон явдал. Тэр бүтээл гэж зүгээр тоглож байсаныг та хараагүй бололтой

    ReplyDelete
  18. арай ч дээ. ямар юм ойлгодоггүй гар нь тэгж англиар аймар урсгаа вэ. золиг гэж манайхаан ойлгож байна уу. коммент оо ихэсгэнэ ээ гэж...ккк

    ReplyDelete
  19. хэрэлдэхээр коммент аймар ихсдийм байна лээ шд

    ReplyDelete
  20. haha yuruusuu oihqena aliv ter angliar bichsen nuhur tailbarlaldaa chaduul neree uldeecherei :D

    ReplyDelete
  21. hehe zulaa tgsen chin comment ni ihseegui naasss hehe...
    AMraa goe um bichij ee ... uneher hugjiltei bs AMIDRALiin tuluuuh temtsel l bsh tee tee hehehe. GOOD LUCK !!! ( ter munguu blgaj l bgarai hehehe)

    ReplyDelete
  22. hehe 1000 tog tei holbootoi Neg tmerhuu ymnuud Amraad neg bus tohioldson bh shuu hahahhhhhaha

    ReplyDelete
  23. yooh uul n ene tuhai mara nadaa yarij bsiin odoo ingeed unshihad eemer ineedtei bj hahahah mara chi yarianii chadwaraa yag bichgiinh shigee hugjuuleerei... olon hugjiltai yum bicheerei.

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D