11th school specialized with math and physics - Бидний уулзах газаp
8.26.2009
Англи хэлээ гэж...
Би нэтээр хэсч яваад нэгэн хатуу боловч үнэн зүйл уншлаа. Тэгээд блог дээрээ тавьмаар санагдав... Ингээд үүнийг уншцгаана уу.Манай Монголчуудын талаас их нь хагас хугас Англи хэл шүү юмтай. Hi? How are you? I am fine thank you. За нэг иймэрхүү гарууд бол нэлээд хувийг эзлэнэ. Үүний дараагийн хэсэг нь бас яах вэ, толь бичиг харж байгаад ухантаж ухантаж нэг орчуулга хийхтэйгээ, гадаад баагийтаа уулзлаа гэхэд хөл гараа сарвалзуулж байгаад өөрийгөө ойлгуулчих хэмжээний.Надад нэг юм их сонирхолтой санагддаг, юу гэхээр маниус бүхэл бүтэн 4 жил академик түвшинд хичээл заалгачихаад хүнтэй юм ярьж чадахгүй ээрч муурдаг, ганц албан захиа бичих гэхээр түмэн алдаа, буман зовлон болдог. Харин заалгасан хичээлийнхээ нь дэвтэрээ харахад төрлөхийн Англи хэлтэй баагий ч ойлгохооргүй баахан дүрэм цохиж явдаг.Жишээ нь байц гишүүнт өгүүлбэрийн өгүүлэгдэхүүний байрыг өөрчлөх замаар хавсарсан нийлмэл өгүүлбэр бүтээ нтр гэвэл худлаа хэлсэн хүнд маниусын 80-90 хувь нь нойл заагаад зогсож байна. Аанха, яг л ийм ийм хачин юмыг 10 жил, Их Дээд сургуульд заадаг болохоор хэл сурахгүй байх нь тодорхой биз дэ.Харин хаана ч очсон 4 настай бацаанууд чөлөөтэй ярьдаг. Гэтэл бид 4 жил заалгачихаад баалаа, шээлээ гэдгээ ч хэлж чаддаггүй тийм үү? Тэгэхлээр та нар Англи хэлээр “чөлөөтэй” болохын тулд гадуур байгаа хэлний курс дамжаанд явах гээд үхэлдээд байх хэрэг ерөөсөө байхгүй. 10-н жилд, Их сургуульд заалгасан одоо ганцхан Дамжаанд явбал л сурчих гээд байгаа биз.Би та нарт улиг домог болсон дамжаанд суух, гадаад багштай ярианы ангид явах, вакумжуулсан сургалт нтр гэсэн юмнаас татгалзахыг уриалж байна. Тэгээд юуг санал болгох вэ гэж үү? Ганц ном аваад уншчих. Нэг их зузаан байх хэрэггүй ээ, дуусгах гэсээр байтал залхуу чинь хүрээд хаячихна.Тэгэхлээр жижигхэн, уран зохиолын, хайр сэтгэлийн эсвэл адал явдалтай ч байж болно. Эхний 3 хуудсыг нь эрээн болтол нь толь бичиг ашигла. Харин сүүлдээ хүссэн хүсээгүй чиний залхуу чинь дийлээд өнөө хэдэн үгээ цээжлэчихнэ. Номын бичлэг энгийн хэрнээ ямар нэг алдаагүй байдаг.Зардал хамаагүй бага гарна. Хэмжээ том биш болохоор хүссэн газраа аваад явж болно. Автобусанд, микронд, жорлондоо, орондоо гээд бололцоо их л гарна. Ганц ном уншиж дуусгачихаад дараа нь өөрийнхөө түвшинг нэг хараад үз. Би Монгол хэлний дүрмийг ерөөсөө судлаагүй, харин ном их уншдаг байсан болохоор өөрөө аяндаа тогтоосон хэрэг. За тэгээд санал бодлоо хуваалцана биз
Subscribe to:
Post Comments (Atom)
yahav unen l yum shig baina. gehdee bugd ingej surdaggui l baih l daa. suul ruugee bol bur reclamnii pause bolchloo...
ReplyDeleteУг нь ч үнэн л юм ярьж байна. Гэхдээ бас ганцхан ном уншаад англи хэлтэй болчихгүй байх аа. Тэр 1950 нтр жоохон сонин санагдлаа. Хэрвээ та нарт англи хэлтэй ном олдохгүй бол 96690945 дугаар луу залгачих би зүгээр 5-н цаасанд л өгчихнө. А бас нэлээн ярьна./бүүр нэлээн шүү/
ReplyDeleteharin eniig unshij bsiin ehleed lag unen bololtoi yum yarijisna suuld n 1950 geed durgui hurgeed haytsan Zulaagiin postnuudiig sn umshitsgaay angli heltei bolohiim shig bn shoo manaihaan
ReplyDeletehehe
ReplyDeleteter 1950 gdg n ch bur hudlaa ym shig bgaz!! yahav heregtei gsniig n harchihq yu da! yamar bugd unen bh albatai ch bish te gehdee l ter 1950...
хэхэ ер нь тэр рекламны хэсгийг хасчихаа хө тэгүүл аягүү үнэн үгтэй мэдээ болкоодайн
ReplyDeleteza za tegie
ReplyDeleteхэрэгтэйл юм. Зулаа91-тээ амжилт^_^
ReplyDeleteөө баярлажийна өөөөө
ReplyDeleteаан 1950 гэж юм байсан юм уу тэ?? тэгээд арилгацан юм байна шт ээ тээ ? би бүр гайхлаа шт хаана тийм юм байгаан бол оо гээд тэгээд сээгийнүүдийг дараалллаад уншаад байсан чинь ойлголоо. Харин одоо энэ чигээрээ бол аягүй гоё дажгүй л байна штээ...
ReplyDeleteгэхдээ тэр 1950 гэж юу байсын ???
ааан 1950-руу утасдаад ном захиалчих 10 цаасанд хүргээд өгнө нтр гээд жаал рекламдцан байсын
ReplyDelete