9.27.2008

Ne Yo-Year of Gentleman


R&b дуучин Ne-Yo-гийн энэ сарын 16-нд гаргасан шинэхэн цомогийг хүргэж байна. Мэдээж R&b дуунуудаас бүрдсэн маш гоё альбом байна лээ. Би өөрөө Ne-Yo-ийн улаан талдаа фэн нь л дээ. Бүх л дуу нь таалагдсан, үнэхээр чанартай цомог болсон байна лээ. 12 хоногийн өмнө гарсан шинэхээн цомог гэж хэлсэн билээ. Нийт 12 дуу багтсан цэвэр R&b жанрын дуунуудаас бүрдсэн. 12 хоногийн өмнө гарсан 12 дуутай цомог аймаар зохицож байна шд хэхэ. Өөрөө ихэнхи дуунуудаа бүтээсэн юм шиг байлээ. Ne-Yo нь дууны үг зохиохдоо авьяаслаг нэгэн билээ. Мөн сайн продьюсер гэдгийг нь хүмүүс сайн мэддэг байхаа. 2005-аад оноос So Sick мэтийн синглүүдээрээ нэрд гарч ирсэн Ne-Yo нь одоо нийтдээ 3 альбом туурвиад байна. Анхны бие даасан In My Own Words цомог нь 2006 оны 2 сарын 28-нд гарч байсан юмаа, мөн түүний дараа Because Of You цомог нь 2007 оны 5 сарын 1-нд гарч байсан. Энэхүү цомог дээр мөн л маш олон хүний оролцоо орсон, мөн ч тэр чинээгээрээ олон ч хүнийг хүлээлгэж байж гарсан их гоё цомог учир заавал татан аваад сонсоод үзээрэй.
Ne Yo-Year of Gentleman(11-р сургуулийн 11а анги)

2 comments:

  1. NE-YO ch goy shuu!!!!

    ReplyDelete
  2. thanks goy tsomog bna. tegeed neg tsahih yum bna?
    dima bilanii tsomogiig olj uguuch

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D