9.27.2008

The Billboard Hot 10


Өнөөдрөөс эхлэн манай блог Billboard-н шилдэг 10 дууг шууд татахаар хүргэж эхэллээ. Өөр ямар ч блог болон сайт энэхүү боломжийг интернэт хэрэглэгчдэд олгож байгаагүй болов уу гэж бодож байна. За ингээд энэ долоо хоногийн Billboard-н шилдэг 10 дуугаа таалан сонирхоно уу.


Энэ долоо хоногт T.I-н whatever you like буцаад эхний байрандаа орж харин өнгөрсөн долоо хоногт 1-р байранд байсан Pink-н so what дуу 2-р байранд орсон байна. Мөн Rihanna-н Disturbia дуу 14 дэх долоо хоногтоо Billboard-г тэргүүлсээр байна. Т-Pain Lil Wayne нарын хамтран дуулсан I can't believe дуу Billboard-н жагсаалтанд орж ирээд 8 долоо хоног болж байгаа бөгөөд энэ хугацаандаа 8-р байрнаас урагшилж үзээгүй ба одоо ч 8-р байрандаа байсаар байна. Нөгөө охин үнсээд байдаг Katty Perry-н Hot N Cold хэмээх дуу эхний 10т орж ирсэн байна. Мөн Estelle, Kanye West нарын хамтран дуулсан American Boy дуу Billboard-н жагсаалтанд 23 дах долоо хонгтоо буюу хагас жил гаруй хугацааны турш байсаар байгаа боловч 9-р байрнаас илүү урагшилж үзээгүй бөгөөд энэ долоо хоногт 10-р байранд орсон байна.






1 comment:

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D