Энэ тэтгэлэгийн deadline тун дөхцөн болхоор сонирхож байгаа гарууд хурдлаарай. 2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮГД НАЙРАМДАХ
СОЛОНГОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР
ОЮУТАН СУРАЛЦУУЛНА.
1. Зорилго: Гадаадын оюутанд БНСУ-ын их, дээд сургуульд суралцах боломжийг олгосноор олон улсын боловсролын харилцан солилцоог хөхүүлэн дэмжих болон улс хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилготой.
2. Сонгон шалгаруулах хүний тоо:3. Элсүүлэх салбар болон суралцах их сургууль: Чонжү Их Сургуулийн бакалавр болон магистрын сургуулиуд
4. Засгийн газрын тэтгэлгээр суралцах хугацаа:
• Бакалавр: Нийт 5 жил (Солонгос хэлний бэлтгэл+үндсэн анги 4 жил)
• Магистр: Нийт 3 жил (Солонгос хэлний бэлтгэл+үндсэн анги 2 жил)
5. Сургалтын явц:
5.1.Солонгос хэлний бэлтгэл: Чонжү их сургуулийн солонгос хэлний төвд нэг жилийн турш солонгос хэлний бэлтгэлд хамрагдсаны дараа бакалавр, магистрийн ангид элсэн орно. Жич: Их сургуулийн лекц, хичээлүүд ихэнх нь Солонгос хэл дээр учир Солонгос хэлний чадварыг эзэмшүүлэх шаардлагатай.
5.2.Доорхийн адил Солонгос хэлний түвшинтэй нэр дэвшигчид Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөхгүй байж болно.
- TOPIK шалгалтын 5 эсвэл 6 түвшин
- Солонгос хэл, уран зохиолын мэргэжлээр 4 ба түүнээс дээш жил тухайн оронд сурсан бол
- TOPIK шалгалтын 4 түвшин ба Солонгос улсад бакалаврын 4 жилийн сургуульд сурсан бол
- TOPIK шалгалтын 4 түвшинтэй ба Солонгос улсын засгийн газрын байгууллага эсвэл Солонгос компанид 2-оос дээш жил ажилласан бол
6. Тавигдах шаардлага
• Өөрөө болон эцэг, эх тухайн улсын иргэн байх.
• Хэрэв Солонгосын давхар харъяалалтай иргэн байвал гадаадын иргэнд тооцохгүй.
• Солонгост удаан хугацаанд суралцахад боловм бүхий эрүүлс аруул байх.
• Жирэмсэн болон ямар нэг өвчний улмаас эмчилгээ хийлгэж бүхий хүнийг элсүүлэх боломжгүй.
• Төгсөж ирсний дараа хойр улсын найрамдалт харилцааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж чадахуйц оюутан байна.
• Бакалавр: 2010 оны 3 сарын 1-ний байдлаар ахлах сургууль төгссөн, эсвэл төгсөх гэж байгаа, 2010 оны 3 сарын 1-ний байдлаар 25 наснаас доош настай байх.
• Магистр: 2010 оны 9 сарын 1-ний байдлаар бакалаврын зэрэгтэй эсвэл зэрэг авах гэж байгаа, 2010 оны 9 сарын 1-ний байдлаар 35 наснаас доош настай байх.
• Сүүлд төгссөн сургуулийн голч дүн 85 хувиас дээшо байх эсвэл нийт оюутны түвшний эхний 5 хувьд багтсан байх.
• Англи болон солонгос хэлний өндөр түвшний мэдлэгтэй бол шалгуурт өндөр хувь эзэлнэ.
7. Тэтгэлэг олгох
7.1.Олгох хугацаа:
- Солонгос хэлний бэлтгэл 1 жилийн болон бакалаврын үндсэн ангийн 4 жил
- Солонгос хэлний бэлтгэл 1 жилийн болон магистрийн үндсэн ангийн 2 жил
7.2.Агуулга:
- Онгоцны зардал: Хоёр орны хооронд зорчих энгийн ангиллын онгоцны тийз
- Амьжиргааны тэтгэлэг: 900,000 вон (сар бүр)
- Судалгааны зардал: Хүмүүнлиг-нийгмийн салбар-210,000 вон
Байгаль-техникийн салбар-240,000 вон
- Суурьших зардал: 200,000 вон (нэг удаа)
- Хэлний бэлтгэл: Нэг жилийн бүтэн төлбөр
- Сургалтын зардал: Элсэлтийн болон сургалтын зардлаас 100 хувь чөлөөлөх
- Дипломын ажлыг хэлвлэх зардал: 500,000-800,000 вон хүртэлх бодит зардал (нэг удаа)
- Эрүүл мэндийн даатгал: 15,000 вон (сар)
8. Сонгон шалгаруулалт
- Анкет бүхий шаардлагатай бичиг баримтуудыг Чонжү Их Сургуульд явуулна.
-
Office of International Affairs, Cheongju University.
36 Naedok-dong, Sangdang-gu, Cheongju,
360-764, Republic of Korea
Tel : +81-43-229-8814/8815 Fax : +81-43-229-8944
- Чонжү их сургууль нэр дэвшигчдийн нэрсийг Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнд санал болгон оруулна.
- Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн эцсийн шалгаруулалтын хариуг гарган Чонжү Их Сургуульд мэдэгдэнэ.
9. Бүрдүүлэх бичиг баримт
9.1.Бичиг баримт хүлээн авах газар: Чонжү Их Сургууль
9.2.Бичиг баримт хүлээн авч дуусах хугацаа:
-Бакалавр: 2009 оны 11 сарын 20;
-Магистр: 2010 оны 3 сарын 20.
9.3.Бүрдүүлэх бичиг баримт
9.3.1.Анкет (Маягтын дагуу)
9.3.2.Зураг (4х5 см, өнгөт цээж зураг, эгц харсан, малгайгүй)-2 хувь
9.3.3.Амлалт бичиг (Маягтын дагуу)
9.3.4.Өөрийн тухай танилцуулга (Маягтын дагуу)
9.3.5.Сургалтын төлөвлөгөө (Маягтын дагуу)
9.3.6.Тодорхойлолт 2 хувь (Төгссөн сургуулийн багш эсвэл захирал, ажиллаж буй байгууллагын дарга)
9.3.7.Эрүүл мэндийн тодорхойлолт (Маягтын дагуу)
9.3.8.Сургуулийн диплом:
-Бакалавр: Дунд сургуулийн гэрчилгэний хуулбар 1 хувь;
-Магистр: бакалаврын дипломын хуулбар 1 хувь.
9.3.9.Дүнгийн жагсаалт:
-Бакалавр: Дунд сургуулийн гэрчилгэний дүн 1 хувь;
-Магистр: бакалаврын сургалтын 4 жилийн дүнгийн жагсаалт 1 хувь.
9.3.10.Эцэг, эх болон өөрийн тухайн улсын иргэнийг батлах бичиг баримтын хуулбар (гадаад паспорт)
9.3.11.Гэр бүлийн лавлагаа (төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр гэх мэт батлах баримт бичиг)
9.3.12.Солонгосын байгууллага эсвэл компанид ажилладаг бол ажлын газрын тодорхойлолт (холбогдох хүнд хамааралтай)
9.3.13.TOPIK, TOEFL, TEPS, IELTS зэрэг шалгалтуудын сертификат (шалгалт өгсөн хүнд хамааралтай)
9.3.14.Эмчийн олгосон англи хэл дээрхи эрүүл мэндийн тодорхойлолт (зөвхөн эцсийн шалгаруулалтанд тэнцэж Олон Улсын Боловсролыг дэмжих үндсэний хүрээлэнгээс шаардсан хүмүүст хамааралтай)
Анхаарах зүйл
1) Бүх бичиг баримтыг зарчмын хувьд эх хувиар нь өгөх ёстой бөгөөд солонгос болон англи хэлээр орчуулагдаагүй бол орчуулсан хувилбарыг нотариатаар баталгаажуулж хавсаргах
2) Чонжу их сургуульд болон Олон Улсын Боловсролын дэмжих үндэсний хүрээлэнд өгсөн бичиг баримт зэргийг буцаахгүй
3) Бичиг баримтны агуулга тодорхой бус эсвэл материал дутуу байх тохиолдолд тус сонгон шалгаруулалтаас хасагдах ба тэнцсэн хойноо ч тэтгэлгээр суралцах боломжийг алдах магадлалтай
4) Хуулбараар нь өгөх тохиолдолд ЭСЯ-наас эх хувьтай нь хамт тулган шалгуулж өгнө.
10. Цаашдын хөтөлбөр
10.1.Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгээс бичиг баримт хүлээн авч дуусах хугацаа: -Бакалавр: 2009 оны 11 сарын 20; -Магистр: 2010 оны 3 сарын 20.
10.2.Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн шалгаруулалтын хугацаа: -Бакалавр: 2009 оны 12 сараас 2010 оны 1 сар хүртэл; -Магистр: 2010 оны 3 сараас 5 сар хүртэл.
10.3.БНСУ-д очих хугацаа: -Бакалавр: 2010 оны 2 сарын 25-28-ны хооронд; -Магистр: 2010 оны 8 сарын 27-30-ны хооронд;
10.4.Хэлний бэлтгэл эхлэх хугацаа: -Бакалавр: 2010 оны 3 сарын 02; -Магистр: 2010 оны 9 сарын 01;
10.5.Үндсэн сургалт эхлэх хугацаа: -Бакалавр: 2011 оны 3 сарын 02; -Магистр: 2011 оны 9 сарын 01;
яахав Солонгос хэлтэй бол боломжийн л юм байна тэ
ReplyDeleteзаавал солонгос хэлтэй байх шаардлага байгаам уу? би дутуу уншчихав уу эсүүл???
ReplyDeleteangli heltei bsn ch bolno bur alinig ch mdku bsn ch bolno hel mddeg ni zuger davu tal bolno l gsn bna
ReplyDeleteхарин тийн тэ Зулаа манараад байгаамуу хаашаан. Гоё л юм байна даа...
ReplyDeleteСОлонгос ч сайхан орон доо. хэхэ. Манай оюутан ах эгч нар нэг сонирхоод юм хумаа бүрдүүлээд явуулчаач.
ReplyDeleteгоё гоё гоёийн байна
ReplyDeleteyamar ch helgui ochood demii shdee tgd ch ugasa helgui bol shalgarahgui bh l gj bodsiin!
ReplyDeleteаан
ReplyDelete