11th school specialized with math and physics - Бидний уулзах газаp
11.24.2009
BACHELOR SCHOLARSHIP
А. Танилцуулга
Бакалаврын зэрэг авах тэтгэлэгт хөтөлбөр нь IDEA байгууллагад хандсанаар Америкийн их дээд сургуулиудад тэтгэлгээр сурах боломжийг дундаж сурлагатай оюутнуудад олгоход чиглэгдсэн юм. Уг байгууллага нь хөтөлбөрт оролцогчийн сонирхол болон ирээдүйн төлөвлөгөөнөөс хамааран оюутанд доод тал нь 7 сургуулийн тэтгэлэг санал болгоно. Үүнээс та нэгийг нь сонгон суралцана. Олгогдсон тэтгэлэг нь оюутныг бакалаврын зэрэг авах хүртэл үйлчилнэ. Тухайлбал:span class="fullpost">А . Эхний 2 тэтгэлгийн санал: Оюутны зүгээс нэг хичээлийн жилд байр, хоол, сургалтын төлбөр бүгд нийлээд 5500$ - 9000$- ийг төлөөд бусад зардлыг тэтгэлэг олгогч IDEA байгууллага хариуцах нөхцөл бүхий хоёр төрлийн багц тэтгэлгийг санал болгодог. Эхний 2 санал нь танд хамгийн хямд сурах болмжийг өгдөг.
Б . Дараачийн 5 санал: Оюутны зүгээс нэг хичээлийн жилд байр, хоол, сургалтын төлбөртөө нийт зардлын 50% -иас доошгүй хувийг төлөх боломжтой бол тэтгэлэг олгогчдоос 5 сургуулийн тэтгэлэг санал болгодог. Магадгүй танаас гарах зардал тэтгэлгийн хэмжээ хоёр тэнцүү дүнгээр ч ирж болно. Нэр хүндтэй том сургуульд тал үнээр нь сурах ч боломж гардаг. Энэ 5 санал бол үнийн дүн янз бүр, заавал танаас гарах бүх зардал 9000$-т багтах албагүй. Та бусад оюутнуудын авсан загвар тэтгэлгүүдийг оффис дээр ирж үзээрэй.
Та дээрхи 7 сургуулиас нэгийг нь л сонгож тэр сургуульдаа явах учиртай.
Тэтгэлэг авахын холбогдолтой тал нь:
АНУ-ын жирийн нэг их сургуульд суралцахад жилд танаас амьдрах зардалд 7000$-10000$ мөн үүн дээр сургалтын төлбөрт дунджаар 15000$ буюу нийт 22000$ ба түүнээс дээш доллар шаардлагатай байхад та жилд ердөө 8000$ -ийг байр хоол сургалтдаа төлнө гэдэг бол маш том хэмнэлт юм. Бид ийм тэтгэлэгт хамрагдах болсон нь том боломж мөн хэмнэлт билээ.
Энэ хөтөлбөр нь оролцогчдыг санхүүгийн эрсдэлд оруулахгүй байх бодлого баримталдаг ба IDEA байгууллага нь нэг ч тэтгэлэг танд олдоогүй эсвэл сургуулиуд тэтгэлэг санал болгоогүй тохиолдолд төлсөн төлбөрийг бүгдийг буцаан олгоно. Иймд тэтгэлэгт хандах нь танд огт эрсдэлгүй юм.
АНУ-д сурахыг хүн бүр нэг бол мөнгө ихтэй бол эсвэл ТОЕФЛ-ын өндөр оноотой бол нээлттэй болно гэж ойлгодог гэтэл жирийн сурлагатай, дундаж орлоготой айлын хүүхэд бидний хувьд маш том боломж боллоо. Та ТОЕФЛ-ын 61 оноо хараахан авч чадаагүй байгаа бол хэлний бэлтгэлд төлбөрийг нь төлж сураад, харин ТОЕФЛ-ын 61 оноо авсныхаа дараа үндсэн ангидаа тэтгэлгээ аваад сурч болно. ТОЕФЛ-ын өндөр оноогүй гэж бүү шантар!
Тэтгэлгээ аваад сургуульдаа очиход IDEA-ийн тэтгэлгээр ирсэн гэхэд маш нэр хүндтэй байдаг ба энэ тэтгэлгээр ихэвчлэн Франц, Герман ба Японы оюутнууд очдог нь тус улсуудад амьдрах зардлаас нь тэтгэдгээр ирэх нь маш хямд тусдагтай нь холбоотой гэнэ. Тэгэхээр бид зөвхөн хямд үнээр сурах гээд л тэтгэлэг хайдаг юм биш байх нь. Сонирхуулахад жирийн нэгэн франц оюутан ярихдаа “АНУ-д сурч ирсэнээрээ миний ирээдүйн карьер хийх ба сайн ажил олоход минь 1-рт тэтгэлгээр сурсан, 2-рт англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн гэсэн хоёр тодотгол нь миний амьдралыг өдий болтол дэмжиж явна” гэжээ.
Оюутан та жилд гарах 8000$-9000$ долларыг эхний жилүүдэд эцэг эхээсээ авсан байж болох ч хуулийн дагуу оюутны кампуст ажил хийж мөнгө олоод, өөрийн амьдрах энэ багахан зардлыг төлөөд явах боломж байна гэвэл итгэх үү. Хувийн зардлаараа Сан Франциско хотод тааруухан коллежид 15000$ төлөөд дээр нь үнэтэй хотод жилийн 10000$-оор байр хөлсөлж, хоол хүнсний мөнгөө цуглуулах гэж сургуулиасаа чөлөө аван байж, төгсөж чадахгүйд хүрээд байгаа нэгэн оюутан болохгүй байх боломж танд нээгдлээ.
Танд өөрийгээ сорих ажиллангаа сураад гадаад оюутнуудын адил залуу насаа өрсөлдөөн дунд, соёлт ертөнцөд өнгөрөөх, оюун ухааныхаа цар хүрээг тэлэх ойрхон харагдах хүрэхэд асар ойрхон байгаа гэрэлт ирээдүй байна.
Монгол оюутнууд гадаад хэлийг маш хурдан сурдаг тул та ЭСЯ-нд үзүүлэх хөрөнгийн баталгаандаа санаа зовохооргүй түвшинд байгаа бол эхлээд хэлний бэлтгэлээр яваарай. Бэлтгэлээ төгсөхөд чинь тэтгэлэг бэлэн гээд бодоход танд шамдах л үлдлээ!
Жич: Дээрхи зөвлөмжийг бидэнд бэлдэж, нээлттэй зөвлөгөө өгсөн, тэтгэлэг авахын давуу талын талаарх туршлагаасаа хуваалцсан оюутнууддаа баярлалаа.
Таны очих газар:
Калифорни, Коннектикат, Флорида, Жеоржиа, Илюнойс, Канзас, Кентаки, Мэйн, Миссури, Техас болон бусад мужуудын их дээд сургуулиуд байх болно.
Тэтгэлэг авах магадлал:
IDEA нь оюутанд тэтгэлэг олж өгөх үйлчилгээндээ 100% -ийн баталгаа өгдөг.
Хэзээ өргөдөл өгөх вэ:
Намрын семестэрт /8-р сард/ сурах бол өргөдөл өгөх сүүлийн хугацаа нь жил бүрийн 4-р сарын 19
Хаврын семестэрт /1-р сард/ сурах бол өргөдөл өгөх сүүлийн хугацаа нь жил бүрийн 11-р сарын 19
В. Тавигдах шаардлага
Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч байхдаа өргөдөл өгч болно
Ахлах сургууль төгссөн байж болно
Их дээд сургуулийн оюутан
Их дээд сургуулиа төгссөн байж болно
IBT TOEFL-н 61-с дээш оноотой эсвэл хувийн зардлаараа бэлтгэлд суух боломжтой байх
ЭСЯ-ны шаардлагын дагуу хөрөнгийн баталгаа үзүүлэх боломжтой байх
Эх сурвалж http://www.internationaldoorway.mn/index.php?action=content&id=2span>
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment
Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D