3.12.2009

Амараагийн хүсэлтээр интернетээр бүртгүүлэхтэй холбогдол бүхий пост

Зургадугаар сард орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ.Хоёрдугаар сарын нэгнээс дөрөвдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.Гэвч одоогоор бүртгэл ердөө 30 хувьтай, Боловсролын үнэлгээний төвийн интернет хаягаар орж бүртгүүлэх гэхээр болохгүй байна.Бүртгүүлэгчид заавал виза карт, мастер картаар төлбөр хийх ёстой гэх юм. Ажил төрөлгүй хүмүүст тэр карт нь байхгүй яах вэ гэх зэрэг иргэдийн асуултад хариу авахаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Г.Билэгсайхантай уулзлаа.Тэрээр: -Төлбөрөө мастер болон виза картаар гүйцэтгэх учиртай. Ээж, аавынхаа цалингийн карт, өвөө эмээгийнхээ тэтгэвэр авдаг картаар шалгалтын төлбөрөө хийж болно. Нэг шалгалтын төлбөр 3500 төгрөг. Ажил, хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүсийн хувьд Голомт банкинд үнэгүй карт нээж өгч байгаа. Интернетээр бүртгүүлэх зааварчилгааг тодорхой тайлбарласан "Элсэгч" сониныг бүх дүүргийн сургууль, эцэг, эхчүүдэд үнэ төлбөргүй тарааж байна. -Ер нь бүртгүүлэх хүүхдүүдэд юуг сануулмаар байна вэ? Юун дээр нь алдаж будилаад байна вэ? - Хүүхдүүд �UNI� код солих гэдэг дээр их алдаад байх юм. Янз бүрийн компьютерээс хандаж байгаа учраас �Монголиан криллик� фондоор шууд бичих хэрэгтэй. Үүнийг сонгоод бүх мэдээллээ асуултын дагуу бөглөх естой. Компьютертэй, интернетэд холбогдсон бүх газарт энэ фонд бий. Зарим тохиолдолд компьютерийн сүлжээ тасрах, хэт олон хүн нэгэн зэрэг хандсанаас ачаалал хэтрэх зэрэг тохиолдол гарч болно. Тэгвэл түр хүлээгээд дахин хандах хэрэгтэй. Бас овог нэрээ буруу оруулах, шалгалт өгөх хичээлээ буруу сонгочихдог.Тэгээд бүртгэлийн дараа шалгалт өгөх хичээлээ дахин солих зэрэг асуудал гардаг. Нэг хүн нэг л удаа бүртгүүлэх учиртай. Андуурч будиллаа, хичээлээ буруу сонгосон, дахин бүртгүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Манай зүгээс бүртгүүлэх бүх боломж бололцоог нээж өгсөн. -Хэрэв сонголтоо буруу хийгээд бүртгүүлсэн тохиолдолд дахин өөр хичээлээр шалгалт өгч болох уу? -Дахин бүртгүүлэх гэдэг ойлголт байхгүй. Нэг удаа бүртгүүлэхдээ хэдэн ч хичээл сонгож бүртгүүлж болно. Энэ бол нээлттэй. Интеретээр харилцах бүх заавар монгол хэл дээр байгаа . Будилах асуудал байхгүй. Ихэнх албан байгууллага, тэтгэвэр тэтгэмжийг картаар олгодог болчихлоо шүү дээ. Тийм болохоор картаар төлбөр хийх аргачлалыг санал болгож байгаа юм. Тэрнээс биш тухайн хүүхдийг нэр дээрээ заавал карттай бол гэж хэлээгүй. -Бүртгэлтэй холбоотой гомдол саналыг яаж шийдвэрлэх вэ? -Бүртгэл дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан бүртгэлтэй холбоотой өргөдөл, шалгуулагчийн хувийн мэдээллийн зөрчлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө. Ер нь ерөнхий шалгалттай холбоотой иргэдээс ирсэн гомдлыг таваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ерөнхий шалгалтын маргаан шийдвэрлэх комисс ажлын өдрүүдэд шийдвэрлэж өгөх юм. -Урьд жил ЕБС төгссөн бол энэ жил шар хуудсаа хаанаас авах вэ? -Улаанбаатарт байгаа элсэгчид Барилгачдын талбай-15, Засгийн газрын Х байр, Боловсролын үнэлгээний төвөөс авч болно. Харин шалгуулагчдын буруутай үйлдлээс шалтгаалсан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. -Энэ жил төгсөгчид голдуу ямар хичээлийг түлхүү сонгож байгаа бол? -Түрүү жилийн шалгалт өгсөн байдлаас харахад барилгын салбар, компьютер, мэдээлэл технологи, программчлалын чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа хүүхэд цөөн байсан. Энэ жилийнх одоогоор тодорхойгүй байна. Манай төв гэхэд л, яг энэ шалгалтын үеэр 3500 мэргэжлийн оператор гэрээгээр түр ажиллуулах гэтэл хүн олдож өгөхгүй байсан. Энэ жил улсын хэмжээнд ЕБС-ийн 40 мянга гаруй сурагчид төгсөх аж.

2 comments:

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D