За төгсөх ангийнханы блог юм байна. Одооноос удахгүй болох элсэлтийн шалгалтын талаарх мэдээнүүдийг олж тавьж байсан нь дээр болов уу. Одоогийн байдлаах дөнгөж 2000н төгсөгчид бүртгүүлсэн байх юм. Миний бодлоор манайхан нээх яараад хэрэггүй л болов уу аажуу уужуу бодож байж өгөх шалгалтаа тоочиглоорой. Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын бүртгэл эхлээд сар шахам болж байна. Хүүхдүүд бүртгэлд хэрхэн хамрагдаж буй талаар Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны харъяа Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Г.Билэгсайхнаас тодрууллаа. -Ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчдийн шалгалтын бүртгэл эхлээд багагүй хугацаа өнгөрлөө, хүүхдүүд хэр хамрагдаж байна?
-Энэ жил 40600 орчим хүүхэд 11 дүгээр анги төгсч байгаа. Өмнө нь ерөнхий боловсролын сургууль төгссөн хүмүүс бас шалгалтад ордог энэ тоо 3000 орчим байна. Бүртгэл хоёр сарын 1-нээс эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл бүртгэнэ. Улаанбаатар, 21 аймгийн хүүхдүүд бүгд интернэтээр бүртгүүлж байна. Хуучин 2006, 2007, 2008 онд зарим аймгийн хүүхдүүд интернэтээр бүртгүүлж чаддаггүй байсан тэгвэл энэ жил бүх боломж нь бүрдсэн байгаа. Одоогоор хөдөө орон нутаг, нийслэлээс нийт 2000 гаруйхан хүүхэд бүртгүүлээд байна.
-Хүүхдүүд дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл бүртгүүлж дуусах болов уу?
- Бүтэн сарын зай байна. Дуусах биз дээ. www.eec.mn гэсэн хаягаар бүртгэж байгаа.
-Шалгалтын журамд ямар нэг өөрчлөлт орох уу?
- Шалгалтын журамд өөрчлөлт орохгүй. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2005 оны 422 тоот, 2006 оны 69 тоот, 2008 оны 54 тоот тушаалуудыг мөрдлөг болгож байгаа.
-Бүртгүүлэгч ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримтын мэдээлэл нь зөв байх ёстой. Мөн сүүлийн гурван сарын дотор авхуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг нэг хувь байна. Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтад оруулахгүй. Мөн бүрэн дунд боловсролын үнэмлэх хэрэгтэй. Бүртгүүлэх хуудсыг үнэн зөв бөглөх ёстой. Тухайн хүүхэд гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн бол БСШУЯ болон улсын мэргэжлийн хяналтын албаар бичиг браимтаа баталгаажуулсан байх шаардлагатай. Баталгаажуулсан бичиг баримтаа боловсролын үнэлгээний төвд заавал авчирч бүртгүүлнэ. Нэг шалгалтын хураамж нь 4500 төгрөг, батламж хуудас нь 700 төгрөг байна. Бүртгүүлэхдээ бусдын картын мэдээллийг хулгайсан тохиолдолд шалгалтад орох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасна гэж журамд заасан.
-Шалгалт албан ёсоор хэзээ эхлэх вэ?
-Зургадугаар сарын 5-ны өдөр Монгол улсын түүх, орос хэлний шалгалт бий. Харин 6-ны өдөр нь газарзүй, математик, биологи, англи хэл, 7-ны өдөр хими, нийгмийн тухай мэдлэг, монгол хэл физикийн хичээлийн шалгалт тавигдсан байгаа.
-Өнгөрсөн жилийн төгсөгчдийн шалгалтад ямар нэг будлиан гарсан уу?
- Сүртэй их будлиан гараагүй. Энэ жил нарийн зохион байгуулалттай авахаар төлөвлөөд байна. News.mn
yanaa konkurs ehlehed hedhen honog uldlee manaihaan
ReplyDeleteoo haa bsiin xoxo
ReplyDeletehaa bsiin gdg ni t1 shu
ReplyDeletezaza odoo bi alzahgui tarnitai ntr
ReplyDeleteaa gehdee bas ymiig tulgaj hiih bas demii shuu yr ni l ert uguh hicheelee songood burtguulssen ni deer bha
ReplyDeletebas neteer yaj burtguuleh talar zuwlumj oruulwal zugeer bna
ReplyDeleteokey araso
ReplyDelete