1.20.2009

Latest news

Надад муу сайн хоёр мэдээ байнаа. Алийг нь түрүүлж сонсмоор байна? Сайн нь гэвэл манай сургуулийн эмэгтэй сагсан бөмбөгийн мөн эрэгтэй гар бөмбөгийн шигшээ багийнхан энэ сарын 19нд болсон дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Өнөөдөр манай ангийн Нямгэрэл, Номин.а, Өнөржаргал.г нарын сурагчид бүрэлдэхүүнд нь багтаж буй эмэгтэй гар бөмбөгийн шигшээ багийнхан маань тоглолтоо хийсэн байгаа, одоогын байдлаар хожиж хожигдсон тухай сураг алга. Мөн Дээгий 17нд мэс ажилбартаа ороод ясаа хадуулсан гэнэ үү одоо зүгээр гэсээн. Муу мэдээ гэвэл ангийн анд Ганаа маань өнөөдөр бас л дүүргийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 2р хагаст тоглож яваад зүүн гарныхаа шууны нэг ясыг хугалсан мөн Идэрээ зугаалж яваад чарганд хөлөө дайруулаад хугалчихсан гэнэ дээ. Бөөнөөрөө гандан орохгүй бол нэг л биш шүү. Сануулж хэлэхэд 22нд 10 цагаас физикийн давтлага эхлэнэ, багшийн захиад байсан А4 цаасыг хоёр хуваасны нэг дээр давтлаганд явахыг зөвшөөрч байнаа гэсэн эцэг эхийн гарын үсэг бүхий цаасаа мартваа. Мөн 21, 22нд манай сургууль дээр дүүргийн байгалийн ухааны олимпиад болж өнгөрөх юм байнаа.

4 comments:

  1. za boloo doo ingeed saihan buunuuruu hulgui gargui

    ReplyDelete
  2. Надаар багахан оролдоорой хөөе. Юу ч чадахгүй юм байж зүгээр байхад зүгээр байгаарай.

    ReplyDelete
  3. Your IP address 202.179.19.139 has been banned from this shoutbox.

    Please try again later. гэнэ үү
    хөөе хэн яагаад bann-даад байгаан бээ ядаргаатайн

    ReplyDelete
  4. yooo, bolgoomjtoi baitsgaahq bol.. odoo ene garah uher jil chin bas honi jiltnuuded harsh jil gsn shuu

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D