11th school specialized with math and physics - Бидний уулзах газаp
1.17.2009
Аялалын тэмдэглэл
Миний саяхан Хятад явчихаад ирсэнийг мэдэж байгаа байхаа. Энэхүү аялалынхаа сонин хачинаас жаахан ч болов хуучилахаар шийдлээ. МУИС-ын дэргэдэх күнзийн институт сурагчидаасаа шалгаруулан зардлыг нь дааж БНХАУ-н соёлтой танилцах 16 хоногийн аялалд нь би багтан орж явлаа. Ингээд очисон газруудаас жаахан танилцуулая. Гэхдээ зөвхөн аялал бус мөн 5 хоногийн хятад хэлний хичээлд суух зорилготой явсан билээ. Бид энэ 16 хоногийн туршид нийтдээ 3 хотоор явах хөтөлбөртэй явсан юм. Явсан дарааллаар нь жаал танилцуулая. Бидний эхний зорисон газар Хятадын томоохон мужуудын нэг Шандунь мужийн Чиндао хот байсан юм. Чиндао нь Хятадын хөгжилөөрөө тэргүүлдэг хотуудын нэг, тиймдээ ч Бээжингийн олимпийн дарвуулт завины уралдаан энэ хотод явагдсан. Чиндао хот нь Номхон далайн баруун эрэг дээр оршиж Шар тэнгисийг хөвөөдөж, тэнгис далайгаар алслан Солонгосын хойг, Японтай харалдаа байрлаж байдаг. Чиндао бол мөн дэлхий дахинд алдаршсан цэцэрлэгт хот, улаан ваар, ногоон ой, цэнхэр тэнгис, хөх тэнгэр хослосон үзэмжит сайхан хот юм. Өндөр байшин барилга нь яг л Европын хотод явж буй мэт мэдрэмж төрүүлдэг. Тиймдээч Дорно Дахины Швейцар хэмээгддэг байх аа. Эхний зочиллосон хот Чиндао байлаа,олон ч дурсгалтай өдрүүд энд өнгөрлөө. Энэ зурган дээрх бол Чиндао хотын байдал. Би яг энэ зураг авсан газар нь очиж үзсэн, ямар билээ дээ нэг тийм цэцэрлэг байсан. Дараагийн очих газар бол мөн л Шандунь мужийн төв Жинань хто байлаа. Энд бид гол зорилго Хятад хэлээ үзэх байлаа. Жинаньд байрлах уг мужийн нэрээр нэрлэгдсэн Шандунийн их сургуульд 7 хоног суралцаж гадаад оюутны дотуур байранд олон ч гадаадуудтай мэдлэг солилцлоо. Хэл ч нэлээн сайжрив. Жинаньд сургуулийнхаа цогцолбороос нэг их гараагүй билээ. Гарсан ч нэг их холдсонгүй, мөн бид эндээ шинэ оныг угтав. Хятадууд шинэ жилийг тэмдгэлнэ гэж бараг үгүй, харин тэнднийн гадаад оюутнуудтай нэг оройг хөгжилдөж өнгрөөв. Нэг өдөр Жинаниас 100км-н зайтай Шьюүфү хэмээх газраар зочиллож тэндээ бүтэн нэг өдрийг өнгрөөв. Энэ нь агуу их сэтгэгч Күнзийн төрсөн газар бөгөөд эртний Хятадын их сэтгэгчид эндээс гаралтай байдаг байна. Бидний аялалын бас нэг гол зорилго нь Күнзийн амьдрал, үзэл баримтлалыг судлах явдал байв, энэ чиглэлээрээ ч олон яриа, лекц сонссон билээ. Ингээд Жинаньд 7 хоногийг өнгрүүлээд Бээжинд ирэв. Ингээд Бээжинд нэг их яриад байх алга даа. Мэдээж олимп болсон, сүүлийн жилүүдэд маш хурдан хөгжсөн БНХАУ-н нийслэл билээ. Ингээд нэг иймэрхүү л байна, буцаал Монголдоо ирлээ дээ. Хаа ч явсан Монголыг гүйцэх газар алгаа, цээж дүүрэн утаагаа амьсгалах ч бас гоё шүү :)
Subscribe to:
Post Comments (Atom)
сониноос тэмдэглэл гэж бичдэг юм шүү
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteBi ene urt yumiig bichihdee yahaw gants neg aldsan baig.ghdee chi nadad zaah boloogui shuu zaa yu!!!
ReplyDeleteNeenee hezeenees hyatad hel uzeed eheltsiiin ???? saihan l yavsan bsht ee
ReplyDeletehehe