6.17.2011

Алдаж боломгүй алтан боломж.

Зээ! Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж, энэ зуны жаврыг үргээж, Тэрэлжийн тал хээр биднийг адал явдлаар дүүрэн, алжаалаа гартал амраач гээд алга аа тосоод хүлээж байна аа. За оршил нэг иймэрхүү. Тэгэхээр одоо амралтанд явах нөхцөл өө бичье:
1.Хөвгүүд нь сайхан хоол умдаа хийгээд(шорлог нтр хийгээд) гал түлээд охидуудыгаа алган дээрээ бөмбөрүүлнэ ээ. Яагаад тэр вэ гэхээр сүүлийн үед болсон анилдаанаас болоод тэр гэхэд хилсдэхгүй биз ээ.
2. Майхантай явсан ч яхав, гэр авсан ч яахав.
3. Ирэх хагасайнд буюу 6 дугаар сарын 25ны өдөр 10 цагт.
4. Хүний 15,000.00 төгрөг (гэр эсвэл майхан зэргээс хамаарч үнэ нэмэгдэж магадгүй).
5. Машин унаа, майхан сав, бөмбөг нтр байвал сайн л байна.
Санаа оноо байвал сэтгэгдэл үлдээгээрэй!
Ажил төрөл өө эртхэнээс зохицуулаарай!!!

6.16.2011

Moon&Mountain

Ангийнхандаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид нар сэтгэлийн үг буландаа манай ангийн хөдөлмөрч охидын нэг болох Саруулын талаар нийтлэлийг хүргэе.Хүсэл мөрөөдлөөр дүүрэн түүндээ хөтлөгдөж найз нөхдийнхөө дунд байж өөрийгөө бусдаар хүрээлүүлэн явах дуртай тэр л хүн бол Саруул шүү дээ. За ингээд найзынхаа талаар мэдээлэл болгоод сонирхуулахад

Ам бүлийн тоо: 4 Аав, ээж, эмээгийн хамт амьдардаг
Төрсөн өдөр: 1992.08.10

Суралцсан сургууль: 45-р сургууль, 11-р сургууль. Одоо МУИС-ЭЗС-н Даатгал-2 анги

Бидний 10 жилийн дурсамж ч гэсэн түүнгүйгээр төсөөлөх аргагүй байх аа. Жишээ нь гэвэл нөгөө алдарт элсний 13-н 2 охины нэг гэж байгаа хэхэ. Харин миний зүгээс үлдсэн дурсамж гэвэл ЕШ-д бэлдэж байхдаа үнэхээр өөрийгөө дайчилж чадсан гэж боддог. Эдийн засагт орно гэж үнэхээр их хүсч байсан түүндээ ч хүрч чадсан. Хичээлээ хийж байгаад өөрийгөө голж бүр заримдаа уйлдаг байж билээ. Бас хөгжилтэй хөгтэй ч гэмээр дурсамжууд бас олон байгаа. Нөгөө Өөнөөгийн 00-д бие засч байгаа зургийг аваад блогт оруулцан байдын. Тэгснээ тэрнээс нь болоод бөөн юм болж байсан хэхэ. Тэр зураг ч жоохон өмнө нь авсан бол бүр аймар байхгүй юу. Тэхдээ уул ч цаадах чинь өмнө нь дарсан нь л жоохон хоцроод гарцан байх аа хэхэ. За за ер нь ингээд Саруулын талаар хэлэх бас түүнээс асуух ер нь түүнтэй холбоотой юм бишгүй л олон байдаг байх.


Рок сонирхдог байхдаа. Хэхэн жоохон бацаан 10-р анги

Хонхны баяраар Саруул&Анужин

Хонхны баяраар H-Crew

2009 оны 8 сар зугаалга Их тамир


2011 он Facebook profile picture :D
Ингээд бичээд байгаарай! [бободоцгооё^.~]

5.28.2011

old video

Хуучин утаснаасаа нэг ийм бичлэг оллоо. Би ширээн дээгүүр дүүлэнхэн нисэнхэн байх зуур Ууганаа ЭЕШ-ээ хэрхэн өгсөнөө ярьж дараа нь Тулгаатай нийлж Лхамаад бөхийн мэх зааж байна.



Аа бас facebook дээр 11а гээд group нээчихлээ. Зарлал, хов жив, сонин хачин өөр юу байдийн элдэв явдлаа тэнд бичиж байвал арай хүртээмжтэй юмуу даа. Тэгэхгүй бол жишээ нь ангийн хөвгүүд зодолдоод нэг хамар хоёр гар хугарсан гэдгийг би хамгийн сүүлд олж мэджийн шд болкуздээ энэ чинь.

5.10.2011

Сайн байна уу?


За энэ удаа манай ангийн хорьж болдоггүй 20-туудын нэг, ид залуу насны аагаар бадарч яваа залуу болох Тэлмэнгийн тухай ярилцах ПОСТ нийтлэгдэж байна аа. Олон юм нуршаад яахав та нарт үлдээчихье.

5.02.2011

Chelsea клубын цом авах сүүлийн боломж...


Английн ПЛ-н 35 тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.Лигийг тэргүүлж байсан Улаан чөтгөрүүдийг Лигийн 3-р байрт явж байгаа Их буучид талбай дээрээ хүлээн авч Arsenal клубийн хагас хамгаалагч Aaron Ramsey тоглолтын 56 дахь минутад гоол оруулснаар Их Буучид 1:0 харьцаагаар ялалт байгуулжээ. Мөн энэ тойрогт учраа таарсан Chelsea-Tottenham клубуудын тоглолт амжилттай явагдаж талбайн эзэн угсаатнууд 2:1 харьцаагаар ялалт байгууллаа.Ингэснээр Chelsea клуб лигийн тэргүүлэгч Manchester United багаас 3 оноо дутуу болж байгаа юм. Дараагийн тойрогт энэ 2 баг учираа таарах ба хэрвээ энэ тоглолтонд угсаатнууд ялалт байгуулж чадвал Челси клуб лигийг тэргүүлж эхлэх юм.УРАГШАА ЧЕЛСИ!!!