
За ангийнхандаа энэ өдрийн мэндийг хүргээд цаашдын хичээл номонд нь амжилт хүсье.
Бид хавар болоод нэг амралтанд явья гэж ярьж байсан. Тэгээд ярьж байгаад 4 сарын 3нд Дашням Балжинням, хагас бүтэн сайн, шалгалтгүй гээд бүх зүйл нь таарсан сайхан өдөр явахаар боллоо. /жич: Тэнгэсийн час өдөр биш хаха/ Тэгэхээр одооноос мөнгө төгрөгөө хадгалах нь зүйтэй болов уу. Өвөл явахад цаг агаарын болон бусад шалтгаанаас болоод хэдий гоё явсан ч гэсэн манайхнаас олон хүн явж чадалгүй/Тэр дундаа охидууд/ үлдсэн болохоор энэ удаа тийм юи болохгүй гэж хөвгүүд нь найдаж хүлээж байгаа шүү./За тэгээд битгий үнэд ороод байгаарай/. За манай архагууд бол хэзээ ч ухрашгүй няцрашгүй угаасаа 100 хувь. Онгорч алиатав аа харин.
Одоохондоо яг хаашаа явахаа товлоогүй байна. Миний бодлоор "Их тамир" луу дэмий байхаа дандаа явсаар байгаад уйдаж үхлээ, өөр амралт санал болгох хүн байвал доор бичнэ биз. За тэгээд залуу насныхаа нэг өдрийг ч болов 11а-раа тоглож наадаж, ууж/яаая/ идэж, бободож, хуучны дурсамжаа ярилцан гоё өнгөрөөцгөөе өө манайхаан.





















