4.05.2010

Амралтын сонин сайхан


За ангийнхандаа энэ өдрийн мэнд хүргэе ээ нтр. Нөгөө баахан яриад байсан амралтандаа яваад ирлээ. Хөгжилтэй мөч, мартагдашгүй дурсамжаар дүүрэн сайхан л яваад ирлээ. Эхнээсээ эхлээд л хөгжилтэй адал явдалтай зарим нэгнийх нь хувьд романтик сайхан байлаа. Тэгэхээр ер нь яваагүй тэр хэдэн азгүй нөхдүүдийг атаархтал нь мөн харамстал нь явсан сониноосоо хуваалцъя гэж бодов. Ер нь мань хэд нь эхнээсээ л адал явдлаар дүүрэн байсан л даа. Өмнөх өдөр нь бүгд 8с уулзахаар боллоо. \Гэхдээ ер нь идэж уух юмаа аваагүй байсан л даа тэгэхээр 8-с уулзаж яах ч юм билээ.\ Гэвч бүгд сурсан зангаараа хоцорсоор цуварсаар яг 9:30 гээд бүгд Бөмбөгөр орлоо. Тэгээд явахаар болоод микронд суух гэж байтал манай Дамчаа гуай ирээд настай хүн ирж байхад гээд нэг юм задлаад микрод гялс багахан номын хурал боллоо. Тэгээд явж цаашаа замдаа гараад явж байтал манай ТЭЛМЭН "Зогсоорой, зогсоочээ хөөе би ****" гээд л орилдог байгаа. Тэгээд яаж муу Нэмээ маань тэлмэнгийн нөгөө яацан өмдийг нь угаах вэ дээ. Тэгээд Тэлмэн 00 ороод нээх хөнгөрсөн амьтан инээсээр гарч ирээд цаашаа хөдөллөө. Явсаар яг Их тамирын жоохон наана ирээд бүр өвдөг хүрсэн цастай болж жолооч цаашаа явж чадахгүй юм шиг байна аа. Гэлээ тэгсэн ч манай хэд зөрүүд нөхдүүд юм болохоороо бүгдээрээ цасыг нь ухаад, машинаа түрээд ч хамаагүй үүдэнд нь л очиж байж бууна гээд цаашаа явахаар боллоо. Тэгсэн яг явж харагдаач бүр дээрээс нь нэмээд суусан машин гаргах ажилд ордог байгаа\цаана нь өөр машин суусан байсныг нь гаргалцаж өгийн даан ч нөгөөдхийх нь жолооч олигтой баярлалаа гээд ч хэлчихгүй нэг ярвайс хийсэн болоод явсан даа\ Тэгээд нэг юм зорьсон газраа очиж амарлаа.
Очоод нэг сайхан цайлчаад бүгдээрээ тоглоод л юм яриад л сайхан байсан даа.

Тэгээд яахав орой болдгоороо болж манай хэдийн чухал мөч ирсэн дээ. Бүгд дээшээ саравчинд орж жаал дуулж зарим нь сэтгэл хөдөлсөндөө үхтлээ орилж бас зарим нэг хүмүүс угийн бүрэг зангаараа ганц хоёр үг хэлчихээд л ичингүйрээд жаал сууцгааж байгаад Диско нь 9-с эхлэнэ гэдэг сургаар бүгд доор байдаг байр луу нь зүглэлээ. Ороод сайхан чилээгээ гартал бүжиглэж үлдсэн хэд нь сууцгаагаад л байсан тэгж тэгж нэг юм ангиараа дахин нэгдээд гол үйл ажиллаагаа болж манай Тэнгээээс андын маань 18 насны төрсөн өдөр ирлээ. Ёстой ширээ тойсон найзуудтайгаа номтой бол номтой бялуутай бол бялуутай хөгжилтэй сайхан болсон байхаа тэр нэг баярын арга хэмжээ. Би угийн уухгүй гэсэн боловч манайхан найзынхаа төрсөн өдөр нтр гэж баахан шалтаг тооцоод тэгээд нэг би дийлдэж би уусөөөөн уусан тэгээд муу найздаа төрсөн өдөрт нь гэж үг хэлээд бас тэр гашуун номыг нь жоохон ярвайлттай ходоодруугаа гулгуулсан даа.

Тэгээд л энэнээс хойш л жинхэнэ баахан юм болсон доо. Зарим хүмүүс унтаад л унтсан болгон нь оньгоонд ороод л байсан Амаараа яг мэрэгч болсон хурхираад хоёр гараа урдаа эрүүн доороо нугалаад хэрэм шиг болцон унтаж байсан гэнэ. Харин би болохоор зүүдэндээ машин энэ тэр жолоодсон юм байх өө. Билгүүн болохоор хөлнийхөө контролыг алдахгүй байсан, харин Номин унтаж байгаад босч ирээд найз бандиа шар үстэй охиноос харамлаад түйвээсэн, Бат-Оюун болохоор угийн алдартай болохоороо мань хэдийгээ сүрдүүлээд л Тэлмэн маань найз охиноо ээжтэйгээ андуураад бөөн л юм болсон доо.
Аан тийн бас оройн хоол хийх болж охидууд баахан юм болоод байж байтал хоолондоо амтлагч хийе дэлгүүр яваад ирье гэсэн чинь Дүүрнээ Гэрэлээ хоёр тэр хавьд явж байгаа гээд тэр хоёрт захилаа. Тэгсэн хоол болох гээд байдаг манай хоёр байдаггүй тэгээд Дүүрнээ лүү утас цохисон чинь өө манай хоёр бид хоёр төөрчлөө нтр гээд. Тэгээд дэлгүүр орж дэлгүүрийн худалдагчаас зам асуусым байх өө. Арай гэж нэг юм ирсэн чинь нөгөө хоёрыг ирэхэд нь хоолныхоо давсыг аль хэдий нь хийчихсэн байсан болохоор давс нь ихэдчихгүй яахав. Тэгээд жоохон гашуундуу хоол идсэн дээ.
Өглөө нь болж мань хэд баахан юм ярьж бас багаараа хөзөр тоглоод тэгсэн Идэрээ маань ОНЫ ШИЛДЭГ МЕНЕЖЕР болсон доо. Хүний хөзөр харчихаад хөөе би чиний улаан хүнтэйг хэнд ч хэлэхгүй за гэж байгаа хүнийг чинь одоо юу гэх вэ дээ хаха...
Ер нь бол саяын амралдан дээр хоолоо барахгүй элбэг инээгээд дуусахгүй хөгжилтэй явлаа даа. Хөөе нээрээ энэ пост арай урт болчлоо янзлах гэсэн чинь яцын бүү мэд болохгүй байна бусад нь янзлачих око... xD

18 comments:

  1. hen hen yavsiin nernuudiig n bichej tus bolooch

    ReplyDelete
  2. Амараа Өөнөө Тэнгэс Тулгаа Номин.Д Бат-Оюун Идэрээ Тач Нэмээ Тэлмэн Саруул Нямгэрэл Дүүрнээ Билгүүн Тэмүүлэн би

    ReplyDelete
  3. nomin.d nemee gerlee batoyun duurnee tengis tulgaa telmen tach ideree zulaa temuka bilgun amaraa unuruu (nymdorj hongor 2 yavahaa shahsan, bas nileen heden hun murisan shu!)

    ReplyDelete
  4. хаха ёстой гоёёёё! үхтэлээ инээлээ Зулаа машинаараа явж баахан хоол хүнс авчирсан тээ тэр Амраагийн байж байсныгээ ягггг мэрэгч :)))) Тэмүка гитар тоглож байсныг орхисон бололтой,,Хөөрхий тэр Билгүүн салхинд хийсч яваам шиг л ниссэндээ :))

    ReplyDelete
  5. yavagunud n jinken hohi n meduu

    ReplyDelete
  6. haha nre temukag.n guitar.g martchij

    ReplyDelete
  7. comment ntr ustgasiimuu guu yu?

    ReplyDelete
  8. haha nasty unen nomiin garchee...

    ReplyDelete
  9. nasty hezee iim bsim be? tm bnasht yagad ustgatsin

    ReplyDelete
  10. ataarhaad, haramsaad baihdaa yahav dee... 1 hun hichneen comment uldeediin. chatlachihiimdaa.

    ter ehnii zurgan deer bat-oyun bololtoi.(anduursan ch baij magad). goy garche goy garch...

    ReplyDelete
  11. amaraa gerlee 2 alga bolson :))

    ReplyDelete
  12. chatlaagui l bnshd... chi uuruu l tegj bodood bgam blgui... JICH: chinii uldeesen comment dr setgegdel(comment) uldeev!!!

    ReplyDelete
  13. ер манайхаан чатлана уу байна уу ямар хамаатай юм бэ. Ямар ч байсан хэнээс ч асуусан үнэн гоё байсан гэж хэлэх байх. Харин тэр яваагүй хүмүүс харамсч байгаа байх даа. Нтр хахаха.

    ReplyDelete
  14. tiisht ymar hamaatain duraaraa l baildaa ugasaa chatlaj bolohgui gesen huuli durem bdaggui yum baigaa bizdee

    ReplyDelete
  15. bi lav haramsaj bna

    ReplyDelete
  16. ter duurnee ehnii zurgan der ymar shalig garaa ve tachtai tevreldeed tengestei hutultsn bgam bishuu haha

    ReplyDelete
  17. хаха энэ үнэн санамсаргүй Поогийтой хөтөлчихсөн ч байх шиг ерөөсөө санадаггүй ээ

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D