5.09.2009

2010 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам гарлаа.

1. Элсэлт авах мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага
Судлаач оюутан, Их, дээд сургуулийн байгалийн шинжлэх ухаан болон нийгмийн ухааны чиглэлээр суралцах үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль гэсэн 5-н мэргэжлийн чиглэлээр элсэлт авна. Бүртгэл болон тавигдах шаардлагийн талаарх мэдээллийг энд дарж эсвэл энэ хуудасны төгсгөлд байгаа линкээр орж үзнэ үү.

2. Бүртгэл
5 дугаар сарын 25-ны даваа гаригаас 29-ны баасан гариг хүртэл өдөр бүр 13:00 – 18:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

(1) Судлаач оюутан
a) Ажлын эсвэл сургуулийн тодорхойлолт
b) Диплом, сертификат, эсвэл баталгаажуулсан хуулбар
c) Иргэний үнэмлэх
d) Нийгмийн даатгалын дэвтэр
e) Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй 2ш ижил цээж зураг

(2) Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургуулийн оюутан
a) Суралцаж буй сургуулийн тодорхойлолт
b) Их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт, энэ ондоо их дээд сургуулийн 2 дугаар курст сурдаг бол 1 жил хагасын сурлагын дүн, 1 дүгээр курст сурдаг бол хагас жилийн дүнгийн жагсаалт, харин 11 жилийн сургалттай ЕБС* төгсөж байгаа сурагчид сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт (Голч дүн эсвэл голч оноог тодорхойлон бичсэн байх шаардлагатай.)
c) Иргэний үнэмлэх
d) Сурлагын дэвтэр
e) Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй 2 ш ижил цээж зураг

* Бичиг баримт дутуу бол бүртгэхгүй.
* Өмнөх жилүүдийн байдлаас харахад, бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр дутуу бүрдсэн бичиг баримттай ирснээс болж бүртгэх боломжгүйд хүрэх тохиолдол олон гарч байсан тул доор дурьдсан Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булангаас лавлагаа авч, бичиг баримтаа бүртгэлийн өдрөөс өмнө урьдчилан бэлтгэж бүртгэлийн эхний өдрүүдэд ирж бүртгүүлэхийг хүсье.
* Шалгалтад оролцохыг хүсэгч нь зөвхөн нэг мэргэжлийн чиглэлийг сонгон оролцоно. Нэгэн зэрэг хоёр өөр мэргэжлээр шалгалт өгөх боломжгүй.


3. Бичгийн шалгалт
 Жилээс жилд оролцогчдын тоо өсөх хандлагатай байгаа ба, нэг мэргэжлээр нэгэн зэрэг шалгалт өгөх хүний тоо 1200-аас давсан тохиолдолд урьдчилсан шалгалтыг зохион явуулдаг билээ. Хэрэв энэ жил урьдчилсан шалгалтыг авах болсон тохиолдолд 6 дугаар сарын 2-ний өдөр тус ЭСЯ-ны вэб хуудас болон Монгол-Японы төв, Японы ЭСЯ-ы гадаах самбарт зарлагдах тул шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүмүүс энэ өдөр урьдчилсан шалгалт байгаа эсэхийг шалгаж үзнэ үү.
 
6 дугаар сарын 14-ний өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн нэгдүгээр шалгалт), Техникийн коллеж
6 дугаар сарын 28-ний өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн хоёрдугаар шалгалт: Зөвхөн бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүсээс авна), Судлаач оюутан, Мэргэжлийн сургууль
Шалгалтыг Монгол-Японы төв болон МУИС-ын 2 дугаар байранд авна.


4. Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтын талаарх тайлбар.
 Элсэлт авах мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлагын талаар аль нэг сургуулиас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн тохиолдолд зөвхөн тухайн сургуульд одоо суралцаж байгаа оюутан, сурагчдад зориулсан жижиг хэмжээний тайлбарыг хийнэ. Дэлгэрэнгүйг Японы ЭСЯ-наас лавлана уу.


5. Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булан
5 дугаар сарын 21 (Пүрэв), 22-ны өдөр (Баасан) 13:00 – 18:00 цагийн хооронд Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах тухай зөвлөгөө өгөх булан Монгол-Японы төв дээр ажиллаж, оюутан элсүүлэх дэлгэрэнгүй журам (уг бичгийн хавсралт болон тус ЭСЯ-ны веб хуудастай ижил) – ыг тараахын хамт дээрх хөтөлбөрийн дагуу Япон Улсад суралцах талаар асуултанд хариулна.

Шалгалтын талаар утас, и-мэйл болон бусад хэлбэрээр ирсэн ямар нэгэн асуултанд хариулж тайлбар хийхгүй. Монгол-Японы төвөөс тус хөтөлбөрийн талаар асууж лавласан нь тогтоогдсон тохиолдолд шалгалтад орох эрхийг хасахыг анхаарна уу.



ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2 comments:

  1. хүүе тэр материалаа өгөх хүмүүс нь өгөхгүй бол одоо хоцорлоо ш дээ. хурдлаачээ!!!

    ReplyDelete
  2. onoodor chini heden bilee ntr

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D