1.09.2010

Үнэн юм уу даа, та нар мэдэрсэн үү?

Цаана чинь газар хөдөлсөн л гээд байх юм эргэн тойронд минь газар хөдлөлтийг мэдэрсэн хүмүүс байгаад байхад л итгэж чадахгүй сууна. Сонин юм даа өнөөдөр интер ном дотор байж байхад тэндэхийн нэг ажилчин эмэгтэй сандарчихсан гүйж ирээд нэгэндээ: Сая яалт ч үгүй газар хөдлөсөөн, гэнэт дотор муухай оргиод чам луу харсан чинь газар дайвалзаад байсан гээд л нэлээн айдас шингэсэн хоолойгоор санд мэнд ярьж зогсоход нь хүний урманд итгээгүй юмсан даралт нь хөдөлж дээ гэсэн юм бодоод л хүмүүс тэр эмэгтэй лүү сонин сонин хараад л өнгөрсөн. Би тэнд байсан хэрнээ яагаад мэдэрсэнгүй вэ, худлаа юм уу үнэн юм уу манайхан мэдэрсэн үү? Бас энд тэнд нар хэд хэдээрээ гарч байгаа сураг дуулдаад л эхэндээ сониуч зан хөдөлгөөд гоё байсан чинь одоо бол энэ дэлхий ертөнц өөрчлөгдөөд мань хэдийгээ чад хийлгэх гээд байгаа ч юм шиг ёоёоёо. Мэдээллийн сайтаар орж үзтэл өнөөдөр 15:10 орчмын үед хотын төв хэсгээр 3-5 баллын хүчтэй газар хөдлөлөө гэж байх юм. Бас хүмүүс гэртээ орж чадахгүй гадаа байгаа сурагтай хэхэ. Зарим нь бүүр хөдөө гарчихсан наана чинь зүгээр үү гээд утсаар ярьж байна. Өнөө шөнө дахиад хөдлөх болов уу иИиЙииЙй :((
Олон нар гарлаа гээд л сүржигнээд байсан чинь зүгээр болдог л үзэгдэл юм байна. Англи нэр нь sundog, монгол хүмүүс бол нар чихтэх гэдэг гэжийноо баларсийн.

1.06.2010

Саналаа үлдээ..

Өвлийн амралтаар нэг сайхан явна гээд яриад байгаадаа. Одооноос яг хаашаа явах төлбөр тооцоогоо ярилцацгаая даа. Хэнд ямар санаа байна түүнийгээ үлдээ. Бүгдээрээ сайхан ярилцаж байгаад шийдэцгээе. Уул нь миний бодлоор гоё од дуранддаг газар луу л явмаар байна. Яагаав нөгөө Богд уулан дээр байдаг. Даанч тэнд цанын бааз байхгүй бас чөлөөтэй уншаад сэлгүүцэж болохоор газар биш л дээ. Манай хөвгүүд уншихгүй гэвэл бас гоё л газар. Заза энэ санал маань дэмжигдэхгүй гэдгийг нь мэджийн зүгээр өөрсдийхөөрөө саналаа хэлцгээгээрэй. Аа нээрээ ингээд амралт эхлэж байгаа юм чинь блогоороо өдөр болгон зочилж шинээр нийтлэгдсэн постнууд дээр сэтгэгдлээ харамгүй үлдээж байгаарай манай ангийхаан.

1.04.2010

Улиралын амралт

За ер нь бол ингээд эхнээсээ эхлээд манай ангийнхан амраад эхэлчихэж ээ. Бас Лхамаагаас эхлээд зарим нэгэнд нь бол өнгөрч буй сэмистр овоо гоё л өнгөрч байгаа юм шиг байна. За тэгээд хичээл ном амраад шалгалт шүүлэг нь дууссан хүмүүст баяр хүргээд дуусаагүй нөхдийнхөө өмнөөс хальт атаархчий... За тэр ч яахав тэгээд одоо хичээл ном их шалгалт МУИС-нхы хувьд бол ид өрнөж байгаа болохоор зав зай жоохон муутай байх шиг байна өө. За тэр ч яахав энэ долоо хоног жоохон гүрийгээд нэг юм бидний хүсэн хүлээж байсан амралт маань ирж баярлуулах нь ээ хүмүүсээ. За тэгээд амрахаар хэдүүлээ нэг сайхан амралтаар явна гэж ярисан яриа байгаа байх аа. Тэрийгээ сайхан хэрэгжүүлцгээнэ биз дээ. Тэгээд ямар ч байсан анд нартаа одоохондоо шалгалтанд нь амжилт хүсээд дүнгээ сайн гаргацгаарай гэж хэлье дээ.

12.31.2009

11A (шинэ жил)


За хэд хоногийн өмнөөс ярилцаж ярилцаж бид хэд шинэ жилээ 11а-аараа тэмдэглэхээр болсон билээ тэгээд 12 сарын 29-ий өдрийг товлон шинэ жилээ тэмдэглэцгээлээ. Бид хэд уулзаад эхлээд Дээгий дээр очсон дараа нь ойрд Адъяа багш дээрээ очоогүй байсан болохоор багшийнхаа гэрт нь очиж тэнд жаахан сууцгааж юм ярьж инээж хөгжилдөөд л гоё байцгаасан. Тэндээсээ гараад 13th street гэдэг Паб-д орж суугаад үргэлжлүүлцгээсэн дээ...Ингээд 29-нд авсан хэдэн зурагнуудаа орууллаа. Мөн шинэ жилийн баярын мэндийг нийт ангийнхандаа хүргэе ээ. Сайхан баярлацгаагаарай. \Хэтрүүлж болохгүй шүү =D\





Багшийнхаас гараад үргэлжлүүлж байгаа нь...




12.27.2009

REVIEW of 2009

ТҮҮХИЙН ХҮРД ЗОГСОЛТГҮЙ ЭРГЭСЭЭР НЭГЭН ОНЫГ БИД АРДАА ҮДЭЖ БАЙНА. ХУУЧИН ОН ГЭДЭГ БИДЭНД АМЖИЛТ ОЛОЛТ , АЛДАА ОНОО , БАЯР ХӨӨР , УЙТГАР ГУНИГ , УХААРАЛ ГЭЭД Л ОЛОН ДУРСАМЖ СУРГАМЖ ДҮҮРЭН ЗҮЙЛИЙГ ОРХИОД ЯВЛАА. ХАРИН БИД 11А-ЫНХАН БАС 11IN11 БЛОГИЙНХОН ЮУ ХИЙЖ БҮТЭЭСЭН 2009ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ НЭРЛЭЖ БАЙНА.

ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ - МӨНГӨН ХОНХНЫ БАЯР , ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ
ОНЫ ДУНДУУР БОЛЖ ӨНГӨРСӨН ЭНЭХҮҮ 2 ҮЙЛ ЯВДАЛ ЖИНХЭНЭ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ ГЭДЭГТЭЙ БҮГД САНАЛ НИЙЛЭХ БИЗ. СУРАГЧ НАСНЫ МААНЬ ТӨГСГӨЛ БОЛСОН ХОНХНЫ БАЯР , АМЬДРАЛЫН АНХНЫ ТОМ ХАРИУЦЛАГАТАЙ АЛХАМ БОЛСОН КОНКУРС АЙЯАЯА ЛАЙТАЙ БАЙСАН ШҮҮ ЭНЭ ЖИЛИЙН ЖИНХЭНЭ ДАРАМТ.
ОНЫ ЯЛАЛТ , АМЖИЛТ - ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН МАТЕМАТИКИЙН ДҮНГЭЭР УЛСАД НЭГДҮГЭЭР БАЙРАНД СУРГУУЛИАРАА ЭРЭМБЭЛЭГДЭЖ ТАЧ МААНЬ ХУВИЙН ДҮНГЭЭР 5Д ЗОЛОО 6Д ОРЖ ЗУЛАА ӨГСӨН 4ХИЧЭЭЛДЭЭ 4Н 800 АВЖ АМАРАА МАТ НИЙГМИЙН ХОЛИМОГ ДҮНГЭЭР ХОТОД НЭГД ОРЖ БАХДАМ САЙХАН БААТАР ГАРАМГАЙ АМЖИЛТУУДЫГ УГСРУУЛАН ҮЗҮҮЛЭВ. (ДАН БАНДИ НАР БАЙГАА БИЗ). ХАРИН ҮҮНИЙ ӨМНӨ МАНАЙ АДТАЙ СЭРГЭЛЭН ХӨӨРХӨН ӨХӨӨРДӨМ ОХИДУУД МААНЬ СУРГУУЛИЙН ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ АНГИДАА АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРСАН НЬ ТЭДНИЙ СҮР ХҮЧ ХЭНД Ч ДИЙЛДЭШГҮЙ ГЭДГИЙГ ХАРУУЛСАНДАА.(БАГА ЗЭРЭГ ДЭГСДҮҮЛЭВ)
БЛОГЫН ОНЫ ШИЛДЭГ МЭДЭЭ - CORSANCE(АМАРАА)-Н БИЧСЭН 1000-Н ТӨГРӨГ ӨГҮҮЛЛЭГИЙГ ОНЫ ХАМГИЙН ШИЛДЭГ МЭДЭЭГЭЭР НЭРЛЭЖ БАЙНА. УГ ӨГҮҮЛЛЭГ НЬ БИЧЛЭГИЙН БАРАГ МЭРГЭЖЛИЙН ХЭМЖЭЭНД БИЧИГДЭЖ ТЭРХҮҮ ҮЙЛ ЯВДЛЫГ ЖИНХЭНЭ ХАРАГДТАЛ БИЧИЖ БАС НИЛЭЭДГҮЙ ХӨДӨЛМӨР ЗАРСАН БАЙСАН(ӨӨРӨӨ Л БИЧСЭН БОЛ). ТЭР ӨГҮҮЛЛЭГИЙГ УНШИЖ АМЖААГҮЙ БОЛ ЭНД ДАРЖ УНШНА УУ.
БЛОГЫН ОНЫ ШИЛДЭГ СЭТГЭГДЭЛ - ХЭРВЭЭ ТА ОРОЙ ХАРАНХУЙД КОМПЬЮТЕР ДЭЭРЭЭ ЯМАР НЭГЭН УНШИХ БОЛВОЛ ӨРӨӨНИЙХӨӨ ГЭРЛЭЭ АСААХГҮЙ УНШИЖ ЧАДНА БИЗДЭЭ. ХАРИН ЭНЭ ХҮНИЙ ХУВЬД АРАЙ ӨӨР БОЛОЛТОЙ.
Anonymous said...

gerlee yntraachval yaj bichgii ni harhiin!

ЗА ИНГЭЭД ӨЧИГДӨР ТЭМДЭГЛЭСЭН ШИНЭ ЖИЛИЙН ЯДАРГАА ГАРААГҮЙ ТУЛ ЭНЭ ХҮРЭЭД ӨНДӨРЛӨЖ ДУУСГАЛАА. ӨНГӨРСӨН ОН БОЛ БӨӨН АДАЛ ЯВДАЛ АДАРМААТАЙ ЗҮЙЛҮҮДЭЭР ДҮҮРЭН САЙХАН ОН БАЙЛАА. ИРЭХ ОНД ТА НАРЫГ ИЛҮҮ САЙХАН ЗҮЙЛҮҮД ГАРАА ТОСООД ХҮЛЭЭЖ БАЙГАА ГЭДЭГТ БИ НАЙДАЖ БАЙНА. ТЭГЭЭД БҮГДЭЭРЭНД НЬ ШИНЭ ОНЫ МЭНД.
TOGETHER FOREVER.