
Английн ПЛ-н 35 тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.Лигийг тэргүүлж байсан Улаан чөтгөрүүдийг Лигийн 3-р байрт явж байгаа Их буучид талбай дээрээ хүлээн авч Arsenal клубийн хагас хамгаалагч Aaron Ramsey тоглолтын 56 дахь минутад гоол оруулснаар Их Буучид 1:0 харьцаагаар ялалт байгуулжээ. Мөн энэ тойрогт учраа таарсан Chelsea-Tottenham клубуудын тоглолт амжилттай явагдаж талбайн эзэн угсаатнууд 2:1 харьцаагаар ялалт байгууллаа.Ингэснээр Chelsea клуб лигийн тэргүүлэгч Manchester United багаас 3 оноо дутуу болж байгаа юм. Дараагийн тойрогт энэ 2 баг учираа таарах ба хэрвээ энэ тоглолтонд угсаатнууд ялалт байгуулж чадвал Челси клуб лигийг тэргүүлж эхлэх юм.УРАГШАА ЧЕЛСИ!!!
