Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.
Д.Пүрэвдорж
11th school specialized with math and physics - Бидний уулзах газаp
11.26.2009
11.25.2009
hmmmm MiSSing OUR-HigH School
За энэ сайхан өдрийн мэндийг ангийн андууддаа хүргэхэд таатай байна аа. Ер нь ойрд блогтоо онц юм оруулсангүй ээ. Тэгээд Өөнөө мань 2 нь ярьж байгаад энэ постыг орууллаа. Зиа тэгэхээр ер нь өвчин гарсан нтр гээд ер нь бид хэдээс бусад нь амарцан байгааг та нар сайн мэдэж байгаа байх. Хүүхдүүд амарчихсан байгаа болохоор ТВ-р нийслэлийн хэмжээнд хамгийн л сайн гэсэн багш нараар хичээл зааж орон даяар хүүхдүүд түүнийг нь үзэж байгаа юм байна аа. Тэгэхээр манай сургуулиас Сүрэнхорлоо, Нармандах багш нар математикийн хичээл зааж байгаа бол манай ангийг гардаж төгсгөсөн багш Төмөрчөдөр маань физикийн хичээл зааж байгаа юм байна аа. Тэгээд ер нь л хуучин сургуулиа санаад ч байх шиг нэг л гоё санагдлаа. Ер нь бол манай сургууль үеийн үед хотын төдийгүй улсын шилдэг сургууль байсан мөн одоо ч байгаа гэдгээ энэ удаа ч гэсэн нотолж манай сургуулийн 3 ч багш энэ хичээлийг заалцаж байгаа юм байна. За тэгээд бид хэд чинь одоо ийм лаг сургууль төгссөн гарууд юм байна ш дээ. 11-р сургуулиа гэж...
Аа бас манайхаан комментоо мартав аа :D
Аа бас манайхаан комментоо мартав аа :D
Jay Sean - All or Nothing

Brtish Indian гаралтай дуучин , ая зохиогч, beatboxer, rapper Kamaljit Singh Jhooti буюу бидний мэдхээр Jay Sean-н шинэ цомгийг толилуулж байна Хоолойны темпер , хэмнэл, дууны үг нтр бол дажгүй шүү сонсоод нэг үзээрэй.
Tracklist
01. Do You
02. Fire
03. Down (ft Lil Wayne)
04. Do You Remember (ft Sean Paul & Lil Jon)
05. Ride It
06. Love Like This (Eternity)
07. If I Ain’t Got You
08. War
09. Cry
10. All Or Nothing
11. Stuck In The Middle (ft Jared Cotter)
12. Stay
13. Lights Off
14. Down (Candle Light remix)
11.24.2009
BACHELOR SCHOLARSHIP

А. Танилцуулга
Бакалаврын зэрэг авах тэтгэлэгт хөтөлбөр нь IDEA байгууллагад хандсанаар Америкийн их дээд сургуулиудад тэтгэлгээр сурах боломжийг дундаж сурлагатай оюутнуудад олгоход чиглэгдсэн юм. Уг байгууллага нь хөтөлбөрт оролцогчийн сонирхол болон ирээдүйн төлөвлөгөөнөөс хамааран оюутанд доод тал нь 7 сургуулийн тэтгэлэг санал болгоно. Үүнээс та нэгийг нь сонгон суралцана. Олгогдсон тэтгэлэг нь оюутныг бакалаврын зэрэг авах хүртэл үйлчилнэ. Тухайлбал:span class="fullpost">А . Эхний 2 тэтгэлгийн санал: Оюутны зүгээс нэг хичээлийн жилд байр, хоол, сургалтын төлбөр бүгд нийлээд 5500$ - 9000$- ийг төлөөд бусад зардлыг тэтгэлэг олгогч IDEA байгууллага хариуцах нөхцөл бүхий хоёр төрлийн багц тэтгэлгийг санал болгодог. Эхний 2 санал нь танд хамгийн хямд сурах болмжийг өгдөг.
Б . Дараачийн 5 санал: Оюутны зүгээс нэг хичээлийн жилд байр, хоол, сургалтын төлбөртөө нийт зардлын 50% -иас доошгүй хувийг төлөх боломжтой бол тэтгэлэг олгогчдоос 5 сургуулийн тэтгэлэг санал болгодог. Магадгүй танаас гарах зардал тэтгэлгийн хэмжээ хоёр тэнцүү дүнгээр ч ирж болно. Нэр хүндтэй том сургуульд тал үнээр нь сурах ч боломж гардаг. Энэ 5 санал бол үнийн дүн янз бүр, заавал танаас гарах бүх зардал 9000$-т багтах албагүй. Та бусад оюутнуудын авсан загвар тэтгэлгүүдийг оффис дээр ирж үзээрэй.
Та дээрхи 7 сургуулиас нэгийг нь л сонгож тэр сургуульдаа явах учиртай.
Тэтгэлэг авахын холбогдолтой тал нь:
АНУ-ын жирийн нэг их сургуульд суралцахад жилд танаас амьдрах зардалд 7000$-10000$ мөн үүн дээр сургалтын төлбөрт дунджаар 15000$ буюу нийт 22000$ ба түүнээс дээш доллар шаардлагатай байхад та жилд ердөө 8000$ -ийг байр хоол сургалтдаа төлнө гэдэг бол маш том хэмнэлт юм. Бид ийм тэтгэлэгт хамрагдах болсон нь том боломж мөн хэмнэлт билээ.
Энэ хөтөлбөр нь оролцогчдыг санхүүгийн эрсдэлд оруулахгүй байх бодлого баримталдаг ба IDEA байгууллага нь нэг ч тэтгэлэг танд олдоогүй эсвэл сургуулиуд тэтгэлэг санал болгоогүй тохиолдолд төлсөн төлбөрийг бүгдийг буцаан олгоно. Иймд тэтгэлэгт хандах нь танд огт эрсдэлгүй юм.
АНУ-д сурахыг хүн бүр нэг бол мөнгө ихтэй бол эсвэл ТОЕФЛ-ын өндөр оноотой бол нээлттэй болно гэж ойлгодог гэтэл жирийн сурлагатай, дундаж орлоготой айлын хүүхэд бидний хувьд маш том боломж боллоо. Та ТОЕФЛ-ын 61 оноо хараахан авч чадаагүй байгаа бол хэлний бэлтгэлд төлбөрийг нь төлж сураад, харин ТОЕФЛ-ын 61 оноо авсныхаа дараа үндсэн ангидаа тэтгэлгээ аваад сурч болно. ТОЕФЛ-ын өндөр оноогүй гэж бүү шантар!
Тэтгэлгээ аваад сургуульдаа очиход IDEA-ийн тэтгэлгээр ирсэн гэхэд маш нэр хүндтэй байдаг ба энэ тэтгэлгээр ихэвчлэн Франц, Герман ба Японы оюутнууд очдог нь тус улсуудад амьдрах зардлаас нь тэтгэдгээр ирэх нь маш хямд тусдагтай нь холбоотой гэнэ. Тэгэхээр бид зөвхөн хямд үнээр сурах гээд л тэтгэлэг хайдаг юм биш байх нь. Сонирхуулахад жирийн нэгэн франц оюутан ярихдаа “АНУ-д сурч ирсэнээрээ миний ирээдүйн карьер хийх ба сайн ажил олоход минь 1-рт тэтгэлгээр сурсан, 2-рт англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн гэсэн хоёр тодотгол нь миний амьдралыг өдий болтол дэмжиж явна” гэжээ.
Оюутан та жилд гарах 8000$-9000$ долларыг эхний жилүүдэд эцэг эхээсээ авсан байж болох ч хуулийн дагуу оюутны кампуст ажил хийж мөнгө олоод, өөрийн амьдрах энэ багахан зардлыг төлөөд явах боломж байна гэвэл итгэх үү. Хувийн зардлаараа Сан Франциско хотод тааруухан коллежид 15000$ төлөөд дээр нь үнэтэй хотод жилийн 10000$-оор байр хөлсөлж, хоол хүнсний мөнгөө цуглуулах гэж сургуулиасаа чөлөө аван байж, төгсөж чадахгүйд хүрээд байгаа нэгэн оюутан болохгүй байх боломж танд нээгдлээ.
Танд өөрийгээ сорих ажиллангаа сураад гадаад оюутнуудын адил залуу насаа өрсөлдөөн дунд, соёлт ертөнцөд өнгөрөөх, оюун ухааныхаа цар хүрээг тэлэх ойрхон харагдах хүрэхэд асар ойрхон байгаа гэрэлт ирээдүй байна.
Монгол оюутнууд гадаад хэлийг маш хурдан сурдаг тул та ЭСЯ-нд үзүүлэх хөрөнгийн баталгаандаа санаа зовохооргүй түвшинд байгаа бол эхлээд хэлний бэлтгэлээр яваарай. Бэлтгэлээ төгсөхөд чинь тэтгэлэг бэлэн гээд бодоход танд шамдах л үлдлээ!
Жич: Дээрхи зөвлөмжийг бидэнд бэлдэж, нээлттэй зөвлөгөө өгсөн, тэтгэлэг авахын давуу талын талаарх туршлагаасаа хуваалцсан оюутнууддаа баярлалаа.
Таны очих газар:
Калифорни, Коннектикат, Флорида, Жеоржиа, Илюнойс, Канзас, Кентаки, Мэйн, Миссури, Техас болон бусад мужуудын их дээд сургуулиуд байх болно.
Тэтгэлэг авах магадлал:
IDEA нь оюутанд тэтгэлэг олж өгөх үйлчилгээндээ 100% -ийн баталгаа өгдөг.
Хэзээ өргөдөл өгөх вэ:
Намрын семестэрт /8-р сард/ сурах бол өргөдөл өгөх сүүлийн хугацаа нь жил бүрийн 4-р сарын 19
Хаврын семестэрт /1-р сард/ сурах бол өргөдөл өгөх сүүлийн хугацаа нь жил бүрийн 11-р сарын 19
В. Тавигдах шаардлага
Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч байхдаа өргөдөл өгч болно
Ахлах сургууль төгссөн байж болно
Их дээд сургуулийн оюутан
Их дээд сургуулиа төгссөн байж болно
IBT TOEFL-н 61-с дээш оноотой эсвэл хувийн зардлаараа бэлтгэлд суух боломжтой байх
ЭСЯ-ны шаардлагын дагуу хөрөнгийн баталгаа үзүүлэх боломжтой байх
Эх сурвалж http://www.internationaldoorway.mn/index.php?action=content&id=2span>
11.19.2009
Хориг тавигдсаан...

За тэгэхээр ер нь бол арай оройтсон мэдээлэл байж магадгүй. Гэхдээ нөгөө айхтар өндөржүүлсэн бэлэн байдал гээд байсан зүйл нь нэг юм цуцлагдлаа. Өнөөдрөөс эхлээд хүнсний захууд ажиллаж эхэлсэн юм байна. Гэхдээ харамсалтай нь олон нийтийн ажил элдэв янзын олон хүн хамарсан тэмцээн уралдаан зохиож бас л болохгүй гэсэн шийдвэр нь хэвээрээ байгаа юм байна лээ. Харин ирэх даваа гаригаас эхлээд 6-с дээш ангийн сурагчдын хичээл орох шийдвэр мөн гарсан юм байна лээ. Ер нь бол энэ тооройн томуугийн тархац нь багасч байгаа ч гэсэн эмнэлэгийн байгууллагууд гар хөлөө сайн угааж ариун цэврээ сайн сахихыг анхааруулж байна. Ямар ч байсан энэ айхтар өвчний эхний давалгаа нь ингээд нэг дуусах тийшээгээ хандаж байгаа юм шиг байна аа гэж... Гэхдээ манайхаан болгоомжтой байхад илүүдэхгүй шүү.
Subscribe to:
Posts (Atom)