8.29.2009

9 сарын 1 \13:30\

9 сарын 1-д бүгдээрээ сургууль дээрээ 13:30-с уулзацгаана шүү. Бүгд ирээрэй тэгээд ангидаа ороод багш нартайгаа уулзаад бүгдээрэй гоё байцгаана аа. За тэгээд бүгд ирнэ шүү.

8.26.2009

Англи хэлээ гэж...

Би нэтээр хэсч яваад нэгэн хатуу боловч үнэн зүйл уншлаа. Тэгээд блог дээрээ тавьмаар санагдав... Ингээд үүнийг уншцгаана уу.Манай Монголчуудын талаас их нь хагас хугас Англи хэл шүү юмтай. Hi? How are you? I am fine thank you. За нэг иймэрхүү гарууд бол нэлээд хувийг эзлэнэ. Үүний дараагийн хэсэг нь бас яах вэ, толь бичиг харж байгаад ухантаж ухантаж нэг орчуулга хийхтэйгээ, гадаад баагийтаа уулзлаа гэхэд хөл гараа сарвалзуулж байгаад өөрийгөө ойлгуулчих хэмжээний.Надад нэг юм их сонирхолтой санагддаг, юу гэхээр маниус бүхэл бүтэн 4 жил академик түвшинд хичээл заалгачихаад хүнтэй юм ярьж чадахгүй ээрч муурдаг, ганц албан захиа бичих гэхээр түмэн алдаа, буман зовлон болдог. Харин заалгасан хичээлийнхээ нь дэвтэрээ харахад төрлөхийн Англи хэлтэй баагий ч ойлгохооргүй баахан дүрэм цохиж явдаг.Жишээ нь байц гишүүнт өгүүлбэрийн өгүүлэгдэхүүний байрыг өөрчлөх замаар хавсарсан нийлмэл өгүүлбэр бүтээ нтр гэвэл худлаа хэлсэн хүнд маниусын 80-90 хувь нь нойл заагаад зогсож байна. Аанха, яг л ийм ийм хачин юмыг 10 жил, Их Дээд сургуульд заадаг болохоор хэл сурахгүй байх нь тодорхой биз дэ.Харин хаана ч очсон 4 настай бацаанууд чөлөөтэй ярьдаг. Гэтэл бид 4 жил заалгачихаад баалаа, шээлээ гэдгээ ч хэлж чаддаггүй тийм үү? Тэгэхлээр та нар Англи хэлээр “чөлөөтэй” болохын тулд гадуур байгаа хэлний курс дамжаанд явах гээд үхэлдээд байх хэрэг ерөөсөө байхгүй. 10-н жилд, Их сургуульд заалгасан одоо ганцхан Дамжаанд явбал л сурчих гээд байгаа биз.Би та нарт улиг домог болсон дамжаанд суух, гадаад багштай ярианы ангид явах, вакумжуулсан сургалт нтр гэсэн юмнаас татгалзахыг уриалж байна. Тэгээд юуг санал болгох вэ гэж үү? Ганц ном аваад уншчих. Нэг их зузаан байх хэрэггүй ээ, дуусгах гэсээр байтал залхуу чинь хүрээд хаячихна.Тэгэхлээр жижигхэн, уран зохиолын, хайр сэтгэлийн эсвэл адал явдалтай ч байж болно. Эхний 3 хуудсыг нь эрээн болтол нь толь бичиг ашигла. Харин сүүлдээ хүссэн хүсээгүй чиний залхуу чинь дийлээд өнөө хэдэн үгээ цээжлэчихнэ. Номын бичлэг энгийн хэрнээ ямар нэг алдаагүй байдаг.Зардал хамаагүй бага гарна. Хэмжээ том биш болохоор хүссэн газраа аваад явж болно. Автобусанд, микронд, жорлондоо, орондоо гээд бололцоо их л гарна. Ганц ном уншиж дуусгачихаад дараа нь өөрийнхөө түвшинг нэг хараад үз. Би Монгол хэлний дүрмийг ерөөсөө судлаагүй, харин ном их уншдаг байсан болохоор өөрөө аяндаа тогтоосон хэрэг. За тэгээд санал бодлоо хуваалцана биз

8.25.2009

Гялалзсан сайн эссе бичихэд зөвлөмж.

Эссенээс таныг хувь хүний чинь хувьд олж харахыг хичээдэг. Мэдээж хичээл сурлагын байдал, ажлын туршлага, олсон амжилт чинь чухал. Гэхдээ эдгээрийг CV, Application Letter болон дүнгийн чинь хуулбараас харчихна. Харин эссенээс та хэн бэ, та юунд зорьдог, тэмүүлдэг, ямар үзэл бодолтой вэ гэх зэргийг олж харах гэдэг. Иймээс та
өөрийгөө ямар өнцгөөс нь харуулах вэ гэдгээ маш сайн бодож, төлөвлөх хэрэгтэй.
Эссег тань уншаад таны бусад материалыг харах сонирхол төрөх ёстой. Тэд таны эссег уншаад энэ сургуульд суралцахад тохиромжтой оюутан мөн үү гэдгийг тогтоохыг оролдоно.
Хэрэв эссенд өөрийнхөө давуу талыг бичээрэй гэсэн байвал өөрийгөө хариуцлагатай, ажилсаг, хөдөлмөрч, ухаантай зэргээр бичээд огт хэрэггүй. Мэдээж өөрийгөө хариуцлагагүй, залхуу, юм ойлгодоггүй гэж бичих хүн байхгүй. Харин үүний оронд та чөлөөт цагаараа асрамжийн газрын хүүхдүүдэд англи хэлний хичээл заадаг гэж бичсэн нь дээр. Мөн шалгаруулалтын комиссынхонд зүгээр л онц сурлагатан хэрэггүй, харин төрөл бүрийн салбарыг сонирхдог, нийгмийн идэвхтэй хүн чухал байдаг. Иймд та зуны улиралд одон орон судлалын нийгэмлэгт ажилладаг гэх мэтээр бичвэл уншиж байгаа хүндээ илүү сонирхолтой байж чадна. Хамгийн гол анхаарах зүйл бол хэмжээ. Та заасан үгийн тооноос хэтрүүлж огт болохгүй. Энэ нь таныг аливааг задлан шинжлээд эргүүлэн дүгнэж, санаагаа товч тодорхой илэрхийлж чадаж байна уу гэдгийг чинь шалгаж байгаа хэрэг.
Эссе бол таны сургуульд илгээж байгаа материалууд дотроос хянаж, хүссэнээрээ хийж болох цорын ганц зүйл гэдгийг ойлгоорой.
Шалгаруулалт: Олон мянган захиаг шалгалтын комиссынхон хэрхэн, ямар үзүүлэлтээр шалгаруулдаг вэ. Энэ талаар шилдэг сургуулиудын шалгалтын комисст багтдаг туршлагатай хүмүүсээс авсан судалгааг товчлон танилцуулья.
Тэд эссенээс юуг олж мэдэхийг хүсдэг вэ?
Хувийн чанар: өөртөө итгэлтэй, үнэнч, зорилготой, манлайлагч байх, бусдыг араасаа дагуулах, өөрөө өөрийгөө хурцлах чадвар
Мэргэжлийн ур чадвар: өөрийн сонгосон салбартаа амжилт гаргахад нөлөөлөх туршлагуудыг хуримтлуулсан уу, бусадтай харилцах, бусдыг удирдах чадваруудад суралцсан уу зэргийг таны эссенээс олж мэдэхийг хичээдэг. Мөн дараах 3 асуултанд хариулт олохын тулд тэд таны эссег уншдаг.
Та энэ сургуульд элсвэл амжилттай суралцаж чадах эсэх
Та анги, хамт олондоо шинэлэг байдлыг бий болгож чадах эсэх
Та бусад өргөдөл өгөгчдөөс хэр зэрэг давуу талтай, онцлогтой байна. Ингээд таны эссэг уншиж дуусахад Та бол энэ сургуульд сурахаар заяагдсан, үнэхээр тохирсон хүн яах аргагүй мөн гэдгээ нотолж чадсан байх ёстой юм.
Шалгаруулалтын комисс гэж байх бөгөөд тэдгээр хүмүүс жил бүрийн шалгаруулалтыг хийдэг, маш туршлагатай хүмүүс байдаг. Тэд ямар хүмүүсийг сургуульдаа оруулах дуртай байдгийн талаар баримжаа мэдээлэлтэй болохын тулд та сургуулийн веб хаягаар ороод FAQ буюу хамгийн түгээмэл тавигддаг асуулт болон түүнд өгсөн хариултуудыг уншсан байхад зүгээр. Яаж шалгаруулдаг вэ?Ер нь бүхий л сургуулийн сонгон шалгаруулалтын үе шат нь адил гэхэд болно. Эхний ээлжинд 1-2 мэргэжилтэн бүх материалыг уншина. Ямар ч байсан таны материал хугацаандаа очсон л бол уншигдалгүйгээр хогийн саванд орно гэж байхгүй. Мөн TOEFL, GRE, GMAT зэрэг шалгалтанд минимум оноог нь авсан байвал шүү дээ. Тэд нэг эссег уншихад 10-40 минут зарцуулдаг. Комисс өдөрт дунджаар 100 орчим эссе уншдаг гэсэн тооцоо бий. Тиймээс тэд эссений эхний хэдхэн мөрөөс л тухайн эссег сонирхолгүй, сонирхолтой зэргээр тархиндаа ялгачихдаг. Ингээд таны материал авах, татгалзах, тодорхойгүй гэсэн гурван хайрцагны нэгэнд орно. Хэрэв таны материал тодорхойгүй гэсэн ангилалд орвол дараагийн хүн уншина. Хэрэв тэр дахиад л тодорхойгүй гэвэл сургуульд элсэх таны магадлал буураад л байх болно. Хэрэв элсүүлэхээр бол таны материалыг деканд өгөх бөгөөд декан зөвшөөрвөл та тус сургуулийн оюутан боллоо гэсэн үг. Тэгэхээр та энэхүү тодорхойгүй гэсэн ангилалд орохгүйн тулд аль болох гайхалтай сайн, ер бусын онцлог, бусдаас эрс ялгарахуйц эссе бичихээс өөр аргагүй юм.
Анхаарах зүйлс
Та чухам юу илэрхийлэх гээд байгаагаа тодорхой бичих ёстой. Та бол энэ сургуульд заавал сурах ёстой хүмүүсийн нэг гэдгээ та 2-3 үндэслэлээр нотлох хэрэгтэй.
Санаагаа ойлгомжтой илэрхийл. Таны эссе тодорхой, логиктой, сонирхолтой байх ёстой. Түүнээс биш энэ бол эрдмийн ажлын судалгаа, өөрийгөө магтсан зохион бичлэг биш.
Хөгжилтэй, сонирхолтой. Оновчтой хошигнож чадсан хүмүүс бусдад дандаа таалагддаг.
Сайн эссе бичихийн тулд:Ямар хэсгүүд дээр төвлөрөхөө тодорхойл Дарааллаа гаргаАмьдралд тохиолдсон болсон явдлуудаасаа дурьдаж болноТанд энэ чиглэлээр сурахын юу нь сонирхолтой байгаа, юу сурахыг хүсч байгаа гэдгээ илэрхийл Эссены эхлэл ердийн “саарал” биш, харин богино түүх, ишлэл үг, асуулт, дүрслэлээс эхэлж болно Эссены төгсгөл нь гол хэсгүүдээ тодотгосон байх ёстойБичиж дууссан эссэгээ хамгийн багадаа гурван удаа унших хэрэгтэй Өөр хэн нэг хүнд өгч уншуулаад санал, анх буусан сэтгэгдлийг нь сонсох Өөрөө өөртөө чангаар унших хэрэгтэй Муу эссе бичихийн тулд:Би 19** онд төрсөн, Намайг тэр гэдэг… гэх мэтээр эхлэ Эссены оронд товч намтраа бич Сонирхолтой, хөгжилтэй биш харин инээдэмтэй юм бич Уран яруу, уянгын халилтой үгээр бөмбөгд Компьютерийн зөв бичгийн дүрэм шалгагчид 100% найд Нийтлэг, ерөнхий, мэдээжийн зүйл бич Яагаад дунд сурсан, ажлаа олон дахин сольсон зэрэг дутагдлуудаа хаацайлан, тайлбар бич Худал зүйл санаанаасаа зохион, өөрийгөө илт дөвийлгөн бич

1000-Н ТӨГРӨГ


Ангийнхандаа уншиж буй өдрийн чинь мэндийг хүргээд, өөртөө тохиолдсон нэгэн хөгтэй явдалаа бичье гэж бодлоо. Блогын атамаанууд маань урт юм бич гэхээр нь би өгүүллэг бичихээр шийдээд сая бүтээл маань дууслаа./haha/Та бүхэний "comment"миний цаашдын уран бүтээлд онгод хайрлана шүү манайхаан comment оо хайр найргүй цац. Та бүхэн таалан соёрхоно уу. хаха
Өгүүллэгээ ч хатдаа.

Би сая 8сарын 20-р дүүтэйгээ самаранд явлаа аа. Байгаль дэлхий маань энэ жил хишгээ бага ч хайрласаныг гэх үү, урамгүйхэн буцаж явлаа. Тэгэээд нтр ийг бодоод цонхоор харж суутал нэг нэлээн согтуу ах орж ирээд яг голын хаалганы хажуу талын сандал дээр суучихав. Тэр ах орж ирсэн цагаасаа л олон юм яриад л их далчигнаад байлаа. Тэгж байтал нөгөө ах чинь кондуктарт мөнгөө өгч байгаад нэг МЯНГАН ТӨГРӨГ доорооо унагаж орхив бололтой. /Би яг унагаж байхыг нь хараагүй./ Тэгээд би тэр мөнгий нь харчаад за буухдаа авъя гэж бодоод л байн байн тэр мөнгө рүү хараад л явлаа.
Тэгтэл надад бас өрсөлдөгч байгаа бололтой хойно сууж байсан нэг ах хажууд нь очоод л зогсчлоо доо. Тэгснээ байн байн доошоогоо хараад л.......хэхэ
Тэгээ л дотроо жоохон инээд хүрээд бас санаа зовоо л сууж байтал урд талын суудал дээр нэлээн хижээлдүү насны нэг ах ирээ л суучихлаа. Нэлээн буурьтай суурьтай тайван хүн шиг байсан гэнэт л сууж ядаад л нүд нь эргэлдээд сонин болчихлоо. Өөхөө тэгсэн чинь харин нөгөө миний Мянган төгрөгииг маань харцан байгаа юм даа. Би ч бүүр санаа зовж эхэллээ шүү. Тэгсэн ээ л автобусанд орж ирсэн хүмүүсийг харангуутаа л энд суу энд суу гээд л, тэгээд босонгуутаа нөгөө согтуу ахын дэргэд шууд очоод зогсчлоодоо. За ингээд л автобусан доторхи мянган төгрөгний тулаан эхэллээ дээ./хаха/ Нөгөө 2 ах чинь зорилго нэгтэйгээ мэдэв бололтой, бие бие рүү гээ сонин хараад л доошоогоо нэг хараад л ядаж байхад автобусаар дүүрэн суудал байхад тэр 2 хажууд нь улаан цайм зогсоод л дараа нь бодоход инээд хүрсэн гэж./хэхэ/ Тэр үед ч яахав юу нь тэрийг анзаарахтай мантай зөвхөн тэр МЯНГАН ТӨГРӨГ л хамаг ухаан бодолыг минь эзэмдсэн байлаа. Би ч дүүдээ янз бүрээр ойлгуулах гэж оролдоод, гар хуруугаараа зангаад л бантсан даа үсээ мүсээ илээд л нэлээн үзлээ гэвч дүү маань хол суусан байсаныг ч хэлэх үү юу ч ойлгодоггүй өөдөөс дэбилл царайлаад л хараад байх юм.
Миний хүний гараар могой бариулах гэсэн явуургүй санаа, за бас тэгээд нас намбаа ч бодсоныг хэлэх үү дүүгээрээ авахуулчъя гэсэн маань бүтэхгүй нь дээ гэж бодоод дахиад л нөгөө мөнгө байгаа газар луу гаа хартал нөгөө 2 ахын хөлний салтааны завсарааар, миний, миний МЯНГАН ТӨГРӨГ намайг аваач гэсэн шиг л хэвтэж байлаа./оооооооо/ Яг соронз шиг татаж байсан гээч.
Би ч дотроо заавал чамайг авна даа гэж бодоод л мөнгө рүү гээ хараа салгалгүй сууж байтал автобус миний яг буух буудал руу дөхөөд ирлээ дээ. За тэгээд зүрх түг түг цохилж, суудлаасаа ухас хийн босоод хаалганы доошоо буудаг шатан дээр нь очоод зогсчлоо. Тэгээд яг хажуу талын сандалны доор нөгөө миний МЯНГАН ТӨГРӨГ байгааг мэдэрч байлаа./арай харагдахгүй байсий нь/ Тэгээд нөгөө 2 ах руу нэг харсан аа л над руу хараагүй юм шиг санагдахаар нь би шууд доошоо өнгийгөөд нөгөө МЯНГАН ТӨГРӨГ ӨӨ гартаа тас базаад л цонх руу харлаа. Хурдан буух юмсан гэж байж ядаж нөгөө 2 ахын харц араас төөнөх шиг болоод ёстой эвгүй байлаа. Ашгүй хаалга онгойж би автобуснаас бууж нэг сэтгэл амраад автобус руу хартал нөгөө 2 ах яг цонхны цаанаас над руу нэг тийм атаархсан байртай харж байх юм. Би ч тэсгэлгүй инээд хүрээд нөгөө 2 ах луу мянган төгрөгөө дэлгээд инээлээ, тэгсэн чинь нэг нь над руу гараа зангидаад л ална шүү гэж байгаа бололтой зангаж байх юм. Би ч мянган төгрөгөө кармаандаа хийгээд сэтгэл тэнэгэр гэр лүү гээ алхалсан юм даа./хаха/ Мянган төгрөг өө гэж.

8.24.2009

Хичээл эхэллээ

Зиак ингээд манай ангийн хүүхдүүдээс их сургуулийнхаа ангийн хаалгыг эхнээсээ татаж, ширээнийхээ ард сууцгааж нэгэнт эхэлцгээсэн байна аа гэж. Тэгэхээр 9 сарын 1-с өмнө ЭМШУИС, ШУТИС, СЭЗДС-н зарим ангийн хичээл эхэлжээ. Ингээд эдгээр сургуулиудад сурч байгаа ангийнхаа найзуудад суралга хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг нийт найз нарынх нь өмнөөс ахин дахин хүсэн ерөөе өө. Ингээд манайхаан бүгдээрэй ОНЦ сурцгаана шүү.